Discover
Со са юу бна?

9 Episodes
Reverse
Тайчунд өнөөдөр бороо асгаж байна. Монголд цаг агаар хэр байна? Сонин сайхнаа хуваалцахаар жилийн дараа эргэн ирлээ. Энэ дугаартаа гадаадад ганцаараа амьдрах хэр байдаг, дипломын ажлаа бичсэн тухай, сургуулиа төгсөөд ажилд орсон гээд зөндөө олон сонин сайхнаа хуваалцлаа.
https://www.instagram.com/sosayubnapodcast/
Эрмүүн байнөө. Хичээл орсоор, улиралын шалгалт хаяанд ирлээ. Энд бүх зүйл хэвийн үргэлжилж байгааг та нарт өмнө нь хэлсэн. Өнгөрсөн сард ажлын ярилцлагуудад орлоо, эморлоо, буцаад happy боллоо. Ер нь тэгээд хүний амьдралын нэг сард чинь есөн бусын л юм болох юм байна шүү дээ. Зааза сонсоод сэтгэгдэлээ үлдээхээ мартаваааааа.
За нэрнээс хараад мэдсэн байх, Буки байна. Миний 1-р улиралын 3-р дугаар болох Миний хөрш Тоторогийн нууц түүхийн талаар ярилаа. Урмын үгсээ илгээж байгаа сонсогчиддоо баярлалаа. Дараа долоо хоногт илүү сонирхолтой дугаараар уулзацгаая <3
Эрмүүн байна. Энэ удаа би өөрийгөө хайрладаг аргуудаас та нартаа хуваалцлаа. Бас өөрийнхөө мэргэжлээ сонгосон түүх болон харамсдаг, харамсдаггүй сонголтуудынхаа тухай ярисан байгаа шүү. Миний эхний улирал тун удахгүй дуусах гэж байнаа. Сүүлийн дугаараараа тун удахгүй уулзъя.
Зааа юу байцгааааааааана? Буки байна. Эхний улиралын 5 дугаарын маань 2 дахь дугаар бэлэн боллоо. Мэдээж GHIBLI-н хамгийн алдартай анимэг сонгон авч япон эх сурвалжаас орчуулан бэлтгэлээ. Өмнө нь хэнээс ч сонсоогүй сонин содон фактуудыг хүргэхийг хүссэн юм шүү.
Сайн уу? Буки байна. Анхны дугаараа та нартаа хүргэж байна. Миний эхний улиралын 5 дугаар алдарт GHIBLI студийн хамгийн сонирхолтой анимэнуудын жинхэнэ утга санаа, цаад түүхүүдийг судлан хүргэх болноо.
Өөрийгөө сайн дураараа карантилаад 10-аад хоносон энэ өдрүүдэд мэдэрсэн мэдрэмжээ хуваалцлаа. Мөн тайвань улсад нөхцөл байдал одоо ямархуу байгаа талаар, подкаст хийх болсон зорилго гэх мэт зүйлсийг ярисан шүү. Бидэнтэй холбогдохыг хүсвэл инстаграм хаягаар ороод ирээрэй. За тэгээд enjoooy <3, Ermuun
Хэеө, Эрмүүн байна. Энэ удаагийн дугаартаа өөрийнхөө амьдралд сүүлийн үед баримталж буй 5 зарчимаа өөртөө сануулах зорилгоор ярилаа. Ер нь ямар зүг чигийг барьж хэрхэн амьдрах, ямар зарчим баримтлах вэ гээд л зөндөө олон хүний лекц сонсож, ном уншиж, найз нөхөд, хамаатнаасаа маш олон зөвлөгөө авдаг байсан боловч нэг л наалдаж өгдөггүй байсан юм. Харин эцэст нь өөртөө баримталж явах 5 зарчимаа олсон. Одоо тууштай байж, зарчимдаа үнэнч байхыг хичээж байна. FLY подкастын эхний улирал нийт 15 дугаартай, host бүр өөрсдийн онцлогийг харуулсан 5 дугаар гаргах байгаа шүү. Та нар маань sub дараад хүлээж байгаарай. Сэтгэгдэл бичээд үлдээвэл маш их баярлана шүү <3 Аа тийн инста дээр дагалцая ;)
Сайн уу? Би Эрмүүн байна. Анхны дугаарын минь алдаа оноог уучлан байж сонсоорой, манайхаан. Аль болох хүнд хэрэгтэй контент хийхийг зорьж байгаа шүү. Хэрэгтэй нэгэнд нь хэрэг болсон гэдэгт итгэлтэй байна. Илүү дэлгэрэнгүй ярилцахыг хүсвэл бидний инстаграм руу бичээрэй.