DiscoverMASA Mongolia-Podcast
MASA Mongolia-Podcast

MASA Mongolia-Podcast

Author: MASA

Subscribed: 125Played: 4,942
Share

Description

МАSА буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л. Мягмаржавтай хийсэн сонирхолтой ярилцлагыг эндээс хүлээн авч сонсоорой. Тэрээр бидэнтэй өөрийн эзэмшсэн экологич мэргэжлийн онцлог болон АНУ-ын засгийн газрын GlobalUgrad, Fulbright тэтгэлэгүүдэд хэрхэн шалгарч, Америкт хэрхэн суралцсан тухай түүхээсээ хуваалцлаа.
112 Episodes
Reverse
Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор "FLEX" сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын ахлах сургуульд 1 жил суралцаж төгссөн А.Юмжирдулам оролцож хэрхэн тэнцсэн талаар мөн өөрт тохиолдсон сонирхолтой түүх, дурсамжаасаа хуваалцсан юм.Та "FLEX" хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэлтэй бол Юмжирдуламын подкастыг сонсож үнэтэй туршлага хуримтлуулж өөрийн ирээдүйдээ хувь нэмэр оруулаарай.BluesPodcast Yumjirdulam Final By EducationUSA Mongolia-Podcast is licensed under a  Creative Commons License.
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#84 🚩MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 84 дэх дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Fulbright хөтөлбөрт хамрагдаж дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Columbia University-ийн төгсөгч, Г.Түвшинзаяа оролцлоо. Төгсөлтөд гэр бүлийнхэн маань ирээд сэтгэл нь хөтөлсөн байхыг харах хамгийн гоё дурсамжуудын нэг байсан гэж ярьсан түүний Америкт суралцсан түүхээр хамтдаа аялцгаая. Та энэхүү дугаарыг сонсож шинэ долоо хоногийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй.
🚩Америкт Суралцсан Миний Түүх Подкаст #79🚩Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаараар та бүхэнд University of Minnesota Их сургуулийг Улс төр судлал чиглэлээр бакалавр мөн Олон улсын хөгжил судлал чиглэлээр магистрийн зэргээр суралцаж төгссөн Х. Цогтбилгүүндарь оролцсон билээ. Тэрээр тус сургуульд суралцаж байх хугацаандаа хотын захиргааны төвд мэргэжлийнхээ чиглэлээр дадлага хийж байсан ба Америкийн сонгуулийн компанит ажилд өөрийн биеэр оролцож, ажлын туршлага хуримтлуулж явсан сонирхолтой түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Мөн Америкт бакалавр болон магистраар сурахын ялгааг яриандаа онцлон дурдсан билээ. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. 
🚩EducationUSA Mongolia Podcast #77🚩Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор АНУ-ын “American University”-г олон улсын харилцаа мэргэжлээр суралцаж төгссөн Н.Ананд оролцож Америкт сурсан түүх, дурсамжаасаа хуваалцсан юм. Залууст хандан “зоригтой бай” хэмээн захисан түүний подкастыг сонсож энэ долоо хоногийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй.Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. 
🚩EducationUSA Mongolia Podcast #76🚩MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 76 дахь дугаарт АНУ-ын Central Washington Их сургуулийн төгсөгч Г. Жаргал оролцлоо. Тэрээр подкаст сонсогч залууст хандан Америкт суралцахад оюутныг дэмжих маш олон тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг гэдгийг дурдсан ба тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн амжилттай бэлдэх дээр өөрийн туршлага дээр үндэслэн үнэ цэнэтэй зөвөлгөөг мөн хуваалцсан юм. Энэ удаагийн дугаар та бүхэнд урам зориг төрүүлсэн, сонирхолтой дугаар болсон гэдэгт итгэлтэй байна. Америкт сурах мөрөөдөлтэй ч хэрхэн тэтгэлэг олж, өргөдлөө явуулах эсэхээ мэдэхгүй байгаа хэн бүхэн энэ удаагийн дугаарыг амжиж сонсоорой. 
🚩EducationUSA Mongolia Podcast #75🚩MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 75 дахь дугаарт АНУ-ын George Washington Их сургуулийн төгсөгч Т. Сүндари оролцлоо. Тэрээр өөрийн хүсч мөрөөддөг их сургуульдаа амжилттай элсэж орохын тулд community college-д 2 жил суралцсан ба энэхүү подкастаар дамжуулан community college-д суралцахын давуу тал, их сургуульд шилжих процесс болон АНУ-ын соёлын онцлогоос суралцсан түүх, арвин туршлагаасаа бидэнд хуваалцсан юм.  Мөн мэргэжлээ сонгож буй сурагчдад, Англи хэл сурж буй хүмүүст хандан зөвлөгөө өгсөн юм.Community College-ийг судлан, суралцахаар төлөвлөж буй хэн бүхэн энэхүү подкастийн дугаарыг та заавал сонсоорой.
🚩EducationUSA Mongolia Podcast #74🚩MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 74 дэхь дугаарт Англи хэлний багш нарт зориулсан АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй FLTA хөтөлбөрийн төгсөгч Г.Халиунаа оролцлоо. Тэрээр багш нарт зориулсан FLTA хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ба тус тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн туршлага дээрээ үндэслэн тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай материал илгээхэд хэрхэн өөрийгөө үр дүнтэй бэлдэж, өргөдлөө илгээх тал дээр үнэтэй зөвлөгөө өгсөн юм.  Мөн мэргэжлээ сонгож буй сурагчдад, Англи хэл сурж буй хүмүүст хандан зөвлөгөө өгсөн юм.FLTA хөтөлбөрт материал илгээхээр төлөвлөж буй хэн бүхэн энэхүү подкастийн дугаарыг та заавал сонсоорой.
🚩EducationUSA Mongolia Podcast #73🚩MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч, одоогоор Фулбрайт хөтөлбөрт шалгараад буй Г.Намуун оролцлоо. Тэрээр тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тэнцсэн туршлага дээрээ үндэслэн тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай материал илгээхэд хэрхэн өөрийгөө үр дүнтэй бэлдэж, өргөдлөө илгээх тал дээр үнэтэй зөвлөгөө өгсөн төдийгүй АНУ-ын боловсролын системийн гол онцлогуудыг дурдсан юм. АНУ-д суралцахаар төлөвлөж байгаа, UGRAD болон Fulbright тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Та заавал сонсоорой.
🚩EducationUSA Mongolia Podcast #72🚩MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Washington”-ийг иргэний инженер мэргэжлээр суралцаж бакалавар болон магистрын зэрэг хамгаалсан Ц.Цэнгүүн оролцлоо. Тэрээр өөрийн сонирхол, суралцаж төгссөн мэргэжлийнхээ зах зээлийн судалгаанд үндэслэн мэргэжлээ өөрчлөн “University of Michigan, Flint”-ийг компьютерийн шинжлэх ухаан чиглэлээр суралцаж хоёр дахь мастераа хамгаалсан ба одоо АНУ-ын Google компанид програм хангамжийн инженерээр амжилттай ажиллаж байгаа билээ. Цэнгүүн маань бидэнд Google компани дахь ажлын туршлагаа хуваалцсанаас гадна мэргэжлээ хэрхэн зөв сонгох тал дээр өөрийн туршлага дээр үндэслэн үнэтэй, шимтэй зөвөлгөөг мөн хуваалцсан юм. Америкт суралцах хүсэлтэй бол та подкастын энэ дугаарыг заавал сонсоорой. 
Подкастын маань шинэ дугаарт 2022-2023 оны хооронд АНУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй оюутан солилцооны хөтөлбөр болох Global UGRAD хөтөлбөрөөр АНУ, Жоржиа мужийн Атланта хот дахь Oglethorpe их сургуульд нэг улирлын турш суралцсан Б.Хүслэн оролцлоо. Тэрээр өөрийн яагаад Америк улсад суралцах болсон түүх, оюутан солилцооны хөтөлбөрт хэрхэн бэлдэж, тэнцсэн талаарх өөрийн туршлагаасаа хуваалцсан юм. Мэргэжлээ хэрхэн сонгох, хэл сурахын тулд юун дээр анхаарах ёстой болон Америкт суралцахаар бэлдэж буй оюутан, сурагчдад зөвлөгөө өглөө. Тус ярилцлагыг түүний суралцаж байж үед цахимаар хийсэн болно.
Тус дугаарын зочноор МУИС, Бизнесийн Сургуулийн багш, 2017-2018 оны хооронд Harvard Kennedy School -д Нийтийн Удирдлагын чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн С.Санасэр оролцлоо. Түүний хувьд өмнө нь АНУ-ын Utah Valley State College, California International University зэрэг сургуулиудад суралцаж байсан бөгөөд Harvard их сургуульд ороход ямар бэлтгэлтэй байх хэрэгтэй, сайн боловсрол ямар үнэ цэн авчирдаг талаар бидэнтэй ярилцав. Мөн өөрийн туршлага дээр үндэслэн англи хэл сурч Америкт боловсрол эзэмших, тус орны соёлыг таньж мэдэх, суралцах хүсэлтэй оюутан залууст хэрэгцээт мэдээлэл хуваалцлаа.
Энэ удаагийн дугаараар бид АНУ төдийгүй дэлхийд нэр хүндтэй Harvard Law School-д гурав дахь магистрын зэргээ эзэмшсэн А.Мандуултай ярилцлаа. Тэрээр АНУ-ын их сургуульд элсэн суралцахын тулд давах ёстой шалгуурууд, сургалтын төлбөрөө төлөх боломжууд болон хуульч мэргэжлээр сурахын тулд юу бэлтгэсэн байх шаардлагатай талаар ярилаа. Мөн Англи, Америк болон Монгол улсын боловсролын системын давуу болон сул тал, оюутан багш нарын харилцаа хандлага, цаашид юун дээр анхаарвал зохилтой зэрэг олон хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг өгсөн тул тус дугаарыг маань сонсож ирээдүйн боловсролдоо хувь нэмэр оруулаарай.
Энэхүү дугаарын зочноор MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, экологи, амьтан судлал, эволюцын биологийн чиглэлээр АНУ-ын Boise State University-д магистр, University of Oklahoma-д докторын зэргээ эзэмшсэн Б.Нямбаяр оролцлоо. Тэрээр өөрийн хэрхэн Америк улсад суралцах болсон түүх, туршлага төдийгүй магистр, докторын зэргийн хүрээнд сурахдаа ямар ямар чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй талаар бидэнтэй ярилцаж зөвлөгөө өгсөн юм. Хоёр улсын шинжлэх ухааны салбарын хөгжлийн ялгаа, их сургуулийн орчин нөхцөл төдийгүй оюутан, суралцагчдын ялгаа  ямар байдаг талаар мөн хуваалцлаа. 
Тус дугаарт АНУ-ын Seattle хот дахь University of Washington-д улс төр судлалын чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан Э.Зул оролцож байна. Тэрээр community college-оор дамжуулан их сургуульд шилжин суралцах, өөрт тохирсон “right fit” сургуулиа сонгох, өргөдлөө хэзээ хэрхэн явуулбал тохиромжтой эсэх, бакалаврын түвшинд ямар ямар тэтгэлэгт боломжууд байдаг гэх мэтчилэн олон чухал зүйлсийн талаар ярьж, ЕБС-ийн сурагчид болон АНУ-д бакалаврын зэргээ хамгаалах хүсэлтэй залууст зөвлөгөө өглөө.
Энэхүү дугаарын зочноор MARS-V хөтөлбөрийн зохицуулагч, АНУ-ын Virginia муж дахь James Madison University -д бизнес удирдлага болон төрийн захиргааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Т.Бат-Оргил оролцлоо. Тэрээр Америк болон Монгол дахь амьдралын хэв маяг, соёл, хүн хоорондын ялгаа ямар байдаг талаар бидэнтэй хуваалцаж тус улсад суралцсан туршлага нь хувь хүний болон академик ур чадварт нь хэрхэн эергээр нөлөөлсөн тухай ярьсан юм. Суралцаж байх хугацаандаа хувийн зохион байгуулалт, цагийн менежментээ мөн хэрхэн зохицуулж ирсэн талаар дурдсан төдийгүй ирээдүйд АНУ-д суралцах зорилготой оюутан залууст хандан гадаад хэл сурах, хэрэгцээт ур чадваруудыг бий болгох тал дээр зөвлөгөө өглөө.
Энэ удаагийн дугаараар бид 2022-2024 оны MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын нийслэл болох Вашингтон ДиСи хотод байрладаг American University -д “Sustainability Management” чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан Э.Уранзаяатай ярилцлаа. Тэрээр байгаль орчин, төрийн бодлого, бизнес удирдлагын зэрэг салбаруудыг нэгтгэсэн энэхүү мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд өөрийн Америк улсыг сонгон суралцах болсон шалтгаан, тус улсад бүтээсэн дурсамж түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Мөн их дээд сургуулиуд руу бие даан өргөдлөө явуулах процесс ямар байдаг талаар  тайлбарлаж, үнэтэй зөвлөгөө өгсөн тул энэхүү дугаарыг маань сонсон ирээдүйн боловсролдоо хувь нэмэр оруулаарай.
Тус дугаарын зочноор MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын Purdue University -ийг тус улсын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй FULBRIGHT хөтөлбөрөөр сурч төгссөн Б.Наранбилэг оролцлоо. Химийн шинжлэх ухааны салбараас хэрхэн бизнесийн салбар луу хөрвөсөн, Америкийн их сургуульд бизнес удирдлагын магистр, ялангуяа entrepreneurship чиглэлээр суралцахад орчин нөхцөл нь Монгол улсынхаас хэр ялгаатай байдаг тухай тэрээр бидэнтэй дэлгэрэнгүй ярилцлаа. Түүнчлэн англи хэлийг хэрхэн эзэмшиж, зорилгынхоо төлөө тууштай суралцагч байх талаар зөвлөгөө өгсөн юм.
Подкастын маань шинэхэн дугаарт MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын Atlanta хот дахь Georgia State University -ийг FULBRIGHT тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж төгссөн Б.Дөлгөөн оролцож байна. Түүний хувьд бакалавр, магистр, докторын зэргээ гурван өөр улсад сурч эзэмшсэн бөгөөд энэхүү ярилцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарыг яагаад сонгосон тухай, цаашлаад мэргэжил сонголтон дээр юуг голчлон анхаарч, гадаад улсад суралцахын тулд ямар бэлтгэлтэй байх хэрэгтэй талаар ярьлаа. Мөн тус улсын боловсрол болон нийгмийн хамгааллын бодлогын бусад улсуудаас ялгарах онцлог, сайн болон хэцүү тал ба суралцаж байх хугацаанд тохиолдсон түүх дурсамжуудаасаа хуваалцсан тус дугаарыг маань сонсож ирээдүйн боловсролдоо хувь нэмэр оруулаарай. 
Энэхүү дугаарт маань MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын Ohio мужид байрладаг University of Akron-д эдийн засаг, улс төр, философийн мэргэжлээр сурч бакалаврын зэрэг эзэмшсэн Б.Халиунаа оролцлоо. Тэрээр University of Akron-оос жил бүр олон улсын нэг оюутанд олгодог 100%-ийн тэтгэлгийг хүртсэн бөгөөд тус улсад суралцах хугацаанд тохиолдсон хамгийн сайхан дурсамж туршлага болон сорилттой үеүдээсээ хуваалцлаа. Мөн түүний хувьд gap year буюу завсар жилээ хэрхэн өнгөрүүлснээс эхлүүлээд TOEFL, SAT гэх мэт академик ур чадвар шаардсан шалгалтыг хэрхэн бэлдэх, АНУ-д суралцахын тулд ямар бэлтгэлтэй байх талаар зөвлөгөө өгч өөрийн сурсан мэргэжлийн талаар дэлгэрэнгүй ярьсан юм.
Подкастын маань шинэхэн дугаарт Columbia Law School-д LLM буюу хуулийн мэргэжлээр магистрын зэрэгт суралцаж төгссөн О.Номинчимэг оролцлоо. Түүний хувьд Япон улсын Токиогийн Их Сургуульд бакалавр болон магистрын зэрэг эзэмшсэн бөгөөд дахин АНУ-ын Нью-Йорк хотод суралцсан туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм. Энэхүү ярилцлагын хүрээнд хоёр өөр улсын нийгэм, орчны ижил болон ялгаатай байдал, тус улсуудад суралцахад ямар байдаг, хуульч мэргэжлийн хариуцлага, ёс зүй болон хэрхэн үр дүнтэй суралцаж, ажиллах тухай ярилцсан төдийгүй АНУ-д суралцах зорилготой хүмүүст зориулан үнэтэй зөвлөгөө өглөө.
loading
Comments 
Download from Google Play
Download from App Store