DiscoverITGELRADIO
ITGELRADIO

ITGELRADIO

Author: Itgelradio

Subscribed: 6Played: 480
Share

Description

Библийн боловсрол олгох радио үйлчлэл
4993 Episodes
Reverse
Амжилттай амьдралын нууц бол тасралтгүй өсөж хөгжих юм. Та өссөөр байх юм бол үнэ цэнгүй болсон мэт мэдрэмжийг авахгүй. Элч Петр, Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн (2 Петр 3:18) гэж хэлсэн байдаг.
Христэд итгэгч танд итгэлээр өсөхгүй, нэг л түвшиндээ гацсан юм шиг санагдах үе байдаг уу? нэг мөргөсөн ханаа дахин дахин мөргөсөөр байгаа юм шиг санагдах үе байсан уу? Өнгөрсөн үеийн асуудалтайгаа зууралдсаар, эсвэл Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй өөрийгөө асуудалд оруулсаар байна уу? Тэгвэл өнөөдөр Др.Стэнли бидэнтэй “СҮНСЛЭГ ӨСӨЛТӨӨ ХЭМЖИХ”-эд маань туслах “ИТГЭЛИЙН АМЬДРАЛЫН ҮЕ ШАТУУД”-ын талаар ярилцах болно. Учир нь Бурхан биднийг авралыг авсан л бол боллоо гээд орхидоггүй. Тэр биднийг сүнслэг өсөлтийн хувьд балчир чигээрээ дуусаасай гэж хүсдэггүй. Тиймээс сүнслэг өсөлт хөгжлөө хэрхэн хэмжиж болох талаар хамтдаа Др.Стэнлигээс сурч мэдэж авцгаая.
Таны бодлоор Бурханд юу хамгийн чухал бэ? Бидний хийж байгаа зүйл үү? Эсвэл бид өөрсдөө үү?
Бяцхан хүүхэд эхээс мэндлээд эхэндээ эцэг эхээсээ бүрэн хамааралтай байдаг. Харин өсч том болохын хэрээр өөрөө бага багаар үүрэг хариуцлага үүрч эхэлдэг. Эцэст нь цаг нь болоход өөрийгөө бүрэн хариуцах хэмжээнд хүрдэг. Үүний дараа тэр хүн өөрийнхөө амьдралыг авч яваад зогсохгүй үр хүүхдээ асарч тэтгэх чадварт суралцах ёстой болдог. Тэгвэл бидний сүнслэг өсөлтөд ч мөн үүнтэй адил төстэй үйл явц өрнөдөг. Бид Христэд итгэснийхээ дараа эхэндээ Бурханы гэр бүл дэх нялх хүүхэд мэт байдаг. Өөрөөр хэлбэл Библийн үнэнийг ойлгож мэдэх тал дээр бусдаас бүрэн хараат байдаг. Харин цаг өнгөрөх хэрээр бид бага багаар сүнслэг зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлж, Ариун Сүнсний удирдамжаар алхаж эхэлдэг. Ийнхүү яван явсаар итгэлийн хувьд биеэ дааж бусад итгэгчдэд зааварчлан, бусад итгэгчдийг итгэлээр өсөхөд нь тусалж эхэлдэг. Тэгвэл та өнөөдөр Христитгэлийн амьдралын хөгжлийн ямар үе шатан дээрээ явж байна вэ? Хамтдаа үүнийг олж мэдэцгээе.
'Овог тусбүрээс нэг хүн буюу ард түмнээс нийт арван хоёр хүн авч, “Иорданы тэхий дундаас, тахилч нарын хөл бат зогсож буй газраас өөрсдөдөө арван хоёр чулуу авч, өргөж зөөгөөд, энэ шөнө хоноглох газраа аваачиж тавь” гэж тэдэнд тушаагтун гэжээ. ' Иошуа 4:2-3
Мосе, ЭЗЭНд эргэж —Өө Эзэн, Та яагаад энэ ард түмнийг ийм гайд учруулав? Та юунд намайг явуулсан юм бэ? Би Таны нэрээр ярихаар Фараон уруу ирсэн тэр цагаас хойш энэ ард түмэнд тэрээр их гай тарив. Та ард түмнээ аврах юу ч хийсэнгүй гэж хэлэв. Гэтлэл 5:22-23
Харин [Есүс] тэдэнд —Эцэг минь одоо болтол ажилласаар байна. Би ч ажиллаж байна гэж айлдав. Иохан 5:17 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Есүстэй хамт цагийг өнгөрүүлсэн Закхайгийн амьдрал өөрчлөгдсөн болов уу? Лук үргэлжлүүлэн бичихдээ Закхай зогсоод Эзэнд —Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд Есүс түүнд —Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Абрахамын хүү мөн. (Лук 19:1-9). Закхайгийн амьдрал өөрчлөгдсөн!
Бичвэр бүр Бурханы амьсгалснаар бөгөөд заахуй, зэмлэхүй, залруулахуй, зөвд чиглүүлэхүйд тустай. 2Тимот 3:16 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
“Өр” гэдэг бол хүмүүсийн ярих дургүй сэдвүүдийн нэг. Гэсэн ч Христэд итгэгчид бид энэ асуудалд илүү нухацтай хандах цаг нэгэнт иржээ. Тиймээс ХАМТДАА нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Др.Стэнли бидэнтэй энэ чухал сэдвээр ярилцах болно. Др.Стэнли өнөөдөр бидэнтэй “Таны итгэл ба таны санхүү” гэсэн сэдвээр ярилцах болно. Ингэхдээ Христэд итгэгчид бид итгэлийн амьдралынхаа энэ чухал талбар дээр ямар сүнслэг зарчмуудыг баримтлах учиртайг тодорхой хэлж сануулах болно. Ингээд хамтдаа Др.Стэнлийн яриан анхаарлаа хандуулцгаая.
Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод. Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг Тэрээр зам харгуйг чинь шулуутгана. Сургаалт үгс 3:5-6 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Би эртнээс хойш чимээгүй байсны улмаас Чи Надаас эмээхгүй болсон уу? Исаиа 57:11 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд —Хүү минь, нүгэл чинь уучлагдсан гэв. Марк 2:5 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
«Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина» хэмээв. Иеремиа 33:3 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Чимээгүй байна гэдэг сул дорой байдал биш, харин хүч юм. Исаиа 30:15 дээр “Үнэнч итгэл ба чимээгүй байх нь Та нарын хүч мөн” гэсэн байдгийг санаарай.
Тэрээр өөрийнхийгөө бүгдийг гаргаж, түрүүнд нь явдаг бөгөөд хоньд дууг нь таньдаг тул түүнийг дагадаг. Иохан 10:4 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Буруут хүн зээлээд буцааж эс өгнө Зөвт хүн харин өгөөмрөөр өгдөг. Дуулал 37:21 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Гэвч “Нүд үзээгүй, чих сонсоогүй, Хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор болжээ. Гэвч Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нягталдаг ажгуу. Хүний бодлыг дотор нь буй сүнснээс өөр ямар хүн мэдэх вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч эс мэднэ. Бурхан бидэнд бэлэглэсэн юмсыг мэдэхийн тулд бид ертөнцийн сүнсийг бус, харин Бурханы Сүнсийг хүлээн авсан юм. ' 1Коринт 2:9-12 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
'Бичвэр бүр Бурханы амьсгалснаар бөгөөд заахуй, зэмлэхүй, залруулахуй, зөвд чиглүүлэхүйд тустай. Энэ нь Бурханы хүн чадамгай, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.' 2Тимот 3:16-17 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Хууль нь зөв бурууг тодорхой заадаг бас бурууг үйлдсэн тохиолдолд хүлээх шийтгэлийг ч мөн хэлж өгдөг юм. Библи ч үүнийг хэлдэг. “Нүглийн хөлс нь үхэл”. Гэхдээ ингээд зогсдоггүй. Библи уучлал, өршөөлийн тухай ч мөн өгүүлдэг. Бурхан биднийг Өөртэй нь мөнхөд харилцаатай байлгахын тулд, бидний нүглийн төлөөсийг Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан төлүүлсэн явдал юм.
loading
Comments