DiscoverLegalTalks
LegalTalks
Claim Ownership

LegalTalks

Author: LegalTalks

Subscribed: 259Played: 1,660
Share

Description

Хууль зүйн судалгааны цахим сан, legaldata.mn-ий хамт олноос хуульч, эрх зүйч, судлаач нартаа зориулан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, сэдвийн талаар ярилцах, түгээх, дэлгэрүүлэн хэлэлцэх, түүнчлэн салбарын шинэ соргог болон тулгамдсан асуудал, мэдээ мэдээллийн талаар мэргэжлийн, яриа өрнүүлэх зорилго бүхий #LegalTalks подкастыг эрхлэн гаргахаар санаачилсан болно.
51 Episodes
Reverse
Подкастын энэ удаагийн дугаараар “Шүүхийн хөгжил” сэдвийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэгтэй ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр “Оюуны-Инноваци” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Алтангэрэл оролцлоо.
Подкастын 4 дэх дугаараар “Шүүгч хариуцлагатай юу?” сэдвийн хүрээнд Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатартай ярилцсан дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр “Оюуны-Инноваци” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Алтангэрэл оролцлоо.
Энэ удаагийн дугаараар “Цэц шинэчлэгдэх үү?” сэдвийн хүрээнд Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор (Sc.D) Ц.Сарантуяатай ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр “Оюуны-Инноваци” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Алтангэрэл оролцлоо.
Оюуны-Инноваци ТББ нь “Нээлттэй, шударга шүүхийн төлөө” уриатай legal talk+ цуврал подкастыг Та бүхэнд хүргэж байна. Подкастын 2 дахь дугаараар “Шүүх бие даасан уу?” сэдвийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Д.Зүмбэрэллхамтай ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр “Оюуны-Инноваци” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Алтангэрэл оролцлоо.
Оюуны-Инноваци ТББ нь “Нээлттэй, шударга шүүхийн төлөө” уриатай legal talk+ цуврал подкастыг Та бүхэнд хүргэж байна. Подкастын анхны дугаараар “Шүүх нээлттэй юу?” сэдвийн хүрээнд Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяатай ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр “Оюуны-Инноваци” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Алтангэрэл оролцлоо.
Цуврал подкастын 24 дэх дугаараар “Захиргааны байгууллагын шийдвэр зохистой байх зарчмыг хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ” сэдвийн хүрээнд Хуульч, human right клубын судлаач Б.Жавхлантай ярилцсан дугаарыг хүргэж байна.Хөтлөгчөөр “Оюуны-Инноваци” ТББ-ын туслах судлаач Ч.Минжбулган оролцлоо.
Цуврал подкастын 23 дахь дугаараар “Маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ” сэдвийн хүрээнд “Өмгөөллийн Номадикс Бизнес Лоу Фирм”-ийн Гүйцэтгэх захирал, Хууль зүйн магистр  Ө.Болортуяатай ярилцсан дугаарыг хүргэж байна.Хөтлөгчөөр “Оюуны-Инноваци” ТББ-ын туслах судлаач Э.Бүжинлхам оролцлоо. 
Цуврал подкастын 22 дахь дугаараар “Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ” сэдвийн хүрээнд “Өмгөөллийн Номун түншлэл” ХХК-ийн партнер, өмгөөлөгч А.Түвшинтөгстэй ярилцсан дугаарыг хүргэж байна.Хөтлөгчөөр Хууль зүйн магистр Н.Хулан (LL.M) оролцлоо.
Подкастын 21 дэх дугаараар “Хяналтын журмаар гаргах гомдолд үндэслэл тогтоох зохицуулалтын хэрэглээ, дүн шинжилгээ” сэдвийн хүрээнд хуульч, судлаач М.Маралмаа, Р.Оюундэлгэр нартай ярилцсан дугаарыг хүргэж байна.
20 дахь дугаараар “Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа” сэдвийн хүрээнд Хууль зүйн доктор  Б.Дөлгөөн (Ph.D), Хууль зүйн магистр Н.Хулан (LL.M) нартай ярилцсан дугаарыг хүргэж байна.
Цуврал подкастын  19 дэх дугаараар “Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ ” сэдвийн хүрээнд Нийгэм эрх зүйн бодлогын судалгааны “Судлаач” хүрээлэн ТББ-н захирал судлаач П.Намуунтай ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна.
Энэ удаагийн дугаараар Компанийн нэгдэлтэй холбоотой Улсын дээд шүүхийн тогтоолд хийсэн дүн шинжилгээг хүргэж байна.
Цуврал подкастын 16 дахь дугаараар “Барьж дуусаагүй барилгын эд хөрөнгийн эрх шилжихтэй холбогдох шүүхийн практик дахь хууль хэрэглээний асуудал” сэдвийн хүрээнд “Өмгөөллийн Номун түншлэл” ХХК-ийн партнер, өмгөөлөгч А.Түвшинтөгстэй ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр “Оюуны-Инноваци” ТББ-ын Гүйцэтгэх захирал, хуульч Б.Төрболд нар оролцлоо.
Цуврал подкастын 15 дахь дугаараар “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэр лэсэн захиргааны хэргийн шүүхийн практик” сэдвийн хүрээнд “Хуулийн байшин” ТББ-ын Гүйцэтгэх захирал, судлаач Г.Цэцгээтэй ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр Хуульч, судлаач Баттогтох, “Оюуны-Инноваци” ТББ-ын Гүйцэтгэх захирал, хуульч Б.Төрболд нар оролцлоо.
Цуврал подкастын 14 дэх дугаараар “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой маргааныг Иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэж буй шүүхийн практик” сэдвийн хүрээнд хуульч, судлаач Б.Хонгорзултай ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр “Оюуны-Инноваци” ТББ-ын Гүйцэтгэх захирал, хуульч Б.Төрболд оролцлоо.
Цуврал подкастын 13 дахь дугаараар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “хангалттай сонирхол илэрхийлсэн байх” зохицуулалтын хэрэглээ сэдвийн хүрээнд Япон Улсын Нагояагийн их сургуулийн докторант, судлаач С.Сүхчулуунтай ярилцсан  дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн доктор Г.Давааням оролцлоо.
Цуврал подкастын 12 дахь  дугаараар “Заналхийлэх гэмт хэрэг ба өрсөлдөх хэм хэмжээ” сэдвийн хүрээнд “Хөгжлийн эрх зүйн төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал, хуульч О.Мөнхцэцэгтэй ярилцсан дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр “Оюуны-Инноваци” ТББ-ын Гүйцэтгэх захирал, хуульч Б.Төрболд оролцлоо.
Цуврал подкастын 11 дэх  дугаараар “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж буй шүүхийн практик” сэдвийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн багш, Хууль зүйн доктор /Ph.D/ Б.Эрдэнэбаттай ярилцсан дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр хуульч, өмгөөлөгч, Хууль зүйн магистр Ж.Батмөнх оролцлоо.
Цуврал подкастын 10 дахь  дугаараар “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас үүссэн хэрэг маргааныг  хянан шийдвэрлэсэн шүүхийн практик” сэдвийн хүрээнд Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Б.Энхбаяр /LL.M/, Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Б.Досжан нартай ярилцсан дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр хуульч, судлаач С.Цэрэндолгор оролцлоо.
Цуврал подкастын 9 дэх  дугаараар “Төрийн байгууллага, албан тушаалтны төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх эрхийг тодорхойлж буй шүүхийн практик” сэдвийн хүрээнд Өмгөөллийн “Онч нүүдэл” ХХН-ийн үүсгэн байгуулагч, партнер өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очиртой ярилцсан дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр “Легал дата” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч П.Баттулга оролцлоо.
loading
Comments 
loading