DiscoverReader.mn
Reader.mn
Claim Ownership

Reader.mn

Author: Reader.mn

Subscribed: 1,827Played: 47,812
Share

Description

Өнөөдөр ном бидний өдөр тутмын хэрэглээ болж хараахан чадаагүй байна. Ийм үед зохиол бүтээл бичдэг болон ном уншиж, түүнийхээ тухай тэмдэглэл хөтөлдөг залуусын дуу хоолой нийгэмд хамгийн чухал билээ. Тийм ч учраас энэ хүмүүсийг нэгтгэх, тэдний бичвэрээр дамжуулан номыг хэрэглээ болгох, уншсан номоо ярилцдаг соёлыг бий болгох гэсэн мөрөөдөлтэйгөөр www.reader.mn сайтыг эхлүүлээд байна.
70 Episodes
Reverse
Та хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсдэг вэ? Түүнийхээ төлөө юу хийж байна вэ? Германы нэрт сэтгэл судлаач Михаэл Винтерхоффын онц сонирхолтой бүтээл болон монгол эцэг эхчүүд, хүүхэд хүмүүжлийн орчин үеийн асуудлуудын талаар ССҮТ-ийн захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг болон сэтгэл судлаач Б.Энхлэн нартай ярилцлаа.
"...бид өнгөрсөн нийгмээ үзэн ядсандаа "орчин үеийн" гэх замбараагүй байдлыг хүүхдүүддээ хэт туйлшран олгож, үр дагаварт нь тэднийг хүмүүжлийн доголдолтой, сэтгэлийн төлөвшлийн хувьд насанд хүрч чадаагүй хүмүүс болгож орхиж. Нэг үгээр хэлбэл одоогийн нийгэм насанд хүрсэн хүний дүртэй боловч балчир сэтгэхүйтэй “хүүхдүүд”-ээр дүүрчихжээ.""ТОМЧУУД ЯАГААД ХҮҮХДИЙН ЭРХШЭЭЛД ОРДОГ ВЭ?" БУЮУ ХҮҮХЭД НАС ҮГҮЙ БОЛЖ БАЙНА
Хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч Ремо Х.Ларго-ийн "Сурах гэдэг өөр: Боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зүгээс бодох нь" номын тухай подкастын талаар ирсэн асуултуудад хариулсан шинэ дугаарыг хүлээн авна уу. Хүүхдүүд хэрхэн суралцдагийг Ремо Х.Ларго мэднэ. Олон улсад алдартай хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч тэр бээр хүүхдэд тохирсон хүмүүжлийн төлөө хүчин зүтгэж яваа нэгэн. Тэрээр хичээлийг хүүхдийн олон янз байдалд тохируулах, хувь хүүхдэд чиглүүлэхийг шаарддаг. Яагаад гэвэл хүүхэд бүр давтагдашгүй. Подкастыг хөтөлсөн: - Р.Энхбат ("Монсудар" хэвлэлийн газрын захирал) - Г.Ариунцэцэг (Сурах, сургах хэрэглэгдэхүүний "Дидо" редакцийн эрхлэгч)
Хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч Ремо Х.Ларго-ийн "Сурах гэдэг өөр: Боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зүгээс бодох нь" номын тухай ярилцсан 3 дахь дугаарыг хүлээн авна уу. "Хүүхэд бүрийн өгөгдсөн чадавхыг бүрэн шавхан хөгжүүлж чадах сургууль л хүүхдийг бие даасан, бүтээлч, сурах чадвартай нэгэн болгож ирээдүйн нийгэмд хөлөө олон амжилттай амьдарч чадах бие хүн болж төлөвшихөд тусалж чадна." Хүүхдүүд хэрхэн суралцдагийг Ремо Х.Ларго мэднэ. Олон улсад алдартай хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч тэр бээр хүүхдэд тохирсон хүмүүжлийн төлөө хүчин зүтгэж яваа нэгэн. Тэрээр хичээлийг хүүхдийн олон янз байдалд тохируулах, хувь хүүхдэд чиглүүлэхийг шаарддаг. Яагаад гэвэл хүүхэд бүр давтагдашгүй. Подкастыг хөтөлсөн: - Р.Энхбат ("Монсудар" хэвлэлийн газрын захирал) - Г.Ариунцэцэг (Сурах, сургах хэрэглэгдэхүүний "Дидо" редакцийн эрхлэгч)
Хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч Ремо Х.Ларго-ийн "Сурах гэдэг өөр: Боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зүгээс бодох нь" номын тухай ярилцсан 2 дахь дугаарыг хүлээн авна уу. "Хүүхэд бүрийн өгөгдсөн чадавхыг бүрэн шавхан хөгжүүлж чадах сургууль л хүүхдийг бие даасан, бүтээлч, сурах чадвартай нэгэн болгож ирээдүйн нийгэмд хөлөө олон амжилттай амьдарч чадах бие хүн болж төлөвшихөд тусалж чадна." Хүүхдүүд хэрхэн суралцдагийг Ремо Х.Ларго мэднэ. Олон улсад алдартай хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч тэр бээр хүүхдэд тохирсон хүмүүжлийн төлөө хүчин зүтгэж яваа нэгэн. Тэрээр хичээлийг хүүхдийн олон янз байдалд тохируулах, хувь хүүхдэд чиглүүлэхийг шаарддаг. Яагаад гэвэл хүүхэд бүр давтагдашгүй. Подкастыг хөтөлсөн: - Р.Энхбат ("Монсудар" хэвлэлийн газрын захирал) - Ж.Хишигжаргал (Хэл шинжлэлийн ухааны докторант, судлаач, редактор)
Reader подкаст энэ удаагийн дугаарт бид хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч Ремо Х.Ларго-ийн "Сурах гэдэг өөр: Боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зүгээс бодох нь" номын тухай ярилцлаа.  "Хүүхэд бүрийн өгөгдсөн чадавхыг бүрэн шавхан хөгжүүлж чадах сургууль л хүүхдийг бие даасан, бүтээлч, сурах чадвартай нэгэн болгож ирээдүйн нийгэмд хөлөө олон амжилттай амьдарч чадах бие хүн болж төлөвшихөд тусалж чадна." Хүүхдүүд хэрхэн суралцдагийг Ремо Х.Ларго мэднэ. Олон улсад алдартай хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч тэр бээр хүүхдэд тохирсон хүмүүжлийн төлөө хүчин зүтгэж яваа нэгэн. Тэрээр хичээлийг хүүхдийн олон янз байдалд тохируулах, хувь хүүхдэд чиглүүлэхийг шаарддаг. Яагаад гэвэл хүүхэд бүр давтагдашгүй. Подкастыг хөтөлсөн: - Р.Энхбат ("Монсудар" хэвлэлийн газрын захирал) - Б.Ундрах ("Сурах гэдэг өөр" номын орчуулагч, "Монсудар" хэвлэлийн газрын редактор)
Францын хувьсгал бол яах аргагүй хүн төрөлхтний нийгэм, соёл болон сэтгэлгээнд тэсрэлт хийсэн түүхэн үйл явдал билээ. Францын хувьсгалын цаад шалтгаан чухам юу байв? Хувьсгал яг хэрхэн өрнөв? Үр нөлөө нь бусад улс орнуудад хэрхэн тархав?  "Шок яриа" подкастын цоо шинэхэн дугаараар бид дээрх асуултуудад хариулсан бөгөөд мэргэжлийн судлаачийн сонирхолтой яриаг хүргэж байна. Онцлох зочноор бид улс төр судлаач, Францын "Sciences Po" их сургуулийн судлаач Б.Дөлгөөнийг урин оролцууллаа. Тэрээр Соён гэгээрлийн үеийн философи болон Францын хувьсгал/инститүцүүдийн түүхийн тухай олон эсээ бичиж нийтлүүлсэн билээ. Модератор: Б.Батбаатар (Монсудар хэвлэлийн газрын редактор) Зочид: - Б.Дөлгөөн (Улс төр судлаач, Францын "Sciences Po" их сургуулийн судлаач) - М.Бямбасайхан (Эрх зүйч, Монсудар хэвлэлийн газрын түүх, нийгмийн ухааны редакцын төслийн менежер)
"Шок яриа" подкастын сонсогчдодоо сүүлийн үед Монголын нийгэмд өрнөөд буй Өвөр Монголчуудын хэл, соёлын асуудлаар мэргэжлийн судлаачдын үгийг хүргэж байна.Энэ удаагийн дугаарт Монсудар хэвлэлийн газрын редактор, Б.БатбаатарМонгол улсын их сургуулийн түүхийн тэнхимийн багш, доктор Н.Алтантөгс нар оролцлоо. 
Монсудар хэвлэлийн газраас зохион байгуулж буй Соён гэгээрлийн өдрийн "Түүх, Өв соёл" 7 хоногийн хүрээнд "Бид яагаад түүхээ мэдэх ёстой вэ?" подкаст.  Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр Эх түүхийн багш нарын нэгдэл ТББ-ын тэргүүн М.Бямбадаш Монсудар хэвлэлийн газрын редактор Б.Батбаатар
Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг #ЗуныгНомтойӨнгөрүүлье хөтөлбөрийн хүрээнд Жангар редакцаас хүргэдэг "Тэрслүү яриа" подкастын хоёр дахь тусгай дугаараараа бид хүүхдүүдтэйгээ цагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ, хүүхэд эцэг эхээсээ юу хүсдэг вэ сэдвийн хүрээнд ярилцсанаа ийнхүү хүргэж байна. Подкаст сонсох холбоосууд: Castbox: https://bit.ly/2CK2IXq YouTube: https://youtu.be/2BWzP9s18ik
Дүрсгүй хүүхэд ба томоотой хүүхэд - Эцэг эхийн боловсролд Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг "Зуныг Номтой Өнгөрүүлье" хөтөлбөрийн хүрээнд "Тэрслүү яриа" подкастын тусгай дугаарыг хүргэж байна.  Эцэг эхчүүдэд зориулсан энэ удаагийн яриагаараа бид "Хүүхдийн сониуч зан юунд хөтөлдөг вэ?", "Дүрсгүй байх нь сайн уу, муу юу?" зэрэг хүүхдийн хүмүүжлийн тухай ярилцлаа.
Хүүхэд юу хүсдэг вэ? Хүүхдийн баярт зориулсан тусгай дугаар Хүүхдийн баяр удахгүй болно. Энэ өдөр бид сурсан зангаараа хүүхдүүдээ амттан, шинэ тоглоом, бэлгээр хуураад л өнгөрнө. Харин бид хүүхдээ “хүн” гэж тоох, хүсэл бодлыг нь хүндлэх, асууж сонирхдог болох цаг хэзээ ирэх вэ? Хүүхэд үнэндээ юу хүсдэг вэ? Хүүхдийн номын редакцын хамт олон энэ тухай ярилцаж, үзэл бодлоо хуваалцлаа.
Монголчууд нутаг усаараа талцан жалга довны үзэл гаргаж, хэн нэгнийгээ араас нь чангааж атаархан жөтөөрхөж, үндэс угсаагаа үнэндээ сайн мэдэхгүй байж халх, ойрад, буриад гэж хэрэлдэх нь өнөөгийн нийгмийн дүр төрх болжээ. Энэ бүхэн юунаас улбаатай юм бол? Модератор: Б.Батбаатар (Монсудар хэвлэлийн газрын редактор) Зочид: С.Ууганбаяр (Монсудар хэвлэлийн газрын түүх, нийгмийн ухааны редакцын төслийн менежер) С.Эрдэнэболд (Улс төрч, "Эзэнт Гүрний Туульс" номын зохиолч) Ц.Минжин (Түүхийн ухааны доктор, судлаач)
Reader подкастын цоо шинэхэн дугаарт бид цэл залуухан зохиолч А.Маралын "Зүүдний даяанч" хэмээх номын талаар хөөрөлдлөө."Заримдаа та хэн нэгнийг үгүйлэхэд тэр хүн хажууд чинь байхгүй, байх ч боломжгүй үед гомдол төрж хамаг бие чинь зарсхийж өөр хэнийг ч ойртуулахгүй өргөстэй мэт болдоггүй гэж үү? Сэтгэлдээ өөр нэгэн шүүгээ нээчхээд тэнд төсөөллийнхөө ертөнцийг нээчихсэн юм." "Тэр л харцаар удаан ширтэж байснаа гараад явчихсан билээ. Энэ бидний сүүлчийн уулзалт байсан юм." "Ядаж зөрөөд өнгөрөхөд бие биеэ танин хараад л харцнаас нь хариултаа мэдээд өнгөрөх сөн." "Хамгийн сүүлд харсан төрх нь өөрчлөгдөн шанаа нь тодорч, нүд нь томрон улам гоо үзэсгэлэнтэй бүсгүйн дүрээр зүүдэнд ирнэ. Өглөө сэрэхэд түүний үнэр өрөөгөөр ханхийж, тун ойрхон байгаа мэт мэдрэгдэнэ." "Саяынх зүүд байв уу? эсвэл бодит явдал уу? хэмээн балмагдсандаа хамаг бие чичрэн, хүйтэн хөлс цуван, орон дотроо удаан хөлбөрөхөд удалгүй нар гийж өглөө боллоо." Эдгээр эшлэлүүд нь “Зүүдний даяанч” номыг улам уншууртай болгож чадсан гэмээр. Сэтгэл догдлуулам дурсамжууд, зүрх зүсэм учралууд, зүүдний ертөнцийн бодролууд, санаанд оромгүй төсөөллүүд, залуу хүний ганцаардал, харилцан яриануудыг элсний ширхэг мэт нарийвчлан харж, бодит байдал, зүүд хоёрыг ялгахгүй болтол төөрөлдүүлж, утга санаагаа давтагдашгүй атлаа таашгүй, олон үйлдэлт оньсон тоглоом мэт бичсэн уг ном таны зүрхний гүн рүү өнгийх болно.   СЭДЭВ: “Зүүдний даяанч” номын тухай | Зүүд ба зэргэлдээ ертөнц  МОДЕРАТОР: Б.Дөлгөөн (Sciences Po их сургуулийн судлаач, улс төр судлаач)  ЗОЧИД: - А.Марал ("Зүүдний даяанч" номын зохиогч) - Г.Өсөхсарнай (Уншигчийн төлөөлөл)
Нью-Йорк Таймс сонины бестселлэр "Зааны тухай бүү бод!" ном хэвлэгдэн гарсан даруйдаа АНУ-д олны анхаарлыг ихэд татаж, унших ёстой номын жагсаалтад зүй ёсоор орсон чухал бүтээл юм.  Улс төрийн маргаан мэтгэлцээн гэдэг үг яриагаараа сонгогчдын оюун санаа, зүрх сэтгэлийг өөртөө байлдан дагуулж эхлэх үед л жинхэнэ утгаараа хэрэгждэг аж. Санаа бодлоо зөв ойлгуулж, амжилттай харилцах нь улс төрийн үйл хэргийн амин сүнс. Үүний тулд өөрсдийгөө тэдний байр суурин дээр тавьж ямар үнэт зүйлстэй, ертөнцийг ямар өнцгөөс харж байна вэ гэдгийг мэдэх шаардлагатай юм. Энэ үйл явцыг "Зааны тухай бүү бод!" номын зохиогч, хэл шинжээч, философич Жорж Лейкофф “харах хүрээ” хэмээн тайлбарлажээ.  Тиймээс сонгогчдын харах хүрээг мэдэж аван, түүнд нь тохирсон мессежийг өгч чадсан хүн л улс төрийн харилцаан дээр амжилттай явах боломжтойг уг ном өгүүлнэ. Үүнээс гадна АНУ-ын улс төрийн амьдрал, нийгмийн чухал асуудлуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж, тэр болгон дээр дүн шинжилгээ хийсэн нь уг номыг улам сонирхолтой болгож чадсан билээ. Цаг үеэ олсон уг чухал номыг энэ оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монсудар хэвлэлийн газар ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн дэмжлэгтэйгээр уншигчдын хүртээл болгосон юм.  Иймд Reader подкастын шинэхэн дугаарт "Зааны тухай бүү бод!" хэмээх номын талаар ярилцлаа. Бид дан ганц номыг ярьсангүй. Харин улс төрийн хэл яриа, маргаан мэтгэлцээн, сонгуулийн уриа, олон нийтийн харах хүрээ зэрэг сэдвүүд дээр анализ хийсэн юм.    МОДЕРАТОР: Б.Дөлгөөн (Sciences Po их сургуулийн судлаач, улс төр судлаач) ЗОЧИД: - Д.Номин (Хуульч) - С.Ууганбаяр (Монсудар хэвлэлийн газрын түүх, нийгмийн ухааны редакцын төслийн менежер)  - Б.Батбаатар (Монсудар хэвлэлийн газрын редактор)
"Жангар" хүүхдийн номын редакцаас хүүхдэд тулгардаг асуудлууд, тэр талаарх томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ. "Чиртаачдын амрыг эрье буюу хүүхдийн тоглоомын тухай" гэх энэхүү дугаарт томчууд өөрсдийн хүүхэд насыг дурсан санаж, ямар тоглоомоор наадан өссөн дурсамжаараа аялсан сонирхолтой ярилцсаныг хүргэж байна. Бага насны хүүхдийн тоглоом нь ердөө саатах хэрэгсэл төдий бус хүрээлэн буй хорвоо ертөнцтэй танилцах чухал үйл гэдэгтэй сонсогч та нийлэх үү? Ярилцсан: Б.Энхзаяа Ц.Бадампүрэв Т.Кимико Б.Ундрах
"Жангар" хүүхдийн номын редакцаас хүүхдэд тулгардаг асуудлууд, тэр талаарх томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ. Бид бүгд л хүүхдийнхээ танин мэдэхүйг хөгжүүлэхийг хүсдэг шүү дээ. Харин нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдлэгийг олгож байгаа болов уу? Мэдээж хүүхдийнхээ сэтгэхүйг хөгжүүлэх нь чухал зүйл ч гэсэн зарим асуудлыг орхигдуулаад байна уу? Бид эдгээр асуултын хариултыг олох гэж санал солилцлоо.  Та ч гэсэн энэхүү яриаг сонсоод нэг бодоод үзээрэй. 
"Жангар" хүүхдийн номын редакцаас хүүхдэд тулгардаг асуудлууд, тэр талаарх томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ. Хүүхэд яагаад өөртөө итгэлгүй болдог вэ? Тэднийг өөртөө итгэлтэй болгохын тулд томчууд юу хийж чадах бол? Хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн зөв арга бол “ИТГЭЛ” хүлээлгэх гэдэгтэй та санал нэгдэх үү? Эдгээр асуултуудын хариултыг бид хамтдаа хайсан юм. Подкастаа сонсоод өөрийн хариултаа олоорой.
Reader подкастын шинэхэн дугаарт бид Монгол улсын ерөнхий сайд асан С.Баярын бичсэн "Жаран хоног "Жаран"-ы бутархай" номын талаар ярилцлаа. С.Баяр уг номоороо өөрийн 60 хоногийн турш саатуулагдах зуураа бичсэн улс төр нийгмийн амьдралын тухай тэмдэглэл, дурсамжийг өгүүлсэн юм.  "Жаран хоног "Жаран"-ы бутархай" номын хэлэлцүүлгийг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монсудар хэвлэлийн газраас зохион байгуулсан билээ.Уг хэлэлцүүлгийг улам дэлгэрүүлэх зорилгоор бид Адмон группийн ерөнхий захирал Р.Энхбат болон Монсудар хэвлэлийн газрын эрхлэгч, түүхч С.Ууганбаяр нартай ярилцсанаа хүргэж байна.
Reader подкастын энэхүү дугаарт Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн редакцаас эрхлэн гаргасан "Монголын Нууц Товчоон" хүүхдэд зориулсан бүтээлийн тухай зохиогч Б.Батцэцэг, номын зураач Б.Төрмөнх болон түүхч С.Ууганбаяр нартай ярилцсанаа хүргэж байна. Уг номыг эрхлэн гаргахдаа юун түрүүнд XIII зууны үеийн уг түүхээс одоогийн хүүхэд залууст чухам юу нь сонин, өгөөжтэй болохыг бодолцсоны үндсэн дээр хэдийгээр дайн байлдаан хүний амьд байх үгүйг шийдэж байсан үе ч гэлээ Чингис хаан хэмээх хувь хүний ямар зан чанар, арга ухаан дэлхийн талыг эзлэхэд хүргэснийг чухалчлан авч үзэх шаардлага зүй ёсоор тавигдсан. Тэр ч утгаараа энэхүү номоо: 1-рт, хүүхдийн дур сонирхолд нийцүүлэхийг, 2-рт, Чингис хааны хийсэн олон дайн тулааныг чухалчлах бус, хувь хүнийхээ хувьд эрхэмлэж асан үнэт чанар, итгэл үнэмшил нь юу байсныг өгүүлэхийг, 3-рт, тэр үеийн монголчуудын өв соёлын утга учрыг тодотгохыг зорин ажиллажээ.
loading
Comments (9)

Хэрлэн

Гайхалтай сайхан подкаст

Aug 7th
Reply

uyanga ch

Яриа хоорондын ая гэнэт чанга дугарахыг багасгах боломжтой болов уу. (Яриа нь цаана ая нь гэнэт чанга дугараад.) Баярлалаа.

Jun 23rd
Reply

Millie Maral

Ёстой бодууштай сэдвээр хэлэлцсэнд баярлалаа. Энэ жилээс авахуулаад хүүхдүүддээ утгаар нь баярлаж цаг гаргаж өнгөрүүлнэ ээ. :) Маш их баярлалаа.

May 30th
Reply

Bolor-Erdene Munkhsaikhan

0B gd bolohgui baihiin?

Mar 30th
Reply (1)

Suvderdene Batsaikhan

ene nom haaguur bgaa bol

Apr 2nd
Reply (1)

Ган Тиг

баярлла хэргтэй хүндэ ямар их хэрг блж бгаг та нар мдкүлдэ нрэ ;)

Mar 18th
Reply

Enerel Narangerel

mash ih bayarlalaa!

Mar 9th
Reply
loading