Discover
Podlogy Podcast

Podlogy Podcast
Author: Podlogy Podcast
Subscribed: 2,809Played: 22,955Subscribe
Share
© Copyright Podlogy Podcast
Description
Сэтгэл судлаач Зүчи (MSc), Чиро (BA) нартай хамт энэхүү подкастаар дамжуулан та уур бухимдал, аз жаргал, стресс, түгшүүр, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, бүтээлч сэтгэлгээ, ажлаас халшралт, хосын харилцаа, уй гашуу, хоол хүнс ба сэтгэл зүй гээд олон судлагдахууны тухай мэдлэгээ тэлээрэй.
Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
64 Episodes
Reverse
Бидний өдөр тутмаа сонссоор дөжирсөн байх эрсдэлтэй ойлголтын нэг нь стресс. Ихэнх хүн энэ үгийг магадгүй өдөр тутмаа ашигладаг. Гэхдээ илүү нарийндаа, бүр цаашлаад стрессийн механизм, физиологи үндэс, бие болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд учруулах хор уршиг, дам нөлөө, стрессийг бууруулах хялбар боловч үр дүнтэй аргуудыг хэр сайн мэдэх бол? Энэхүү дугаараас та стрессийн тухай мэдэх ёстой бүхнээ мэдэж аваарай.Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
Ядуурлын учир шалтгаан, хор нөлөөг тайлбарлахдаа бид эдийн засаг, улс төрийн өнцгөөс тайлбарлаж орлогын түвшин доогуур иргэдийг арчаагүй, халамж хүлээсэн, залхуу хэмээн шүүмжлэх нь нэмэгджээ. Харин сэтгэл зүйн шинжлэх ухааны өнцгөөс энэ нь залхуу, арчаагүйн тухай асуудал биш, харин илүүтэй стресс, архаг стресс болон түүнээс улбаалан үүсэх сэтгэл зүйн тулгамдсан асуудлаар ядуурлын ихээхэн хувийг нь тайлбарлах боломжтой. Сэтгэл зүйн онцлог нөхцөл байдлууд хэрхэн ядуурлын суурь шалтгаан болох боломжтойг та энэхүү дугаараас сонсоорой.Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
Өнөөдрийн нийгмийн шударга бус, хүнийг ядууралд хүргэх систем нь олон мянган иргэнийг амьд үлдэхийн тулд богино хугацааны ашиг л бодсон сонголт хийхэд хүргэж байна. Энэ нь эдгээр хүмүүсийн буруу биш гэдгийг үргэлж санах хэрэгтэй, харин энэ бол зориуд бий болгосон анхдагч хэрэгцээгээр нь тоглох, айдас дээр тогтсон тогтолцооны үр дүн юм. Бид хэн нэгнийг мөнгө авч жагссанд буруутгах биш, тэднийг тийм байдалд хүргэсэн эрх баригчдыг шүүмжилж, энэхүү гэмтсэн системийг өөрчлөх ёстой. Ирээдүйгээ боддог, ёс зүйтэй, тэгш боломжтой нийгэм байгуулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг иржээ. #ОгцрохАмарханBecome a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
Resilience буюу сэтгэлийн хат нь амьдралын бэрхшээлээс үүдэлтэй. Таван хүн тутмын дөрөв нь амьдралд тулгарах ямарваа асуудлыг амжилттай даван туулдаг бөгөөд ингэхдээ сэтгэлийн хатыг өөртөө суулгасаар байдаг. Гэлээ ч хүн бүрт сэтгэлийн хат ялгаатай бөгөөд бид амьдралд тулгарах асуудлыг хүлээхгүйгээр сэтгэлийн хатыг хөгжүүлж хүнд цаг үеийг амжилттай даван туулах магадлалаа нэмэгдүүлэх боломжтой юм. Сэтгэлийн хатын тухай илүү дэлгэрэнгүйг та энэхүү дугаараас сонсоорой.Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
СИИ Сургалтын багш А.Ариунзаяа-тай "Өсвөр нас" цувралын тухай ярилцлаа. Нийгэм-сэтгэл хөдлөлийн чадвар, сургуулийн уур амьсгал, соёл, эцэг эх байхад суралцах, 21-р зууны боловсролын чиг хандлагын тухай энэхүү ярианд мөн хөндлөө. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
Энэхүү дугаарт Польшийн Шинжлэх Ухааны Академийн Философи, Танин Мэдэхүйн хүрээлэнгийн судлаач Wocjiech Mamak-тай шашин, улс төргүй ёс зүйн үзэл, ёс зүйг заах, хэмжих боломжийн тухай ярилцлаа.Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
Энэхүү дугаарт Mongolian International University (MIU)-ын Нийгмийн ухааны сургуулийн захирал, Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Dr. Jennifer Wolverton оролцож 40 гаруй жилийн гэр бүлийн амьдрал, мөн төдий хэмжээний сэтгэл зүйн зөвлөгөөний туршлагаасаа анхны болзоонд юуг анхаархаас эхлээд аз жаргалтай гэр бүл бүтээхэд юу чухал вэ тухай бидний асуултанд хариуллаа.Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
Зүүдэндээ нэг юманд баригдах гэж байгаа юм шиг балмагдан гүйж, унтаагаараа босож яваад хөргөгчөөс шингэн зүйл зүйл гаргаж уух, буг чөтгөр дээрээс тань ширтээд бие хөдөлгөж чадахгүй гацаж байсан ч байж болно. Энэ бүхэн бүгд биднийг сэрүүн биш үед ухамсаргүйд болдог зүйлс юм. Нойр бол хүний хамгийн наад захын амьдралын хэрэгцээнүүдийн нэг.. Харин биднийг нойрсож байхад бидний тархин дотор юу болдог, тархи юу хийдэг тухай бид сайн мэддэггүй билээ. Мөн нэгэн сонирхолтой асуулт хүн болгонд байдаг нь бидний зүүд юм. Зүүдийг түүхийн явцад бурхан, сүсэг бишрэл, ирээдүйг зөгнөх гэх мэт хүмүүс олон талаас нь тайлбарлах гэж оролдож байсан бөгөөд техник технологийн хамаарлаас болоод бид тэр болгон гүн судалж чаддаггүй байсан билээ. Харин орчин үед техник технологи хөгжихийн хэрээр нойрны болон зүүдний далд ертөнц рүү бид алхам алхмаар ойртсоор байна. Энэхүү дугаар дээр бид нойрны үе шатууд болон энэхүү үе шатуудад юу болдог тухай, хар дарсан зүүд сүнсэнд даруулах үзэгдэл яагаад тохиолддог, цочирдом үйл явдал тохиолдсон хүмүүсийн зүүд хэрхэн өөрчлөгдсөн, мөн нойргүй яваад байх нь биднийг ямар нөхцөл байдалд хүргэх боломжтой тухай ярих болно.Reference: https://shorturl.at/msnNkBecome a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
Ядуурал, улс төрчдийн бодлого, сонгуулийн сурталчилгаа, сонгогчийн сонголтод нөлөөлөгч, түүнийг таамаглах хүчин зүйлсийн талаар Чиро, Зүчи хоёр судалж, ярилцлаа.Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
Ээлжит дугаараар сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэл, дээрэлхэгч болон дээрэлхүүлж буй хүүхдийн сэтгэл зүйд гарч болзошгүй хор уршиг, дээрэлхэлтийн сургууль, гэр бүл, бие хүний хүчин зүйлстэй холбоотой боломжит шалтгаанууд, сургуулийн эерэг уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэхэд анхаарч болох зүйлс, итгэлц, хайр энэрэл бүрэлдсэн сургуулийн ач холбогдол зэрэг дэд сэдвийн хүрээнд Чиро & Зүчи ярилцлаа. #Дээрэлхэлдэлгэрэхёсгүй Reference: https://shorturl.at/ahDE7Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
In this episode host Zuchi interviewed Dr.Lin about her previous career back in the USA, the difference between school psychology and education psychology, and the importance of having school psychologists in schools.Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
In this episode, Nikolas Kokan, Ph.D. student at Dr. Catharine Rankin's lab, University of British Columbia (UBC), and our host Chiro talked about how humans form habits and the role of reinforcement and punishment in forming habits.Thumbnail: Emuujin BorkhuuHost: ChiroBecome a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
Хооллох эмгэг нь дотроо олон төрөл байдаг бөгөөд бусад эмгэгүүдийн адил хүний бие болон сэтгэлзүйд маш их хор нөлөө учруулдаг сэтгэцийн эмгэг юм. Бусад сэтгэлзүйн эмгэг нь удаан хугацааны турш хүнд хор нөлөө учруулсаар явах боломжтой байдаг. Харин хооллох нь эмгэгийн нэг ялгаа нь шууд бие махбодод нөлөө учруулах өөрчлөлтүүд гарж эхэлдэг бөгөөд эрт оношилж эмчилгээ түргэн хийхгүй бол тэжээлийн дутагдалд орж өөр бусад физиологийн өөрчлөлт гарснаар цаашлаад амь насаа алдах боломжтой аюултай эмгэгүүдийн нэг юм. Мөн хооллох эмгэгийн эргэн тойронд олон буруу ойлголтууд байдаг бөгөөд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх зөвөөр ойлгогдоход эдгээр эмгэгт өртөгсдөд хүндээр тусах нэг шалтгаан болдог байна. Энэхүү дугаараар Anorexia болон PICA хооллох эмгэгүүдийн шинж тэмдгүүдийг танилцуулж, эдгээр нь бие махбод, сэтгэл зүй, болон өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өгөх гэж хичээлээ.Бичвэрийн болон подкастын эх сурвалж: https://shorturl.at/bfnuwBecome a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
Авьяас хүн болгонд харилцан адилгүй заяагддаг. Түүнчлэн авьяас нь нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй хэмжигддэг. Авьяасыг хэр эрт илрүүлэх, цааш хэрхэн тордох, сэтгэлзүйн онцлог ямар байх гээд олон хүчин зүйлс авьяас нэмж хөгжих үү эсвэл үгүй болох уу гэдэгт нөлөөлж байдаг байна. Цаашлаад гэр бүлийн болон амьдралын орчин, багш нарын хүүхэдтэй харилцах харилцаа, боловсрол, сургалтын системыг ч бид мартаж болохгүй. Энэ дугаараараа бид авьяасыг тодорхойлох нь хэр ярвигтай болох мөн авьяасыг гэр бүлийн нөхцөлд, ажлын нөхцөлд мөн бид хувь хүнийхээ хувьд хэрхэн тордож хөгжүүлэх вэ гэдэг сэдвээр ярих гэж хичээлээ.Бичвэрийн болон подкастын эх сурвалж: https://shorturl.at/hrxzQBecome a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
Хувь хүний зан чанар болон онцлогийг тодорхойлно гэдэг нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд олон асуудал дагуулдаг ярвигтай сэдвүүдийн нэг юм. Бид ямар зан авиртай болон ирээдүйд ямар хүн болох, ямар сонирхолтой болох вэ гэдэг нь хүн болгоны амьдралын онцлог, соёл, амьдарч буй орчноос хамаараад харилцан адилгүй байдаг. Мөн үүн дээр нэмэгдээд нөгөө талаас нь гений хувьд ямар мэдээлэл эцэг эхээс авахаас шалтгаалаад бид өөрсдийн гэсэн дахин давтагдашгүй бие хүнийг бий болгож байдаг байна. Харин үүний хариултыг олохын тулд судлаачид маш олон талаас нь түүхийн явцад судалж ирсэн бөгөөд замдаа сайн, муу маш олон талуудыг аль хэдийнээ бидэнд харуулсаар байгаа билээ. Энэхүү дугаар дээр бид дан ганц гений талаас нь хувь хүнийг судлах нь ямар учир дутагдалтай болох мөн хүний зан чанарыг судлах нь тэр дундаа гений талаас нь судлах хэр ярвигтай болон этикийн хувьд ямар асуудал дагуулдаг тухай мэдээлэл хүргэхийг хичээлээ. Volunteer-оор орох сонирхолтой хүмүүс доорх линкээр орж application бөглөөрэй. Link: https://forms.gle/8tn8Dmx2bHNQFFrGA Бичвэрийн болон подкастын эх сурвалж: https://shorturl.at/qvxCHBecome a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
Бие Хүний Завсрын эмгэг нь бидний сэтгэл хөдлөл болон нөхцөл байдалд тохиромжтой хариу үйлдэл үзүүлэхэд доголдол үүсгэдэг эмгэг юм. Бие Хүний Завсрын эмгэг нь Borderline Personality Disorder хэмээн англи хэлнээ хөрвүүлэгддэг бөгөөд энэхүү сэтгэцийн эмгэгтэй хүмүүст сэтгэлзүйн хэт тогтворгүй байдал, огцом сэтгэл хөдлөлөө буруугаар илэрхийлэх мөн өөрийн дотоод мөн чанараа тодорхойлох чадварт нөлөөлдөг байна. Энэхүү эмгэг үүсэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд бага насандаа сэтгэлзүйн болон бие махбодын хүчирхийлэлд өртөж байсан хүмүүс энэхүү эмгэгт өртөх боломж илүү байдаг байна. Нийгмийн амьдралд Бие Хүний Завсрын эмгэгтэй хүмүүс оролцоход хүндрэлтэй байдаг бөгөөд энэ нь тэдний хурц зан үйл мөн сэтгэл хөдлөлтэй холбоотой байна. Мөн нийгмийн сэтгэлзүйн эрүүл мэндийн мэдлэг дутмагаас болж олон хүмүүс эдгээр хүмүүсийг буруугаар ойлгож үүнээс болоод сэтгэцийн эмгэгтэй хүмүүс нийгэмд буруугаар ойлгогдох суур нь тавигддаг байна. Volunteer-оор орох сонирхолтой хүмүүс доорх линкээр орж application бөглөөрэй. Link: https://forms.gle/8tn8Dmx2bHNQFFrGA Бичвэрийн болон подкастын эх сурвалж:Chapman J, Jamil RT, Fleisher C. Borderline Personality Disorder. [Updated 2023 Jun 2]. In: StatPearls [Internet]. Treasure Island (FL): StatPearls Publishing; 2023 Jan-. Available from: https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK430883/Stone, M. H. (2000). Violence in adolescents : Background factors ; implications for treatment. Personality and Conduct Disorders, 175–192. https://doi.org/10.3917/greu.isap.2000.01.0175Kristalyn Salters-Pedneault, P. (2020, March 31). What are the genetic causes of borderline personality disorder?. Verywell Mind. https://www.verywellmind.com/genetic-causes-of-borderline-personality-disorder-425157Sun, C., Zhang, W., & Zhou, X. (2023). Causes and treatment of borderline personality disorder in light of genetic and environmental influences. Lecture Notes in Education Psychology and Public Media, 7(1), 492–500. https://doi.org/10.54254/2753-7048/7/2022905Fonagy, P., & Luyten, P. (2016). A multilevel perspective on the development of borderline personality disorder. Developmental Psychopathology, 1–67. https://doi.org/10.1002/9781119125556.devpsy317Schimelpfening, N. (2023, November 2). How dialectical behavior therapy (DBT) works. Verywell Mind. https://www.verywellmind.com/dialectical-behavior-therapy-1067402Linehan, M. M. (1991). Cognitive-behavioral treatment of chronically parasuicidal borderline patients. Archives of General Psychiatry, 48(12), 1060. https://doi.org/10.1001/archpsyc.1991.01810360024003U.S. Department of Health and Human Services. (n.d.). Borderline personality disorder. National Institute of Mental Health. https://www.nimh.nih.gov/health/topics/borderline-personality-disorderДэд сэдвүүд:0:00:00 - Эхлэл болон сэтгэцийн өвчний оношилгоо 0:02:38 - Бие хүний завсрын эмгэгийн тухай ойлголт0:08:26 - Онцлох шинж тэмдгүүд0:17:59 - BPD бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?0:20:14 - BPD бий болоход ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?0:26:33 - BPD-ийн үед хийдэг эмийн болон эмийн бус эмчилгээ0:41:17 - Гэр бүл болон ойр дотны хүмүүсийн дэмжлэг хэр чухал вэ?0:43:28 - Сэтгэцийн яаралтай тусламж0:44:11 - Сайн дурын ажлын тухай зарлалBecome a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
Шизофрени нь бодит ертөнцийг хүлээн авах, түүнд үзүүлэх зан үйлийн өөрчлөлтөөр тодорхойлогддог. Давамгайлах шинж тэмдэг нь танин мэдэхүй, асуудал шийдвэрлэх, бодлын чадварууд алдагдах, анхаарал болон ой тогтоолт муудах [1] байдаг бол галлуцинаци (хий зүйл харах, сонсох г.м), сэтгэл хөдлөл, зан үйл, нийгмийн идэвхи буурах шинж тэмдгүүд ч мөн энэхүү эмгэгийн үед илэрдэг [2]. Дэлхий дахинд 300 хүн тутмын нэг, нийт 24 сая орчим хүн шизофрени сэтгэцийн эмгэгтэй гэсэн тооцоо бий [3]. Тэд шизофрени эмгэггүй хүмүүсээс 10-20 жилээр богино [4], зарим тохиодолд 2-3 дахин бага насалдаг [5]. Харин тэдгээр болон бусад сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн ердөө 50 хүрэхгүй хувь нь өөрт хэрэгцээтэй тусламж үйлчилгээг авч чаддаг. Учир нь тэдэнд үйлчлэх сэтгэцийн эмч ба сэтгэл судлаачдын тоо буурай болон хөгжиж буй улс орнуудад хүрэлцээгүй байгаагийн дээр нийгмийн бусад гишүүдийн ялгаварлан гадуурхлын улмаас сэтгэцийн эмчид үзүүлэх, сэтгэл зүйчээс зөвлөгөө, үйлчилгээ авах, бусдаас тусламж гуйхад бэрхшээлүүдтэй тулгардаг байна [6].Бичвэрийн эх сурвалж:https://www.who.int/news-room/fact-sheets/detail/schizophreniaDiagnostic and Statistical Manual of Mental Disorders: DSM 5-TRInstitute of Health Metrics and Evaluation. Global Health Data Exchange (GHDx), (https://vizhub.healthdata.org/gbd-results/, accessed 14 May 2022).Laursen TM, Nordentoft M, Mortensen PB. Excess early mortality in schizophrenia. Annual Review of Clinical Psychology, 2014;10,425-438.Laursen TM, Nordentoft M, Mortensen PB. Excess early mortality in schizophrenia. Annual Review of Clinical Psychology, 2014;10, 425-438.Dr. Patrick Corrigan. Fighting the stigma of mental illness, with Patrick Corrigan, PsyD. https://www.youtube.com/watch?v=cCiAZ7owPyQПодкастын эх сурвалж:van Os, J., Kenis, G., & Rutten, B. P. (2010). The environment and schizophrenia. Nature, 468(7321), 203–212. https://doi.org/10.1038/nature09563Sekar, A., Bialas, A. R., de Rivera, H., Davis, A., Hammond, T. R., Kamitaki, N., Tooley, K., Presumey, J., Baum, M., Van Doren, V., Genovese, G., Rose, S. A., Handsaker, R. E., Schizophrenia Working Group of the Psychiatric Genomics Consortium, Daly, M. J., Carroll, M. C., Stevens, B., & McCarroll, S. A. (2016). Schizophrenia risk from complex variation of complement component 4. Nature, 530(7589), 177–183. https://doi.org/10.1038/nature16549Woods, A., Jones, N., Alderson-Day, B., Callard, F., & Fernyhough, C. (2015). Experiences of hearing voices: analysis of a novel phenomenological survey. The lancet. Psychiatry, 2(4), 323–331. https://doi.org/10.1016/S2215-0366(15)00006-1Дэд сэдвүүд:0:00:00 - Эхлэл - Подкастын баг өргөжүүлэх зар0:07:40 - Сэтгэцийн эмгэгийн оношилгоо0:12:50 - Шизофрений тодорхойлолт0:16:00 - Ялгаварлан гадуурхлыг бууруулах арга замууд0:17:55 - Шизофрений шалтгаан0:24:40 - Шизофрений шинж тэмдгүүд0:40:30 - Мэргэжлийн бус хүн өөрийгөө болон бусдыг оношлохгүй байх ньBecome a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
Бие хүний сэтгэл судлалын салбарын ололт, мэдлэгийг бид өдөр тутамдаа бусдыг үнэлж дүгнэх, бусдын талаар өөрсдийн ойлголтыг бий болгох, тэдэнд итгэж найдах, шүүж хэлэлцэхэд ашиглаж байдаг билээ. Цаашлаад өөрийн талаарх ойлголт, итгэл үнэмшил, идеал дүр ба зан үйлийн хамаарал, болох ба болохгүйн ялгаа заагт ч би гэж хэн бэ? гэх асуултын хариултаар хэмжигдэж байдаг. Тэгвэл би гэж хэн бэ? энэ асуултын хариултыг яаж олох вэ? гэдгийг энэхүү дугаараас та хүлээн авч сонсоорой.Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
suuliin heden minut tag bolchvu mni utsand bnuu
bayrlalaa💗😘😍😍
ep13 uneheer taalagdla. hed hdn shinj temdgud nad dr ilersn ba ajlin erchudde bayariin cake awch ugsn bytshn halamjara bas ajlinha toosond daragdsn display zergig unudur archij tewerlen uuriin dotor bugalad bsn ajlinha talarh negative mind-a baga Ch gsn tsewrlele. uchir n bi ene ajilda durtai ende urgeljluled bga Ch surch sudalsn salbar mani bish bas todorhoi hugatsaag ungurvlchihsn blhor tsanasa l ywmar sanagddg Tim automatnii setgedeltei blchihdg ym shig bna. for setting up my mind, I will try to more things for making positive mind to myself!! cheer up all.
Hi, Nudee olson sedveer goy goy zuils yridag n taalagddag shuu😍 Duug n changalaad sonsohoor eregtei hutlugchiin sh, ts ntr n aygui hetsuu bainaa, sullahaar sain sonsogdohgui ym, nadad l ingej sonsogdood bnuu?
bayrlalaa ta 2too. ghde emegtei n joohn udaan togtoj yriwal zvgeer bainaa.
Сайн байна уу, маш гоё мэдээлэл байлаа. "Уучлах гэдэг нь тодорхой үе шатуудтай 1рт хүлээн зөвшөөрөх" гээд цаашаа нь үргэлжлүүлж ярьсангүй?