Discover
MASA Mongolia-Podcast

MASA Mongolia-Podcast
Author: MASA
Subscribed: 123Played: 5,015Subscribe
Share
© MASA
Description
МАSА буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л. Мягмаржавтай хийсэн сонирхолтой ярилцлагыг эндээс хүлээн авч сонсоорой. Тэрээр бидэнтэй өөрийн эзэмшсэн экологич мэргэжлийн онцлог болон АНУ-ын засгийн газрын GlobalUgrad, Fulbright тэтгэлэгүүдэд хэрхэн шалгарч, Америкт хэрхэн суралцсан тухай түүхээсээ хуваалцлаа.
114 Episodes
Reverse
Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор "FLEX" сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын ахлах сургуульд 1 жил суралцаж төгссөн А.Юмжирдулам оролцож хэрхэн тэнцсэн талаар мөн өөрт тохиолдсон сонирхолтой түүх, дурсамжаасаа хуваалцсан юм.Та "FLEX" хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэлтэй бол Юмжирдуламын подкастыг сонсож үнэтэй туршлага хуримтлуулж өөрийн ирээдүйдээ хувь нэмэр оруулаарай.BluesPodcast Yumjirdulam Final By EducationUSA Mongolia-Podcast is licensed under a Creative Commons License.
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#84 🚩MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 84 дэх дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Fulbright хөтөлбөрт хамрагдаж дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Columbia University-ийн төгсөгч, Г.Түвшинзаяа оролцлоо. Төгсөлтөд гэр бүлийнхэн маань ирээд сэтгэл нь хөтөлсөн байхыг харах хамгийн гоё дурсамжуудын нэг байсан гэж ярьсан түүний Америкт суралцсан түүхээр хамтдаа аялцгаая. Та энэхүү дугаарыг сонсож шинэ долоо хоногийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй.
🚩Америкт Суралцсан Миний Түүх Подкаст #79🚩Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаараар та бүхэнд University of Minnesota Их сургуулийг Улс төр судлал чиглэлээр бакалавр мөн Олон улсын хөгжил судлал чиглэлээр магистрийн зэргээр суралцаж төгссөн Х. Цогтбилгүүндарь оролцсон билээ. Тэрээр тус сургуульд суралцаж байх хугацаандаа хотын захиргааны төвд мэргэжлийнхээ чиглэлээр дадлага хийж байсан ба Америкийн сонгуулийн компанит ажилд өөрийн биеэр оролцож, ажлын туршлага хуримтлуулж явсан сонирхолтой түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Мөн Америкт бакалавр болон магистраар сурахын ялгааг яриандаа онцлон дурдсан билээ. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
🚩EducationUSA Mongolia Podcast #77🚩Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор АНУ-ын “American University”-г олон улсын харилцаа мэргэжлээр суралцаж төгссөн Н.Ананд оролцож Америкт сурсан түүх, дурсамжаасаа хуваалцсан юм. Залууст хандан “зоригтой бай” хэмээн захисан түүний подкастыг сонсож энэ долоо хоногийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй.Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
🚩EducationUSA Mongolia Podcast #76🚩MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 76 дахь дугаарт АНУ-ын Central Washington Их сургуулийн төгсөгч Г. Жаргал оролцлоо. Тэрээр подкаст сонсогч залууст хандан Америкт суралцахад оюутныг дэмжих маш олон тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг гэдгийг дурдсан ба тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн амжилттай бэлдэх дээр өөрийн туршлага дээр үндэслэн үнэ цэнэтэй зөвөлгөөг мөн хуваалцсан юм. Энэ удаагийн дугаар та бүхэнд урам зориг төрүүлсэн, сонирхолтой дугаар болсон гэдэгт итгэлтэй байна. Америкт сурах мөрөөдөлтэй ч хэрхэн тэтгэлэг олж, өргөдлөө явуулах эсэхээ мэдэхгүй байгаа хэн бүхэн энэ удаагийн дугаарыг амжиж сонсоорой.







