DiscoverDreaMongolia
DreaMongolia
Claim Ownership

DreaMongolia

Author: Arin

Subscribed: 4,939Played: 70,516
Share

Description

Мөрөөдлийн Монгол Подкастаараа бид хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, ухамсартай, чадварлаг Монгол иргэн байхад хэрэгцээтэй мэдээлэл, мэдлэгийг нийт сонсогчдодоо түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Our website: https://dreamongolia.com/

Монгол хүн бүрийн чин хүсэл болсон тэр л Мөрөөдлийн Монгол орныг хамтдаа бүтээн бий болгохын тулд бид оюун тархиа үргэлж тэтгэж, хэрэгтэй мэдээллээ хуваалцаж, шинэ санааг бодит ажил болгох явдал юм. Бидэнтэй үргэлж хамт байгаарай.
7 Episodes
Reverse
Клиник Сэтгэл Засалч Хонгорзул - Эмэгтэй Хүн Хайртаасаа Юуг Хүсдэг Вэ? by Arin
1. Асуудлыг тойруулахгүйгээр, маш товч тодорхой юу хүсэж байгаагаа хэлж сурах 2. Болзсон цагтаа хоцрохгүй байх. Нөхөртэйгээ хаа нэгтээ явах гэж байгаа бол удаан хүлээлгэхгүй, цагаа зөв тооцоолж, нөхрийгөө хүндэлж сурах. 3. Өмнө нь үерхэж эсвэл ханилж байсан эмэгтэйг нь үргэлж ярихгүй байх. Өөртэй итгэлтэй байж, харицуулахгүй байх. 4. Ярилцахаас өмнө юу ярихаа, ярихгүй байхаа тодорхой болгох. Бодож байгаа зүйлсээ хамаа намагүй хэлж, үнэт зүйл рүү нь дайрахгүй байх. 5. Санаачлагагүй нөхрөө санаачлагагүй байлаа гэж цухалдахын оронд, ямар үүрэг хариуцлага, хэрэгцээ байгааг сануулах гэдэг үгээр солиорой. (дэлгэрэнгүйг подкастаас сонсоорой) 6. Эрэгтэй хүн бүгдийг хариуцах ёстой гэдэг хандлагаар хандахгүй, хариуцлагаа хувааж, хамтдаа асуудалд хандах 7. Энгийн угийн ойлгомжтой гэж боддог зүйлийг магадгүй хамтрагч чинь мэдэхгүй байж болох тул "Яагаад вэ?" гэдгийг маш энгийнээр тайлбарлаж маргалдахгүйгээр нэгнийгээ илүү сайн ойлгож сурах 8. Хамтрагчынхаа сайн сайхан чанарыг нь өөрт нь болон, найз нөхөд, хамаатансадныхаа дэргэд магтаж, урамшуулах. Илүү сайжирч, нэр хүндээ хадгалж үлдэх боломж олгох 9. Жижиг зүйлийг сэтгэлээ гарган хийж өгөхөд нь хичнээн таны сэтгэлд 100% хүрэхгүй байсан ч хийх гэж оролдсон оролдлогыг нь үнэлэж, талархаж сурах 10. Зөвхөн хайртдаа зориулж хэлдэг хос хоёрын нууц үг, түлхүүр үг, үйлдэлтэй болох. 11. Айлын эзэгтэй боллоо гээд өөрийгөө битгий мартаарай. Өөртөө цаг гаргаж, биеэ сайхан авч яваарай бүсгүйчүүдээ. 12. Нөхөр чинь таньтай анх танилцахдаа ямар зан чанарт чинь татагдсан тэрийгээ хэзээ ч битгий алдаарай. Өөрийгөө хадгалж үлдээрэй.
1. Хайрын Таван Хэл - Магтах, магтуулах - Хамтдаа цагийг өнгөрөөх - Бэлэг өгөх, авах - Туслах, Туслуулах - Хүрэлцэх 2. Уучлалт гуйж сурах, уучлалт гуйхад хамтрагчид тань ямар их хүндлэл үнэ цэнэ бий болдог тухай 3. Тусламж гуйсан үед татгалзсан хариу авбал уурлаж, цухалдахгүй байх, хүлээцтэйгээр асуудлаа шийдэх 4. Хувийн орон зайг, хувь хүн талаас нь хамтрагчаа хүндлэх 5. Ганцаараа байх орон зайг бий болгох 6. Уучлалт гуйх үед нь чин сэтгэлээсээ хүлээж авах 7. Тусламж гуйх үед нь жижиг зүйлд ч төвөгшөөлгүйгээр туслах 8. Хайртай хүнээ хараад баярлах, үгээрээ болон үйлдлээрээ түүнийгээ илэрхийлэх 9. Аливаа асуудлыг сэтгэл санаа тайван байгаа үедээ хамтдаа ярилцаж шийдэх. Уурласан үедээ хэлсэн үгс, хоолойны аяс их хатуу чанга байдаг учраас тухайн асуудлыг шийдэхээс илүүтэйгээр хувь хүн лүү дайрах гээд байдгыг үргэлж санах 10. Хүмүүсийн дэргэд болон нөхрийн эзгүйд түүнийг муу хэлэхгүй байх 11. Сэтгэл санаа тавгүй байгаа үедээ тусламж хэрэгтэй байгаагаа зөвөөр, товч тодорхой ойлгуулах
Энэ удаагийн блог-подкастад: 📍Уламжлалт төсөв 📍50/30/20-ийн дүрэм 📍80/20-ийн дүрэм 📍Дугтуйн төсөв гэсэн 4 аргаар хэрхэн хувийн төсвөө төлөвлөх тухай ярилаа.
Энэ удаагийн блог-подкастад: 📍Хамгийн амархан бясалгал 📍Анхаарал төвлөрөл 📍Одоо цагт байхад туслах дасгалууд зэрэг энэ их завгүй нийгэмд стресснээс хол, амьдралын хором мөч бүрийг мэдэрч сэтгэл хангалуун амьдрах тухай ярилаа.
Энэ удаагийн блог-подкастад: Дасгал хиймээр байна, ном уншмаар байна, англи хэл сурмаар байна. Орой ирээд/өглөө босоод...Өөртөө амлах хэдий ч яг бодит байдал дээр бидний хэд нь энэ амлалтдаа хүрдэг бол? Өөрийгөө хөгжүүлэхэд хэр их цаг хэрэгтэй вэ? Эдгээр чин хүслээ та өөрийн босдог цагаас ердөө нэг цагийн өмнө босож зөвхөн өөртөө зарцуулснаар энэ бүхэн биелэлээ олох боломжтой. Ингээд зөвхөн танд л зориулан өөрийн нэг цагийг хэрхэн үр ашигтай өнгөрүүлж болох тухай 6 зөвлөмжийг хүргэж байна.
Энэхүү блог-подкастад маань минималист амьдралын хэв маягтай болоход тань туслах үндсэн зөвлөмжүүдээс бүрдэх болно. Үүнд: Хувцаслалт болон Хооллолтын тухай бус бүр багтсан. Хамгийн чухал нь өдөр бүр ганцаараа байхдаа ч аливаад өөрийн гэсэн зарчимтай хандаж байх. Хүмүүст зориулж хувцаслах бус өөртөө л сайхан хувцасыг сонгох, инстаграмд зориулж хооллох бус өөрөө л түүнийг мэдэрч хооллох зэрэг өдөр тутмын энгийн жижиг зуршлууд тань танд сэтгэл ханамжийг өгснөөр амьдрал илүү утга учиртай үнэ цэнтэй болно.
Comments (14)

А. Тэмүүлэн

хуучин дугааруудаа сэргээгээд өгөөч.

Jun 24th
Reply

Нямаа Ням

Mash ih taalagdlaa. amjilt

Mar 4th
Reply

Boldbaatar Nyamsuren

tegshee bn shde tanidag hooloi bn

Feb 22nd
Reply

А. Тэмүүлэн

uneheer goy podcast bolson bna bayrlalaa

Jan 5th
Reply

Түмэндэлгэр Жамбал

Hi

Nov 10th
Reply

Б. Жавхлантөгс

яаж холбоо барих вэ?

Jul 4th
Reply

Adilmaa Bayarsaikhan

Архины хамаарал гэснээс хэнтэй хамт юу ярилцаж уусан бэ гэдэг нь гэртээ ирээд ямар зан авир гаргах өөрөөр хэлбэл хүмүүсийн яридагаар агсан тавихад их нөлөөлдөг байх гэж боддог. Би ганц бие л дээ гэхдээ аав маань хааяа архи уугаад ирж л байдаг. Бүх уусан өдрүүдийг нь 100% гэж тооцвол 95%д нь гэртээ ирээд л унтаад өгдөг агсан согтуу тавих асуудал ерөөсөө байдаггүй. Харин үлдсэн 5%д бүр хүнээ байчихсан орж ирдэг. Тэгээд маргааш нь хэнтэй ууссаныг нь асуухаар болж бүтдэггүй муу үгээр хэлбэл хогийн хүмүүстэй хамт уусан байж таардаг. Тэгэхээр архи уух болгондоо ааш авир нь эвдэрдэг бол тэр хүн сэтгэцийн өөрчлөлттэй л хүн байхдаа гэж бодож байна.

Jun 30th
Reply

У. Ү.

iim zuiliig sonsoh gl haigaad bj

Jun 29th
Reply

Нанзаддоржийн Бадраа

Ямар гоё. Мундаг.

Jun 7th
Reply

Enxjin Bulgn

IG or FB iin heleed ogohgui biz?😊😊

May 28th
Reply

Gumuda Flower

mash ih taalagdlaa. ymar page website bdag ym bee.

May 5th
Reply

Narantuya Hishigbayar

үнхээр таалагдлаа どもありがとごぞます

Apr 30th
Reply

Puujee Anzo

1 жилийн ойн баяр хүргэе. Амжилт

Apr 10th
Reply

Chantsaa Baatartsogt

гоё душаар болжээ 1 сарын турш нэг сэдэв гэдэг нь их таалагдлаа i am so excited ✌

Apr 5th
Reply
Download from Google Play
Download from App Store