CEO Podcast

CEO буюу компанийн гүйцэтгэх захирал, гүйцэтгэх захирал болох хүсэлтэй хүмүүст зориулсан подкаст

CEO Podcast #051 - Санхүүжилт босгох нь

Компаниуд санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдэх боломжтой, тэр дундаа хөрөнгийн зах зээлийн боломжууд, IPO гаргах буюу нээлттэй компани болох талаар “Апекс капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор зочноор оролцож бидэнтэй ярилцлаа. Найруулагч: Ч.Батдэлгэр Хамтрагч: Business Radio 98.9 Ивээн тэтгэгч: iTrip

05-07
01:27:34

CEO Podcast #050 - Тоонд суурилсан шийдвэр гаргалт

Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй. CEO нарын хувьд шийдвэр гаргалт нь мэдрэмж, туршлагаас илүү тодортой тоон мэдээлэл буюу датанд үндэслэн нь бодитой, үр дүнтэй болж байна. Энэ дугаараар бид Амжилт компанийн CEO Ж.Шижиртэй Data Drive Decision буюу Тоонд суурилсан шийдвэр гаргалт сэдвээр ярилцлаа.Дугаарыг ивээн тэтгэсэн: iTrip компани "Аялал бол амьдрал ёом"

08-13
01:16:20

CEO Podcast #049 - Service

Маш олон бизнесийн хувьд ҮЙЛЧИЛГЭЭ нь өрсөлдөөний давуу тал, ялалтанд хөтлөх гол түлхүүр болдог. Дэлхийн эдийн засаг ч үйлчилгээний салбарлуу шилжиж байна. Энэ дугаартаа бид SERVICE буюу ҮЙЛЧИЛГЭЭг онцолж зөвлөх Н.Тэгшжаргалтай бид ярилцлаа.Найруулагч: Ч.БатдэлгэрХамтрагч: Business Radio FM 98.9,Ивээн тэтгэгч: iTrip компани

04-07
01:21:55

CEO Podcast #048 - Digital Mindset

Ихэнх бизнесийн хэрэглэгчид, ажилтнууд шинэ цагийн дижитал иргэд болжээ. Тийм бол CEO та өөрөө Дижитал сэтгэлгээтэй байж чадаж байна уу. Энэ дугаартаа Digital Mindset сэдвээр "Лондон стартап скүүл" ХХК-ийн CEO Ж.Эрдэнэчимэгтэй Лхагвасүрэн, Золбадрал бид хамтдаа ярилцлааНайруулагч: Ч.БатдэлгэрХамтрагч: Business Radio FM 98.9,Ивээн тэтгэгч: iTrip компани

03-20
01:04:44

CEO Podcast #047 - Оюуны өмч

Чухал зүйл хэдий ч дийлэнх компаниуд төдийлөн ач холбогдол өгөөд байдаггүй зүйл бол ОЮУНЫ ӨМЧ. Компанийн оюуны өмчийн асуудлуудын талаар энэ дугаартаа Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, энэ чиглэлээр Монголд хамгийн туршлагатай эрхэмүүдийн нэг Д.Дэмбэрэлтэй Б.Золбадрал, О.Лхагвасүрэн бид ярилцлаа.Найруулагч: Ч.БатдэлгэрХамтрагч: Business Radio FM 98.9,Ивээн тэтгэгч: iTrip компаниCEO Podcast #047 - Оюуны өмч By CEO Podcast is licensed under a  Creative Commons License.

01-26
01:16:59

CEO Podcast - #046 Power of Leadership

Бизнесийн байгууллагуудын сургалтын хэрэгцээг хангахад чухал нөлөөтэй оролцож буй олон улсын сургалтын төв бол Дэйл Карнеги. Бид энэ дугаарт тус төвийн Гүйцэтгэх захирал А.Даваасүрэнтэй Манлайлал ба түүний хүч, нөлөөллийн талаар нээлттэй ярилцлаа.CEO Podcast гурвал: О.Лхагвасүрэн, Н.Жавхлан, Б.ЗолбадралНайруулагч: Ч.БатдэлгэрХамтрагч: Business Radio FM 98.9

10-04
01:13:39

CEO Podcast #045 - Нэгтгэх ба Худалдан авалт

M&A хэмээх бизнесийн хэллэг байдаг. Энэ нь Merger and Acquisition буюу компаниудыг нэгтгэх болон худалдан авах гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ удаад бид M&A сэдвийг онцлон ярилцлаа.CEO Podcast гурвал: Н.Жавхлан, О.Лхагвасүрэн, Б.ЗолбадралНайруулагч: Ч.БатдэлгэрХамтрагч: Business Radio FM 98.9

09-14
50:49

CEO Podcast #044 - CEO Excellence

Энэ дугаарт Английн Лондон Соут Банк Их Сургуулийн Менежментийн Ахлах Багш, MBA хөтөлбөрийн эрхлэгч Др М.Саранзаяа оролцож CEO Excellence сэдвээр Н.Жавхлантай сонирхолтой яриа өрнүүллээ.Найруулагч: Ч.БатдэлгэрХамтрагч: Business Radio FM 98.9

08-09
38:49

CEO Podcast #043 - ERP

Удирдлагууд компанид байгаа нөөцүүдийг зөв зохистой удирдах, ашиглахад их хүчийг зарцуулдаг. Тиймээс байгууллагын нөөц төлөвлөлтийн програм буюу ERP -г санхүү, хүний нөөц, борлуулалт, үйлдвэрлэл гэх зэрэг бизнесийн үйл ажиллагааг удирдахад ашигладаг. Энэ дугаартаа бид ERP системийн талаар Орчард Консалтинг компанийн CEO урин оролцуулж ERP системийн талаар Жавхлан, Лхагвасүрэн бид ярилцлаа.Найруулагч: Ч.БатдэлгэрХамтрагч: Business Radio FM 98.9

05-27
01:21:19

CEO Podcast #042 - Та CEO болж чадах уу

Хүний хувийн шинж чанар, онцлогоос хамаарч тухайн хүн ямар ажил, мэргэжил сонгох нь өөрт тохиромжтой, мөн тухайн чиглэлээр амжилтад хүрэх боломжтойг шинэ цагийн судалгаанууд тогтоосоор байна. Энэ удаа бид Та СЕО болж чадах уу буюу Гүйцэтгэх захирал хүнд ямар хувийн шинж чанарууд байдаг талаар ярилцлаа. Дугаарын зочноор Карьер хөгжлийн төвийн захирал Ц.Булган оролцож бидэнтэй ярилцлаа.Хамтдаа ярилцсан: О.Лхагвасүрэн, Н.Жавхлан, Б.ЗолбадралНайруулагч: Ч.БатдэлгэрХамтрагч: Business Radio FM 98.9

04-11
01:15:18

CEO Podcast #041 - Үүлэн технологи

Шилдэг захирлуудын нэг эзэмших ёстой чадвар бол ирээдүйд юу болохыг таамаглах, тэр ирээдүйд бэлтгэх явдал. Дэлхийн тохоомон байгууллагуудаас ирээдүйн 10 жилд үүлэн технологи бизнесийн талбарт томоохон өөрчлөлт авч ирэхийг дуу нэгтэйгээр зарлаад байна. Тийм бол энэ Үүлэн технологи гэж юу болох, хэрхэн бизнесүүдэд өөрчлөлт хийх талаар энэ дугаартаа онцолж Фибо Глобал компанийн CEO П.Пүрэвбазар зочноор оролцлоо. Хамтдаа ярилцсан: Б.Золбадрал, О.ЛхагвасүрэнНайруулагч: Ч.БатдэлгэрХамтрагч: Business Radio FM 98.9

03-30
01:05:29

CEO Podcast #040 - Төрийн өмчит компанийн онцлог

Улс орнууд стратегийн чухал чиглэл, салбарууддаа хамгаалах, бодлого хэрэгжүүлэх, зохицуулалтыг хийх зорилгоор Төрийн Өмчит Компаниудыг байгуулан ажиллуулдаг дэлхийн жишиг бий. Энэ дугаартаа бид ТӨХК-ийн онцлог, хэрхэн ажилладаг талаар МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай ярилцлаа. Б.Мөнхтамир захирал АНУ болон дотоодын бизнесийн байгууллагад ажилласан туршлатай учир ТӨХК онцлогтой харьцуулан сонирхолтой яриаг Н.Жавхлан, Б.Золбадрал бидэнтэй өрнүүлээ. Найруулагч: Ч.БатдэлгэрХамтрагч: Business Radio FM 98.9,

02-22
01:02:23

Executive Summit - Тогтвортой хөгжил, Үүлэн технологи, Зорилготой Удирдах нь

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас зохион байгуулсан EXECUTIVE SUMMIT 2021 үйл ажиллагааны CEO SUMMIT гүйцэтгэх захирлуудын хэлэлцүүлэг уулзалтын нэг болох Тогтвортой хөгжил ба Стратеги, Үүлэн технологи, Зорилготой удирдах нь сэдвүүдээрШ.Алтанбагана - Терра Экспресс компанийн захирал, Монголын Маркетингийн холбооны Ерөнхийлөгч,Ж.Сүнжидмаа - МҮХАҮТ-ын Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөлийн дарга,Р.Мөнхтуяа - Хаан банкны Гүйцэтгэх захирал,Г.Баярмагнай - АПУ ХК-ийн Борлуулалт, Байгууллагын харилцаа эрхэлсэн захирал,П.Батхишиг - Менежментийн зөвлөх нар хэлэлцүүлэг хийснийг CEO Podcast сонсогчиддоо хүргэж байна

01-26
32:35

Тусгай дугаар: Executive Summit - Маргаашийн авьяасыг хөгжүүлэх нь, Хурдацтай сэргэх нь

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас зохион байгуулсан EXECUTIVE SUMMIT 2021 үйл ажиллагааны CEO SUMMIT гүйцэтгэх захирлуудын хэлэлцүүлэг уулзалтын нэг болох "Маргаашийн авьяасыг хөгжүүлэх нь", "Хурдацтай сэргэх нь" сэдвээрMCS Holding ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр,UA Properties ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал А.Урангоо,iTrip ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.ЗолбадралГэрэгэ Системс ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал Н.Энхжаргал нар хэлэлцүүлэг хийснийг CEO Podcast сонсогчиддоо хүргэж байна

01-26
45:22

CEO Podcast #039 - Өөрчлөлт ба төсөл

Дугаарын зочноор Harvard Business Review болон бусад сонирхолтой бизнесийн номуудыг Монголд эрхлэн гаргагч Сүүн Сувд компанийн CEO Б.Өлзийсайхан оролцож Жавхлан, Лхагвасүрэн, Золбадрал бид ТӨСӨЛ ба ӨӨРЧЛӨЛТ сэдвээр нээлттэй яриа өрнүүллээ. Найруулагч: Ч.БатдэлгэрХамтрагч: Business Radio FM 98.9

01-13
01:15:23

CEO Podcast #38 - Бизнесийн Экосистем

2021 оны отгон дугаар маань бизнесийг бүрдүүлэгч, хоорондоо холбогдогч гол хүчин зүйлс буюу БИЗНЕСИЙН ЭКОСИСТЕМ сэдвээр бэлтгэгдлээ. Дугаарын зочноор 2021 онд өндөр өсөлтөөр амжилт үзүүлсэн, олон нийтэд нээлттэй компани болох Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болод зочноор оролцож О.Лхагвасүрэн, Н.Жавхлан, Б.Золбадрал бидэнтэй ярилцлаа. Найруулагч: Ч.Батдэлгэр Хамтрагч: Business Radio FM 98.9Ивээн тэтгэгч: Нэткапитал Санхүүгийн групп

12-31
01:15:50

CEO Podcast #037 - Тэгээс Нэгрүү

Бизнест цоо шинэ үйл ажиллагаа, үйлчилгээ, инноваци нэвтрүүлэхийг Тэгээс Нэг (Zero to One) хэмээн тодорхойлдог. Бидний энэ дугаар сүүлийн үед тодрон гарч ирж буй шинэ компани, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн "эзэн" болсон Интелмайнд ХХК-ийн CEO Ц.Мэндбаяр зочноор оролцож Золко, Лхагваа, Жавхаа бид сонирхолтой яриа өрнүүллээ.Найруулагч: Ч.БатдэлгэрХамтрагч: Business Radio FM 98.9,Ивээн тэтгэгч: Нэткапитал Санхүүгийн групп

12-01
01:15:47

CEO Podcast #036 - Management Buy Out

CEO нар Management buy out аргачлалаар өөрийн ажиллаж буй компаниа худалдан авах боломжтой. Монгол цөөхөн ийм хэлбэрийн худалдан авалт явагдсан. Тэдний нэг болох IT Zone компанийн Ерөнхийлөгч Н.Баттулга манай зочноор оролцож бидэнтэй Management Buy out болон бусад сонирхолтой сэдвээр ярилцлаа.Найруулагч: Ч.БатдэлгэрХамтрагч: Business Radio FM 98.9,Ивээн тэтгэгч: Нэткапитал Санхүүгийн групп

11-09
01:12:35

CEO Podcast #035 - Нээлттэй яриа

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, улс орнуудын бизнесийн хөгжилд чухал нөлөө үзүүлэгч нь Худалдааны танхим. Энэ удаагийн дугаарт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин зочноор оролцож бизнесийн гараа, замнал болон танхимын үйл ажиллагааны талаар Золко, Лхагваа, Жавхаа нартай нээлттэй ярилцлаа.Найруулагч: Ч.БатдэлгэрХамтрагч: Business Radio FM 98.9,Ивээн тэтгэгч: Нэткапитал Санхүүгийн групп

10-28
01:16:06

CEO Podcast #034 - Корпорацийн менежмент ба...

Корпорациуд ажилтнуудад чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлж, хэрхэн залуучуудыг хөгжүүлдэг талаар болон шинэчлэл хийхэд тулгамддаг асуудал зэрэг сэдвээр сонирхолтой яриаг энэ дугаарын зочин маань өрнүүллээ. Мобиком корпорацийн VP, Мобинэт компанийн CEO Б.Мөнхзоригтой Б.Золбадрал, О.Лхагвасүрэн бид Корпорацийн менежмент хэмээх сэдвээр ярилцлаа.Найруулагч: Ч.БатдэлгэрХамтрагч: Business Radio FM 98.9,Ивээн тэтгэгч: Нэткапитал Санхүүгийн групп

10-19
01:12:47

Recommend Channels