DiscoverНарнаас Том А
Нарнаас Том А
Claim Ownership

Нарнаас Том А

Author: Ganbileg

Subscribed: 2,952Played: 39,435
Share

Description

Би хэн ч биш байхыг хүснэ...
75 Episodes
Reverse
Тусгаар тогтнолын үнэ цэн хэмээх ойлголтыг 21 настай оюутан залуугийн өнцгөөс хүргэхийг зорьсон подкастыг эрхэм сонсогч та бүхэнд хүргэхэд бэлэн болсон байна. Аливаа зүйлсэд гарц гаргалгааг илэрхийлэхгүй, тодорхой баримт, өөрийн үзэл бодолгүй шүүмжилж миний амьдралын болохгүй байгаа бүхий л зүйлсэд хэн нэгэн эсвэл үргэлжид төр буруутай гэх бодлоо авч хаяхгүй л бол асар их үнээр олж авсан тусгаар тогтнол, эрх чөлөөгөө бид цаашид өөрсдийн гараар үгүй хийх вий хэмээн эмзэглэж байна. Шүүжлэлийг хэн ч хийж, хэлж чадна. Иймийн учир энэхүү подкастыг сонсож байгаа хэн бүхэнд асуудал бүрдээ бусдад буруугаа тохох бус өөрийн бодит оролцоотой байж Ардчилсан үндсэн хуулиар олгогдсон эрх үүргээ биелүүлэхийг уриалж байна. Гэхдээ бид илүү гэрэлтэй ирээдүйг хүсдэг. Тэр гайхалтай гэрэлт ирээдүйг бий болгохын тулд бид өөрсдийн бодит оролцоотой, шинжлэх ухаанд тулгуурласан, өөрсдийн үнэт зүйл, зарчимтай, хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байх шаардлагатай. Гол гаргалгаа нь бидний бодит оролцоо. Өөрөө оролцоогүй байж хэн нэгэнд буруугаа тохох эрх бидэнд үгүй. Залуу нас гэдэг хамгийн сайхан нь гэж бид олон хүнээс сонсож байсан. Залуу нас бол далавч. Гэхдээ бид далавчтай байж нисэж чадахгүй бол гунигтай. Үнэ цэн гэдэг зүйл яг үүнтэй ижил. Эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилал, үндсэн хууль, ёс зүйг цаашид бахархалтайгаар өвлөн авч явах үүрэг залуучууд бидэнд ноогдож байна. Энэхүү подкастын төгсгөлд сонсогч танаас асуух асуулт байна. ТА ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЮУ ХИЙСЭН БЭ?
Нарнаас Том А подкастын 74 дахь дугаарын зочин Эмоци продакшны жүжигчин С.Тэмүүжин оролцлоо. Бидний подкаст: - Жүжигчин гэж хэн бэ? - Баг бүрдүүлэлт хэрхэн хийх вэ? - Дүрийн судалгаа хэрхэн хийгддэг вэ? - Олон ажлыг зэрэг амжуулах чадвар болон түүнийг сайжруулах - Чанартай төлөвлөгөө боловсруулж контент бүтээх нь - Хэрхэн сэтгэл зүйгээ хүчтэй байлгах - Зэмлэл магтаал хоёрыг зэрэгцүүлэх - Хийж буй зүйлдээ эзэн байх тухай подкастыг хүлээн авна уу.
Шинэ дугаараараа та бүхэнд Дэлхийн Нүүдэлчид подкастын хөтлөгч Ц.Анударьтай уулзуулж байна. Бидний подкастаас та бүхэн олон улсад суралцах болон бэлтгэх мөн хувийн санхүүгийн асуудлууд, подкастчидын жаргал зовлонгийн талаар мэдэх болно.
Энэ удаагийн дугаарт Япон хэлийг олон улсын стандарт аргачлалаар хэрхэн үр дүнтэй суралцах арга, Япон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүд, Олон Улсад өрсөлдөх чадварын тухай сонирхолтой ярилцлагыг өрнүүлэх болно.
Өлзийбаярын ГАНЗОРИГ нь Хас Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгэр Даатгал, Улаанбаатар Хотын Банканд удирдах алба, Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч, Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч, Монголын даатгагчдын холбооны Дэд ерөнхийлөгч, Голомт банкны Гүйцэтгэх захирлын албыг хашиж ирсэн туршлагатай эдийн засагч юм. Тэрээр Мандал даатгалын үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ын даргын албыг хашиж байна. Хамгийн сүүлд тэрээр Мандал Ирээдүйн Өсөлт хөрөнгө оруулалтын хамтын санг босгож 14-н хоногийн хугацаан 50-н тэрбум төгрөг бий болгож чадсан юм. Бидний подкастад Санхүүгийн философи, Менежментийн психологи номон дээр тулгуурлан өөр хаана ч илэрхийлж байгаагүй мэдлэг мэдээллийг хуваалцсан дугаарыг танд хүргэж байна.
Unlock подкастын хөтлөгч, үүсгэн байгуулагч, Уул уурхай, Хүнд үйлдвэрлэлийн яамны дэд сайд О.Батнайрамдал буюу бидний дуудаж заншсанаар Nagi ах манай подкастын 70 дахь дугаарын зочноор оролцлоо. Та бүхэн манай подкастнаас: 1. Уул уурхай, эрдэс баялаг, ашигт малтмалын талаар 2. Эрдэс баялаг цахим шилжилт буюу тус салбарын алсын хараа 3. Боловсрол болон Ховдоос Харвард хүрэх зам 4. Эсээ хэрхэн бичих, Ярилцлагад хэрхэн бэлтгэх 5. Unlock подкастны тухай зэрэг өргөн агуулгатай таны заавал сонсох ёстой дугаар юм.
Хадгаламж өлсөхөөс эхэлнэ, Тархины блок номын зохиолч, Санхүүгийн көүч Лектор Г.Мөнгөн Бидний подкаст: 1 САЯ ТӨГРӨГНИЙ ЦАЛИНТАЙ ХҮН САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРХЭД ХЭР ОЙРХОН БОЛОМЖТОЙ ВЭ? Санхүүгийн систем гэж юу вэ? Бид яагаад систегүй байна вэ? Хадгалах хүчин зүйл юу юэ? Хөгжих арга техник Санхүүгийн дэглэмээ хэрхэн сайжруулж үр дүнд хүрэх вэ? Хадгалах ёстой юм уу? Заавал амьдрал үзэж байж хадгалах ёстой юу? Бид хэзээ сурч эхэлдэг вэ? Мөнгөндөө хэрхэн тэвчээртэй хандах вэ? Яагаад олон зүйлрүү үсчээд байна вэ? Олон зүйлийг чаддаг байх уу? Нэг зүйлийг тултал нь чаддаг байх уу? Подкаст хийхийг хүсч буй хүмүүст зориулсан тусгай хэсэгтэй
“Academy of Modern Applied Psychology” төвийн мэргэшсэн Амьдралын Көүч Одгэрэлийн Тэргэл Life Couch гэж юу вэ? Аз жаргал гэж юу вэ? хэмээх асуултанд хариулт олдох уу? Асуудлаас юу суралцах вэ? Көүч авах гэж авах гэж буй хүмүүсийн түгээмэл шалтгаан? Ажлаа яагаад хойшлуулдаг вэ? Мотивацыг хаанаас бий болгох вэ? Өөрийгөө хэрхэн көүчлэх вэ? Бодлоо хэрхэн удирдаж сурах вэ? Бусдад хэрхэн итгэлийн гал өгөх вэ? Өөрийгөө хэрхэн бодитоор үнэлэх вэ? Яагаад асуудлууд том байх ёстой вэ? хэмээх асуултуудад хариулт өглөө.
Андра академийн үүсгэн байгуулагч, Топ Модель, мисс хатагтай: Х.Бадамгэрэл Бидний подкастын агуулга нь: -Бидний мөн чанар хатуужил - Зөв Монгол хүн гэж хэн бэ? Хэрхэн бэлтгэх вэ? - Өөрийгөө томоор харж илүү олон зүйлсэд суралцах -Ирээдүйн багш нарын чиг хандлага - Амжилт гэж юу вэ? -Амжилтад хүрэх итгэл, хүнийг бий болгох - Зөв үлгэрлэл бий болгох - Зорилгоо малгайлах - Жагсаалт заавал гаргах, түүний үр дүн - Хэрхэн зөв, үр дүнтэй өөрийгөө мотивацжуулах, хадгалах - Алхам тутамдаа бүр амьсгалж байгаадаа баярлах - Хэрхэн үлгэр дууриалал авах хүнээ сонгох - Бусдын итгэлийг даах - Өөрийн үнэт зүйлээ хэрхэн олох, худалдахгүй байх - Өөрийнхөө тархиараа амьдрах зэрэг сэдвүүдийг хуваалцсан дугаарыг та бүхэнд хүргэж байна.
Нарнаас Том А подкастын шинэ дугаарын зочин: X TUTS продакшны жүжигчин, найруулагч, МУСТА Төрбатын Бархүү. Бидний подкастанд: 1. Суралцах арга барилын тухай 2. Сургууль бидэнд юу заадаггүй вэ? 3. Цагийн зохион байгуулалт 4. Хүмүүжил 5. Аливаа зүйлд шүүлтүүртэй хандах 6. Шинэ гэр бүл, Хайр гэж юу вэ? 7. Сэтгэл зүйгээ хэрхэн удирдах вэ? 8. Жинхэнэ эр хүн гэж хэн бэ? 9. Уналтын үе ба зорилго 10. Зогсошгүй байх тулгуур зэрэг сэдвүүдийг бид подкастаас хүлээн авах боломжтой.
Нарнаас Том А подкастын шинэхэн дугаарын сонсогч та бүхэндээ Ид шидийн орон болон Лантуун Дохио ТББ-ийн үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан болон энэхүү дугаарын үндсэн хөтлөгчөөр НИТХ-ын төлөөлөгч, Шинэ Монгол сургуулийн захирал асан П.Наранбаяр багштай хийсэн CROWDFUNDING буюу Хамтын сан сэдвээр ярилцсан бөгөөд агуулгын хувьд: · Ид шидийн орон хэрхэн бий болсон тухай · Алсын дүр зураг, Багаа хэрхэн бүрдүүлэх · Пранчайз · Сайн сургуулийг таны дэргэд ТББ-ын үйл ажиллагаа · Чөтгөрийн бясалгал номын тухай · Бидний бодит оролцоо дэмжлэг · Хиймэл хямралаас ангид байх · Өөрийнхөө замналаар явахын үнэ цэнэ
"Нарнаас Том А подкаст"-ын 65 дахь дугаарт "START UP MARKETING SPACE"-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр уригдлаа. БИДНИЙ ПОДКАСТ: Бизнесийн санаагаа хэрхэн олж, бүтээх вэ? Багаа хэрхэн бүрдүүлэх вэ? Хэрхэн хөрөнгө оруулагч татах буюу PITCH хийх вэ? Зөв нийгэмд зориулсан гарааны бизнес гэж юу вэ? Бид хаана очиж зогсдог мөн алддаг вэ? Энэхүү подкаст нь гарааны бизнес эрхлэх хүсэлтэй хүн бүрт "START UP" цагаан толгой байх болно. ЧИНИЙ БИЗНЕС ЧИНИЙ ЁС ЗҮЙГ ХАРУУЛНА
Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборын захирал, СУИС-ийн Театрын Урлагийн Сургуулийн найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн: Б.Отгонбат
"Нарнаас Том А подкаст"-ын 63 дахь дугаар Хөдөлмөрийн хуулийн хүрээнд “Ёс суртахуун өндөрсөх тусам хууль багасна” хэмээх подкастыг толилуулж байна. Өмгөөллийн Мөнхбат энд Нандин-Эрдэнэ ХХК-ийн гүйцэтгэх захирал- Ц.Мөнхбат Та бидний подкастаас: Хөдөлмөрийн зах зээл Хөдөлмөрийн гэрээ байгуулахын ач тус Байгууллага, ажилтан хоёрын хооронд хамгийн их үүсдэг асуудал, шийдэл Хөдөлмөрийн хөлсний тухай зэрэг хөдөлмөрийн тухай хууль, бидний ихэнх тохиолдолд алдаж шүүхэд очих хүртэлх хөдөлмөрийн тухай олон кэйсийг хуваалцаж танд мэдлэг, мэдээлэл нэмэх болно.
"Нарнаас Том А подкаст"-ын 62 дахь дугаар зохиолч Мизүно Кейяын 2007 онд худалдаанд гаргасан бүтээл болох “An elephant thay fullfills a dream” буюу “Мөрөөдлийг биелүүлдэг заан” хэмээх номыг танилцуулж байна. Хүн бүр хүсэл мөрөөдөлдөө хүрч, санасандаа хүртэл сайхан амьдрахыг хүсдэг атлаа “Яагаад цөөн хэд нь үүнийгээ биелүүлж бусад нь мөрөөдсөн хэвээрээ хорвоог туулдаг юм” гэж та бодож байсан уу? Мэдээж “Тийм” гэж хариулах биз ээ. Дэлхий даяар хэдэн саяараа хэвлэгдэн гарч буй хэрхэн амжилтад хүрэх, амьдралаа өөрчлөх тухай хувь хүний хөгжлийн ном, бүтээлүүд дундаас “Мөрөөдлийг биелүүлдэг заан” худалдаанд гарсан цагаасаа хойш Amazon худалдааны сайтын бестселлэр болж, уншигчдынхаа сэтгэгдлийг улам нэмсээр байгаа шалтгаан юу болохыг энэ удаагийн дугаараар сонсогч тантай хуваалцах болно. Та “Мөрөөдлийг биелүүлдэг заан” номын тухай өгүүлэх подкастаас Амжилтад хүрэх нууц арга, товч зам хайж байгаа бол хариултыг нь шууд олоход хэцүү... Харин Ганеша зааны өдөр бүр өгөх даалгаврын тусламжтайгаар та мөрөөдөлдөө хүрэх урт замын турш ашиглахуйц дадал зуршил, эерэг талуудаа өөрийн гараар бүтээх боломжийг олж авах болно. Хэрвээ та Ажлын 8 цагаа арай ядан өнгөрүүлж, ганц ч ахиц дэвшилгүй ижил өдрүүдийг туулж яваа бол... Амьдралыг харах өнцөг тань нэгэн хэвийн болсон бол... Энэ л хэвээрээ үүрд амьдрах мэтээр хайрцаглагдсан мэдрэмж төрж байгаа бол... Өөрийгөө өөрчлөх гэтэл юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол... Өмнө нь хэнээс ч сонсож байгаагүй Ганешагын хөгжилтэй, сонирхолтой, байж боломгүй зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Амжилт
Mesmerism-ийн үүсгэн байгуулагч, ОРК, Сүүлчийн Монита, Анагаахын алдартнууд 1,2 зэрэг киноны найруулагч, залуу уран бүтээлч Д.ГАНЦОГТ бидний подкастын зочноор уригдлаа. Бидний подкастанд: - Аливаа зүйлийг хэрхэн эхлэх вэ? - Контент үйлдвэрлэхдээ юуг анхаарах вэ? - Нийгэмд ямар агуулгыг хэрхэн хүргэх вэ? зэрэг олон сэдвийн хүрээнд бүтээлч залуучууддаа зориулав.
Өнөөгийн боловсролын салбарт томоохон жишгийг бий болгосон Шинэ Монгол хэмээх сургуулийг бид бүгд мэднэ. ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.ГАЛБАДРАХ багш оролцож биднийг хүрээлж буй боломж, багш нарын ур чадвар, тэвчээр, боломж, мөрөөдөл, итгэл даах, гадаадад сурч, ажиллах гэх мэт маш өргөн, гүнзгий агуулгатай яриаг өрнүүллээ.
O.Couture Mongolian Fashion Brand -н үүсгэн байгуулагч, Asian Fashion Super Model Enkhbold Indigo. Бид хувь хүний соёл, олон улсад өрсөлдөх чадвар, аливаа ажлыг бодит үр дүнтэй бүтээх, боломжийг бий болгох гэх мэт өнөөгийн залуус бидэнд зайлшгүй байх ёстой ёс суртахууны тухай өгүүлсэн дугаарыг та бүхэнд хүргэж байна.
Эрхэм сонсогч танд өнөө цаг үеийн шинийг санаачлагч, эрэлхийлэгч, бүтээлч эрхэм Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан, хүний эрхийн төлөө зүтгэлтэн, Ногоон нүдэн лам номын зохиолч хатагтай Ц.Оюунгэрэл гуай оролцлоо. Бидний подкастанд: 1. Боловсрол болон хөгжлийн ялгаа 2. Нүүдлийн аж ахуй болон малчдын ирээдүй 3. Залуу үе ба ахимаг насны өнөөгийн соёлын ялгаа 4. Шүгэл үлээгч иргэн 5. Залуучуудын оролцоо 6. Эмэгтэйчүүдийн карьер төлөвлөлт 7. Хүний эрх 8. Олон улсад өрсөлдөх чадвар 9. Залуусын улс төрийн оролцоо, сонголт гэх мэт маш өргөн цар хүрээтэй өгөөжтэй подкастыг хүлээн авна уу.
Англи хэл бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Хэдхэн жилийн өмнө давуу тал байсан бол өнөөдөр энгийн ур чадварын нэг болжээ. Харин энэхүү подкастын зочин бол Монголын хүн болгоныг англи хэлтэй болгох зорилготой англи хэлний багш, контент бүтээгч Г.Тэмүүлэн оролцож байна. Хэдий болтол бид өөрсдийгөө эрхлүүлж хэл сурч байгаа нэрээр оромдох билээ. Яг одоо л эхлэхгүй бол хоцрогдоод эхлээд байна шүү. Мөн англи хэл сурах хүсэлтэй та бүхэнд 2-р сарын 5-аас 3-р сарын 6-г хүртэлх 30 хоногийн CHALLENGE-д нэгдэж, өөрийн хичээл зүтгэлээрээ англи хэлний сургалтад суух азтан болоорой. BE YOUR OWN PRESIDENT
loading
Comments (11)

ID25471279

Ystoi super yria bolloo. Bayrlalaa 🤗

May 6th
Reply

Д. Балжинням

Hotlogch n gaihaltai gedeg ugee bagasgaarai oguulber bolgond n gaihaltai gedeg ug oroh ym🤔

Oct 3rd
Reply

Мөөгий М.Л

hi manai ahiig oruulaad ogooch😄

Aug 3rd
Reply

О. Амарбаясгалан

Sain bn uu? Mash goe pod cast hiidegt bayrlalaa. Ghdee Ariin aynii duugiin bagasgaj boloh uu?

Mar 19th
Reply

Erdenebaatar Chuluunbat

Төгсөөд нутагтаа очсон уу, энэ залуу?

Mar 14th
Reply

З. Тэмүүлэн

bayrllaa andaa goy podcast boljee

Feb 28th
Reply

Халиун Жаргал

vnexer vr uguujtei dugaar blaa. bayrlalaa. waitin' new episodes ^

Nov 30th
Reply

Gold Diamond

unshii

Nov 6th
Reply

Bolormaa Bataa

goye dugaar b.naa

Jun 29th
Reply

Daria Ria

Mash goy dugaar bolson bn! Bayrlalaaa🥰🥰🌍

May 31st
Reply

Maral Gdg

snuu goy goy podcast hiij busdaas suraltsah bolomj olgosond bayrlla amjilt

Mar 16th
Reply
Download from Google Play
Download from App Store