Discover
MASA Mongolia's Podcast

125 Episodes
Reverse
🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#27 🚩
Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын Cornell University-гийн оюутан Авирмэдийн Түмэнхүслэн оролцлоо.
нь тус сургуульд Хөдөө аж ахуйн хөгжил болон Байгал орчны тогтвортой байдал гэсэн хос мэргэжлээр бакалаврын зэрэг хүртэхээр 4 дэх жилдээ суралцаж буй юм. Тэрбээр бидэнтэй оюутны амьдралын туршлага, мөн гурван жилийн хугацаанд англи хэлийг бие даан сурсан тухай түүхээ хуваалцсан юм. Өөрийгөө дайчилж Америкт сурах хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хичээж байгаа хэн бүхэнд маш үнэтэй зөвлөгөө өгч чадах подкаст болсон шүү.
🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#26 🚩
АНУ-д хуулийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд залуус наашаа суугаарай!
Америкт хуулийн чиглэлээр хэрхэн сурах вэ?
Дээрх асуултад хариу өгөхөөр бид энэ удаагийн дугаартаа Америкт төгсөгчдийн холбооны гишүүн Б. Баттүшигийг урин оролцууллаа. Тэрээр АНУ-ын Чикаго хотноо Chicago-Kent College of Law сургуульд хуулийн мэргэжлээр сурч төгссөн бөгөөд хуулийн чиглэлээр америкт хэрхэн сурах талаар бүрэн дүүрэн, цэгцтэй, сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэх болно.
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#84 🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 84 дэх дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Fulbright хөтөлбөрт хамрагдаж дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Columbia University-ийн төгсөгч, Г.Түвшинзаяа оролцлоо. Төгсөлтөд гэр бүлийнхэн маань ирээд сэтгэл нь хөтөлсөн байхыг харах хамгийн гоё дурсамжуудын нэг байсан гэж ярьсан түүний Америкт суралцсан түүхээр хамтдаа аялцгаая.
Та энэхүү дугаарыг сонсож шинэ долоо хоногийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй.
🚩EducationUSA Mongolia Podcast #77🚩
Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор АНУ-ын “American University”-г олон улсын харилцаа мэргэжлээр суралцаж төгссөн Н.Ананд оролцож Америкт сурсан түүх, дурсамжаасаа хуваалцсан юм.
Залууст хандан “зоригтой бай” хэмээн захисан түүний подкастыг сонсож энэ долоо хоногийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй.
Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
🚩EducationUSA Mongolia Podcast #76🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 76 дахь дугаарт АНУ-ын Central Washington Их сургуулийн төгсөгч Г. Жаргал оролцлоо. Тэрээр подкаст сонсогч залууст хандан Америкт суралцахад оюутныг дэмжих маш олон тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг гэдгийг дурдсан ба тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн амжилттай бэлдэх дээр өөрийн туршлага дээр үндэслэн үнэ цэнэтэй зөвөлгөөг мөн хуваалцсан юм. Энэ удаагийн дугаар та бүхэнд урам зориг төрүүлсэн, сонирхолтой дугаар болсон гэдэгт итгэлтэй байна. Америкт сурах мөрөөдөлтэй ч хэрхэн тэтгэлэг олж, өргөдлөө явуулах эсэхээ мэдэхгүй байгаа хэн бүхэн энэ удаагийн дугаарыг амжиж сонсоорой.
🚩EducationUSA Mongolia Podcast #75🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 75 дахь дугаарт АНУ-ын George Washington Их сургуулийн төгсөгч Т. Сүндари оролцлоо. Тэрээр өөрийн хүсч мөрөөддөг их сургуульдаа амжилттай элсэж орохын тулд community college-д 2 жил суралцсан ба энэхүү подкастаар дамжуулан community college-д суралцахын давуу тал, их сургуульд шилжих процесс болон АНУ-ын соёлын онцлогоос суралцсан түүх, арвин туршлагаасаа бидэнд хуваалцсан юм. Мөн мэргэжлээ сонгож буй сурагчдад, Англи хэл сурж буй хүмүүст хандан зөвлөгөө өгсөн юм.
Community College-ийг судлан, суралцахаар төлөвлөж буй хэн бүхэн энэхүү подкастийн дугаарыг та заавал сонсоорой.
🚩EducationUSA Mongolia Podcast #74🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 74 дэхь дугаарт Англи хэлний багш нарт зориулсан АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй FLTA хөтөлбөрийн төгсөгч Г.Халиунаа оролцлоо. Тэрээр багш нарт зориулсан FLTA хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ба тус тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн туршлага дээрээ үндэслэн тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай материал илгээхэд хэрхэн өөрийгөө үр дүнтэй бэлдэж, өргөдлөө илгээх тал дээр үнэтэй зөвлөгөө өгсөн юм. Мөн мэргэжлээ сонгож буй сурагчдад, Англи хэл сурж буй хүмүүст хандан зөвлөгөө өгсөн юм.
FLTA хөтөлбөрт материал илгээхээр төлөвлөж буй хэн бүхэн энэхүү подкастийн дугаарыг та заавал сонсоорой.
🚩EducationUSA Mongolia Podcast #73🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч, одоогоор Фулбрайт хөтөлбөрт шалгараад буй Г.Намуун оролцлоо. Тэрээр тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тэнцсэн туршлага дээрээ үндэслэн тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай материал илгээхэд хэрхэн өөрийгөө үр дүнтэй бэлдэж, өргөдлөө илгээх тал дээр үнэтэй зөвлөгөө өгсөн төдийгүй АНУ-ын боловсролын системийн гол онцлогуудыг дурдсан юм.
АНУ-д суралцахаар төлөвлөж байгаа, UGRAD болон Fulbright тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Та заавал сонсоорой.
🚩EducationUSA Mongolia Podcast #72🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Washington”-ийг иргэний инженер мэргэжлээр суралцаж бакалавар болон магистрын зэрэг хамгаалсан Ц.Цэнгүүн оролцлоо. Тэрээр өөрийн сонирхол, суралцаж төгссөн мэргэжлийнхээ зах зээлийн судалгаанд үндэслэн мэргэжлээ өөрчлөн “University of Michigan, Flint”-ийг компьютерийн шинжлэх ухаан чиглэлээр суралцаж хоёр дахь мастераа хамгаалсан ба одоо АНУ-ын Google компанид програм хангамжийн инженерээр амжилттай ажиллаж байгаа билээ. Цэнгүүн маань бидэнд Google компани дахь ажлын туршлагаа хуваалцсанаас гадна мэргэжлээ хэрхэн зөв сонгох тал дээр өөрийн туршлага дээр үндэслэн үнэтэй, шимтэй зөвөлгөөг мөн хуваалцсан юм.
Америкт суралцах хүсэлтэй бол та подкастын энэ дугаарыг заавал сонсоорой.
🚩EducationUSA Mongolia Podcast #71🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “Montana State University”-д бэлчээрийн экологи мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан Т.Самданжигмэд оролцлоо.
Тэрээр АНУ-ын Засгийн газрын Fulbright хөтөлбөрийн төгсөгч бөгөөд өөрийн туршлагад үндэслэн уг хөтөлбөрт хэрхэн амжилттай хамрагдах талаар үнэтэй зөвөлгөө өгч, байгаль экологи, шинжлэх ухааны чиглэлээр Америкт мастераар суралцахын давуу тал болон сорилт, бэрхшээлийг хуваалцсан юм. Түүний суралцсан Montana муж нь Монголын цаг, уур амьсгалтай нэлээн төстэй бөгөөд тус мужид “Бэлчээрийн экологи” мэргэжлээр суралцсан нь эргээд эх орныхоо нөхцөлд мэргэжлээрээ ажиллаж, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцолж, мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй яриаг өрнүүлсэн юм.
Америкт суралцах хүсэлтэй бол та подкастын энэ дугаарыг заавал сонсоорой.
🚩EducationUSA Mongolia Podcast #65🚩
Подкастийн шинэ дугааруудыг хүлээн байж сонсдог сонсогчиддоо зориулан энэ удаад бид анхны Англи хэл дээрх шинэхэн подкастаа хүргэж байна. Энэ удаагийн маань зочноор АНУ-ын “Lipscomb University”-д байгаль орчны тогтвортой байдал мэргэжлээр суралцаж төгссөн ба одоо EducationUSA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөх, MASA-ны хөтөлбөрийн ажилтнаар ажиллаж буй Ц. Билигт оролцлоо.
Тэрбээр Америкт суралцах гэж буй хүмүүсийн мэдвэл зохих зүйлсийн талаар хуваалцсан юм. Тухайлбал ном худалдаж авахаас эхлээд Америкийн оюутны хотхонд оюутнуудын ашигладаг зарим үгсийн талаар ч дэлгэрүүлэн ярьсан Англи хэл дээрх энэхүү подкастын дугаарыг та заавал сонсоорой.
🚩EducationUSA Mongolia Podcast #69🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Massachusetts Boston”-д байгаль орчин, шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан Г. Хулан оролцлоо.
Тэрбээр Америкт суралцсан туршлага, их сургуулийн өмнөх бэлтгэлээс эхлээд өөрт тулгарсан бэрхшээлүүдээ хэрхэн туулсан туршлагаасаа хуваалцсан юм. Тэрээр хэрхэн өөрийгөө илүү нээж, дуртай зүйлсээ олох, мөн өөрийн сурах арга барилын тухай гээд олон сонирхолтой, сургамжтай хувийн туршлага дурсамжуудаасаа хуваалцлаа. Түүнчлэн АНУ-д сурахын онцлогийн талаар ч мөн ярилцсан юм.
Америкт суралцах хүсэлтэй бол та подкастын энэ дугаарыг заавал сонсоорой.
🚩EducationUSA Mongolia Podcast #68🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкастын энэ удаагийн дугаарт энэхүү подкаст цувралын үүсгэн байгуулагч, Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны ерөнхийлөгч, EducationUSA Mongolia хөтөлбөрийн захирал, Азийн хөгжлийн банкны зүүн бүсийн газарт нийгмийн хөгжил, жендерийн зөвлөхөөр ажилладаг Э.Билгүүн оролцлоо. Тэрээр АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрт шалгарч, дэлхийн топ сургуулиудын нэг болох Cornell University-ийг нийгмийн хөгжил, жендэрийн эрх тэгш байдал чиглэлээр суралцаж төгссөн юм.
Энэхүү подкастад тэрээр Америкт суралцсан арвин их туршлага, ололт амжилт, сорилтыг хэрхэн давсан түүхээсээ хуваалцаж, өөрийн эзэмшсэн мэргэжлийн ач холбогдол дээр үндэслэн мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар үнэ цэнэтэй зөвлөгөө өгсөн төдийгүй Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) болон EducationUSA Mongolia-аас хэрэгжүүлдэг олон хөтөлбөр, үйл ажиллагаа, ололт амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцаж ярилцсан юм.
Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Та заавал сонсоорой.
МАSА буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л. Мягмаржавтай хийсэн сонирхолтой ярилцлагыг эндээс хүлээн авч сонсоорой. Тэрээр бидэнтэй өөрийн эзэмшсэн экологич мэргэжлийн онцлог болон АНУ-ын засгийн газрын GlobalUgrad, Fulbright тэтгэлэгүүдэд хэрхэн шалгарч, Америкт хэрхэн суралцсан тухай түүхээсээ хуваалцлаа.
Подкастын маань шинэ дугаарт 2022-2023 оны хооронд АНУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй оюутан солилцооны хөтөлбөр болох Global UGRAD хөтөлбөрөөр АНУ, Жоржиа мужийн Атланта хот дахь Oglethorpe их сургуульд нэг улирлын турш суралцсан Б.Хүслэн оролцлоо. Тэрээр өөрийн яагаад Америк улсад суралцах болсон түүх, оюутан солилцооны хөтөлбөрт хэрхэн бэлдэж, тэнцсэн талаарх өөрийн туршлагаасаа хуваалцсан юм. Мэргэжлээ хэрхэн сонгох, хэл сурахын тулд юун дээр анхаарах ёстой болон Америкт суралцахаар бэлдэж буй оюутан, сурагчдад зөвлөгөө өглөө. Тус ярилцлагыг түүний суралцаж байж үед цахимаар хийсэн болно.
Тус дугаарын зочноор МУИС, Бизнесийн Сургуулийн багш, 2017-2018 оны хооронд Harvard Kennedy School -д Нийтийн Удирдлагын чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн С.Санасэр оролцлоо. Түүний хувьд өмнө нь АНУ-ын Utah Valley State College, California International University зэрэг сургуулиудад суралцаж байсан бөгөөд Harvard их сургуульд ороход ямар бэлтгэлтэй байх хэрэгтэй, сайн боловсрол ямар үнэ цэн авчирдаг талаар бидэнтэй ярилцав. Мөн өөрийн туршлага дээр үндэслэн англи хэл сурч Америкт боловсрол эзэмших, тус орны соёлыг таньж мэдэх, суралцах хүсэлтэй оюутан залууст хэрэгцээт мэдээлэл хуваалцлаа.
Энэ удаагийн дугаараар бид АНУ төдийгүй дэлхийд нэр хүндтэй Harvard Law School-д гурав дахь магистрын зэргээ эзэмшсэн А.Мандуултай ярилцлаа. Тэрээр АНУ-ын их сургуульд элсэн суралцахын тулд давах ёстой шалгуурууд, сургалтын төлбөрөө төлөх боломжууд болон хуульч мэргэжлээр сурахын тулд юу бэлтгэсэн байх шаардлагатай талаар ярилаа. Мөн Англи, Америк болон Монгол улсын боловсролын системын давуу болон сул тал, оюутан багш нарын харилцаа хандлага, цаашид юун дээр анхаарвал зохилтой зэрэг олон хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг өгсөн тул тус дугаарыг маань сонсож ирээдүйн боловсролдоо хувь нэмэр оруулаарай.
Энэхүү дугаарын зочноор MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, экологи, амьтан судлал, эволюцын биологийн чиглэлээр АНУ-ын Boise State University-д магистр, University of Oklahoma-д докторын зэргээ эзэмшсэн Б.Нямбаяр оролцлоо. Тэрээр өөрийн хэрхэн Америк улсад суралцах болсон түүх, туршлага төдийгүй магистр, докторын зэргийн хүрээнд сурахдаа ямар ямар чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй талаар бидэнтэй ярилцаж зөвлөгөө өгсөн юм. Хоёр улсын шинжлэх ухааны салбарын хөгжлийн ялгаа, их сургуулийн орчин нөхцөл төдийгүй оюутан, суралцагчдын ялгаа ямар байдаг талаар мөн хуваалцлаа.
Тус дугаарт АНУ-ын Seattle хот дахь University of Washington-д улс төр судлалын чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан Э.Зул оролцож байна. Тэрээр community college-оор дамжуулан их сургуульд шилжин суралцах, өөрт тохирсон "right fit" сургуулиа сонгох, өргөдлөө хэзээ хэрхэн явуулбал тохиромжтой эсэх, бакалаврын түвшинд ямар ямар тэтгэлэгт боломжууд байдаг гэх мэтчилэн олон чухал зүйлсийн талаар ярьж, ЕБС-ийн сурагчид болон АНУ-д бакалаврын зэргээ хамгаалах хүсэлтэй залууст зөвлөгөө өглөө.
Энэхүү дугаарын зочноор MARS-V хөтөлбөрийн зохицуулагч, АНУ-ын Virginia муж дахь James Madison University -д бизнес удирдлага болон төрийн захиргааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Т.Бат-Оргил оролцлоо. Тэрээр Америк болон Монгол дахь амьдралын хэв маяг, соёл, хүн хоорондын ялгаа ямар байдаг талаар бидэнтэй хуваалцаж тус улсад суралцсан туршлага нь хувь хүний болон академик ур чадварт нь хэрхэн эергээр нөлөөлсөн тухай ярьсан юм. Суралцаж байх хугацаандаа хувийн зохион байгуулалт, цагийн менежментээ мөн хэрхэн зохицуулж ирсэн талаар дурдсан төдийгүй ирээдүйд АНУ-д суралцах зорилготой оюутан залууст хандан гадаад хэл сурах, хэрэгцээт ур чадваруудыг бий болгох тал дээр зөвлөгөө өглөө.
Хөтлөгч нь байнга өөрийгөө ярих юм. Зочноо ярьж байхад нь надад тэгсэн, би тэгсэн гээд л. Эсвэл яг хөтлөгч эгч маань тусдаа өөрөө нэг дугаар хийж болохгүй юу. Уул нь хэлж ярих юм ихтэй хүн юм шиг санагдлаа.
👏
hi. neehh sonin amisgaa awch bgaa Chimee bain bain sonsogdood bna. sonsohod jahn ewgui sonsogdj bna. bichleg Dre anhaaraarai
thank you , kheregtei yariltslaga ugsund, ajil bolon amidrald n sain saikhniig khusii
amjilt husie zaluusaa👏💪