DiscoverFOLLOWERS
FOLLOWERS
Claim Ownership

FOLLOWERS

Author: Khongorzul Narangerel

Subscribed: 14Played: 151
Share

Description

Орчин үеийн Христэд итгэгч залуус амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзлийнхээ талаар чөлөөтэй ярилцана.
Мөн итгэгчдээс түгээмэл асуудаг асуултуудад хариулна.
Дарамт шахалтгүй, хөгжилтэй, чөлөөт яриа
27 Episodes
Reverse
Хараал

Хараал

2025-05-0644:32

Хараал гэж юу вэ? Христитгэгч хүн хараалд өртөх үү? Хараалын талаар Библид юу гэж бичсэн байдаг вэ? Пастор, сэтгүүлч хоёрын чөлөөт яриаг таалан болгооно уу...Санал бодлоо хуваалцах бол:followers.podcastmng@gmail.com хаягаар бичээрэй
Карма байгаа юу? Үйлийн үрийн тухай итгэгчид ямар байр суурьтай байдаг вэ?  Энэ талаар асуулттай та тулгардаг л байх. Олон талаас нь ярилцахыг хичээсэн дугаарыг хүлээн авна уу :)
Бүх зүйл онлайн болчихоод байхад заавал биеэр цуглаанд очих хэрэг байгаа юу?  Ковидын дараах "шинэ хэвийн байдал" чуулганыг ч өөрчилсөн. Христэд итгэгчид сүм цуглаан дээрээ заавал яагаад биетээр очихыг эрхэмлэдэг тухай энэ дугаарт ярилцлаа. Мөн цуглаанаас явах шалтгаануудын талаар цухас дурдсан. Санаар оноогоо харамгүй хуваалцаарай!followers.podcastmng@gmail.com мэйл хаяг руу шууд бичиж болно :)
Үхлийн дараа юу болох бол? Таныг там эсвэл диваажин хүлээж байгаа юу? Хаашаа явахаа сонгож болох уу? Христитгэгчид энэ талаар ямар итгэл үнэмшилтэй байдаг вэ?  followerspodcastmng@gmail.com хаягаар санал, асуулт, шүүмжлэлээ явуулаарай.  Enjoy!
Христэд итгэгчид сүнсний тухай ямар ойлголттой байдаг вэ?  Сүнс байдаг уу? Библийн дагуу сүнслэг зүйлсийг хэрхэн тайлбарладаг вэ? Гүйдэлтэй газар, сүнстэй байшин? Ариун сүнс, муу ёрын сүнсийг юу гэж ойлгодог вэ? зэрэг нэлээд өргөн хүрээг хамран ярилцлаа.  Асуулт, шүүмж, санал хүсэлтээ followers.podcastmng@gmail.com хаягаар ирүүлээрэй. 
Эмэгтэйчүүдийн эрх сүм чуулганд зөрчигддөг үү? Эрэгтэй, эмэгтэй хүмүүс яг ижил эрхтэй юу? Библид эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээс доогуур байр сууринд тавьсан уу? Гэр бүлд эхнэр нөхрийн эрх үүрэг ямар хэмжээнд байх ёстой гэж заасан байдаг вэ? гэсэн асуудлуудын хүрээнд ярилцлаа. Enjoy! followers.podcastmng@gmail.com гэсэн мэйл хаягаар санал шүүмжлэл, асуулт байвал илгээгээрэй. 
Итгэгчид ямар ч үед худлаа хэлэхгүй гэж хичээдэг, өөрт нь хохиролтой байсан ч шударга байх гэж зүтгэдэгийн учир вэ?  Бидний амьдарч буй энэ нийгэмд "үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх" боломж байгаа юу? Үнэн байх ямар хэрэгтэй юм бэ? Энэ удаагийн дугаартаа ажил амьдралдаа шударга зөв байх зарчмыг баримтлахаар хичээдэг итгэгчид үзэл бодлоо илэн далангуй ярилаа. Шударга учраас ганцаарддаг чамд ч бас зориулав :)   followers.podcastmng@gmail хаягаар бидэнтэй өөрийн үзэл бодлоо хуваалцаарай.  Үнэ цэнтэй цагаа зориулсан эрхэм найз Ч.Уранхайчдаа маш их баярлалаа!
Энэ асуултыг сүүлийн үед олон хүн асууж, төрөл бүрийн таамаг дэвшүүлж байна. Итгэгчид арай мэдэж байгаа юм биш биз?  Дэлхийн төгсгөл хэрхэн ирэх тухай Библид юу гэж бичсэн байдаг вэ? Ямар шинж тэмдгүүд илрэх юм бол? Хэзээ гэдгийг нь тодорхой мэдэх боломжтой юу? Эдгээр асуултад Христитгэгчдийн байр сууринаас хариулж, дэлгэрэнгүй ярилцлаа.  Асуулт, санал хүсэлт, шүүмж байвал followers.podcastmng@gmail.com хаягаар бичээрэй. И-мэйл бүрийг унших болно :)
Христэд итгэгчдийн амьдралын хэв маягт цэвэр ариун байдал чухал байр суурь эзэлдэг.   Бие махбод, оюун бодол, зүрх сэтгэлээ ариун байлгах тухай итгэгчид ямар үзэл бодолтой байдаг вэ? Яагаад заавал ингэж ноцтой авч үзээд байна? Өнөө цагт ариун амьдрах боломжтой юу? Нэгэнт сонголтоо хийсэн хүмүүс яах вэ?  Бэлгийн амьдрал, гэр бүл, харилцааны үнэ цэнийн талаар илэн далангуй ярилцлаа.  Үнэ цэнэтэй цагаа гаргасан зочин, хайрт Г.Эрдэнэзулдаа дахин баярлалаа :)
Үхэл

Үхэл

2020-09-1153:481

Христэд итгэгчид үхлийг юу гэж үздэг вэ?  Үхлийн дараа?  Итгэгчдийн оршуулгын зан үйл ямар байдаг вэ?  Амиа хорлолтыг юу гэж үздэг бол?  Үхлийг тойрсон асуудлуудыг өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу дэлгэрэнгүй ярилцлаа. Асуулт, санал хүсэлтээ бидэнтэй доорх имэйлээр хуваалцаарай : followers.podcastmng@gmail.com
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ? Юу юуг хүчирхийлэл гэж тооцдог вэ? Гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн сэргийлэх болон хүчирхийлэлд байгаа  хүмүүст яаж туслах талаар энэ дугаартаа хөндлөө. Зочноор жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүл судлаач Чанцалсүрэн оролцож Монгол орон даяар хийсэн судалгааны үр дүн, бодит нөхцөл байдлын талаар хуваалцсан байгаа.
Нийгэмд буй асуудлууд бидний сэтгэлийн шархтай холбоотой байж болох уу? Хүчирхийлэл, уй гашуу, урвалт, гомдол, өшөө хорсол, гологдол зэрэг биднийг шархлуулсан зүйлсийн үр дагаврыг нь л хараад байгаа юм биш биз? Сэтгэлийн шархнаас эдгэрэх боломж бий юу?  Сэтгүүлч, сэтгэл зүйч мэргэжилтэй 2 host нь шинэ дугаараараа энэ сэдвээр ний нуугүй ярилцлаа.
Донтолт

Донтолт

2020-05-2145:47

Донтолт гэж юу вэ? Хамаарал, донтолт хоёр ялгаатай юу? Ямар хүмүүс донтох хандлагатай байдаг вэ? Христэд итгээд донтолтоосоо салж чадах уу? яг энэ сэдвээр судалгаа хийсэн сэтгэлзүйч мэргэжилтэй host маань маш ойлгомжтой тайлбарласан байгаа. 
Ажлын байрандаа итгэгчид ямар өнцгөөс ханддаг вэ? Ёс зүйтэй ажилтан байх гэдэг нь биднийхээр юу болох, шударга бус зүйлсийг ямар өнцгөөс хардаг вэ. Мөн уул уурхайн салбарын хар бараан талыг илэн далангуй ярьсан зочиндоо баярлалаа. 
Христэд итгэгчид энэ тал дээр ямар байр суурьтай байдаг бол? Библи дээр юу гэж бичигдсэн байдаг вэ? Практик дээр нөхцөл байдал ямар байна? Үр хөндүүлсөн бол яах вэ? тэр бүр ил яриад байдаггүй "хөндүүр" сэдвийн талаар өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу илэн далангүй ярилцлаа.
Бэлгийн цөөнхийн талаар Библи дээр юу гэж бичсэн байдаг вэ? Христэд итгэгчид ЛГБТ-т эсэргүүцдэг үү? Ер нь энэ асуудлын талаар ямар байр суурьтай байдаг юм бол? Подкастын хөтлөгч нар үзэл бодлоо хуваалцлаа. 
Дагалдагчид подкастын хоёрдугаар улирал эхэлж байна. #excited  Энэ удаагийн цувралаар юу ярих талаар маш товч тайлбарласан байгаа. Stay tuned!
Христэд итгэгчид архи, тамхи хэрэглэдэггүй, наргидаггүй юм чинь уйтгартай биш үү? Залуу насны цог золбоогүй, гунигтай уйтгартай юм биш үү гэж их хэлдэг. Тэгвэл Христэд итгэгч бид юу хийдэг вэ?
Христэд итгэгчдийн залбирал ямар учиртай вэ? Тодорхой зан үйл үү? Ойлгогдохгүй хэлээр яриад байдаг нь юу вэ? Тогтсон хэв маяг байдаг уу? Итгэдэггүй хүн залбирвал яах вэ? "Ааваа, намайг ашиглаач" гэнэ үү?  Дээрхи бүх асуултад хариулт өгөхөөр зорилоо. 
Цуглаанд дуулдаг дуунууд ямар учиртай вэ? Олуулаа хамт дуулдаг тэр дуунууд юуны тухай вэ? Дуулахгүй байж болох эсэх, ямар ялгаатай зэрэг олон сэдвээр ярилцлаа.
loading
Comments (1)

Urnaa Suvorov

big like

Feb 21st
Reply