Discovergrandbook
grandbook

grandbook

Author: grandbook

Subscribed: 2,266Played: 102,442
Share

Description

Сайныг түгээе!
32 Episodes
Reverse
Нью-Йорк Таймсын №1 Бэстселлер зохиолч Рэйчел Холлисын "Бүсгүй минь, уучлал гуйхаа боль" номын амталгаа
Шинэ контентын анхны дугаараа хүргэж байна. Unbroken киноны зохиол буюу Мятаршгүй номын амталгаа
Баялаг гэдэг таны дансанд буй мөнгө биш. Хамгийн чухал зүйлстэйгээ амьдралаа уялдуулах буюу санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зорилготой байхыг хэлдэг" гэсэн өмнөтгөл бүхий Хэл Элродын "Өглөөний гайхамшиг - Саятан" номын тухай зочин Р. Эрдэнэдаваатай ярилцлаа.
29 дэх подкастын зочноор орчуулагч Пүрэвхүүгийн Саруул оролцлоо. "Өглөөний гайхамшиг" цуврал номууд, "Малала", Нью Йорк Таймсын №1 бэстселлер зохиолч Рэйчел Холлисын "Бүсгүй минь, нүүрээ угаа", "Бүсгүй минь уучлал гуйхаа боль", Сюзан Кэйн "Дуугай", Дэн Харрисын "10 хувь илүү аз жаргалтай"...түүний орчуулсан номнууд хэдийнээ та бидний маш сайн мэддэг, ширээний номнууд болжээ. Хамгийн сүүлийн орчуулгын шинэхэн бүтээл нь Дэйв Холлисын "Өөртөө саад бүү хий". П. Саруултай бид орчуулсан номнуудынх нь талаар хөөрөлдсөнөөс гадна түүний үзэл бодол, хувийн туршлагыг хуваалцсан юм. Гэр амьтай, "хобби" минь миний гэр бүл гэж ярих түүний үзэл бодол, үйл хэрэг сонирхолтой, олзуурхууштай.
Энэ хүн бол "Хөгжлийн шийдэл" ТББ-ын гүйцэтгэх захирал Б. Хишигсүрэн. Зөөлөн намуун дуу хоолойны цаана тууштай, уйгагүй хичээл зүтгэлийн түүх бий. Англи хэл хэрхэн сурсан, ар гэрээ хэрхэн авч явдаг, ажил үйлсээ хэрхэн амжилттай удирддаг түүний арга туршлагыг хуваалцаж байна.
loading
Comments