Discoveryummymominjapan's Podcast
yummymominjapan's Podcast
Claim Ownership

yummymominjapan's Podcast

Author: yummymominjapan

Subscribed: 19Played: 145
Share

Description

Япон улсад ажиллаж амьдардаг монголчууддаа болон Япон улсад ирж амьдрах , сурах төлөвлөгөөтэй байгаа Монгол хүмүүсдээ олон төрлийн мэдээллийг хүргэх болон Япон улсад ажиллаж , сурч , амьдарч байгаа Монголчууддаа хэрэгтэй , сонирхолтой зүйлсийг хуваалцан үр дүнтэй , дотно ярилцлага подкастыг хүргэх зорилготой суваг болно.
27 Episodes
Reverse
Энэ удаагийн дугаартаа дадлагажигч ажилтнаар ирэх гэж байгаа залуусдаа зөвлөгөө хүргэн түүнчлэн дадлагажигч ажлын төрөл дотроо Хүнсний үйлдвэрлэлийн төрлийг сонирхож буй залуусдаа явуулдаг сургалтын талаарх мэдээллээ зочин маань хуваалцсан байгаа шүү.
Энэ удаагийн дугаартаа Япон улс дах цэцэрлэгүүдийн ялгааг өөрсдийн туршлага дээрээ  хуваалцсан ба эрүүл мэндийн даатгал болоод амьдран суусны татварын талаар бага хэмжээний мэдээллийг зочин маань хуваалцсан бөгөөд удахгүй дугаарт дурьдагдсанчлан зургаар татвартай холбоотой аргуудыг хуваалцах болно.
Bilgunss пэйж хуудсыг мэдэхгүй хүн бараг байхгүй болов уу гэж бодож байна. Маш хөөрхөн англи хэл сурах сонирхолтой богино бичлэгүүд болон олон олон шавь нартаа улс тив алгасан англи хэлний мэдлэгээ сайжруулахад нь туслан заадаг залуу үеийн мундаг төлөөлөл болсон охинтой ярилцсан байгаа шүү. Тэр бүр олны хараанд өртөөд байх дургүй ч хүсэлтийг маань хүлээн авсан зочиндоо талархаад баршгүйнээ.Хэрвээ bilgunss -ийг маань мэддэг байсан бол илүү дотно танилцах, мэддэггүй хэрвээ хүн байгаа бол инстаграмм , фэйсбүк дээр фоллов хийгээд илүү дотно танилцаасай гэж хүсмээр байна.
Шинэ дугаарт маань хүүхдийн хөгжил, хүмүүжилтэй холбоотой мэргэжлийн зөвлөгөө болоод гадаад улс руу хүүхдээ авах, нутагтаа буцаж ирэхээр шийдээд байгаа эцэг эхчүүд заавал сонсох зүйлсийг өөртөө тулгарч байсан бодит жишээн дээрээ тулгуурлан илэн далангүй хуваалцаж үнэтэй үгсийг хүргэсэн дугаар болсон гэдэгт итгэлтэй байна.
Энэ удаагийн дугаар маань Монголоос Япон руу өөрийн үндсэн мэргэжлээрээ үндсэн ажилтан болох боломжийн талаар ,  сонгогдон Японд ирэхэд гаргадаг алдаа , ярилулаганы үед анхаарах зөвлөгөө гээд шинээр ажилтан болох хүмүүстээ маш хэрэгтэй мэдээллийг хүргэсэн. Мөн хамгийн чухал дадлагажигч ажилтан, ур чадвартай дадлагажигч ажилтанд мэдэх хэрэгтэй маш олон мэдээлэл болоод үнэтэй зөвлөгөөгөөр бөмбөгдсөн дугаар байлаа. Та бүхэн хэрэгтэй нэгэндээ хуваалцаж, дэмжихээ бүү мартаарай. Манай подкасттай үргэлж хамт байж биднийгээ дэмждэг та нартаа туйлын их талархаж байна.
Энэхүү дугаартаа Монгол улсаас Япон улсад ажиллаж амьдрах, Япон улсдаа визний төрлөө өөрчлөхтэй холбоотой бидний алддаг, анхаарахад илүүдэхгүй тэр бүх зүйлсийг тус бүрчлэн чадлаараа ярилцсан дугаар болсон гэж бодож байна. Ихэнх яригдсан визний төрлүүд- бүх төрлийн дадлагажигч (ур чадвартай дадлагажигч гэх мэт)- компани үүсгэн байгуулах- компанийн ажилтан болоод ажилаа солиход анхаарах зүйлс - түр орогнолын виз гэх мэт ихэвчлэн бидэнд тулгардаг визний төрлүүдийг сонгон чадлаараа мэдээлэл өгөхийг хичээлээ.
Шинэ оны анхны дугаараараа та нартайгаа эргэн уулзаж байгаадаа туйлын их баяртай байна. Оны эхний дугаараа бид Япон улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын газрын Монгол ажилтан Ч. Аззаяа-тайгаа уулзаж ярилцан байр түрээслэхэд анхаарах , шинэ байранд орох, нүүхэд болгоомжлох зүйлс гээд нэлээдгүй бидэнд түгээмэл тулгардаг асуудлуудыг хөндөн ярилцахыг хичээлээ.Та нар маань бусадтайгаа хуваалцан, бидэнд сэтгэгдлээ үлдээхээ мартуузай. Ингээд энэ ондоо бидэнтэй хамт байж санал хүсэлтээ харамгүй илгээгээрэй. 
2021 онд бидэнтэй цуг байсан урмын үгээ харамгүй хайралдаг сонсогч та нартаа маш их баярлалаа . Уг дугаартаа анх подкаст хийхээр шийдсэн болон гаргаж байсан алдаа дутагдал гээд дүгнэлт болгон чөлөөтэй ярилцаж мөн ирэх жилийнхээ төлөвлөгөөг ч дурдаад авсан шүү. Бүх сонсогчиддоо ирэх онд нь эрүүл энх, сайн сайхан, хүссэн хүсэл бүхэн нь сэтгэлчлэн биелэхийн ерөөлийг өргөөд ирэх жилдээ илүү үр бүтээлтэй , шинэхэн дугааруудаараа уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байна. Бүгдэнд нь хайртай шүү, үнсэе 😘😇🤗Жич: Хуучин оны хамгийн сүүлийн өдрийн мэндийг та нартаа хүргэе🤗Бүгд баярлах гээд л завгүй гүйж байгаа байх даа. Хамгийн сүүлийн дугаараа хэрвээ та сонссон бол нэгэн мэдээллийг хүргэсэн байгаа тодруулбал:Бидний youtube channel болон facebook group, facebook page дээр подкасттай холбоотой болон яамми мамс подкастын талаар өөрийн сэтгэгдэл , хэлэхийг хүссэн зүйлсээ коммент болон мессежээр үлдээгээд тухайн коммент , мессэж дотроос бид 2 нь санал нэгдэх , сэтгэлд хүрсэн ганцхан комментийг онцлон өөрсдийн зүгээс  бяцхан талархлын бэлгийг хүргэх гэсэн юм 🥰😇Ингээд коммент шалгаруулах сүүлийн хугацаа 1 дүгээр сарын 6 ны өдөр тул та нар минь шинэ оноо угтаад тухтай завтай үедээ илгээхээ бүү мартаарай .Хайртай шүү, үнсэе 😘Yummy moms
Энэ удаагийн дугаарт маань Япон улс дах Бага , дунд сургуульд япон хэлний хоцрогдол арилгах сургалтын багшаар ажилладаг Янжмаа эгч маань зочиноор оролцлоо. Энэ дугаар ялангуяа Монголоос хүүхдээ Японд сургахаар авчирсан эцэг эх, авчрах төлөвлөгөөтэй байгаа болон одоо хүүхэд нь сургуульд орох гэж байгаа эцэг эхчүүд заавал сонсууштай дугаар боллоо. Шинэ улсад , шинэ соёл орчинд ирж байгаа хүүхдээ дасгахад эцэг эхчүүд бид хамгийн түрүүнд юун дээр анхаарах болон ямар алдааг ихэвчлэн гаргаад байдаг талаар маш ойлгомжтой үнэтэй зөвлөгөө хүргэсэн дугаар боллоо гэж яамми мамс нь дүгнээд байгаа шүү. Мөн өөрт ямар нэг байдлаар хүүхэдтэй болон сургуультай (японд байгаа) холбоотой тулгамдаж буй асуудал байвал зочинтой маань фэйсбүкээр нь холбогдоод зөвлөгөө тусламж авах боломжтой шүү 😇😘
Манай подкаст нь 14 хоног тутам шинэ дугаар оруулахыг зорьдог . Unlock podcast хамтран үүсгэн байгуулагч Ц. Дэлгэрцэцэг
Бид энэ удаагийн дугаартаа Япон улсад ажиллаж амьдардаг үлгэр жишээ залуусын нэг Япон үндэсний язгуур хоолны ресторан ажиллуулдаг Ахлах тогооч А. Галбадрахтай ярилцлаа.    Зочин маань нийт 12 жил Япон улсад тогоочоор ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаан дах өөрийн замнал болоод эрүүл зохистой хооллоход анхаарах олон төрлийн хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэсэн байгаа шүү.Тухлан сууж , таалан сонсоно уу :) Биднийг дэмжин урам хайрладаг та нартаа баярлалаа. Бусаддаа хуваалцаж өөрийн сэтгэгдлээ хуваалцахаа мартуузай  :)
Уг ярилцлагад хүн бүрт тулгараад байгаа донтолт тэр дундаа дэлгэцийн донтолтын талаар мэргэжлийн сэтгэлзүйчтэй Япон улсад ажиллаж амьдардаг ээжүүдийн “yapon dahi eejuud room” ийн эмэгтэйчүүдтэйгээ ярилцан зөвлөгөө авсан зүгээр яриад өнгөрөхөд хайран ярилцлага зөвлөгөө байсан тул подкастаараа дамжуулан  хүргэж байна.
Япон улсад ахлах сургуулиасаа хойш ажиллаж амьдраад 17 жил болж байгаа бидэнд хэдийн Нүүрний иогын багш гэдгээрээ танил болсон Г. Солонго маань энэ удаагийн дугаарын зочиноор оролцож байна.   Энэ дугаартаа иоганаас бусад сэдвээр ялангуяа ажилд орох ярилцлага , ажлын байранд эхний жилүүдэд тулгарах бэрхшээлүүдийг нээлттэй ярилцсан бөгөөд дуустал нь сонсвол та заавал нэг шинэ мэдээлэлтэй үлдэнэ гэдэгт найдаж байна.
Япон улсад 20 гаран жил гэр бүлээрээ амьдарч байгаа А. Шинэсаран эгчтэйгээ ярилцсан байгаа. Өөрийн амьдралын туршлага Япон улсад хүүхдээ амжилттай сургаж хүмүүжүүлэх болон хэрхэн өөрийн охиноо Уран гулгагч болоход юуг туулж өнгөрүүлсэн талаар нээлттэй сургамжтай ахлах сэнпай-ийн зөвлөгөө багтсан нандин дугаар болсон гэдэгт итгэлтэй байна .
Бид энэ удаагийн дугаартаа Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэгийг урьж оролцуулан ярилцсан байгаа. Сэдвийн хувьд хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүдийн талаар бид ямар нэгэн байдлаар мэдээлэл авч байдаг ч эрчүүдийн хүчирхийлэлд өртдөг талаар мэдээлэл тэр бүр аваад байдаггүй билээ. Энэ утгаараа уг сэдвийг дурьдаж ярилцан , ер нь хүчирхийлэлд өсч байгаа хүүхэд ирээдүйд ихэвчлэн ямар эцэг эх болдог гэх мэт олон асуудлыг аль болох хөндөн ярилцсан дугаар болсон гэж найдаж байна.
Хамгийн эхэнд хичнээн жилийн дараа САНСАР руу ЛИФТ - ээр зорчдог болбол яах вэ ? гэдэг асуултыг таниас асуумаар байна шүү☺️Энэ удаагийн дугаарт маань Япон дахь амжилттай залуусын төлөөлөл болох Н. Баянмөнх маань оролцлоо. Зочин маань Барилгын чиглэлээр зам гүүр, барилга байгууламж болон газар хөдлөлтөөс хамгаалах системтэй барилгын инженерийн зэрэг гээд жил бүр өөртөө зорилго тавин зорисондоо хүрээд явж байгаа амжилттай залуусын маань нэг бөгөөд олон залуучуудад урам зориг өгөх, сонирхолтой олон талын сэдвийг хөндөхийг хичээсэн дугаар болсон гэж найдаж байна .
Япон улсад ажиллаж, амьдардаг залуу гэр бүлийн төлөөлөл болсон хосууд энэ дугаарт маань орж байгаагаараа онцлог юм.  Зочид маань өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд зоригтой зүтгэж , шантралгүй хичээсний дүнд өөрсдийн амины сууц болон зуслангын байшингаа Япон улсад барьж түүндээ хүрэхийн тулд хэрхэн хүнд хүчир зүйл туулсан бүх өөрсдийн туршлагаа бидэнтэй нээлттэй хуваалцсан шүү. Тухлан сууж шимтэн үзэж таньд бас урам зориг өгөх болно гэдэгт найдаж байна.
Энэ удаагийн дугаар маань маш том сэдвийн хүрээнд товч бөгөөд тодорхой аль болох мэргэжлийн эмчээс үнэн зөв мэдээллийг олгохоор зорьж Япон улс дахь эмэгтэйчүүдийн эмнэлэг дэх зарим нийтлэг үйлчилгээг үнэ тарифтай нь дурьдаж нээлттэй ярилцсан байгаа. Япон улсын Сайтама хот дахь тухайн эмнэлгээр үйлчлүүлэх Монголчууддаа Дулам маань өөрийн зүгээс туслах боломжтой гэдгээ өөрөө мөн мэдэгдсэн шүү. Мөн Япон улсад байгаа эмэгтэй та ямарваа өөрийнхөө оношийг Монгол хэлээр нь мэдсэн тохиолдолд Монгол эмчээсээ зөвлөгөө авах , зөвлөгөө өгөх боломжийг Б.Амаржаргал эмч маань олгож байгаа болохоор зураг дээрх фэйсбүк хаягаар нээлттэй холбогдох боломжтой юм шүү.Япон улс дахь эмнэлгийн нэр: SaintWomens clinicТухайн эмнэлгийн хаяг: 9-1 Higashitakasagocho, Urawa Ward, Saitama, 330-0055
Япон улсын Токио хотын Сумогийн ордон байрлалтай Рёогоку стэшн дэх Улаанбаатар Монгол хоолны газрыг гэр бүлээрээ ажиллуулдаг хөдөлмөрч 4 хүүхдийн ээж А.Оюун маань гэр бүлийн бизнесийн талаар болон өөрийн хувийн үзэл бодлоо нээлттэй хуваалцаж, ярилцсан байгаа.
Энэ удаагийн дугаартаа гадаад хүнтэй гэрлэсэн залуу хосын төлөөлөл ялангуяа Япон хүнтэй гэрлэсэн гэсэн ойлголт нь ихэвчлэн ямарваа нэг шалтгаантай байх ёстой мэт хэлдэггүй ч тогтсон уг ойлголтыг арай өөр өнцгөөс нь харуулахыг зорин залуу гэр бүлийн төлөөллийг оролцууллаа.
loading
Comments 
Download from Google Play
Download from App Store