Discover
ART PODCAST MONGOLIA

ART PODCAST MONGOLIA
Author: Gerelmaa
Subscribed: 29Played: 88Subscribe
Share
© Gerelmaa
Description
Урлаг, соёлын талаар мэдээлэл , ярилцлагууд
11 Episodes
Reverse
"Art podcast"-ийн энэ долоо хоногийн зочноор "Black Box" театрын найруулагч Boroldoi Myagmar-ийг урилаа. Энэ театр Монголдоо анх удаа абсурдын оргил гэгддэг "Годог хүлээхүй" жүжгийг "олон нийтэд" зориулан тавьсан бөгөөд найруулагчаар нь М.Боролдой ажилласан. Бид энэ жүжгээр юу өгүүлж буй, Годо гэж хэн болох, Эстрагон
Урлаг судлалын ухааны доктор, “Ванжил” урлагийн төвийн захирал, Их Британийн Лийдс Метрополитений их сургуулийг Орчин үеийн уран бүтээлч мэргэжилтэйгээр төгссөн Ц.Цэндпүрэвтэй ярилцлаа.
Бид хоёр энэ удаа контемпорари урлаг онолын хувьд Монголд бий юу, энэ урлагийг хэрхэн ойлгох ёстой вэ, ер нь контемпорари гэгч урлаг байх хэрэгтэй юу, түүний зорилго, үүрэг юу вэ зэрэг сэдвүүдийг тойрон ярилцлаа.
Удаан завсарласны эцэст "хайртай" уран бүтээлчтэйгээ цөөн хором ч атугай ярилцлаа. Бид хоёр яг одоо SENGERAGI ART GALLERY-д гарч буй үзэсгэлэнд тавигдсан түүний сэтгэл татам бүтээлүүдийн талаар, миний сэтгэлээс огт арилдаггүй өмнөх зарим зургуудын тухай ярилцсан юм. Богино боловч, сонирхолтой яриа болсон.Орхонтуулын үзэсгэлэн гарах сургийг бараг гурван жилийн өмнө өөрөөс нь дуулаад, түүнээс хойш ЗААВАЛ БИЧНЭ гэж өөрийгөө бэлдэж хүлээсээр өнөөдрийг хүрчээ. Тэр бичвэрийнхээ өмнөтгөл болгон энэ яриагаа дэлгэв.
Энэ удаагийнхаа дугаарын зочноор өөрийн найз, зураглаач, тэр дундаа кино зураглаач Бадрууганы Гийгүүлэнг урьж оролцууллаа. Бид хоёр энэ удаагийнхаа яриагаар түүний гайхалтай аавын тухай ярихаа түр азнаж, Гийгүүлэн гэж уран бүтээлч дотроо юу бодож, юу суралцаж, юуг зорьж яваа тухай, түүнийг найруулагч мэргэжил биш зураглаач мэргэжлийг яагаад сонгох болсон, зураглаач мэргэжлийн онцлог, техникийн мэдлэг, уран бүтээлч мэдрэмж, зураглаач мэргэжлийн шинжлэх ухаанч тал, мөн манай улсын зураглаачид яагаад Холливүүдийн хэмжээнд зураг авах боломжгүй болох зэрэг олон сэдвийг тойрж ярьсан байгаа. Мэдээж энэ бол Гийгээгийн хувь хүний бодол учраас та бүхэн хүндэтгэлтэйгээр хандан сонсоорой.
Францын Номин эрэгт болж өнгөрсөн 71 дэх удаагийн Каннын кино наадамд “Хөхөө” нэртэй киногоороо оролцсон “Бид хэд нэгдэл”-ийн залуустай ярилцлаа. Кино урлагт дурласан эдгээр 26-28 насны залуус Монголынхоо үлгэр домгоос санаа авч, орчин үеийн нийслэлийн амьдралын хэв маягтай сүлснээр дэлхийн кино урлагийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдөх бүтээл нь бүтжээ.
Арт подкастын энэ удаагийн дугаарыг яг одоо АНУ-ын Нью-Йорк хотын Рубины урлагийн музейд интерншип хийж байгаа Жина хөтлөн явуулна. Жина Нью-Йорк хотод Монголын уран бүтээлч Ёндонжамцын Төгөлдөртэй уулзаж ярилцсан. Төгөлдөр нь СУИС-ийн монгол зургийн ангийг төгсөөд, үргэлжлүүлэн Берлиний Урлагийн их сургууль болон АНУ-ын Колумбийн их сургуульд визуал арт чиглэлээр суралцаж төгссөн юм. Ингээд тэдний ярилцлагыг хүлээн авч сонсоно уу.
Урлагийн тухай мэдээлэл, ярилцлагууд бэлтгэн хүргэдэг “ART PODCAST MONGOLIA” сувгийн энэ удаагийн дугаарын зочноор уран бүтээлч Ж.Анунаран оролцлоо. Би энэ гайхалтай эмэгтэйн сүүлийн таван жил гаргасан дөрвөн том үзэсгэлэнг алгасалгүй үзэхийн зэрэгцээ алгасалгүй ярилцлага хийн хадгалж авсан байдаг :)Тэрбээр яг одоо Хаан галлерейд “Хайр” нэртэй үзэсгэлэнгээ гаргаж байна. Модерн, постмодерн эсвэл бүр контемпорари урлагийн шинжүүд агуулсан уг үзэсгэлэнд ямар бүтээлүүд тавигдсан бол? Түүгээр юу өгүүлэв? Яагаад “хайр” гэсэн энэ ярвигтай ойлголтыг сонгож авав? Тэр хайрыг хэрхэн дүрсжүүлэв зэрэг сэдвийн хүрээнд бид ярилцсан бөгөөд ярилцлагынхаа төгсгөлд үзэгчид урлагийн бүтээлтэй хэрхэн харилцаж, үзэсгэлэнг хэрхэн хүндэтгэж үзэх хэрэгтэй болох талаар түүний бодлуудыг сонслоо.
Энэ удаа би iSee.mn сайтад тавигдахаар “UBS” телевизийн дуу оруулагч жүжигчин Б.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа. Өдөр бүр бидний хойморт дуу хоолойгоороо “залардаг” энэ бүсгүйтэй ярилцахад саяхан л уулзсан танилтайгаа ярилцах мэт дотно сэтгэгдэл төрүүлж байв. Тэрээр 11 жил дуу оруулагч жүжигчнээр ажиллахдаа 5000 гаруй кинонд дуу оруулж байсан гэх бөгөөд бид эдгээр олон киноноос зөвхөн “Эхнэрийн урхи” гэж Монголын үзэгчдийг талцуулж, инээлгэж, уурлуулж басхүү баясгаж чадсан киног нь онцлон ярилцав. Бидний “үзнэ, үзэхгүй” гэж хоёр хуваалдан ярилцах уг Солонгос киноны цаана сэтгэлд хоногштол дуу оруулсан Монгол уран бүтээлчид буйг, тэд хэрхэн хөдөлмөрлөж, хэрхэн ажилладаг болох тухай мартаж боломгүй. Б.Мөнгөнцэцэг зөвхөн кинонд дуу оруулаад зогсохгүй, бидний мэдэх “Найрсаг Улаанбаатар”, Мами Поко, Сваровский гэх мэт олон реклам сурталчилгааны текстийг уншсан уянгалаг хоолойт бүсгүй юм. Жүжигчин бүсгүй маань ярилцлагын дундуур дуу оруулж үзүүлсэн хэд хэдэн хэсэг байгаа шүү :)
10 дахь жилдээ болж өнгөрсөн 48 цаг олон улсын кино наадамд түрүүлсэн Талх 77 багийн Хэц кино хэрхэн бүтсэн талаар продюсер А.Тэргэл, найруулагч Л.Базарсад нартай ярилцлаа. Уг кинонд би өөрөө оролцсон бөгөөд давуу эрхээ ашиглан гурвалсан яриа өрнүүлснийг минь хүлээн авна уу.
Өдгөө Монголын уран зургийн галлерейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг "10 ямаа" бүтээлийг 1965 онд Улсын багшийн дээд сургуулийг дөнгөж төгсөөд байсан зураач Г.Дунбүрээ зурсан юм. Уг зургийг 1968 онд болсон Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнд тавьснаар түүх эхэлнэ....
Монгол улсын Ардын зураач, УГЗ, Франц улсын Ардын зураач Б.Чогсомын "Тайхар чулуу" бүтээл өдгөө Монголын уран зургийн галлерейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг билээ. Энэ зургийн түүх, тайлбарыг товчлон өгүүлэв.