Discover
Давааны цаадах даваа
Давааны цаадах даваа
Author: Davaanii tsaadah davaa
Subscribed: 68Played: 295Subscribe
Share
© Davaanii tsaadah davaa
Description
“Давааны цаадах даваа” подкаст маань их сургуулиа төгсөөд ажилд орох эсвэл магистр, докторт үргэлжлүүлэн суралцах уу гэсэн томоохон шийдвэрүүдийн өмнө байгаа оюутнууддаа зориулан гадаад дотоодод ажиллаж амьдарч буй сонбэ нарыгаа урьж оролцуулан тэдний кареераа эхлүүлсэн ТҮҮХ болон эрдмийн зэрэг ахиулан суралцах талаар ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЛИЙГ та бүхэнд хүргэх зорилготой юм. Мөн сар болгон чөлөөт номын хэлэлцүүлэг зэрэг сонирхолтой контент гаргахаар төлөвлөж байгаа билээ.
Та бүгд долоо хоног бүрийн бүтэнсайн өдөр манай подкастын шинэ дугаарыг хүлээн авч сонсоорой.🤗
Та бүгд долоо хоног бүрийн бүтэнсайн өдөр манай подкастын шинэ дугаарыг хүлээн авч сонсоорой.🤗
16 Episodes
Reverse
🌟Дугаар 15🌟
Доорх засгийн газрын тэтгэлгүүдийн талаар бид өөрсдийнхөө туршлагыг хуваалцлаа.
🔸Унгар
🔸Турк
🔸Тайван
🔸Польш
Боловсролын яам болон дурьдагдсан сайтуудаас мэдээлэл авах боломжтой байгаа. Та бүхэнд хэрэгтэй бөгөөд тустай мэдээлэл байна гэж найдаж байна🤗
Нефтиэс ВитаминС гаргаж авах боломжтой гэдгийг та мэддэг байсан уу? 🤩
Бидний ахуй амьдралдаа хэрэглэж буй бүх зүйлсийн 80%-д нефть орсон байдаг гэнэ. 🤩
🌟 Дугаар 14 🌟
Анударь сонбэ маань БНСУ-ын “Эвха эмэгтэйчүүдийн их сургууль”-н Climate and Energy Systems Engineering тэнхимд Нефтийн инженер чиглэлээр 75%-н тэтгэлэгтэйгээр докторын зэрэгээ хамгаалж байгаа билээ.
Мөн KIGAM гэх БНСУ-н Газарзүй ба эрдэс баялгийн нөөцийн судалгааны төвд ажиллаж байсан туршлагатай байгаа.
Бид юуны тухай ярилцав
🔸 Нефтийн инженер гэж юу болох, дотороо хэрхэн хэд салдаг вэ
🔸 Монголын өнөөгийн нефтийн салбар ямархуу байгаа
🔸 Нетворкинг-н үнэ цэнэ, сонбэ-гийн маань өөрийн туршлага, жишээ
🔸 Боломжийг өөрөө өөртөө бий болгох
гэх мэт олон сонирхолтой зүйлсийн талаар ярилцсан байгаа.
Цаг гаран уйдахааргүй сонсоно гэж найдаж байна!🤩
Та бүгдэд сонирхолтой байна гэж найдаж байна!🤩
Солонгос хэл сурах, ТОПИК-н шалгалт өгөх талаар бодож, төлөвлөж байгаа бол бидэн 2-н зөвлөгөө хэрэг болно байх гэж найдаж байна. ✌🏻
🔸 ТОПИК-н шалгалтыг 3, 3-н удаа өгч байсан бидэн 2-н туршлага
🔸 Унших, бичих, сонсох 3 хэсэг тус бүр дээрх бид 2-н өгөх зөвлөгөө
🔸 Ашиглаж болох ном, материал
Hope it helps!🤞🏼
Анхны номын хэлэлцүүлэг🤩
🔸 Сорхугтани, Б. Сарантуяа
🔸 Дижитал минимализм, Cal Newport
🔸 Dune by Frank Herbert
Дижитал минимализм ном нь саяхан Монголоор орчуулагдан гарч байгаа юм байналээ.
Dune гэх ном маань кино хувилбар нь өнгөрсөн оны сүүлээр гарах гэж байгаад Корона тархалтын улмаас энэ жилийн 10 сар хүртэл хойшилсон байгаа.
Та бүгдэд сонирхолтой байна гэж найдаж байна!🤩
Инха их сургуулийг “улаан диплом”-той төгсөн одоогоор 15 улсад салбартай БНСУ-ын “Mirae Asset Securities”-н Монгол дах салбарын захирал хийж байгаа Цэвэгмид сонбэ.тэйгээ
бид юуны тухай ярилцав?
🔸 Оюутан цагтаа хэрхэн идэвхитэй байж, туршлага олж авах
🔸 Өөрийн дуртай зүйлээ олох
🔸 Хөрөнгө оруулалтын менежмент
🔸 Хөрөнгийн зах зээл
🔸 Номын тэмдэглэл хөтлөх бас нэгэн арга
Цэвэгмид сонбэ маань
- Инха их сургуулийг Эдийн засгийн чиглэлээр бакалавр
- KAIST - Менежментийн инженер чиглэлээр магистраа хамгаалсан байгаа.
Энхбаяр сонбэ маань
- ШУТИС - Мэдээллийн технологи чиглэлээр бакалавр
- Инха их сургууль - Machine Learning чиглэлээр магистраа хамгаалсан байгаа.
Бид юуны тухай ярилцав?
🔸 Computer vision
🔸 Хиймэл оюун ухаан /AI/
🔸 Machine learning / Deep learning
🔸 Магистрт суралцахдаа профессороо хэрхэн сонгох тал дээр зөвлөгөө
🔸 Олон улсад дадлага хийх боломж
🔸 Фитнесс, дасгал хөдөлгөөн
Сонирхолтой бөгөөд хэрэгтэй мэдээлэл байж чадсан бол Like & Share!🤩
Солонгост суралцах "Илвүү сангийн тэтгэлэг"-ийн талаар та мэдэх үү?
🌟 Дугаар 9 🌟
Энэхүү дугаартаа
🔸 Илвүү сангийн тэтгэлэг /Ilwoo Foundation Scholarship/
🔸 Inha University, Korea Aerospace University
🔸 Солонгост суралцах талаар ярилцсан байгаа✌🏻
😎🤩😎
Та бүхэнд сонирхолтой бөгөөд хэрэгтэй мэдээллүүд байна гэж найдаж байна. 🤞🏼
Подкастын маань 8дахь дугаарт БНСУ-ын 'Ewha Womans University'-д Эдийн засгийн чиглэлээр магистраа хамгаалан одоо 'Dongbaek Logis' компанид Менежерээр ажиллаж буй Агиймаа эгч маань оролцсон байгаа.
Солонгос улсад сурч, ажиллаж, амьдраад 12 жил болж буй Агий эгчтэйгээ бид хоёр
🔸 Оюутан байхдаа нийгмийн идэвхитэй байх нь хэр чухал болох
🔸 Солонгост суралцаж байгаа гадаад оюутнууд нэмэлт хэрэгцээт мэдээллүүдийг хаанаас хэрхэн авч болох
🔸 Нийгмийн ухаанаар сурч төгссөн оюутнууд Солонгост ажилд ороход тус болох зүйлс нь юу байдаг
🔸 Солонгост гадаад иргэд бизнес эрхлэх талаар хаанаас мэдээлэл авч болох
🔸 Солонгост сурч төгссөн оюутнууд ажил хайх виз авах, байнгийн оршин суугчийн виз авах
зэрэг олон сонирхолтой зүйлсийн талаар ярилцсан байгаа.🤩
Та бүхэнд сонирхолтой бөгөөд хэрэгтэй мэдээллүүд байна гэж найдаж байна. 🤞🏼
Подкастын маань 7дох дугаарт БНСУ-д 'Architecture / Urban planning' чиглэлээр магистраа хамгаалан одоо 'JND Architecture Design' компанид мэргэжлээрээ ажиллаж буй Ариунзаяа эгч маань оролцсон байгаа.
Ани эгчтэйгээ бид хоёр
🔸 Архитектур болон архитектурын инженер 2-н хоорондох ялгаа
🔸Тогтвортой хөгжлийн үнэлгээ гэж юу болох
🔸 Солонгост мастерийн зэрэг хамгаалсан туршлага
🔸 Монгол болон Солонгост ажиллаж байсан, ажиллаж байгаа туршлага
🔸 Том компани болон жижиг дунд компанид ажиллахын ялгаа
🔸 Солонгост архитектурын чиглэлээр ажилд орох процесс
зэрэг олон сонирхолтой зүйлсийн талаар ярилцсан байгаа.🤩
Та бүхэнд сонирхолтой бөгөөд хэрэгтэй мэдээллүүд байна гэж найдаж байна. 🤞🏼
Подкастын маань 6дах дугаарт БНСУ-д 'Computer Science and Engineering' чиглэлээр бакалавраа хамгаалан одоо 'NexPlayer' компаний Испани улс дах салбарт Software Engineer-р ажиллаж буй Содоо маань оролцсон байгаа.
Содоо сонбэтэйгээ бид хоёр
🔸 Бакалаврт сурч байхдаа дадлага хийх, хэрхэн хайж олох
🔸 Лаб.д судалгаа хийж үзэж байсан туршлага хэр чухал байсан
🔸 Google, Samsung-н ажилд авах процессийн эцсийн шат хүртэл явсан түүний туршлага
🔸 Солонгос болон Испани-д ажиллаж амьдрахын ялгаа
зэрэг олон сонирхолтой зүйлсийн талаар ярилцсан байгаа.🤩
Та бүхэнд сонирхолтой бөгөөд хэрэгтэй мэдээллүүд байна гэж найдаж байна. 🤞🏼
Подкастын маань 5дах дугаарт БНСУ-д биоинженеринг чиглэлээр бакалавр, магистрын чиглэлээ хамгаалан одоо 'Celemics' компанид мэргэжлийнхээ дагуу ажиллаж буй Нинж маань оролцсон байгаа.
Нинж сонбэтэйгээ бид хоёр
🔸 Сөүлийн их сургуульд элсэн орох, тэтгэлэгтэй суралцах
🔸 Солонгос улсад ажилд орох
🔸 Бакалаврын зэргээ хамгаалсаны дараагаар ажилд орох эсвэл үргэлжлүүлэн сурах
🔸 Монголд мэргэжлээрээ ажиллах тал дээр асуудлууд юу байгаа
🔸 Тухайн салбарын сонин сайхан
🔸 Энэ жилийн Нобелийн шагналыг авсан CRISPR технологи
зэрэг олон сонирхолтой зүйлсийн талаар ярилцсан байгаа.🤩
Та бүхэнд сонирхолтой бөгөөд хэрэгтэй мэдээллүүд байна гэж найдаж байна. 🤞🏼
Подкастын маань 4дэх дугаарт Францын 'Université de Rennes I' сургуульд 'Marie Skłodowska-Curie Actions /MSCA/ PhD Funding' тэтгэлэгээр докторын зэрэгээ хамгаалж буй Даваадорж ах маань оролцсон байгаа.
Даваа ахтайгаа бид хоёр
🔸Монгол, Солонгос, Европын улсуудад суралцаж, ажиллаж байсан туршлага
🔸Horrizon 2020 хөтөлбөр /Европын 3 улсад суралцаж, мэргэжлийнхээ дагуу ажиллах боломж/
🔸Тухайн салбарын сонин сайхан
🔸Өөрийн дуртай зүйлээ олохын тулд олон зүйлсийг туршиж үзэх
зэрэг зүйлсийн талаар ярилцсан байгаа.🤩
Та бүхэнд хэрэгтэй мэдээлэл байна гэж найдаж байна.🤞🏼
Подкастын маань 3дахь дугаарт "Visa Inc" компанид 'Business Development Manager'-р 5 дахь жилдээ ажиллаж буй Доржпагам эгч маань оролцсон байгаа.
Энэхүү дугаарт
🔸Солонгос улсад бакалавр болон мастерийн зэрэг хамгаалах
🔸Солонгос улсад ажиллах
🔸Ажилын байр хайх, хэзээнээс хэрхэн бэлдвэл зүгээр болох
🔸"Visa Inc" компанид Business Development manager гэхээр яг юу хийдэг болох
🔸Түүнчлэн ном унших зуршил зэрэг олон төрлийн сэдвээр ярилцсан байгаа🤩
Доржпагам эгч маань 2009 оноос хойш Солонгос улсад сурч, ажиллаж амьдарч буй бөгөөд
🔸Ewha их сургуульд Бизнесийн удирдлага болон Эдийн засгаар бакалаврын давхар мэргэжил эзэмшин /minor in office administration/
🔸'KDI School of Public Policy and Management'-д Мастерийн зэргээ хамгаалсан байгаа.
Подкастын маань хоёрдахь дугаарт БНГУ-д магистрын зэргээ хамгаалж буй Хажидханд маань оролцсон байгаа.
Тэрээр
🔸Герман улсад суралцах,
🔸элсэлтийн бичиг баримт болон 🔸визний материал бүрдүүлэхэд юун дээр анхаарах
🔸тэтгэлэг хэрхэн олох
зэрэг асуудлуудын талаар тун үнэ цэнэтэй мэдээллүүдийг хуваалцсан байгаа🤩
Эхний дугаарт маань Самсунг электроникс компанид 3дахь жилдээ ажиллаж буй Т. Наранхүү ах, Gracepharm худалдааны компанид Менежер-ээр ажиллаж буй С. Энхзаяа эгч хоёр маань оролцсон байгаа.
БНСУ улсад ажиллах болон ажилд орох процессийн талаар мөн кареерийн чухал шийдвэрүүдээ хэрхэн гаргах талаар маш үнэ цэнэтэй зөвлөгөөнүүдийг хуваалцсан байгаа.
🤩
Хэрэв та БНСУ улсад суралцдаг, төгсөөд тус улсад ажиллахыг хүсдэг бол,
эсвэл суралцахаар, ажиллахаар төлөвлөж байгаа бол,
за мөн программ хангамжийн инженер, эдийн засагч мэргэжилээр суралцдаг бол заавал сонсоод үзээрэй.
💡
Давааны Цаадах Даваа подкастын маань танилцуулга дугаарыг хүлээн авч сонсоно уу🤗
Долоо хоног бүрийн БҮТЭНСАЙНД манай подкастын шинэхэн дугаарыг хүлээн авч сонсоорой!✌🏻
Бид дугаар болгоноороо та бүгдэд ямар нэгэн хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө хүргэхийг зорих болно!















yg ymar ymar site gsn be heleed ogch bolhuu