Зохиолч, орчуулагч Б.Баясгалангийн "Догшин тэнгис" нэрт роман уншигчдад хүрээд нэгэн улирлыг үдлээ. Үндэсний адилсал, ондоошил, танигдал, хуваагдлын сэдвийг хөндөж, залуусын сэтгэлд эх орны үнэ цэн, ман чанарын талаар бодрол, ухаарал, асуулт ургуулсан энэ зохиолын талаар зохиолчтой нь ярилцахаар утга зохиол судлаач, зохиолч Б.Бямбаням студид ажиллалаа.
"Үлдэх үг" уран зохиолын подкастын энэ дугаарт зохиолч У.Бямбаням оролцож "Дурсамжийн газрын зураг" нэрт зүймэл романыхаа тухай ярилцлаа.
Та бүхэндээ “Үлдэх үг” подкастын цоо шинэхэн дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн дугаарын зочноор орчуулагч Пүрэвдоржийн Номинбилигийг урьж, Солонгосын зохиолч Пэк Сэхигийн “Үхмээр байна гэхдээ бас догбуги идмээр байна” номын тухай ярилцаж, мөн орчуулах, редакторлах ажлын жаргал зовлонг хуваалцан халуун яриа дэлгэлээ.
Зохиолч, яруу найрагч Ц.Гончигтой "Тойром" хэмээх шинэхэн романых нь талаар ярилцлаа. Хөтлөгч Б.Баясгалан
үх цаг үеийн шилдэг борлуулалттай зохиолчдын нэг гэгддэг Стивен Кингийн “Бичихүйн тухай” хэвлэгдэхэд Entertainment Weekly сэтгүүл “Хаантан (Кинг) түм бум наслаг” хэмээн нийтэлж байв. Нэг талаар туурвилчийн намтар дурсамж, нөгөөтээгүүр мэргэжлийн гарын авлага гэж болохуйц эл бүтээл зохиолч хүн бүрд байвал зохих “багажийн хайрцаг”-ийг бэлэн зэхэж, дэлгэн харуулжээ. Кинг зохиолч болохоор шулуудсан хүүхэд насныхаа ой дуртгалаас эхлээд залуу бичээчийн хувиар туулсан хүндхэн сорилт бэрхшээлүүд, золгүйгээр осолдож амь наана там цаана байхдаа зохиол бүтээлийнхээ хүчээр хөл дээрээ боссон амьдралын туршлагаа зөвлөмж болгон бичсэн нь чухамхүү энэ ном билээ. Цэгцтэй бичиглэл, энгүүн нөхөрсөг уур амьсгал, урам зоригоор дүүрэн эл ном залуу уран бүтээлчид, зохиолчид, сайн бүтээлд шимтэгч хэн бүхэнд оюуны цэнгэл эдлүүлж, урлан бүтээхүйн онгод хайрлах буй заа.
Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт тус хэвлэлийн газрын орчуулагч, редактор Мө. Батбаярын шинэхэн хэвлүүлээд буй “Мөнгөн Будда авсан өдөр” номын тухай болоод яруу найргийн тухай яриа өрнүүллээ.
"Тагтаа" хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастынхаа шинэ дугаарыг бид Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан бэлтгэлээ. Энэ дугаарт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, түүхч, зураач Тангадын Мандир абугайн "Мэндлэхүй" хэмээх туурийг яруу найрагч, судлаач, багш Ядамсүрэнгийн Баяраагийн уншсанаар хүргэж байна.
Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионтой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Тагтаа рэвью" сэтгүүлийн намрын дугаарыг онцоллоо.
"Тагтаа" хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газрын орчуулагч, редактор Батсайхан Сувддулам оролцож, наяад оны хүүрнэлчдийн нэгэн гол төлөөлөгч болох зохиолч Жагдалын Лхагвын "Сүм хөх бүрд" өгүүллэгийг уншлаа.
Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт Шведийн нэрт найруулагч Ингмар Бергманы "Миний амьдрал кино хальсанд" номын тухай орчуулагч Нармандахын Өнөржаргалтай ярилцлаа.
Тагтаа хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт яруу найрагч, зохиолч Батхүүгийн Батзаяа оролцож, хэвлүүлээд удаагүй буй анхны туужийнхаа талаар, уран бүтээлийн талаар болон Туркийн нэрт зохиолч Орхан Памуктай уулзаад ирсэн тухай аяны богцоо уудлан ярилцлаа.
Тагтаа хэвлэлийн газар, Бүтээлч радио 100.9- тэй хамтран бэлтгэж хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт зохиолч, яруу найрагч Батхүүгийн Батзаяа оролцож, Чех-Францын нэрт зохиолч Милан Кундерагийн "Зам зуурын тоглоом" өгүүллэгийг уншлаа. Монгол хэлнээ "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" роман нь хэвлэгдэж, манай уншигчдийн хэдий нь танил болсон эл зохиолч роман бичлэгээс гадна богино өгүүллэгийн нэрт мастер билээ. Кундерагийн дүрүүдийнхээ сэтгэл рүү маш гүн шургаж, хүмүүс хоорондын харилцааны ээдрээ зөрчлийн цаад, наад учрыг тун ажигч, гярхай уудлан бичиж чаддаг онцлогийг энэ өгүүллэгээс уншигчид маань бүр тодорхой анзаарна буй заа.
"Нэпко" хэвлэлийн газар болон "Тагтаа" хэвлэлийн газар хамтран "ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЗОХИОЛЧИД МОНГОЛД" төслийг эхлүүлж буй. Тус төслийн анхны зочноор "Амьдрахуй", "Вэн хот" зэрэг зохиолуудаараа Монголын уншигчдад хэдийнээ танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьсан билээ. "Үлдэх үг"-ийн энэ дугаараар зохиолч Үй Хуагийн айлчлалын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцахын ялдамд түүний "Ялалт" хэмээх нэгэн өгүүллэгийг орчуулагч Б.Баясгалангийн орчуулснаар уншиж хүргэлээ.
Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионтой хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарыг хүлээн авна уу.
Тагтаа хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионтой хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт орчуулагч, яруу найрагч Мө.Батбаярын Европоор аялсан тухай радио тэмдэглэлийг хүргэж байна.
Зохиолч Б.Баясгалан өөрийн анхны ажил радиогийн студидээ 15 жилийн дараа ахин нэгэнтээ радио зохиол бичиж иржээ. Энэ тэмдэглэлээ тэрбээр хорт хавдар хэмээх хүндхэн өвчнийг даван туулж яваа хүмүүст сэтгэлийн дэм өргөхөөр бичсэн гэв.
"Үлдэх үг" подкастын шинэ дугаарт Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн гаргаад удаагүй буй, Японы яруу найрагч Мисүзү Канекогийн "Цуурай юм уу, чи?" номын тухай болон хүүхдийн уран зохиол, яруу найргийн тухай ярилцлаа.
Илгээгээгүй зурвасын захидлуудыг P3 радиотай хамтран радио нэвтрүүлэг болгож эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээрээ бид илгээж зүрхлээгүй, эзэнд нь хүргээгүй та бидний сэтгэлийн мухар, номын завсарт үүрд хадгалагдаж буй захиануудыг дамжуулан хүргэх билээ. Та бүхэнд хэн нэгэнд илгээж зүрхлээгүй эсвэл хүргэхийг хүсэж байгаа захидлууд байвал бидэнд хандаарай.
Илгээгээгүй зурвасын захидлуудыг P3 радиотай хамтран радио нэвтрүүлэг болгож эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээрээ бид илгээж зүрхлээгүй, эзэнд нь хүргээгүй та бидний сэтгэлийн мухар, номын завсарт үүрд хадгалагдаж буй захиануудыг дамжуулан хүргэх билээ. Та бүхэнд хэн нэгэнд илгээж зүрхлээгүй эсвэл хүргэхийг хүсэж байгаа захидлууд байвал бидэнд хандаарай.
"Үлдэх үг" подкастын шинэ дугаарт СУИС-ийн багш, яруу найрагч, жүжгийн зохиолч, утга зохиол судлаач Я.Баяраагийн сонгон уншсанаар Английн зохиолч Херберт Уэллсийн "Сохрын орон" өгүүллэгийг хүргэж буйг хүлээн авна уу.
Erdenebayar Ida
Үнэхээр гайхалтай ярилцлага болжээ. Өгүүлэл ч мөн олон зүйл бодогдуулсан, амьдралыг харах харааг өөрчиллөө. баярлалаа Тагтаа паблишинг
Purev Bataa
Сайхан дугаар байлаа. Баярлалаа
Purev Bataa
Сонсоход хэцүү бичигджээ. Дууны чанар маш муу.
Purev Bataa
Мэдлэгтэй, гайхалтай бүсгүйчүүдэд баяр хүргэе 👏
Uranowa Zoro
номоо уншиж дуусгаад яг нэг бодолд автаж бассан тэр үедээ очлоо. яг тэр үед энийг сонссон бол сайхан байж дээ ч гэж бодлоо. их зүйл бодогдууллаа баярлалаа