Discover
SBS Mongolian - SBS Монгол хэлээр
SBS Mongolian - SBS Монгол хэлээр
Author: SBS
Subscribed: 959Played: 43,154Subscribe
Share
© Copyright 2025, Special Broadcasting Services
Description
Independent news and stories from SBS Audio, connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians. - Австралийн аж амьдрал, тус улсад оршин суугаа монголчуудтай таныг холбох хараат бус мэдээ, сурвалжилгууд.
1006 Episodes
Reverse
Unleaded шатахууны үнэ Австралийн өнцөг булан бүрт 2 доллараас даван огцом өслөө. Тэгвэл жолооч нар шатахууны хэрэглээгээ хэмнэх ямар арга байгаа вэ?
Мягмар гараг бүр хүргэдэг тойм мэдээг хүлээн авна уу.
Австрали Ираны цохилтод өртсөн Ойрхи Дорнодын улсуудад цэргийн тусламж үзүүлэх талаар авч үзэж байгаа ч аливаа дайны ажиллагаанд оролцуулахаар цэргийн бие бүрэлдэхүүнээ илгээхгүй гэв.
If you’ve spent any time in Australia, you’ve probably noticed how relaxed the style is. You might notice activewear, surf brands and casual clothes everywhere. But there’s another side to Australian fashion. Aboriginal and Torres Strait Islander designers have been creating clothes and accessories for thousands of years — and that work is very much alive today. You’ll see it on runways, in global fashion campaigns and in everyday clothing. Find out what makes First Nations fashion different, how it connects to the environment and what you should be aware of if you want to wear it. - Хэрэв та Австралид хэсэг хугацааг өнгөрөөсөн бол хүмүүсийн хувцаслах хэв маяг хэр чөлөөтэй байдгийг анзаарсан байх. Та хаа сайгүй спорт хувцас, серфийн брэндүүд болон энгийн хувцаслалт харах болно. Гэхдээ Австралийн загварын өөр нэг тал бий. Абориген болон Торресийн хоолойн арлын дизайнерууд мянга мянган жилийн турш хувцас, гоёл чимэглэл бүтээж ирсэн бөгөөд энэ бүтээлч уламжлал өнөөдөр ч амьд хэвээр байна. Та үүнийг загварын тайзан дээр, дэлхийн загварын кампанит ажлуудад, мөн өдөр тутмын хувцаслалтанд харж болно. Анхны Үндэстний загвар юугаараа онцлог, байгаль орчинтой хэрхэн холбогддог, мөн үүнийг өмсөхийг хүсвэл юуг анхаарах хэрэгтэйг энэ дугаараас олж мэдээрэй.
Иранд өрнөж буй дайн бүс нутгийн өргөн хүрээний мөргөлдөөн болж өргөжихийн хэрээр дэлхий даяарх газрын тосны үнэ олон жилийн дээд түвшинд хүрч өсөөд байна. Дайн удаан үргэлжилбэл эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэлтэй, ялангуяа Ормузын хоолойгоор дамждаг гол тээврийн замууд бодитоор хаагдсан нөхцөлд. Энэ нөлөөлөл нь аль хэдийн мэдрэгдэж эхэлсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн төлөв болон инфляцад нөлөө үзүүлнэ хэмээн шинжээчид гэж хэлж байна.
Дэлхийг автомашинаар гэр бүлээрээ тойрч яваа аялагч Ш.Түвшинжаргал, Монголоос дугуйтай гарч, Солонгос, Японоор дамжин Австралид ирээд Перт хотоос Сидней хүртэл жийж явж байгаа Б.Очирваань нар Австралийн нийслэл Канберра хотод уулзлаа. Тэдний аяллын зорилго, адал явдал, багш шавийн барилдлагын тухай ярилцлаа.
Байнгын оршин суух виз авахын тулд урт хугацааны зөв төлөвлөгөөтэй байхыг зөвлөж байна.
Мягмар гараг бүр хүргэдэг тойм мэдээг хүлээн авна уу.
AusAlert систем 10-р сард албан ёсоор нэвтрэнэ. Үүнээс өмнө 7-р сарын 27-ны Даваа гарагт улсын хэмжээнд туршилт хийнэ.
Practise speaking the dialogue from episode #104 Talking about school exams | NAPLAN - "#104 Сургуулийн шалгалтын тухай ярьж сурцгаая | NAPLAN" дугаарын дадлага хичээл
Learn useful English for talking about school tests, studying, exam pressure, and when you do really well. - Сургуулийн шалгалт, давтлага, шалгалтын дарамт болон өндөр амжилт гаргасан үед хэрэглэх англи хэлний хэллэгүүдийг сураарай.
Australia’s sun can be harsh. And sunscreen is one key measure protecting us against harmful sun exposure. We asked three scientists about sunscreen facts, myths and choosing the right products. - Австралид нар маш хурц тусдаг. Нарны тос бол хэт ягаан туяаны хорт нөлөөллөөс хамгаалах чухал арга юм. Бид нарны тостой холбоотой баримт, ташаа ойлголт болон зөв бүтээгдэхүүн сонгох талаар гурван эрдэмтнээс тодрууллаа.
85 настай Chris Baghsarian-ийг 2-р сарын 13-нд Сидней хотын North Ryde дахь гэрээс нь хулгайлжээ. Цагдаагийнхан энэ нь андуурал байсан байж болзошгүй хэрэг хэмээн үзэж байна.
Мягмар гараг бүр хүргэдэг тойм мэдээг хүлээн авна уу.
Мельбурн болон Виктория мужийн хойд болон төвийн бүс нутгаар хүчтэй аадар бороо орж, үер бууж болзошгүй байна.
Австралийн нийгэмд цагаачлалын тухай сэдэв маргаан дагуулж буй энэ үед засгийн газрын яг одоо барьж буй бодлогыг тайлбарлан ярилцлаа.
Мөнгө зөөвөрлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаагаа олон хүн мэддэггүй гэдгийг Австралийн томоохон банк онцолжээ.
Австрали дахь Монголчуудын хамгийн том сар шинийн баяр 2-р сарын 15-нд Сидней хотын Tempe Park-т болжээ. Бид зохион байгуулагчдын нэг Ч.Бардаваатай ярилцлаа.
Б.Оюунчимэгийн хоёр хүүхэд Австралид төгссөн сургуулийнхаа DUX шагналыг хүртэж, алтан үсгээр нэрээ мөнхөлжээ.
Нам доторх хэдэн долоо хоног үргэлжилсэн зөрчил тэмцлийн дараа шинээр гарч ирсэн сөрөг хүчний тэргүүн шинэ сүүдрийн танхимын бүрэлдэхүүнийг ойрын өдрүүдэд зарлах төлөвтэй байна.
























Sain bn uu? Oogii tei hiisen yriltsalga hezeee tawigdah be? Bayrlallaa 🤗