Бууз чимхэе

Осака, Берлинд амьдарч байгаа хоёр найз зүгээр чалчиж суухаар зүлгэж сууяаа гэж шийдсэнээр ямар ч хамаагүй сэдвийн талаарх яриануудаа подкаст болгохоор шийдлээ. За ингээд ямарч хамаагүй сэдвийн тухай буузаа чимхэеөө.

Бууз 3.5.: Аливаа зүйлийг тавьж явуулах тухай…

Бууз чимхэе подкаст маань ийнхүү сүүлийн буузаа чимхэж та нартаа хүргэж байна. Энэ тѳсгѳлийн буузаар Мишка Нямка хоёр яагаад подкастаа тѳгсгѳхѳѳр болсон, бас ер нь аливаа нэгэн зүйлийг тавьж явуулах ямар их хэцүү байдаг бас тэрнийхээ хэрээр их чухал байдаг тухай ярьлаа. Дахин шинэ бууз чимхэгдэхгүй ч БУУЗ ЧИМХЭЕ та нартайгаа хамт байсаар байх болно шүү!

04-06
45:28

Бууз 3.4. Сэтгэл хангалуун амьдрахын нууцыг мэдэх хүн байна уу?

Бүх зүйл нэг л биш санагдаж, ѳѳрт байгаа зүйл хангалтгүй, ѳѳрийн хийж байгаа зүйл хангалтгүй, ямар ч амжилтгүй яваа мэт санагддаг уу? Бусад хүмүүсийг хархаар нэг л сайхан амьдраад байгаа юм шиг. Ажил ч бай, гэр бүл, хосын харилцаа ч бай бас ѳнгѳ үзэмж, царай зүсээрээ хүртэл нэг л сайхан байгаад байдаг. Ѳѳрѳѳс чинь нэг л амархан амьдраад байгаа юм шиг. Ийм мэдрэмжтэй яваа бол сэтгэл хангалуун бус амьдрагсадын клубад тавтай морил. Энэ буузаараа яаж энэ хѳгийн байдлаас гардаг юм бэ гэсэн асуулт дэвшүүлж ярилцлаа. Буузын тѳгсгѳл хэсгээр маш чухал мэдээ дуулгана шүү. Дуустал нь сонсоорой!

03-22
46:32

Бууз 3.3. Харилцааны соёлтой байх тухай …

Буузааа харилцааны соёлын тухай чимхэлээ. Япончууд, германчуудын харилцааны онцлогоос авахуулаад монголчууд бас хоорондоо бууруу ярьж зѳв ойлголцдог гээд л сайхан сайхан юм базаж сайхан бурж ѳглѳѳ. Та нар ер нь хэр их соёлтой вэ, харилцаа тал дээрээ?

03-06
01:00:38

Бууз 3.2. Ѳѳртѳѳ итгэлгүй, эргэлздэг, ѳѳрийгѳѳ голдог СИНДРОМ

Шинэ бууз гарлаа! Энэ удаад ѳѳртѳѳ итгэдэггүй, эргэлздэг бас ѳѳрийгѳѳ голдог талаар ярилцаж imposter syndrom зэрэг олон янзын юмны тухай ярьлаа. Та нар ѳѳртѳѳ итгэх итгэлээ яаж олж авдаг вэ?

02-21
57:23

!!NEW!! Pop Up БУУЗ

!!Шинэ булан!!NO DESCRIPTION, JUST LISTEN and CHILLL

02-15
22:31

Бууз 3.1.: Амиа/Хувиа хичээх гэж...?

Бууз чимхэе маань 3 дахь Season-дээ орж байнаа. Шинэ Season-ын шинэхэн дугаар маань амиа/хувиа хичээх гэсэн ширүүн сэдвээр жигнэгдэж эхэлж байна шүү! Анхаарлаа хандуулахтун!Амиа хичээх, хувиа хичээх хоёр юугаараа ялгаатай байдаг бас хүн ямар үед ѳѳрийгѳѳ бодох нь зѳв, эсвэл буруу байдаг талаар буу халж суусан. Тэрний хажуугаар Мишка, Нямка хоёр мэдээж ѳѳрсдийн амиа, хувиа хичээж байсан түүхүүдээсээ ярьж, буруу эсвэл зѳв байсан талаар шүүж тунгаан бодов. Буузны маань сүүлийн 20 минутанд Season 3-ын маань шинэлэг зууш та бүхнийг хүлээж байгаа шүү. Дуустал нь сонсоорой! Тэвчээргүй нэг нь шууд минут 40-ѳѳс гүйлгээд сонсож ч болно. Яадаг юм, яавал гэж, тэ?! 

02-07
53:14

БУУЗ 2.19: Зогсонги байдал (НААШААЧГҮЙ, ЦААШААЧГҮЙ)

Шинэ оны мэнд! Энэ удаагийн буузаар урагшаа ч биш, хойшоо ч биш зогсонги байдалд байгаа тухайгаа чимхлээ. Яагаад зогсчихвоо? , зогсонги байдал гэж юу вэ? гэдгийг интровертуудын хоорондоо ярилцлаа. Дараагийн season хүртэл түр баяртай!

01-24
42:51

БУУЗ 2.18 - Lost in Translation - Харилцааны үл ойлголцол

Заримдаа үг үгүүлбэрээрээ ойлголцдог ч яг юу гээд байгаа юм бол гэж бодогдох үе байдаг уу?Үнэндээ л бид хоёр удаан гадаадад амьдарч байгаа ч энэ удаагийн буузаараа өөрсдөд тохиолддог өдөр тутмын болоод ажил, амьдрал дээр ч үнэхээр ойлголцдоггүй явдлуудаасаа хуваалцлаа. Та нарт ч гэсэн ийм явдлууд тохиолддог уу?

12-27
01:02:34

Залхуу Бууз булан (NEW!!) Гэр бүлийн харилцаа

Бууз чимхэе подкастд маань сүүлийн үед олон захидал, асуулт, хүсэлтүүд ирж байгаатай холбогдуулаад шинэ ЗАЛХУУ БУУЗ булангаа нээлээ. Мөн энэ буландаа бид хоёртой ярилцах хүсэлтэй байгаа буузчидтайгаа ярилцаж, мөн ирсэн асуултууд болоод захидлуудынхаа тухай ярилцаж байхаар боллоо.Манай хамгийн анхны Залхуу бууз булангийн буузчингаар Б.Итгэл маань оролцож өөрийн амьдралтай холбоотой хэд хэдэн асуултууд болон гэр бүлийн харилцааны тухай бид хоёртой хуваалцаж ярилцлаа. Нилээн сонирхолтой асуултуудын тухай ярилцсан шүүүү

11-22
01:19:39

БУУЗ 2.17: Цалин хэдийг авдаг вэ

Энэ буузаар ажлын байранд шинээр ороод, цалингийн талаар өөртөө сэтгэл хангалуунаар тохиролцож чаддаг уу?, Яагаад цалингийн талаар бид нээлттэй ярилцаж чаддаггүй юм бол? гэх асуултуудын тухай ярилцлаа. Хэрвээ бид цалингийн талаар нээлттэй ярилцаж чаддаг байсан бол шинээр ажилд орж байгаа залуучууд бидэнд ямар давуу тал болж чадах байсан бэ?

10-25
43:52

БУУЗ 2.16: Өрсөлдөөн

Өрсөлдөөн гэж юу вэ гэх асуултаар энэ бууз маань эхэлж байна. Нямка, Мишка хоёр бид өрсөлдөөнтэй амьдрах нь зөв үү гэсэн асуултаар нилээд толгойгоо гашилгав. Өдөр тутмын өрсөлдөөнийг өөрсдийнхөө 5 хуруунд багтахгүй шахуу туршлагуудаараа тайлбарлаж, ярилцхыг хичээлээ. Мөн удаан хүлээлгэсэн шагналынхаа эздийг шалгаруулсан байгаа шүү.

10-11
01:02:43

БУУЗ 2.15: Юу ч бүтэхгүй байгаа ч юм шиг, бөөн стресстэй үед

Энэ удаагийн буузаар хүн болгонд хааяа тохиолддог юу ч бүтэхгүй байгаа ч юм шиг, өөрийн үнэ цэнээ өөртөө алдаад ч байгаа юм шиг тийм мэдрэмжүүдийнхээ тухай ярилцлаа.

09-27
52:46

Зочин Бууз: "Сэтгэлгээ нь ядуу хүн ядуу л байдаг юм байна лээ..." Stand Up Comedian Бээгий

Энэ удаагийн элдүүрчинг Монголд хүчээ авч байгаа Stand Up Comedy-н уран бүтээлч Бээгий хийж, өөрийн хөгжилтөй болоод сургамжтай түүхүүдээсээ илэн далангүй хуваалцаж, сайхан өөх тостой буузны гурил элдэж өглөө. За ингээд өөх, тосондоо гэдсээ өвтгөхгүйхэн шиг тааруулж идээрэй.

09-13
01:10:41

Зочин Бууз: Өсвөр насны төлөөлөл Б.Халиун бид хоёртой

Өсвөр насны төлөөлөл болсон авьяаслаг Б.Халиун бид хоёртой одоогийн үеийн өсвөр насны тухай, тэд нарын бодол болоод өөрийнхөө дотоод ертөнцөөр аялуулууллаа.

08-30
54:31

БУУЗ 2.15: Өөрийгөө золиослох

Бид яагаад заримдаа өөрсдийгөө бусдаас болоод зарим нэг эд зүйлийн дараа тавьдаг вэ?, яагаад өөрсдийгөө хүчилж, эцэст нь тултал зольдог вэ? гэх асуултаар энэ буузаа эхлүүлж, өөрсдийн алдаа болоод бага сага мэдэж авсан туршлага, судалсан ном сэтгүүлүүдээсээ нэгтгэж тайлбарлахыг хичээлээ. Мөн энэ сэдэвтэй холбоотой маш сонирхолтой буузчингийн захидалыг задаллаа.

08-16
59:34

БУУЗ 2.14: Дутуугийн мэдрэмж

Энэ удаа өдийг хүртэл жигнэгдсэн буузнуудад нилээдгүй дурьдагсан дутуугийн мэдрэмжийн тухай ярилцлаа. Дутуугийн мэдрэмж гэж юу вэ, Мишка яагаад дутуугийн мэдрэмжийг зөв гэж боддог вэ, дутуугийн мэдрэмжийг хүмүүс ямар аргуудаар нөхөж, даван туулдаг вэ гэх зэргийг энэ буузандаа чимхлээ.

08-02
55:18

БУУЗ 2.13: Харамсал

Энэ буузаар бид хоёрт тохиолдсон инээдтэй ч юм шиг ичмээр ч юм шиг бас гунигтай харамслын түүхүүдээ хуваалцаж, заримдаа харамслаасаа хэрхэн өөрсдийгөө чөлөөлдөг талаар чимхлээ. Ер нь тэгээд инээдтэй ч юм шиг ичмээр ч юм шиг харамсдаг түүхүүд ихэвчлэн жоохон согтуу байх үед болдог шдтээ тээ буузчидаа?! Заа тэгээд есөн бусын паянгуудыг бас энэ буузнаас сонсоорой.

07-19
53:11

"БУУЗ ЧИМХЭЕ" 1 нас хүрлээ

БУУЗ маань 1 нас хүрч овоо нэг ААВАА, ЭЭЖЭЭ гэж хэлж сурах гэж байна. Нэг жилийн хугацаанд БУУЗаа амталсаар ирсэн буузчиддаа баярлалаа гээд бид 2 энэ хугацаанд тохиолдсон инээдтэй, нулимстай, шантарсан, сургажтай түүхүүдээ хуваалцлаа. Мөн хэд хэдэн хүмүүсийн дуут мэндчилгээг оруулсан байгаа шүү. Бас төгсгөл хүртэл нь сайн сонсоорой :

07-12
41:07

БУУЗ 2.12 - Айн? Юу? Нийгэмд хүлээн зѳвшѳѳрѳгдѳх ѳѳ?

Шинэ буузаа бид хоёр, бусдад буюу нийгэмд хүлээн зѳвшѳѳрѳгдѳхийн тулд бид нар яагаад ѳѳрсдийгѳѳ ѳѳрчилж, эргэн тойрондоо уусч ордог юм бэ? Бид хоёр орчиндоо зохицож бусдад хүлээн зѳвшѳѳрѳгдѳх гэж яаж ѳѳрчилѳгдѳж байсан түүхээсээ ярьж, нийгэм дэх ялгаварлан гадуурхал энээ тэрээ гээд сүүлдээ монголынхоо түүхрүү шагайн харж худалаа үнэн юм ярьсаар бүр эцэстээ "Монголдоо очоод юу  ч үгүй хоосон шүү!" гэсэн хатуу үг бие бие рүүгээ чулуудав. Энэ хачин сонирхолтой буузаа хахаж цацалгүй сайхан тайван идэцгээгээрэй! 

07-12
01:20:46

ЗОЧИН БУУЗ: Danna`s Doodles хуудасны хөтлөгч А.Даваажаргал

Энэ удаагийн буузаар хөгжилтэй зургуудтай Danna`s Doodles хуудсыг хөтлөн явуулдаг Данна буюу А.Даваажаргал илдүүрчин хийж өөрийнхөө жаргалтай, гунигтай, сургамжтай гээд олон олон сонирхолтой түүхүүдийг элэн далангүй хуваалцлаа.Danna-н хөтлөн явуулдаг хуудсууд:Facebook @DannasDoodleInstagram @DannasDoodleeYoutube Danna`s Doodles

06-14
01:04:40

Recommend Channels