Энэ удаагийн дугаарын зочноор Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ оролцлоо.
Энэ удаагийн дугаараар Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон уг хуулийг дагалдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны Тэргүүн Т.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
Энэ удаагийн дугаараар “Уул уурхай ба малчид” сэдвийн хүрээнд Хууль зүйн доктор П.Одгэрэл, "Оюу толгой" ХХК-ийн Орон нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн менежер О.Цэрэннадмидтай ярилцсан дугаарыг хүргэж байна.
ХБНГУ-ын Нийгмийн Антропологийн Хүрээлэнгийн докторант, судлаач Д.Баяр оролцож “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн асуудал” сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй ярилцлаа.
“Эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах асуудал” сэдвийн хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяртай ярилцсан дугаарыг хүргэж байна.
“Америкт компани байгуулах нь, бизнесийн гэрээний ойлголтууд” сэдвийн хүрээнд “Америкт компани байгуулах нь, бизнесийн гэрээний ойлголтууд” номын зохиогч, хууль зүйн магистр (LLM), эрх зүйч А.Отгонтой ярилцсан дугаарыг хүргэж байна.
Подкастын ээлжит дугаарыг “Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль”-ийн төслийн эргэн тойронд, Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн нэмэлт, өөрчлөлт, салбар эрх зүйн нэр томьёоны хэрэглээ, уг хуулийг батлах хэрэгцээ, шаардлага, олон нийтийн хяналт, ямар мэдээллийг ил тод байлгах, мэдээллийн сан, үүсч буй хүндрэл бэрхшээл гээд тулгамдсан асуудлыг ярилцсаныг сонсоно уу.
“Иргэний эрх зүйн зарчим, хууль хэрэглээ” сэдвийн хүрээнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Япон Улсын Нагоягийн их сургуулийн доктор, Санхүү эдийн засгийн их сургуулийн дэд профессор Ж.Оюунтунгалаг судлаачтай ярилцсаныг хүргэж байна.
Энэ дугаарын зочноор Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч Н.Баасанжав, “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч М.Мөнхжаргал, хөтлөгчөөр Б.Эрхэмбаяр нар оролцож хөл хорионы дэглэмийн үед ажил олгогч, ажилтан талуудад үүсэж байгаа хүндрэл бэрхшээл, тэдгээрийг хууль, эрх зүйн талаас хэрхэн шийдвэрлэх, цалин хөлс олгох боломжгүй тохиолдолд хэрхэх, ажилчдын тоог цөөрүүлэх нь хуульд нийцэх эсэх.Мөн цалин хөлсийг хэрхэн тооцож олгох, давагдашгүй хүчин зүйл нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан сул зогсолт болон хүндэтгэн (гамшиг) үзэх шалтгааны улмаас ажилдаа ирээгүй гэх үндэслэлд хамаарах эсэх зэрэг асуудлын талаар ярилцсаныг хүлээн авах боломжтой.
Энэ удаагийн зочноор МУИС ХЗС-ийн хувийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн доктор Г.Давааням уригдаж, “Оюуны-Инноваци” ТББ-ийн судлаач, хууль зүйн магистр Ж.Энхсаруулын хамтаар “Компанийн хувьцаа эзэмшигчийн хүлээх хариуцлага” сэдвийн хүрээнд ярилцсан дугаарыг хүргэж байна.
"Нутгийн удирдлагын шинэ хууль"-ийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Д.Ганзоригтой ярилцлаа.
А.Бямбажаргал: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор
Энэ удаад "Хүний эрхийн ирээдүй..." сэдвийн хүрээнд хүний эрхийг хамгаалагч Б.Болорсайхантай ярилцлаа.Зочин хөтлөгчөөр "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.АмарзаяаХөтлөгчөөр "Оюуны-Инноваци" ТББ-ын судлаач, хуульч Б.Эрхэмбаяр.
🖇Коронавирус (COVID-19) халдварын тархалт нэмэгдсэн, хорио цээрийн дэглэмд шилжсэн, хил хаасан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан зэрэг нөхцөл байдал нь гэрээний талуудад (зээлдэгч-зээлдүүлэгч, түрээслэгч-түрээслүүлэгч, худалдагч-худалдан авагч г.м) үүргээ биелүүлэх боломжгүй гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй хүндрэлийг бий болгосон...⚖️Үүнтэй холбоотойгоор форс мажор гэж юу болох, манай улсын хууль тогтоомжид хэрхэн зохицуулсан, үүсээд байгаа нөхцөл байдлыг хууль, эрх зүйн талаас хэрхэн даван туулах, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан дугаарыг хүргэж байна.🎧Зочин: З.Сүхбаатар – "Монгол Өмгөөлөгч" ХХН-ийн өмгөөлөгч, доктор🎧Зочин хөтлөгч: МУИС, ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн магистр Н.Норовсамбуу (Norovsambuu Nyamsuren)Хөтлөгч:Эрхэмбаяр Батболд (Оюуны-Инноваци ТББ-ийн судлаач, хуульч)
Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ц.Сарантуяа багштай дараах агуулгын хүрээнд сонирхолтой яриа өрнүүллээ: - Ажлын гараа, багш болсон түүх, амьдралд баримталдаг зарчим; - Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт; - Үндсэн хуулийн маргаан, цэцийн гишүүний шалгуур; - Шүүгчийн хараат бус байдал, ёс зүйн асуудал; - Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан.
Энэ удаагийн зочноор хуульч, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон "Хууль тогтоох техник" сэдвийн хүрээнд ярилцлаа.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаатай өмчийн эрх зүйн талаар, тэр дундаа Үл хөдлөх хөрөнгийн эрхийн тухай ярилцлаа.
Оюуны-Инноваци ТББ нь “Нээлттэй, шударга шүүхийн төлөө” уриатай legal talk+ цуврал подкастыг Та бүхэнд хүргэж байна.Подкастын анхны дугаараар “Шүүх нээлттэй юу?” сэдвийн хүрээнд Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяатай ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна.Хөтлөгчөөр “Оюуны-Инноваци” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Алтангэрэл оролцлоо.
Оюуны-Инноваци ТББ нь “Нээлттэй, шударга шүүхийн төлөө” уриатай legal talk+ цуврал подкастыг Та бүхэнд хүргэж байна.Подкастын 2 дахь дугаараар “Шүүх бие даасан уу?” сэдвийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Д.Зүмбэрэллхамтай ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна.Хөтлөгчөөр “Оюуны-Инноваци” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Алтангэрэл оролцлоо.
Энэ удаагийн #legaltalks №18 дугаараар "Монгол Улс дахь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах ажиллагааны түүхэн хөгжил болон тогтолцоон дахь асуудал" сэдвийн хүрээнд Хууль зүйн доктор Б.Дөлгөөнтэй ярилцсан дугаарыг та бүхэнд хүргэж байна.
Dolgion Jenny
Яриа нь нилээн цаана их шуугиантай байна.. Дараагийн удаадаа анхаараасай.. Баярлалаа