DiscoverӨНӨӨ ӨГЛӨӨ
ӨНӨӨ ӨГЛӨӨ
Claim Ownership

ӨНӨӨ ӨГЛӨӨ

Author: Unuu ugluu

Subscribed: 43Played: 290
Share

Description

Сонсогч танд хэрэгтэй, шинэ мэдээ мэдээлэл, зөвлөгөөг хүргэдэг Өнөө Өглөө хөтөлбөртэй хамт байгаарай.
44 Episodes
Reverse
Үр тогтсон үеэс эхлээд амьдралын эхний 3 жил буюу 1000 хоног нь хүүхдийн уураг тархи, оюун ухааны хөгжилд чухал нөлөөтэй байдаг.   Хүүхдийн тархины хөгжлийн талаар Хүүхдийн эмч, Нярайн эмч, ОУ-ын батламжит хөхөөр хооллолтын зөвлөх, эх хүүхдийн эрүүл мэндийн мэргэжилтэн Х.Мөнгөнцэцэг зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.
#Өнөө_өглөө Төрсний дараах сэтгэл гутралын талаар Х.Мөнгөнцэцэг эмчтэй ярилцлаа. #MongolTV #ORI
Хүүхдийг хөхөөр хооллох үед тулгардаг зарим асуудлууд болох хөхний толгой хагарах, хөх үрэвссэн үед ямар арга хэмжээ авах талаар Хүүхдийн эмч, нярайн эмч, Олон Улсын батламжит хөхөөр хооллолтын зөвлөх Х.Мөнгөнцэцэг зөвлөж байна.
Хүүхдийн дархлаанд идэж байгаа хоол хүнс, өдөр тутмын хэвшил чухал нөлөөтэй. Сайн унтаж амарч, эрүүл хэрэгтэй хүнсээ авч чадвал хүүхдийн дархлаа сайн байдаг. Хүүхдийн дархлааны талаарх эмчийн зөвлөгөөг хүргэж байна.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл нь хүний тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаар хүний их эмч Н.Эрхэмбаяртай ярилцлаа.
Хүүхдийг 6 сар хүрэхээс нь өмнө эрт нэмэлт хоолонд оруулснаар харшилд өртөмтгий болох магадлал ихэсдэг байна. Хүүхдэд нэмэлт хоол өгөхдөө анхаарах олон хэрэгтэй мэдээллүүдийг дараах ярилцлагаас аваарай. 
Хүний тархи 140 жил амьдрах чадалтай байдаг байна. Бид тархиа хэрхэн хөгжүүлж, хамгаалах ёстой талаар хүний их эмч Н.Эрхэмбаяртай ярилцлаа.
Таны хүүхдийн анхаарал ямар нэг зүйлд төвлөрөхгүй, маш их хөдөлгөөнтэй байна уу? Тэгвэл та ADHD буюу анхаарал дутмагшил, хэт хөдөөлгөөнтөх эмгэгийн талаар ярилцсан ярилцлагыг сонсож хүүхдээ ажиглаж, дүгнээрэй.
100 өдрийн хугацаанд өөрийн биеийн жингээ хүссэн хэмжээндээ хүргэхээр зорьж, тэрхүү зорилгодоо хүрсэн тууштай бүсгүй Э.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
Хөл хорионы үеэр 35 кг жингээ хаяж чадсан жүжигчин М.Энхчимэгтэй ярилцлаа. 
Мэдрэлийн сульдлын талаар зөвлөгөө мэдээллийг мэдрэлийн эмч Ц.Оюунчимэг хүргэлээ. #MongolTV #ORI
Хөл хорионы үед ихэнх байгууллагууд гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа. Тэгвэл гэрээсээ ажиллахын давуу тал болон арга барилын талаар Э.Ануратай ярилцлаа.
Халуун элгэн нутаг дуу нь анх "Түмний нэг" МУСК-ны төгсгөлд анх дуулагдсан ба УГЗ найруулагч, дуучин Л.Эрдэнэбулган дуулж үзэгчдэд хүргэсэн байна.
Йогоор хичээллэдэг гэр  бүлтэй ярилцлаа.
Охиныхоо бахархал болохын тулд 5 сарын дотор 32 кг хасаж чадсан аав. Тэрээр 107 кг жингээс 76 кг хүртэл туржээ.
Охид бүсгүйчүүдийн хамгийн анхны болзооны эзэн өөрийнх нь хайртай хүн байдаг. Тэгвэл охидынхоо анхны болзооны эзэн болж чадсан аавыг онцолж байна. Тэрээр 3-7 насны охидтойгоо байгальд болзож олон талын мэдлэг олгохыг зорьдог юм.
Эцэг эхчүүд хөхний сүүг хоол гэж үзээд хүүхдэдээ нэмэлт ус, байхуу гэх мэт шингэн зүйл өгөх хэрэгтэй гэж боддог нь төөрөгдөл юм. Нярай хүүхдийг 6 сар хүртэл дан хөхний сүүгээр хооллохыг хүүхдийн эмч, нярайн эмч, хөхөөр хооллолтын зөвлөх Х.Мөнгөнцэцэг зөвлөж байна.
"The Voice of Mongolia" шоунаас төрөн гарсан "The Raisins & Nuts" хамтлаг.
Б.Жесси охин 15 настай. 1-р ангид орох жилдээ цусны цагаан эсийн багадалт өвчтэй гэж оношлогдсоноос хойш 7 жил уг өвчнөөр өвдсөн. Бусад хүүхдүүдийн адил урлаг, спортоор хичээллэж чадаагүй ч зохиол бичиж, өөртэйгөө адил өвчтэй хүүхдүүдэд зөвлөгөө өгч, 13хан насандаа өөрийн гэсэн нүүр будгийн брэндээ ч гаргаж амжжээ.
Жүжигчин Г.Эрхэмбаяр чөлөөт цагаа гэр бүлдээ зарцуулахын тулд ухаалаг утаснаас татгалзаад 2 жил болж байна.
loading
Comments 
Download from Google Play
Download from App Store