DiscoverLunch Hour by Lemon Press
Lunch Hour by Lemon Press
Claim Ownership

Lunch Hour by Lemon Press

Author: Lemon Press

Subscribed: 2,790Played: 30,209
Share

Description

Санхүү, бизнес, хөрөнгийн зах зээлийн шилдэг тоглогчидтой зах зээлийн шинэ, чухал мэдээллүүдээр буу халах Lunch Hour подкастад тавтай морил. Хагас цагийн энэхүү подкастаар зөвхөн хэрэгтэй дата, судалгаа, бизнесийн орчны талаар хэлэлцэх бөгөөд хий дэмий яриа хийж сонсогч таны цагийг үрэхгүй гэдгийг амлаж байна.
75 Episodes
Reverse
Lunch Hour подкастын ээлжит дугаарт зээлжих зэрэглэлийн кредит оноо, зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа явуулж буй Sainscore буюу Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Д.Энхцацрал уригдаж сонирхолтой яриа өрнүүллээ.
Lunch Hour подкастын ээлжит дугаарт нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн тоог нэгээр нэмж буй Ашид Ассет Менежментийн гүйцэтгэх захирал А.Батпүрэв уригдан ярилцсаныг хүлээн авна уу.
Lunch Hour подкастын ээлжит дугаарт Скайтел Группийн Гүйцэтгэх Захирал Г.Амарчингүн зочилж үүрэн холбоо, технологийн салбарын хөгжил, контент IPTV-гийн хөгжил, 5G технологи гэх мэт сонирхолтой сэдвүүдээр ярилцсаныг хүлээн авна уу.
Lunch Hour подкастын ээлжит дугаарт Coinhub крипто биржийн Гүйцэтгэх Захирал Ц.Мандах уригдаж крипто зах зээл болон биржүүдийн үйл ажиллагааны талаар цаг үеийн сонирхолтой сэдвүүдээр ярилцсаныг хүлээн авна уу.
Lunch Hour подкастын ээлжит дугаарт Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх Захирал С.Ган-Эрдэнэ уригдаж хөрөнгийн зах зээлийн сонин сайхан, банкны IPO сэдвээр ярилцлаа.
Lunch Hour подкастын ээлжит дугаарт 9 сарын 26-ны өдөр IPO хийх гэж буй Sendly компанийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат уригдаж мөнгөн гуйвуулгын үйлчилгээ болон финтек салбарын хөгжлийн талаар сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээн авна уу.🍋
Lunch Hour подкастын ээлжит дугаарт МУ-ын Ерөнхий сайд асан, СЭЗИС-ийн удирдах зөвлөлийн дарга Р.Амаржаргал уригдан боловсролын тогтолцоо, эдийн засгийн байдал зэрэг сонирхолтой сэдвүүдээр нээлттэй ярилцсаныг хүлээн авна уу.
Lunch Hour подкастын шинэ дугаарт Монгол Дифай ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Тулга оролцож Монголын анхны стэйблкойн МОНТ болон крипто салбарын тухай онцолж ярилцлаа.
Удаан хугацаанд завсарлаад байсан Lunch Hour подкастынхаа шинэ дугаараар Монголын хөрөнгийн зах зээлд 15 жил ажиллаж буй Ард Менежмент ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ч.Хандааг урьж хөрөнгө оруулалтын сан хэмээх сэдвийг онцолж ярилцлаа.
Лимонуудтайгаа подкастын нэгэн шинэ дугаараа хүргэж байна. Энэ удаад дэлхийд алдартай менежментийн зөвлөх үйлчилгээний McKinsey компанид төсөл хариуцан ахалж ажилладаг Ж.Тана бидний урилгаар хүрэлцэн ирж зөвлөх үйлчилгээ, уул уурхай, ажлын арга барил гээд маш олон сэдвээр сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээн авна уу.
Үнэнч сонсогчид маань дэнж хотойтол сайхан наадав уу? Лимонууд нь сайхан наадлаа. Бид подкастын дахин нэг тусгай дугаартаа Харвардын их сургуулийн төгсөгч, Хөгжлийн эдийн засагч Б.Дөлгөөнийг урьж сонирхолтой яриа өрнүүллээ. Хүлээн авна уу...
Нар, хур тэгширсэн зуны сайхан өдрийн мэндийг дэвшүүлээд подкастынхаа тусгай дугаарыг хүргэж байна. Энэ удаа бид Бэнжамин Граэмийн "Ухаалаг хөрөнгө оруулагч" номын орчуулагч, Ард Санхүүгийн Нэгдэлийн хөрөнгө оруулалтын тэргүүн банкираар ажиллаж байсан, хөрөнгө оруулалтын зөвлөх Э.Амарбаясгалантай сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээн авна уу...
Подкастын шинэ дугаарт Steppe Group-н үүсгэн байгуулагч, уламжлалт бус хөрөнгө оруулалтаар дагнасан Orda Wealth Tech компанийн гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа оролцлоо.
Банкны салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас ажлын гараагаа эхэлж, өдгөө Үндэсний Статистикийн Хорооны даргаар ажиллаж буй Б.Батдавааг подкастын шинэ дугаартаа урьж ярилцлаа.
Подкастын шинэ дугаарт "Apprentice Mongolia" нэвтрүүлгийн шилдэг оролцогч, "TomYo EdTech" компанийн гүйцэтгэх захирал О.Энхжин оролцлоо.
Подкастын шинэ дугаартаа Цоба Хаус компанийн бизнес хамтрагч М.Энхсайханыг урьж үл хөдлөх хөрөнгийн зах зээл болон амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг амьдрах гэрээ сонгохдоо юу анхаарах хэрэгтэй талаар ярилцлаа.
Lunch Hour подкастын шинэ улиралд тавтай морил. Подкастын энэ удаагийн дугаарт Ардын тэтгэврийн данс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга уригдан насанд хүрсэн хүн бүрд хамааралтай тэтгэврийн тогтолцоо, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн тухай ярилцлаа.
Lunch Hour подкастын шинэ улиралд тавтай морил. Бид цоо шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирж буй III улирлынхаа эхний дугаарт дэлхийн 35 улсад салбартай, уул уурхай, эрдсийн салбарын тэргүүлэгч Рио Тинто группийн Монгол дахь Бизнес үйлчилгээний төвийн менежер Г.Цэндмааг урьж, оролцууллаа.
Lunch Hour подкастын шинэ улиралд тавтай морил. Подкастын энэ дугаарт Octagon marketplace-н хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Батбаяр уригдан NFT зах зээл болон крипто салбарт яг одоо ямар үйл явдал өрнөж буй талаар ярилцлаа.
Lunch Hour подкастын шинэ дугаарт технологи, програм хангамжийн салбарт ур чадвартай, шилдэг инженерүүдийг бэлтгэх зорилготой Nest Academy-н үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Шагай уригдан ярилцлаа.
loading
Comments (1)

Onon Otgonbayar

this girl has a perfect voice. host girl shuu kk

Jun 23rd
Reply