Discover
Lez Ketchup Podcast
43 Episodes
Reverse
Аняа маань Австри улсад архитектурын дизайны specialist- ээр ажилладаг. Бидний амьдарч буй орчны гэрэл гоо зүй болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, зэрлэг байгалийн амьтадын амьдрах нөхцөлд яаж сөнгөөр нөлөөлдөг талаар ярилцлаа.💌 : lezketchuppodcast@gmail.com
Энэ удаагийн дугаартаа дасгал хөдөлгөөнийг юунаас эхлэн зөв дадал болгох талаар Kush-тэйгээ буу халлаа. Биеийн поз оо яаж засах, яаж хүссэн үр дүндээ хүрэх талаар мөн төрсний дараах ээжүүдэд тохиолддог асуудлууд, хөдөлгөөн заслын талаар ярьсан байна. Та нар минь манай Kush-ийн @kushzorigt сувгийг дагаад гэртээ дасгалжиж болох юм шүү.
Зуны урин дулаан цаг ирж, Улаанбаатарчууд маань гэр бүл, найз нөхдөөрөө аялал зугаалганд явдаг үе эхэлж байгаатай холбогдуулан бид шинэ дугаараа бэлтгэлээ. Хөдөө майхантай ба морин аялал хийхэд авч явдаг зүйлс ба анхаарах зүйлс, аялал зугаалгын тухай санаа бодлоо хуваалцаж буу халав.
Бид энэ удаад завгүй, хурдан хэмнэлтэй өнөөгийн нийгэмд утга учиртай "удаан" амьдарч, одоо цагтаа байх гэж хичээж байгаа тухайгаа ярилцлаа.
Энэ жил Чимка бид хоёр сургуулийн насны хүүхдүүдтэй болсон юм. 2-3 жил судалж шаналсны эцэст нэг юм сургуульд орцгоолоо. Өөрсдийн туулсан зүйлсээ хуваалцаж нэг дугаар бэлтгэснийг минь хүлээн авна уу. Хувийнх юм уу, улсын сургууль уу гээд бодох зүйлс маш их байдаг юм байна лээ. Ер нь сургууль сонгох хэр хэцүү вэ? 💌 : lezketchuppodcast@gmail.com
Бид хоёр энэ удаад ээж гэдэг дүрээрээ ярилцаж энэхүү дугаарыг бэлтгэлээ. Шинэ ээжийн сэтгэл зүй, түгшүүр, сэтгэл гутралаас эхлээд хүүхэд өсгөхтэй холбоотой янз бүрийн сэдвээр буу халав.
Энэ удаагийн дугаараар Монголд IVF хийлгэсэн Энхчимэг найзыгаа зочноор урьж оролцууллаа. Зочин маань IVF буюу үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэж хөөрхөн хүүтэй болсон хувийн туршлагаасаа илэн далангуй хуваалцсан энэхүү дугаар маань олон хүмүүст мэдлэг, мэдээлэл хүргэнэ гэж найдаж байна.
Энэ удаагийн дугаартаа одоо болж буй жагсаал цуглаан, улс төрийн талаарх философийн ойлголтуудын талаар Philosophy.mn болон ux/ui дизайны Renew компанийн үүсгэн байгуулагч М. Дөлгөөнбаяртай буу халлаа. Улс төрөөс гадна бидэнд хамгийн ойр жижиг нэгж болох гэр бүлийн талаар сүүлдээ бүр хайрын тухай яриад дууссан шинэ дугаарыг маань хүлээн авна уу. Бие биедээ хайртай байгаарай ❤️ 💌 : lezketchuppodcast@gmail.com
У. Бямбаням найзынхаа саяхан шинээр гаргасан зүймэл романы талаар, бидний болон улс эх орны хамтын дурсамжууд ярьж суунгаа номын талаар гэхээсээ илүү номоо яаж бичсэн талаар буу халлаа💌 : lezketchuppodcast@gmail.com
Тогтмол дугаар хийж амжихгүй байгаа ч энэ хүртэл хамт байдаг та нартаа баярлалаа. Ари маань гэнэтийн том шийдвэрийнхээ талаар, Тиа аялаад ирсэн сонин сайхнаа ярьж буу халсан маш энгийн дугаар хүлээн авна уу 💌 : lezketchuppodcast@gmail.com
Hi guys, бид 2 энэ удаагийн дугаараа анх удаа хоёр талаас цахимаар холбогдож бичлээ. Ойрын сонин сайхнаа хуваалцангаа Тиа маань Pravilo гэдэг дасгалын хөтөлбөрт явж үзсэн туршлагаа хуваалцаж байна.
Хуучирч Э. Цэндсүрэнтэй хөгжим, хуучир, аавуудынхаа тухай буу халлаа. Багаасаа л яг ингэж хөгжмөө тоглоод амьдрахыг мөрөөддөг байснаасаа эхлээд бид хоёр "эрхийн мангарууд" гэдгээ ярьцгаасан хөөрхөн дугаарыг минь хүлээн авна уу.
Бид сонсогчдоос ирсэн асуултуудад илэн далангуй хариулж энэхүү дугаараа бэлтгэлээ. Төрөл, сүүлд уншсан ном, амьдралдаа баримталдаг зарчмууд гээд олон сэдвээр нээлттэй ярилцсан шинэхэн дугаарыг маань хүлээн авна уу.
Яг нэг жилийн өмнө бид анхны дугаараа цацаж байжээ. Энэ хугацаанд бидэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа! Бид энэ удаад өнгөрсөн жил подкастынхаа болон өөрсдийнхөө амьдралд тохиолдсон онцлох зүйлсийн тухай, ирэх оны зорилтуудын тухай ярилцлаа. Мөн энэ удаагийн дугаар маань нэг шинэ хүнтэй хамт бичсэн онцгой дугаар байгаа шүү ;)
Нийгмийн бизнес эрхлэгч гэж хэн бэ? Бид хойч үедээ эрүүл нийгэм, байгаль орчин өвлүүлэн үлдээхийн тулд хийж чадах зүйл байгаа юу? Удахгүй нээгдэх impact club, impact lab-ийн талаар Social Entrepreneur Агнууштай буу халлаа.
Бид энэ удаад манай хост Аригийн эгч Аняг зочноор урьж, амьдралын чанар, амьдарч буй орчин, улс орноос хамаараад амьдралын чанар хэрхэн өөрчлөгддөг тухай буу халав.
Мөнгө бол бидний амьдралын чанарт шууд нөлөөлдөг томоохон хүчин зүйлсийн нэг яах аргагүй мөн. Мөнгө бидэнд сонголт хийх эрх чөлөөг олгодог. Гэхдээ мөнгө "аз жаргалын түлхүүр" мөн үү? Та мөнгөтэй хэрхэн харилцдаг вэ? Мөнгөтэй харилцах харилцаагаа ойлгох нь ямар чухал вэ? Эдгээр асуултуудын хүрээнд бид энэ удаагийн дугаараа бэлтгэлээ.
Бид ээж, эхнэр, охин, найз, ажлын мэргэжилтэн гээд маш олон дүр буюу "identity"-тайгаар нийгэмд оролцож, бас өөрийгөө бүтээдэг билээ. Амьдралын мөчлөгөөс хамаарч бид зарим үед нэг дүрээ илүү тордож, нөгөөгөө түр хойш тавих шаардлагатай болдог. Нэг дүр маань үгүй болоход ахин нэг өөр дүр шинээр бий болох үе ч амьдралд бишгүй тохиолддог. Бид энэ удаа өөрсдийн амьдралын олон дүрүүдийн тухай ярилцлаа.
Хориод насандаа хөл тавиад удаагүй байгаа нэгэн сонсогчийнхоо хүсэлтээр бид энэ удаад өөрсдийн 20-иод насны хөгтэй, сургамжтай, дурсамжтай үеүүдээ дурсаж шинэхэн дугаараа бэлтгэлээ. Бид энэ дугаартаа эргээд 20-иод насандаа очсон бол юуг яаж хийх байсан, бүх зүйл тодорхойгүй мэт санагддаг сэтгэл догдлом хэрнээ ээдрээтэй, донсолгоотой, адал явдалтай амьдралын энэ үеийн тухай буу халав.
Гэр бүл, хосуудын харилцаанд мөнгө санхүү, гэрийн ажил, сэтгэл зүй гээд бүхий л талаар хоёр талаас яг эн тэнцүү буюу 50/50 хувь оролцоотой байх боломжтой юу? Бид энэ удаад хосын харилцааны балансын тухай буу халлаа.






















