DiscoverErchimPodcast
ErchimPodcast

ErchimPodcast

Author: "ДЦС-4" Залуучуудын холбоо

Subscribed: 36Played: 1,444
Share

Description

"ДЦС-4" ТӨХК-ийн Залуучуудын холбооноос эрхлэн гаргаж буй Эрчим Подкаст
12 Episodes
Reverse
Сайн байцгаана ууЭрчимПодкастын арав нэг дахь удаагийн дугаараар “Мэргэжлээс шалтгаалах өвчин”-ий улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтнуудын тухай, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн холбоо ТББ-ийн тэргүүн, “ДЦС-4” ТӨХК-ийн өндөр настан Д.Цолмон оролцлоо. Энэ удаагийн дугаарын оролцогч маань залуус бидэнд Хөдөлмөрийн аюулгүй байдал нь биднийг хамгаалах дүрэм тул нарийн сайн дагаж мөрдөж байхыг хүслээ. Мөн энэхүү дугаараас станцын маань ногоон байгууламж өнгө үзэмжид өөрсдийн гар биеэрээ оролцож буй эгэл жирийн хөдөлмөрч ажилчдын тухай ярилцлаа.Та бүхэн ЭрчимПодкастоо сонсоорой.Хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны тэргүүлэгч Г.БилгүүнЗочин хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны Нарийн бичгийн дарга С.Донид
Сайн байцгаана ууЭрчимПодкастын арав дахь удаагийн дугаараар Хими цехийн дотоод үйл ажиллагааны хамрах хүрээ болон үйл ажиллагааны талаар ярилцлаа. Хими цех нь цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлд хэрхэн оролцдог тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр Хими цехийн Лабораторийн инженер Ц.Мөнхзаяа оролцлоо. Энэ удаагийн дугаарын оролцогч маань “Байгал эх дэлхийгээ хайрлаж хамгаалаарай” гэж сонсогчиддоо хэллээ. Мөн энэхүү дугаараас та бүхэн эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэхэд Хими цехийн оролцооны тухай илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах болно.Та бүхэн ЭрчимПодкастоо сонсоорой.Хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны тэргүүлэгч Г.Билгүүн Зочин хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны Нарийн бичгийн дарга С.Донид
Сайн байцгаана ууЭрчимПодкастын ес дахь удаагийн дугаараар ДХХА цехийн дотоод үйл ажиллагааны хамрах хүрээ болон үйл ажиллагааны талаар ярилцлаа. ДХХА цех нь цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлд хэрхэн оролцдог тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр ДХХАЦ-ийн Ерөнхий хэмжүүрийн инженер Б.Даваадалай оролцлоо. Энэ дугаарын оролцогч маань залуучууддаа хандан “Ямарваа нэгэн ажлыг хийхдээ хэцүү хүнд гэдгээр нь биш өөрийгөө нээн харуулах боломж гэдэг утгаар хүлээн авч байгаарай” гэж бидэнд хэллээ. Мөн энэхүү дугаараас та бүхэн эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэж буй хамт олны ажлын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах болно.Та бүхэн ЭрчимПодкастоо сонсоорой.Хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны тэргүүлэгч Г.Билгүүн Ц.Мөнхзаяа
Сайн байцгаана ууЭрчимПодкастын найм дахь удаагийн дугаараар Цахилгаан цехийн дотоод үйл ажиллагааны хамрах хүрээ болон үйл ажиллагааны талаар ярилцлаа. Цахилгаан цех нь цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлд хэрхэн оролцдог тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр ЦЦ-ийн Хувиарлах байгууламжийн мастер Б.Бадрал оролцлоо. Энэхүү цуврал дугааруудаас та бүхэн эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэж буй хамт олны ажлын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах болно.Та бүхэн ЭрчимПодкастоо сонсоорой.Хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны тэргүүлэгч Г.Билгүүн Ц.Мөнхзаяа
ЭрчимПодкастын долоо дахь удаагийн дугаараар Турбин цехийн дотоод үйл ажиллагааны хамрах хүрээ болон үйл ажиллагааны талаар ярилцлаа. Турбин цех нь цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлд хэрхэн оролцдог тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр ТЦ-ийн Баланс доргионы мастер С.Пүрэвсүрэн оролцлоо. Энэхүү цуврал дугааруудаас та бүхэн эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэж буй хамт олны ажлын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах болно.Та бүхэн ЭрчимПодкастоо сонсоорой.Хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны тэргүүлэгч Г.Билгүүн Ц.Мөнхзаяа
ЭрчимПодкастын зургаа дахь удаагийн дугаараар Зуухан цехийн дотоод үйл ажиллагааны хамрах хүрээ болон үйл ажиллагааны талаар ярилцлаа. Зуухан цехийн гол үйл ажиллагааны зорилго нь технологийн шаардлага хангасан уураар тасралтгүй найдвартай турбиныг хангаж өгөхөд оршдог талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр Зуухан цехийн Техник технологийн инженер Ч.Галиндэв оролцлоо. Энэхүү цуврал дугааруудаас та бүхэн эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэж буй хамт олны ажлын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах болно.Та бүхэн ЭрчимПодкастоо сонсоорой.Хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны тэргүүлэгч Г.БилгүүнЗочин хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны Нарийн бичгийн дарга С.Донид
 ЭрчимПодкастын тав дахь удаагийн дугаараас эхлэн “Дулааны цахилгаан станц”-ын дотоод үйл ажиллагааны хамрах хүрээ болон үйл ажиллагааны талаар цувралаар хүргэхээр болсон. Энэ удаагийн дугаараар эрчим хүч, дулааны түүхий эд болох нүүрсийг хэрхэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгхөөр Түлш дамжуулах цехийн тоноглолын засварын мастер И.Ариунболд оролцлоо. Энэхүү цуврал дугааруудаас та бүхэн эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэж буй хамт олны тухай илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах болно.Та бүхэн ЭрчимПодкастоо сонсоорой.Хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны тэргүүлэгч Г.БилгүүнЗочин хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны Нарийн бичгийн дарга С.Донид
ЭрчимПодкастын дөрөв дахь удаагийн дугаарын зочноор “The Voice of Mongolia” Шоуны ГАЛ ЦОГТОЙ оролцогч “ЭРЧМИЙНХЭН”- ээр овоглосон авьяаслаг залуу Э.Ган-эрдэнэ маань оролцлоо. Бид “Зорилго” гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа. Зочин маань “Зорилгодоо хүрэхийн тулд байнга дайралт хийж байгаа” гэж сонирхолтой яриануудыг өрнүүллээ.Та бүхэн ЭрчимПодкастоо сонсоорой.Хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны тэргүүлэгч Г.Билгүүн Ц.МөнхзаяаЗочин хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны Нарийн бичгийн дарга С.Донид
ЭрчимПодкастын гурав дахь удаагийн дугаарын зочноор “ДЦС-4” ТӨХК-ний ажилтан Э.Батсүх оролцлоо. Бид “Амжилт” гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа. Зочин маань “Хүн өөрийгөө боллоо гэж үзвэл доошоо урааддаг” гэж өөрийн бодлоо хуваалцлаа.Та бүхэн ЭрчимПодкастоо сонсоорой.Хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны тэргүүлэгч Ц.Мөнхзаяа Г.БилгүүнЗочин хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны Нарийн бичгийн дарга С.Донид
ЭрчимПодкастын энэ удаагийн дугаарын зочноор “ДЦС-4” ТӨХК-ний ажилтан Б.Анхбаяр А.Тамир нар оролцлоо. Бид “Мөрөөдөл” гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа. Мөрөөдөл том жижиг байх нь чухал биш, мөрөөдөлдөө хүрэхэд ТӨЛӨВЛӨГӨӨ + ХӨДӨЛМӨРЛӨХ нь чухал гэдэг дээр залуус бид санал нэгдэж өөрсдийн бодлоо хуваалцлаа.Ганц хүний мөрөөдөл хүсэл болон үлддэг, Олон хүний мөрөөдөл бодит биелдэг.Та бүхэн ЭрчимПодкастоо сонсоорой.Хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны тэргүүлэгч Ц.Мөнхзаяа Г.БилгүүнЗочин хөтлөгч: “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооны тэргүүн Б.Эрдэнэбилэг
Манай ЭрчимПодкастын анхны дугаарын зочноор “ДЦС-4” ТӨХК-ийнинженер, Эрчим хөл бөмбөгийн клубийн ерөнхийлөгч М.Амарбаясгалан оролцлоо.Бид боловсрол сэдвийн хүрээнд олон сонирхолтой зүйлүүдийг тухай ярилцлаа. Тухайлбал“Станц хүнд хэцүү үед орхиж яваагүй ажилчдаараа бахархдаг” гэдэг үг залуучууд бидэндаливаа ажилд тууштай байснаар их олон сайн үр дүнд хүрч болдгийг хэлж өглөө. Та бүхэн ЭрчимПодкастоо сонсоорой.
#intro

#intro

2020-04-1307:311

Хөтлөгч: Г.Билгүүн Ц.Мөнхзаяа Зочин хөтлөгч: Б.Эрдэнэбилэг "ДЦС-4" ТӨХК-ийн Залуучуудын холбооноос эрхлэн гаргаж буй Эрчим Подкастийн танилцуулга. Яагаад энэхүү сувгийг нээж ажиллуулах болсон тухай ярилцана.
Comments (2)

Temka Temuulen

yg mergejliin talaar bish bas buh podcastn dr yrijga moroodol ntr iig yrilgu mergejilruugee iluu gun oroosoi gj husej baina :)

May 24th
Reply

Niislel Hvv

amjilt 🤟

Apr 13th
Reply
Download from Google Play
Download from App Store