Залуус Эрүүл Мэнд ТББ-с эрхлэн гаргаж буй Test4UB подкастыг танилцуулж байна. Та бүхэн гей, бисексуал залуучууд болон транс эмэгтэйчүүдийн тухай, аюулгүй бэлгийн харьцааны тухай мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэхийг хүсвэл хүлээн авч сонсоорой. Test4UB подкастыг SoundCloud, Castbox, Apple Podcast-аас хүлээн авна уу...
2019 оны 4-р сарын 4-нд МҮОНРТ-ийн P3 ФМ радионы "Зочны цаг"-аар ЛГБТ Төвийн залуучуудын хөтөлбөрийн менежер Б. Хулан нээлттэй, чөлөөт ярилцлага өглөө.
Австралийн ЗГ-ын шууд тусламжийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа #ЯлгаварланГадуурхалтыгЗогсооё медиа кампанит ажлын хүрээнд хийгдэж буй ажлын талаар ЛГБТ Төвийн залуучуудын хөтөлбөрийн менежер Б. Хулан Эх Дэлхий 107 ФМ радиод мэдээлэл өглөө.
Эх Дэлхий Радионы "Mr Ms Who" нэвтрүүлэгт ЛГБТ Төвийн үүсгэн байгуулагч, хүний эрхийн активист Н. Анараа өгсөн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
2018 онд 6дахь жилдээ болж байгаа "Тэгш эрх, Бахархлын өдрүүд"-ийн тухай Улаанбаатар радио-FM102,5-д ЛБГТ Төвийн Залуучуудын хөтөлбөрийн менежер Б. Хулан товч ярилцлага өглөө.
2017 оны 10-р сарын 24-нд ФМ 102.5 дээр “Шүрээгийн шоу’ нэвтрүүлэгт ЛГБТ Төвийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Г. Доржжанцан, Залуучуудын хөтөлбөрийн менежер Б. Хулан нар оролцож, ЛГБТ Төвийн үйл ажиллагааны талаар танилцууллаа, саатан сонсоно уу.
2017 оны 12 сарын 10нд буюу Хүний Эрхийн Өдөр Интерном номын дэлгүүрт нээлтээ хийсэн ЛГБТ Төвийн Күийр уран зохиолын зөвлөлөөс гаргаж буй "Амьдрал, эрх чөлөө, хайрын магтуу" дэлхийн шилдэг ЛГБТ яруу найргийн антологи болон "Homo Liber" номуудын талаар та бүгд сонссон гэж найдаж байна. ЛГБТ хүмүүсийн амьдрал, тэмцлийг харуулсан яруу найраг болон эсээ зохиолын энэхүү номнууд Монгол хэл дээр гарч буй анхны ЛГБТ сэдэвтэй номнууд билээ. Энэхүү номнууд маань Монголын ЛГБТ сэдэвтэй уран зохиолын эхлэлийг тавьж цаашид олон арван уран бүтээлүүдийг ардаасаа дагуулна гэж найдаж байна. Та бүхэн анхны гэх тодотголтой эдгээр найхалтай уран бүтээлүүдийн нээлтэнд ирж амжаагүй бол энэхүү подкастыг хүлээн авж сонсно уу. Хөтлөгч: Батзориг зохиолч орчуулагч Н.Анараа зохиолч А.Зориг Тус номуудыг Интерном, Аз Хур, Мир номын дэлгүүрүүдээс гадна ЛГБТ Төвийн оффис болон D.D/H.Z-ээс худалдах авах боломжтой.
Space time
Ulam ihiig postlooroii sonsdog shuu