DiscoverSBS Mongolian - SBS Монгол хэлээр
SBS Mongolian - SBS Монгол хэлээр
Claim Ownership

SBS Mongolian - SBS Монгол хэлээр

Author: SBS

Subscribed: 959Played: 43,144
Share

Description

Independent news and stories from SBS Audio, connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians. - Австралийн аж амьдрал, тус улсад оршин суугаа монголчуудтай таныг холбох хараат бус мэдээ, сурвалжилгууд.
1001 Episodes
Reverse
Иранд өрнөж буй дайн бүс нутгийн өргөн хүрээний мөргөлдөөн болж өргөжихийн хэрээр дэлхий даяарх газрын тосны үнэ олон жилийн дээд түвшинд хүрч өсөөд байна. Дайн удаан үргэлжилбэл эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэлтэй, ялангуяа Ормузын хоолойгоор дамждаг гол тээврийн замууд бодитоор хаагдсан нөхцөлд. Энэ нөлөөлөл нь аль хэдийн мэдрэгдэж эхэлсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн төлөв болон инфляцад нөлөө үзүүлнэ хэмээн шинжээчид гэж хэлж байна.
Дэлхийг автомашинаар гэр бүлээрээ тойрч яваа аялагч Ш.Түвшинжаргал, Монголоос дугуйтай гарч, Солонгос, Японоор дамжин Австралид ирээд Перт хотоос Сидней хүртэл жийж явж байгаа Б.Очирваань нар Австралийн нийслэл Канберра хотод уулзлаа. Тэдний аяллын зорилго, адал явдал, багш шавийн барилдлагын тухай ярилцлаа.
Мягмар гараг бүр хүргэдэг тойм мэдээг хүлээн авна уу.
AusAlert систем 10-р сард албан ёсоор нэвтрэнэ. Үүнээс өмнө 7-р сарын 27-ны Даваа гарагт улсын хэмжээнд туршилт хийнэ.
Practise speaking the dialogue from episode #104 Talking about school exams | NAPLAN - "#104 Сургуулийн шалгалтын тухай ярьж сурцгаая | NAPLAN" дугаарын дадлага хичээл
Learn useful English for talking about school tests, studying, exam pressure, and when you do really well. - Сургуулийн шалгалт, давтлага, шалгалтын дарамт болон өндөр амжилт гаргасан үед хэрэглэх англи хэлний хэллэгүүдийг сураарай.
Australia’s sun can be harsh. And sunscreen is one key measure protecting us against harmful sun exposure. We asked three scientists about sunscreen facts, myths and choosing the right products. - Австралид нар маш хурц тусдаг. Нарны тос бол хэт ягаан туяаны хорт нөлөөллөөс хамгаалах чухал арга юм. Бид нарны тостой холбоотой баримт, ташаа ойлголт болон зөв бүтээгдэхүүн сонгох талаар гурван эрдэмтнээс тодрууллаа.
85 настай Chris Baghsarian-ийг 2-р сарын 13-нд Сидней хотын North Ryde дахь гэрээс нь хулгайлжээ. Цагдаагийнхан энэ нь андуурал байсан байж болзошгүй хэрэг хэмээн үзэж байна.
Мягмар гараг бүр хүргэдэг тойм мэдээг хүлээн авна уу.
Мельбурн болон Виктория мужийн хойд болон төвийн бүс нутгаар хүчтэй аадар бороо орж, үер бууж болзошгүй байна.
Австралийн нийгэмд цагаачлалын тухай сэдэв маргаан дагуулж буй энэ үед засгийн газрын яг одоо барьж буй бодлогыг тайлбарлан ярилцлаа.
Мөнгө зөөвөрлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаагаа олон хүн мэддэггүй гэдгийг Австралийн томоохон банк онцолжээ.
Австрали дахь Монголчуудын хамгийн том сар шинийн баяр 2-р сарын 15-нд Сидней хотын Tempe Park-т болжээ. Бид зохион байгуулагчдын нэг Ч.Бардаваатай ярилцлаа.
Б.Оюунчимэгийн хоёр хүүхэд Австралид төгссөн сургуулийнхаа DUX шагналыг хүртэж, алтан үсгээр нэрээ мөнхөлжээ.
Нам доторх хэдэн долоо хоног үргэлжилсэн зөрчил тэмцлийн дараа шинээр гарч ирсэн сөрөг хүчний тэргүүн шинэ сүүдрийн танхимын бүрэлдэхүүнийг ойрын өдрүүдэд зарлах төлөвтэй байна.
О.Өсөхбаяр: Могой жилд спортын амжилт дүүрэн байлаа. Морь жилд Монгол багаараа муж, улсын аваргын тэмцээнд орж, дэлхийд өрсөлдөхөөр төлөвлөж байна.
Practise speaking the dialogue from episode #100 More or less? Talking about quantities - #100 "Их үү, бага уу? Тоо хэмжээний тухай ярьж сурцгаая" дугаарын дадлага хичээл
Learn how to talk about amounts and quantities in everyday English. - Өдөр тутмын англи хэлэнд тоо хэмжээг хэрхэн илэрхийлж ярихыг сураарай.
Like in most countries, public transport in Australia is the cheapest way to get around. It includes trams, buses, trains and ferry services. And each state or territory has its own transport network. However, navigating Australia’s public transport system with ease requires knowing the basics around how it works and what to expect. - Австралийн нийтийн тээврийн үйлчилгээнд трамвай, автобус, галт тэрэг, усан онгоц явдаг. Мөн муж, нутаг дэвсгэр бүр өөрийн гэсэн тээврийн сүлжээтэй. Та энэхүү тээврийн системийг төвөггүй ашиглахын тулд хэрхэн ажилладгийг нь, мөн юуг анхаарах хэрэгтэй тухай суурь мэдээллийг эндээс аваарай.
Human Rights Watch байгууллага 2026 оны жилийн тайлангаа гаргаж, Австралийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж буй хэд хэдэн асуудлыг онцолжээ.
loading
Comments (1)

chimeg sukhee

Sain bn uu? Oogii tei hiisen yriltsalga hezeee tawigdah be? Bayrlallaa 🤗

Sep 10th
Reply