#110
Claim Ownership

#110

Author: АТГ-ОЛОН НИЙТИЙН ТӨВ

Subscribed: 4Played: 8
Share

Description

Авлигатай тэмцэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, шинэ-залуу үеийн хандлагыг эерэг өөрчлөлт рүү чиглүүлэх, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих үйл ажиллагааны талаарх цахим нэвтрүүлгүүдийг бидний сувгаас сонсоно уу...

Бидний фейсбүүк хуудсанд ЛАЙК дарж нэгдээрэй. #Баярлалаа
https://www.facebook.com/iaacmn/
18 Episodes
Reverse
 “GOOD HABITS-20” Digital Conference “ЗӨВ ДАДАЛ-20” Дижитал чуулган Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан, нийгэмд шударга ёсны үнэ цэнийг таниулан сурталчлах зорилготойгоор салбар салбарын төлөөллийг оролцуулан, иргэн бүрт чиглэсэн СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЯН үргэлжилж байна. Энэхүү аяны хүрээнд "GOOD HABITS-20" Дижитал чуулган энэ сарын 16-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууулагдана. ЗОРИЛГО : Зөв дадлаар өөрийн одоогийн би-г бүтээсэн салбар салбарын мэргэжилтэн, олны танил эрхмүүд өөрсдийн ЗӨВ ДАДЛАА бусадтай хуваалцаж залуусыг ЗӨВ ХАНДЛАГАД уриалахад чиглэнэ. Бодол үг болж, үг үйлдэл болж, үйлдэл дадал болж, дадал зан чанар болж, зан чанар хувь тавилан болдог. АВЛИГЫН ЭСРЭГ Соён гэгээрүүлэх үйлст хамтдаа нэгдэцгээе. Зохион байгуулагч: Авлигатай Тэмцэх Газар Хэзээ: 2020.12.16 Цаг: 19.00-21.30 Хаана: Авлигатай Тэмцэх Газар, Олон нийтийн төвийн хуудаснаас шууд дамжуулалт хийнэ. https://www.facebook.com/iaacmn Хамрах хүрээ: Бүх насныханд нээлттэй Нэмэлт мэдээлэл: Чуулганы үеэр та илтгэгчдээс асуух асуулт болон сэтгэгдэл байвал коммент хэлбэрээр асуух боломжтой. #ЗөвЗөвдШударгаЗөв #СоёнГэгээрүүлэхАян #StopVirus #StopCorruption #ВирусийгДаръя #АвлигыгУстгая #Аnticorruptionday2020 #iacc #iacc2020 #ШударгаТоглоцгооёChallenge
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн Төрийн албан хаагчийн ёс зүй хэлэлцүүлэгт оролцлоо. Төрийн албан хаагчийн үйл ажиллагаа нь ямагт хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндийг хөндөж байдаг тул түүний хийсэн үйлдэл бүхэн зөвхөн хуулийн хүрээнд хийгдэх шаардлага нийгмийн болон эрх зүйн зүгээс тавигддаг.Ёс зүй нь зарим тохиолдолд эрх зүйгээс ч ихээхэн хүчтэй байдаг нь хүмүүс түүнийг ямар нэгэн албадлагүйгээр өөрсдөө тогтоож ,урт удаан хугацааны туршид зан үйлээрээ журамлан зохицуулж ирсэнд оршдог.Нийгмийн уур амьсгал бүрэлдэн тогтоход ёс зүй нь хоёр талт нөлөө үзүүлсээр ирсэн.Ёс зүй цэвэр байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж, хөгжин бэхжихийн нөхцөл болох бөгөөд хэрэв доройтвол сөрөг нөлөө үзүүлж , нийгэм уруудахын үндэс болдог. Эх сурвалж:  https://www.iaac.mn/news/127
Авлигын Эсрэг Олон Нийтийн Оролцоо | АТГ- Урьдчилан Сэргийлэх Соён Гэгээрүүлэх Хэлтэс | Ахлах Комиссар Цэнд-Аюуш, Комиссар Сэлэнгээ | #110Talk #Podcast
Сэдэв: Төрөөс жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих зорилгоор олгож байгаа санхүүжилтийн үйл ажиллагааны явц (2020 оны байдлаар зарлагдсан төсөл хөтөлбөрийн мэдээлэл, түүний хэрэгжилтийн тухай) зохион байгуулалтад анхаарах асуудал Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг Төрөөс ЖДБ эрхлэгчдийг дэмжих зорилгоор олгож байгаа санхүүжилтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдалд хийсэн үнэлгээний тайлан танилцуулах ЖДҮ Цахим Форум : “BEST” хөтөлбөрийн Нөлөөллийн зохицуулагч Х.Баасанжаргал
Эх орон хийгээд чиний миний хувь заяа Эрх мэдэл хийгээд эрх зүй, ёс зүй , шударга ёс Энэ улсын орших эс орших ч бас Эрхэм төрийн түшээ таны гарт байна... Өндөр төрийн босго давж Өргөн түмний итгэл хүлээж Өргөсөн тангарагтаа үнэнч Ёс төртэй амьдарвал өнөр их ирээдүй Үр удмынхаа өмнө нэр бүтэн зогсох ҮНЭ ЦЭНЭ тэр... #ТөрийнАлба #ҮНЭцэнэ #ШударгаЁС #Түгээ #ШүгэлҮЛЭЭ https://www.facebook.com/iaacmn/videos/281241999578078/?t=44 
loading
Comments