DiscoverDayieana's Podcast
Dayieana's Podcast
Claim Ownership

Dayieana's Podcast

Author: Sarandelger

Subscribed: 87Played: 280
Share

Description

Ном бас бус...
19 Episodes
Reverse
Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн дугаараар дэлхийн алдарт Лев Толстойн "Крейцерийн Сонат" романыг номын клубийнхээ Эрдэнэхүү ахтайгаа ярилцлаа. Хосын харилцаа, гэрлэлт, цаашлаад хүн өөрөө өөрийгөө мэдрэх, ойлгох, эмэгтэй хүний нийгэмд эзэлж буй байр суурь, хардалт зэрэг маш өргөн хүрээг хамарсан роман байлаа. Бичлэгийг маань үздэг та нартаа баярлалаа, зүрх зүрх зүрх.
Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн бичлэгээрээ Японы алдарт Нацүмэ Соосэки зохиолчийн "Кокоро" номын үйл явдлыг бараг л бүтнээр спойрлордлоо. "Өөрийгөө ойлгохын хүссэн хэн бүхэнд "хүмүүний сэтгэл" гэж юу болохыг өгүүлсэн эл түүхийг санал болгоё" -Нацүмэ Соосэки Хүний амьдралд ер нь их олон үйл явдал өрнөж болдгийг, тухайн үйл явдал бүрээс хүнд ямарваа нэгэн дурсамж, сэтгэлийн шарх, сар бүрийн бямба гарагт эргэх ёстой шарил бий болдог байх нь. Энэ удаагийн зочноороо Даашкагаа урьлаа. Бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Зүрх зүрх зүрх. #Ном #Нацүмэ #Natsume #Kokoro #Кокоро #Сэтгэл #Амиа_Хорлолт #Үхэл #Тэмдэглэл #Шүлэг
Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн бичлэгээрээ Милан Кундера зохиолчийн алдарт "Тэвчихийн Аргагүй Хөнгөн Оршихуй" романы талаарх өөрийн бодлоо хуваалцлаа. Уг нь маш их агуулгыг хамарсан, ярих юм ихтэй ном ч гэлээ ёстой л өөрийнхөө ярьж чадах хэмжээнд л ярьлаа. Бичлэгийг маань дуустал нь үзсэнд баярлалаа. Бүгдэд нь хайртай шүү, зүрх. Дараагийн бичлэгээр Лев Толстой зохиолчийн "Крейцерийн Сонат" номын талаар ярилцах болно.
Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн дугаараар Осаму Дазай зохиолчийн "Хүн байх эрхгүй" номын талаар @nolongerhuman06 найзтайгаа ярилцлаа. Үнэндээ сайхан тайлбар бичье гэсэн үг орж ирэхгүй байна өө. Бичлэгийг маань үзэж байгаад баярлалаа. 🥺🫂 Apple podcast-д өнөөдөртөө багтаад орно оо, тэр болтол YouTube-ээс үзэж байгаарай заа. 🫶🏻 (Энэ ковер зургийг янзлахдаа бүр зөрүүд зөн хөдлөөд, баахан өнгөний холион бантан хийчихлээ 🤪)
Бүгдээрээ сайн уу, удаан уулзсангүй шүү :)) Энэ удаагийн подкастаараа бид Жан Поль Сартр ахын "ҮГ" номын талаар, тэр дундаа бидний амьдралын утга учир болон сонголтын талаар С.Халиун найзтайгаа ярилцлаа. Унших үед агуулга, үйл явдал нь тодорхой бус, ойлгоход бэрх мэт боловч хэсэгхэн хугацаа зориулан бодоод үзэхэд хүний амьдралын хамгийн чухал асуудлуудыг хөндсөн ном бол яах аргагүй "Үг" билээ. Ийм ч учир бидний яриа олон сэдэв рүү гажиж, өөрчлөгдсөн ч эцсийн дүндээ амьдралын утга учир руу л тэмүүлэв. Бичлэгийг маань үзсэнд маш их баярлалаа. <3
Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн бичлэгээр Л.Өлзийтөгс "Хараацай Зогсолт-I, II" экспериментал романы үйл явдал, нууцлаг, сонирхолтой шинжүүд, уншаад мэдэрсэн мэдрэмжүүд, бодлуудынхаа талаар ярилаа. Хамтдаа байдаг та нартаа баярлалаа. (Зүрх)
Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн бичлэгээр "Memoirs Of A Geisha" ном, кино хоёрыг зэрэгцүүлж, харьцуулж ярьлаа. Номоос сэдэвлэн кино хийхэд мэдээж гоё чамин, нарийн детайл бүхнийг оруулдаггүй, гол үйл явдлуудыг сүннн-сүннн хийтэл гүйлгээд явуулчихдаг билээ. Харин энэ бичлэгээр номыг бүгдийг нь ярьлаа. (Найздаа амьдралаа ярьж байгаа юм шиг л дуржигнуулчихлаа. :p Edit эдр бол авах юмгүй :p ) Бичлэгийг маань үздэгт баярлалаа.
Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн дугаараар Б.Дагвадорж найзтайгаа дахин нэг удаа подкаст бэлтгэлээ. Номын үйл явдал, өрнөл, зохиолчийн үхэл, гол дүрийн үхлийн өмнөх бодол, номыг бүхэлд нь хатуу хавтас шиг л бүрхсэн философи гэх мэт олон зүйлсийн талаар ярилцлаа. Подкастыг маань сонсож буйд баярлалаа.
Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн дугаараар Федор Достоевский зохиолчийн "Газар доороос бичсэн тэмдэглэл" номын талаар Б.Дагвадорж найзтайгаа ярилцлаа. Бичлэг цуурайтахгүй байх, шаржигнахгүй байх зэрэг асуудлуудаа бас л шийдэж чадсангүй. Аль болох бага цуурайтахаар засаж янзаллаа. Дугаар болгоныг маань сонсож, сэтгэгдэл үлдээж байгаа бүх үзэгчдэдээ баярлалаа. Ярилцсан сэдвүүдээ хугацаагаар нь жагсаан бичсэн тул сонсохыг хүссэн хэсгээ шууд сонсох боломжтой шүү. Хэрвээ хэн нэгэн надаас "Бүх хүн уншаасай гэсэн ном танд байна уу?", аль эсвэл "Хэн ч битгий уншаасай гэсэн ном бий юу?" гэж асуувал одоогоор энэ номыг л нэрлэж хэлнэ. Хүн гэж амьтан хэчнээн хир буртагтай, нийгмийг бүрдүүлэгч эд эс бүхэн ямар их эвдэрсэн сэтгэл зүйтэй болохыг, нийгэм хүнийг яаж өөрчилдөг болохыг, өөрийгөө адгуусны дээд буюу "хүн" гэдгээ олж мэдээсэй гэж хүснэ. 00:06 Эхлэл 00:56 Номын үйл явдал болон зохиолчийн уншигчдад илэрхийлэхээр зорьсон санаа 04:40 Номын I, II хэсгийн байрыг соливол номын агуулга яаж өөрчлөгдөх байсан бэ? 06:23 II хэгийн эхлэлд байх шүлгийн учир юу вэ? 08:28 Номын нэр зохиолын агуулга болон гол дүрийн сэтгэл зүйтэй хэрхэн холбогдож болох вэ? 10:56 Гол дүрийн эр буюу "газар доор амьдрагч"-ийн сэтгэл зүйг өөрсдийн бодлоор тайлбарлавал 16:06 Зохиолчийн хувийн амьдрал, намтар түүхийг номтой холбон таамаглах нь 20:51 Сэдвээсээ хазайн "Гэм Зэм" жүжгийн талаар ярилцсан нь 24:25 "Зохиолчийн хувийн амьдрал, намтар түүхийг номтой холбон таамаглах нь" сэдвээ үргэлжлүүлсэн нь 25:28 Номыг уншиж байх явцад ямар мэдрэмж мэдэрсэн талаар 29:26 "Хэт ухамсарт хүн"-ий талаар 30:53 Төгсгөлийн оршил (гэхгүюү) 31:31 Гэнэт нэг юм санасан нь: Уг номтой холбоотой философи үзлүүдийн талаар 34:12 Жинхэнэ төгсгөл
Хүний оршихуйн үндэс буюу хайр, хайраар биеждэг гэр бүл гээд маш өргөн хүрээг хамарсан уг номыг өөрийн өнцгөөр яаж ойлгосноо тайлбарлав. Энэхүү бичлэгийг хийхэд маш их багтаамж шаардсан тул утсан дахь бүх аппликэйшнээ устгаж, хайртай зургуудаа ч бас устгав 😢. Гэсэн ч хэлэхийг хүссэн, бусадтай хуваалцахыг хүссэн бүх зүйлсээ ярьсан бичлэгээ эцсийн мөчид чанар 720p-тэйгээр нийтэлж чадлаа (яг уйлах нь ээ😭). Маш их хичээл зүтгэл гаргаж хийсэн бичлэгийг маань үзэх гэж байгаад, үзэж байгаад, үзсэнд талархлаа. 2 цаг гаран тасралтгүй ярихаар сүүлдээ ядраад зөвхөн тодруулсан эшлэлээ уншаад байдаг юм байна 😅. Бүгдэд нь хайртай шүү. ❤️ (Хэт урт бичлэг дахиж огт хийхгүй 😭. Бичлэгийн эхэнд ярьсан зүйлсээ захаас нь мартталаа их ярьсан байна. Үүнээс гадна youtube сувагтаа нийтлэхийн тулд ойролцоогоор 32 цаг, 18gb data, 36gb багтаамжийг зарцуулсан байна.)
Энэ удаад Франц Кафка зохиолчийн "Хувирал" өгүүллэгийг уншаад мэдэрсэн мэдрэмж, бодсон бодлуудаа хуваалцлаа. Гэхдээ, энэ романыг ойлгосон гэж бодохгүй байна өө. Уг романаар дахиж бичлэг эсвэл подкаст орох байх гэж таамаглаж байгаа. Бичлэгийг маань үзсэнд баярлалаа. ❤️
Бүгдээрээ сайн уу, Энэ удаад Франц Кафка зохиолчийн "Мацагчин" өгүүллэгийн талаар ярилаа. Уншиж байхдаа ойлгох гэж, цаад утгыг нь ухах гэж их зүдэрсэн :p. Бичлэгийг минь үзэж буйд баярлалаа. <3
Хайр, хүний оршихуй хоёр бол харилцан хамааралтай нэгдэл. Яагаад? Soulmate гэж ер нь байдаг уу? Байдаг бол ямар хүмүүс soulmate болдог юм? Зөвхөн хосын харилцаанд soulmate байдаг уу?
Эрих Фромм "Хайрлах урлаг" - Хайр хүний оршихуйн асуудлын хариулт болох нь
Энэ удаад философич, психологич, социологич Эрих Фроммын "Хайрлах урлаг" номын талаар ярилцах болно. Хайр гэх сэдэв маш өргөн хүрээтэй, харьцангуй утгатай "оршихуй" тул цуврал бичлэг оруулахаар шийдэв. Бичлэгийг маань үзэж байгаад талархлаа. ❤️
Энэ удаагийн бичлэгээр "Алхимич" номыг сонгов авлаа. Бичлэгт номын үйл явдлыг товч ярьсан тул уншаагүй хүмүүс уг бичлэгийг үзэх эсэхээ урьдаар бодно уу. 🙋🏻‍♀️ Өөр маш олон гол санаа, дүрүүд, үйл явдлуудыг ярилгүй орхисон болно. 🍀 Алхимич гэдэг нь өөрийн зүрхтэй ярилцаж, ойлголцож чаддаг, өөрийгөө, бусдыг болон байгалийг бүрэн таньсан хүн хэмээн ойлгов. Бүгдэд нь баярлалаа. 🙆🏻‍♀️
Бүгдээрээ сайн уу, Энэ удаад @ukasbookclub номын клубээр дамжуулан танилцсан найз Одмаатай хамт "Кофе хөрөхөөс өмнө" номын талаар ярилцлаа. Маш их спойлор агуулсан яриа боллоо 😅. Хоёулаа 6 сарын өмнө уншсан учир бага сага мартсан байна. Гэсэн ч өөрсдөдөө төрсөн мэдрэмжүүдээ хуваалцлаа. Баярлалаа. 🫂
Бүгдээрээ сайн уу, Энэ удаад японы залуу зохиолч Саяака Мүратагийн "Нэрийн дэлгүүрийн эмэгтэй" номыг уншсан сэтгэгдэл, бодол, мэдрэмжээ найзтайгаа хуучилж подкастийнхаа 2-р дугаарыг хийлээ. Энэ удаад ёстой есөн шидийн л юм ярилаа. Хүний мэдрэмж, хүний оронд өөрийгөө тавих чадвар, бэлгийн амьдрал, шашин, миний сэтгэл санааг тайвшруулж буй найзын маань сэтгэл гээд л... Микрофон маань бага зэрэг гажигтаад цахилгааны шуум орчихсон байна. Шалгалгүй шууд ярьчихжээ, уучлаарай 😭. Анхаарал хандуулж подкастыг маань сонсож байгаад баярлалаа. Хайртай шүү🫶🏻.
Подкастынхаа хамгийн анхны дугаараар философич, психологич, социологич Эрих Фроммын "Хайрлах урлаг" номын талаар ярилцлаа. Хайр гэх сэдэв маш өргөн хүрээтэй, харьцангуй утгатай "оршихуй" билээ. Подкастыг маань сонсож буйд баярлалаа.
Comments 
Download from Google Play
Download from App Store