DiscoverСОНСДОГ ШҮҮХ
СОНСДОГ ШҮҮХ

СОНСДОГ ШҮҮХ

Author: AppellateCourt

Subscribed: 78Played: 6,887
Share

Description

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
17 Episodes
Reverse
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хөтлөн хүргэдэг “СОНСДОГ ШҮҮХ” подкастын ээлжит дугаар “Шүүгч түүний гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх журам” сэдвийн хүрээнд та бүхэнд хүрч байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хөтлөн хүргэдэг “СОНСДОГ ШҮҮХ” подкастын иргэдэд зориулан бэлтгэсэн ээлжит дугаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хүсэлтээр “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” сэдвийн хүрээнд та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаарын зочноор: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Н.Оюунцэцэг оролцлоо. Ярилцах сэдэв: “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” Хөтлөгчөөр: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Гантулга
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хөтлөн хүргэдэг “СОНСДОГ ШҮҮХ” подкастын ээлжит дугаар та бүхэнд хүрч байна.Энэ удаагийн иргэдэд зориулсан дугаарын зочноор: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Ц.Соёлмаа оролцлоо.Ярилцах сэдэв: “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”Хөтлөгчөөр: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал
Энэ удаагийн иргэдэд зориулсан дугаарын зочиноор:Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны Шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Гүнзаяабаяр,Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн эргүүл хамгаалалтын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ч.ИхбаярЯрилцах сэдэв: “Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах”Хөтлөгч: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Гантулга
Энэ удаагийн иргэдэд зориулсан дугаарын зочин: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Л.ЭрдэнэзолбооЯрилцах сэдэв: “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай”Хөтлөгч: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга Ө.Мөнх-Эрдэнэ
Энэ удаагийн иргэдэд зориулсан дугаарын зочин: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Отгон-ӨлзийЯрилцах сэдэв: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах зарим асуудал”Хөтлөгч: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбаяр
Энэ удаагийн иргэдэд зориулсан дугаарын зочин: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Э.АриунтуяаЯрилцах сэдэв: “Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах гомдолд тавигдах шаардлага” Хөтлөгч: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбаяр
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хөтлөн явуулдаг “СОНСДОГ ШҮҮХ” подкастын долоо дахь дугаар маань та бүхэнд хүрч байна.Сонсдог шүүх подкастыг иргэд болон хуульч, судлаач нарт зориулсан гэсэн 2 төрлөөр хөтлөн хүргэдэг бөгөөд энэ удаагийн дугаараар иргэдэд зориулан “Улсын тэмдэгтийн хураамж” сэдвийн хүрээнд бэлтгэн хүргэхээр шүүгчийн туслах Б.Адилмаатай ярилцлага өрнүүлсэнийг хүлээн авч сонсоно уу.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хөтлөн хүргэдэг “СОНСДОГ ШҮҮХ” подкастын 10 дахь дугаар та бүхэнд хүрч байна.Энэ удаагийн иргэдэд зориулсан дугаарын зочин: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Маргад-ЭрдэнэЯрилцах сэдэв: “Тусгай журмаар хянан шийдвэрлэх маргаан”Хөтлөгч: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Энхбаяр
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хөтлөн явуулдаг “СОНСДОГ ШҮҮХ” подкастын ес дэх дугаар маань та бүхэнд хүрч байна.Сонсдог шүүх подкастыг иргэд болон хуульч, судлаач нарт зориулсан гэсэн 2 төрлөөр хөтлөн хүргэдэг бөгөөд энэ удаагийн дугаараар хуульч судлаач нарт зориулан “Захиргааны актыг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага” сэдвийн хүрээнд бэлтгэн хүргэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Хонинхүүтэй ярилцлага өрнүүлсэнийг хүлээн авч сонсоно уу.Хөтлөгч: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Энхбаяр
Сонсдог шүүх подкастыг иргэд болон хуульч, судлаач нарт зориулсан гэсэн 2 төрлөөр хөтлөн хүргэдэг бөгөөд энэ удаагийн дугаараар хуульч судлаач нарт зориулан “Төрийн албаны маргаан” сэдвийн хүрээнд бэлтгэн хүргэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулинтай ярилцлага өрнүүлсэнийг хүлээн авч сонсоно уу.
Сонсдог шүүх подкастын энэ удаагийн дугаараар иргэд, аж ахуйн нэгжүүд Захиргааны хэргийн шүүхэд ямар асуудлаар нэхэмжлэл гаргах боломжтой, мөн ямар асуудлаар хаана байрлаж буй, аль шатны шүүхэд хандах вэ? гэдэг асуултанд хариулт өгөх үүднээс ерөнхий шүүгчийн туслах Ч.Ганбаатарыг зочноор урьж “Хэргийн харьяалал ба Захиргааны шүүхийн харьяалал” сэдвийн хүрээнд сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүлээн авч сонсоно уу.
Сонсдог шүүх подкастыг энэ удаагийн дугаараар иргэд, аж ахуйн нэгжүүд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зайлшгүй мэдэж байх, анхаарах шаардлагатай нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр шүүгчийн туслах М.Пүрэвсүрэнг зочноор урьж “Нэхэмжлэлийн шаардлага ба үндсэлэл”-ийн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүлээн авч сонсоно уу.
Сонсдог шүүх подкастыг энэ удаагийн дугаараар иргэд, аж ахуйн нэгж болон хуульч, өмгөөлөгч нарт зориулан шүүхээр үйлчлүүлэхдээ мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан онлайнаар шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдааны явц, шийдэлтэй шууд танилцах (www.livecourt.mn) болон шүүхүүдэд хэрэгжиж буй, мөн шинээр хэрэгжүүлэн эхэлж буй цахим системүүдийн талаарх мэдээллийг хүргэхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн болон Мэдээлэл технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Амарсанаа нарыг зочноор урьж “Шүүхийн цахим үйлчилгээ”-ний талаар сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүлээн авч сонсоно уу.
Сонсдог шүүх подкастын өнөөдрийн дугаараар иргэд, аж ахуйн нэгжүүд шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах болон нэхэмжлэл гаргахад юу юу мэдэж байх шаардлагатай байдаг талаарх мэдээллийг хүргэх үүднээс шүүгчийн туслах П.Энх-Амарыг урьж “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр” сэдвийн хүрээнд сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүлээн авч сонсоно уу.
Сонсдог шүүх подкастыг иргэд болон хуульч, судлаач нарт зориулсан гэсэн 2 төрлөөр хөтлөн хүргэхээр зорьж байгаа бөгөөд өнөөдрийн дугаараа иргэдийн зайлшгүй мэдэж байх хэрэгтэй мэдээллийг хүргэх үүднээс шүүгчийн туслах Т.Гангэрэлийг урьж “Захиргааны актад гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа” сэдвийн хүрээнд сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүлээн авч сонсоно уу.
Манай подкастын эхний дугаарын зочноор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар болон шүүгч Д.Баатархүү нар уригдаж, “Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, онцлогийн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүлээн авч сонсоно уу.