DiscoverMongolian Queer Podcast
Mongolian Queer Podcast
Claim Ownership

Mongolian Queer Podcast

Author: The LGBT Centre Mongolia

Subscribed: 108Played: 3,702
Share

Description

Уг подкастаар Монгол ЛГБТИК+ өсвөр үеийнхэн, залуучууд болон тэдний найз нөхөд, эргэн тойрны хүмүүсийн талаар бүхий л сэдвээр өгүүлэх сонирхолтой ярилцлагуудыг та бүхэн сонсох боломжтой. ЛГБТ Төвийн сайн дурынхан нэгдэж "Mongolian Queer podcast"-ыг эрхлэн гаргаж байна.
Унших хувилбарыг http://lgbtcentre.mn/tag/readpodcast/ хаягас аваарай.
instagram @lgbtcentre.mongolia
56 Episodes
Reverse
Хууль, эрх зүй гэдэг тийм хэцүү, холын ойлголт гэж үү? Хэм хэмжээ гэж юу юм бэ? Эрхээ хамгаалъя гэвэл яах ёстой вэ? гэх мэт асуултуудад маш товчхон, энгийнээр хариулан энэхүү дугаарыг бэлтгэлээ. Зочин хуульч: Ө.Болортуяа
Queer Playlist #2

Queer Playlist #2

2020-05-0145:38

ЛГБТИК+ сэдэвтэй болон күийр уран бүтээлчдийн дуунуудыг та бүхэнд 2 дахь удаагаа хүргэж байна. Playlist бэлдсэн: Temuulnn Sufjan Stevens-Mystery of Love The Queer Song Troye Sivan-Youth Morgxn-Home BLOW-Fall in Deep Hayley Kiyoko-Feelings Otgoo (One Way)- Uzesgelen Goo Wrabel-The Village Billie Eilish-Wish you were gay Janelle Monae-PYNK Daisy the Great-Dips
Энэ удаагийн дугаарт Зоротой ярилцлаа. Тэрээр өөрийнхөө үзэл бодол, амьдрал, түүхүүдээс нээлттэй хуваалцлаа. Та бүхэн түүний 3D art бүтээлүүдийг сонирхох бол @zoro.obj инстаграмаар зочлоорой. Манай инстаграм @lgbtcentre.mongolia Зочин: Зоро Хөтлөгч: Кенна Эвлүүлэгч: Зоро
Оскар Вайлд гей хүн байсан уу? Book Quotes Mongolia хуудсын админ Отгонжаргал энэхүү дугаарт Оскар Вайлдын намтар, уран бүтээлийн тухай ярилцлаа. Та бүхэн дуртай зохиолч, уран бүтээлийнхээ талаар бас бидэнтэй хуваалцаарай. Зочин: Отгонжаргал Хөтлөгч: Кенна Админы ФБ хуудас https://www.facebook.com/Book-quotes-Mongolia-691486394290021/
Queer Playlist #1

Queer Playlist #1

2020-04-1641:14

Хөл хорионы үеэр күийр уран бүтээлчид болон уран бүтээлүүдээс түүвэрлэн хүргэж байна. Кенна бэлдсэн тул зарим дуу нь таалагдахгүй бол хүлцэл өчье. The Knife-Pass This On Sam Smith, Normani-Dancing with A Stranger King Princess-Talia Andrea Di Giovani-Bang LP-Lost On You Dorian Electra-Guyliner Queen-Love Of My Life Tatu-Ya Soshla S Uma Holland-I Am Not Afraid Anymore L Devine-Like You Like That Whitney Houston-I Will Always Love You
Зиааа...Ямар хүмүүс ажилладаг юм бол? гэж та бодож байсан уу? ЛГБТ Төв нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага шүү дээ. Энэхүү дугаараар ажилчид маань 2-хон асуултанд хариулах болно. 1. Яаж яваад, хэрхэн ЛГБТ Төвтэй холбогдсон бэ? 2. Төвд ажиллахын давуу болон сул тал юу вэ? Зочид: Гонто, Энхмаа, Энхзаяа Хөтлөгч: Кенна Дэлгэрэнгүй танилцах бол https://wp.me/p8N2oa-5NT
Ижил хүйсийн хурим хийсэн хүн энэхүү дугаарт оролцож буйгаараа онцлог боллоо. Манай зочин өөрийнхөө тухай, хайртай хүнтэйгээ хэрхэн учирсан болон хуримаа хийх үйл явц гэх мэт бүх нарийн нандин зүйлсээ нээлттэй ярилцлаа. Та бүхэн хүлээн авч сонсоно уу. Бүгдэд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье! Зочин: Стю Хөтлөгч: Кенна
Дэлхий даяар ковид-19-тэй холбогдуулан хөл хорио тогтоож нөхцөл байдал өдрөөс өдөрт тааварлашгүй болсоор байна. ЛГБТИК+ хүмүүс энэ үед юу хийцгээж, ямар байдалтай байгаа талаараа нээлттэй хуваалцлаа. Та бүхэн хүлээн авч сонсоно уу. Мөн өөрсдийн нөхцөл байдлаа сэтгэгдлээр хуваалцаарай! Энэхүү дугаарыг онлайнаар хүмүүстэй холбогдож бэлтгэв. Зарим хүмүүсийн дуу маш бүдэг сонсогдож байгаад хүлцэл өчье!
ЛГБТИК+ хүмүүсийн түүхийг өгүүлэх хайртай кинонуудаа ярилцахаар боллоо. Удахгүй тохиож буй Эмэгтэйчүүдийн эрхийн өдөртэй холбогдуулан энэхүү дугаарыг бэлтгэлээ. Та энэхүү дугаараас киноноос гадна, феминизм болон хүний эрхийн хөдөөлгөөн, мөн тэгш эрхийн тухай Гонто Анука хоёрын үзэл бодлыг сонсоорой. Зочин: Анука Хөтлөгч: Гонто Яригдсан кинонууд: The L Word, Freeheld, Summertime 2019 оны кино наадмын шилдэг бүтээл: Hidden Love https://www.youtube.com/watch?v=xF_LNGP7c2c&list=PLAGYFTbRlgDYpSOrbugOcYZwKqqjwixhW&index=4 "Цэнхэр тэнгэрийн цаана" кино наадмын талаар https://wp.me/p8N2oa-5MB The Q Project төслийн кинонуудыг: https://www.youtube.com/playlist?list=PLAGYFTbRlgDa4hGTFd3ro5tB_qUTzhfVz
Гонто болон Анука хоёр лесбиян кинонуудын талаар ярьцгаалаа. Тун удахгүй Mongolian Queer Podcast-аар шинэ дугаараа хүлээн авч сонсоорой.
Бисексуал эрэгтэй хүний түүхийг сонсох уу? Өөр өөр хүйсийн хүнд татагддаг нь ямар мэдрэмж төрүүлдэг бол? Энэ удаагийн зочноор өөрийгөө бисексуал гэж тодорхойлдог залуу бидэнд түүхээ нээлттэй хуваалцлаа. Та бүхэн хүлээн авч сонсоно уу. Зочин: Алекс Хөтлөгч: Үүлээ
Бүх хосууддаа Гэгээн Валентины өдрийн мэндийг хүргэе! #ХайрболХайр Мөн ганц бие хүмүүс ээ цоглог байгаарай! Бид хайрын тухай дугаарыг бэлдлээ. Өмнө жил хайрын түүхээ хуваалцсан Шики, Ууганаа хоёр зочноор оролцсонг дуулгахад таатай байна. Мөн манай подкасттай холбоотой хайрын түүх өгүүлэх лесбиян хосыг сонсоно уу. Зочид: Шики&Ууганаа, Эмма&Зулаа Хөтлөгч: Кенна Шинэ интрог: Grous
Гэгээн Валентины баяр дөхөж байгаатай холбогдуулан болзооны талаар ярилцлаа. Энэхүү дугаараар Монголд байгаа гей хүний хувьд болзоход ямар асуудлууд тулгардаг болон түүний хажуугаар хөгжилтэй, сургамжтай түүхүүдийг хүлээн авч сонсоно уу. Болзохдоо хэн нь дааж, ямар бэлэг өгвөл зүгээр байдаг юм бэ? гээд олон олон энгийн хэрнээ тодорхойгүй асуудлуудын талаар ярилцана. Зочин: Баагий Хөтлөгч: Кенна
Сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн гаргаж, сэтгэл зүйгээ тогтвортой байлгах вэ? Ямар ямар энгийн аргууд байдаг талаар сэтгэл зүйч, арт терапист Б.Нарантулга бидэнтэй нээллттэй ярилцлаа. Та бүхэн хүлээн авч сонсоорой. Зочин: Б.Нарантулга Хөтлөгч: Кенна
Хайр дурлал, үерхэл нөхөрлөл, болзоо, салалт гээд хүний амьдралд зөндөө л зүйл тохиолдоно. Кенна өнөөдрийн дугаарт өөрийн эксийн талаар нээлттэй ярилцаж, эрүүл харилцаа болон хортой харилцааны талаар үзэл бодлоо хуваалцлаа. Та бүхэн өөрсдийн харилцаагаа тодорхойлох бол энэ холбоосоор ороорой. http://lgbtcentre.mn/2020/01/28/%d1%82%d0%b5%d1%81%d1%82-%d0%b1%d0%b8%d0%b4%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%85%d0%b0%d1%80%d0%b8%d0%bb%d1%86%d0%b0%d0%b0-%d1%85%d1%8d%d0%b2%d0%b8%d0%b9%d0%bd-%d2%af%d2%af/
5-р улирлын анхны дугаарт Оюу маань өөрийгөө олж нээсэн тухайгаа нээлттэй ярилцлаа. Тэрээр өөрийгөө асексуал хүн гэж тодорхойлдог бөгөөд түүнд ямар бэрхшээлүүд тулгардаг тухайгаа ярилцлаа. Мөн асексуал найзтай эсвэл хамтрагчтай бол яах ёстой талаар хүлээн авна уу. Зочин: Оюу Хөтлөгч: Кенна Эвлүүлэгч: Цэвээнээ
Шинэ жилийн тусгаар дугаар болгож подкастын арын багт байдаг нөхдүүд цуглалаа. Бид өөрсдийн мөрөөдөл, зорилго бас Mongolian Queer подкасттай холбоотой хөгжилтэй, дурсамжтай түүхүүдээ хуваалцсан юм. Та аль хөтлөгчид нь дуртай вэ? Саналаа өгөөрэй, шалгарсан хөтлөгчид бяцхан бэлэгтэй шүү. Сонсогчиддоо Шинэ оны мэнд хүргэе! Дараа жил олон олон шинэ дугааруудтай эргэн уулзъя! Өнөөдрийн дугаарт: Билгүүн, Үүлээ, Гонто, Зоро, Аагий, Кенна
Энэ удаагийн дугаараар та бүхэндээ бэлгийн эрүүл мэнд ба ХДХВ, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл бэлдлээ. Та бүхэн өөрөө зөв зүйтэй мэдлэгтэй болохын хажуугаар найз нөхөд, дотны хүмүүстээ мэдээлэл түгээгээрэй. Зочин: ЗЭМ Төв ТББ-ын эмч Сэцэнзаяа ЗЭМ ТББ-тэй холбогдох утас 70111240
Энэхүү дугаарт 18 настай үзэсгэлэнтэй, зоригтой, трансжендэр охин өөрийн түүхээ бидэнтэй хуваалцлаа. Түүний амьдралын түүхийг, бага насны дурсамж болон АНУ Монгол улс хоёрын ялгаа, нөхөрлөл зэргийн тухай та бүхэн хүлээн авч сонсоно уу. Зочин: Улана Хөтлөгч: Кенна Уланадаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Тайлбар: Трансжендэр гэдэг нь өөрийн хүйсээ мэдрэх мэдрэмж нь төрөхөд тэмдэглэгдсэн хүйстэй нь нийцдэггүй хүнийг хэлнэ.
Энэхүү дугаарт 30 гаруй насны гей эрчүүдийн төлөөлөл өөрийн түүхээ хуваалцлаа. Та бүхэн түүний тухай, кам аут хийсэн түүхээс нь сонсоорой. Та бүхэнд таалагдсан бол цааш нь түгээж ЛГБТИ хүний эрхийг дэмжиж буйгаа илэрхийлнэ үү. Зарим үгсийн тайлбар: Кам аут- ЛГБТИ хүмүүс өөрийн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллээ бусдад хэлэх, илэрхийлэх. Шүүгээнээс гарах- Кам аут хийгээгүй, өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийг шүүгээндээ байгаа (in the closet) гэж хэлдэг.
loading
Comments (2)

Erdenebayr Anudari

💖

Nov 5th
Reply

Egi

Сайн уу. Энэ под кастыг сонсдог байсан юм аа. Саяхан цагийн ажлынхаа найз япон залуугын чиг хандлага үзэл бодлын талаар сонссон юм аа. Өөрөө эрэгтэй төрсөн боловч дотоод сэтгэл нь өөрийгөө эмэгтэй гэдгээр мэдэрдэг. Зан араншин яахын аргагүй эмэгтэйлэг бөгөөд их нямбай хоол хийх дуртай залуу юм. Цаашид өөрийнхөө гадаад төрхийг өөрчилж өөрийгөө илэрхийлж шарч ирэх бодолтой юм байна. Би ийм подкаст сонсдог талаараа хэлэхэд их баяртай байгаа бөгөөд танилцах хүсэлтэй байна. Өөрийнх нь сонирхол бол өөрийгөө эрэгтэйлэгээр мэдэрдэг эмэгтэй хүнтэй танилцах хүсэлтэй байдаг юм байна. Өөрийг нь эмэгтэй гэвэл уурладаг өөрийн гадаад төрх нь эрэгтэй харагддаг хүнд их сэтгэл татагддаг гэнээ. Японд амьдардаг 20 настай. Нэрийг нь Кирара гэдэг. Танилцахыг хүссэн хэн бүхэнд нээлттэйгээр интэрнэтээр и мэйл бичээрэй гэж хүсэж байна. Yunika.a.kirr@gmail.com 🌸 програмистаар сурдаг оюутан, герман хоол хийх дуртай. Их соэирхолтой хөгжилтэй хүн шүү.

May 3rd
Reply