DiscoverSeheeten Podcast
Seheeten Podcast

Seheeten Podcast

Author: -СЭХЭЭТЭН-

Subscribed: 12,375Played: 276,640
Share

Description

Бид подкаст сувгаараа дамжуулан дараах аудио контентуудыг хүргэж байна:
☀️ Нямын Найм (HH) Лайфстайл подкаст, хөтлөгч Хишигбатын Цогтбилгүүндарь.
☀️Тайвантай Хамт (TX) Номын хэлэлцүүлэг, хөтлөгч Баясгалангийн Тайван.

Бидний бэлтгэж буй контентуудыг хүлээн авч сонсон, бидэнтэй хамт байдаг танд баярлалаа!

Seheeten Mongol Podcast - Est 2017.
79 Episodes
Reverse
А.Идэрбат нь энтерпренер, зөвлөх, хөрөнгө оруулалтын банкир бөгөөд одоогоор "Апекс капитал ҮЦК" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэсэн албан тушаалтайгаар ажиллаж байна. Түүний ярианаас онцлох зүйлс1.6 настай байхдаа зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад ХБНГУ-д амьдрахаар нүүсэн.2.Англи хэл нь муу байсан болохоор түүний ээж нь Их Британы Манчестер хот уруу 6 долоо хоногийн хугацаатай ганцааранг нь явуулсан сорилт нь маш том боломжийг түүнд авчирсан.3.Санхүүгийн эрх чөлөө бол цаг хугацааны эрх чөлөөний төлөөх тэмцэл.4.Хэрвээ чи 5 жил тасралтгүй ажиллаад өөрийн гэсэн хуримтлалгүй байгаа бол өөрийн цагаа ажлын байрандаа барьцаалаад зүгээр л хог цуглуулсан гэсэн үг.5.Бусдад хэрэгтэй хүн бай. 6.Жинхэнэ болон элэгддэг хөрөнгийн ялгааг ойлго.7.Мөрөөдлийнхөө төлөө нэг зүйл дээр төвлөрөөд тууштай тодорхой хугацаанд хичээгээд үз.
Хувь хүний зан төлөв дээр суурилсан нийлмэл чадварууд болох бусдыг ойлгох, багаар ажиллах, хүнтэй харилцах гэх мэт чадварууд нь техникийн болон мэргэжлийн ур чадваруудаас ялгаатай ойлголт юм.Энэ удаагийн дугаараар мэдрэмжийн ур чадварын тухай болон түүнд ямар ур чадварууд багтдаг талаар хүргэж байна.
Сэхээтэн Подкаст маань салбарлаж Anchor дээр Seheeten Backstage буюу Сэхээтэн Тайзны Ард гэсэн шинэ подкаст сувагтай боллоо. Ийнхүү та бүхэндээ хамгийн анхны 3 тайзны ард талын дугаараа нийлүүлээд 1 дугаар болгож Сэхээтэн Подкаст дээрээ хүргэж байна. Үүнээс хойш шинэ дугаарууд маань дан Anchor дээр цацагдах тул Anchor апп-ийг ухаалаг утас дээрээ суулгаж биднийг хүлээн авч сонсоорой, мөн мэдээж компьютер дээрээ ч сонсож болно. Шинэ подкастын маань холбоос: https://anchor.fm/seheetenЭнэ шинэ подкаст маань мэндэлж Тайванаа бид хоёр Монголд анх удаа 2 суваг бүхий подкастыг бий болгож байна. Гэхдээ хоёр тусдаа зүйл гэж ойлгохоос илүүтэйгээр нэг нь нөгөөхийгөө дутууг нөхсөн зүйл гэж ойлгож болно. Учир нь чанартай подкаст хийхийн тулд микрофон, дуу чимээ багатай өрөө, мэргэжлийн програм гээд олон зүйл шаардагддаг иймд заримдаа газар дээрээс нь төрсөн бодлоо Инстаграм дээр стори оруулж байгаа юм шиг аудио байдлаар хүргэх боломжгүй. Харин Anchor-ийг подкаст бүтээгч нь гар утас дээрээ суулгаад гар утсаараа, шууд, хүссэн үедээ бичээд, дуу дэвсээд оруулж болдог тул бидэнд маш олон боломжийг нээж өгч байгаа юм. Мэдээж Сэхээтэн Подкастын хувьд цаашдаа илүү чанартай подкаст контент бүтээхийг зорьж ажиллах болно. Харин Сэхээтэн Тайзны Ард подкастын хувьд илүү чөлөөтэй, засвар өөрчлөлт үгүй түүхий, халуухан контентуудыг цензургүй хүргэх болно.
Сайн хөрөнгө оруулагч, мөнгөний менежер болоход цаг хугацаа хэрэгтэй. Та эрсдэлд дуртай бол бүр ч их цаг хугацаа хэрэгтэй. Энэ ном ямар нэг онол, сайхан санаа, шинэ философийг хуулбарлан бичээгүй. Харин номын зохиолч өөрийн 10 гаруй жил энэ салбарт ажиллан олон харилцагчдынхаа алдаа оноо, өөрийн гаргасан алдаа оноог нэгтгэн дүгнэж бичсэнээрээ онцлогтой.☀️Энэхүү номоор та дараах 3 асуултад хариулт авах болно.1. Санхүүгээ хэрхэн зөв удирдаж, хөрөнгө оруулах илүүдэл мөнгийг бий болгох вэ?2. Хэрхэн зөв хөрөнгө оруулалтын боломжийг сонгож, хөрөнгө оруулах вэ?3. Хэрхэн багцаа зөв удирдаж, хөрөнгө оруулалт хийх, гарах тохиромжтой цагийг сонгох вэ?
Энэ бол нөхөрлөл, хүрээллийн тухай дугаар. Тиймээс ч энэ дугаарыг АНУ-ын топ их сургуулиудын нэг болох Аризонагийн Их Сургуулийн (U of A) шинэхэн төгсөгч Б.Бат-Оргилын хамт Тайванаа, Билгүүнээ гурав хамтдаа ярилцан өрнүүлэв. Бидний ярилцсан сэдвүүдээс дурдвал: Нөхөрлөл, хамтрал хүний ямар хэрэгцээ шаардлага, мэдрэмжийг хангадаг тухай, энэ нь яагаад чухал болох. Минималист хандлагыг амьдралын хүрээлэлдээ мөн хэрэглэж хортой нөхөрлөлөө өндөрлөх. Нөхөрлөл, хүрээлэл хувь хүний хөгжил болон мэргэжлийн өсөлт дэвшилтэд хэрхэн нөлөөлдөг. Хүмүүст илүү их сайн уу гэж хэлэх, бусадтай түрүүлж мэндлэх түүний ач холбогдол. Өөрийгөө илэрхийлэх, сэтгэлээ онгойлгож ярих нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ. Найз нөхөрлөлөө илүү удаан хадгалж үлдэх аргууд.
Барак Обама, Билл Гейтс болон Марк Зүкерберг нарын сонголт.Иерусалемын Хебрю их сургуулийн профессор Юваль Ной Харарийн хүн төрөлхтний үүслээс эхлээд түүний хувьслыг өгүүлсэн энэхүү ном нь олон улсад бестселлэр болсон юм.Хүн төрөлхтний түүхийн талаарх ихэнх номууд түүхийн эсвэл биологийн талаас харж бичигдсэн байдаг бол Др.Харари энэ хэвшмэл байдлыг барагцаагаар 70,000 жилийн тэртээх түүхийг орчин үеийн танин мэдэхүйн аргаар бичигдсэн маш шинэлэг энэхүү номоороо эвдэж чадсан.☀️Энэхүү контентыг бид анх 2018 оны 11-р сарын 18-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
Хорин жилийн өмнө, англи хэлний багш Жек Ма Алибаба-г байгуулсан нь өдгөө хэдэн зуун сая хэрэглэгчтэй интернэт худалдааны эзэнт гүрэн болж цогцолж, Walmart, Amazon-тай өрсөлдөхүйц дэлхийн шилдэг компани болжээ. 2014 онд IPO гаргаж, 25 тэрбум долларыг хөрөнгийн зах зээлээс босгосон нь дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том амжилт юм. Энэ номын зохиогч Данкан Кларк 1999 онд Алибаба-гийн анхны оффис болох жижигхэн сууцанд Жектэй танилцаж, тус компанийг дөнгөж байгуулагдсаны дараа зөвлөхөөр нь ажиллаж байв. Тухайн үед Жек түүнд Алибабагийн 100’000 гаруй хувьцааг, нэгж хувьцааг 30 центээр авах боломжийг өгчээ. Харамсалтай номын зохиолч энэ саналд татгалзаж, 30 сая долларын алдаа хийх нь тэр. 2014 оны 9-р сард Алибаба IPO гаргаж, өнөөх гайхамшигт шийдвэр 30 сая долларын алдаа болж хувирчээ. Жек Алибаба группийн амжилтыг эмэгтэй ажилчидтайгаа үргэлж холбодог. Алибабагийн нийт ажилчдын 47 хувь нь, үүсгэн байгуулагчдын 1/3 нь эмэгтэйчүүд билээ.☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 1-р сарын 12-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
Энэ бол хүч чадлын тухай дугаар. Зөв дадал зуршлын хүний амьдралд бий болгож болох боломжит хүч болон уг хүчийг тогтоон барихад шаардлагатай чадлын тухай ойлголтыг хөтлөгч Х.Цогтбилгүүндарь миний бие өөрийн ажиглалт болон мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээ дээр үндэслэн хүүрнэв. Ярьсан сэдвүүдээс: Шинэ дадал зуршил бий болгоход өөрөөсөө өнөөдөр юу шаардах вэ? Хэрхэн шинэ зуршил эхлүүлэх; Зуршлын тэмдэглэл гэж болох мөн хэрхэн хөтлөх; willpower буюу сэтгэлийн тэнхээ гэж вэ, үүнийгээ хэрхэн шавхахгүй байх тухай; 21 хоногт дадал зуршил тогтдог эсэх тухай гэх мэт
Опра Гайл Уинфри 1954 онд Миссиссипийн хөдөө газар өсвөр насны охины анхны хүүхэд болон төржээ. Тэднийх тун ядуухан айл байсан бөгөөд Опра өсвөр насандаа бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, ердөө 14 настай байхдаа хүүхэд төрүүлсэн ч хүү нь удалгүй эндсэн гэдэг. Энэ бүх зовлон зүдгүүрийг туулсны эцэст тэр "эфирийн хоолой"-ныхоо ачаар 16 настайдаа радиод ажилд орж, 19 насандаа телевизийн оройн мэдээний хөтлөгч болсон байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэрч бэлтгэлгүйгээр сайн хөтөлж чаддаг авьяас нь түүнийг улмаар ток шоу руу хөтлөв. Чикаго хотын рэйтингээрээ гуравт ордог ток шоуг нэгт оруулсныхаа дараа тэр өөрийн медиа компанийг үүсгэн байгуулж, "Опра Уинфригийн Шоу"-г хөтлөх болжээ.☀️Энэхүү контентыг бид анх 2018 оны 2-р сарын 12-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
Отгонбаатарын Мөнхжин ах бол дэлхийн бизнес санхүүгийн төв болсон Нью-Йорк хотод амьдарч ажиллаж буй бизнес, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн. Олон нийтийн сүлжээгээр дамжуулан зөв мессеж, санааг илэрхийлэн хүргэсээр ирсэн тэрээр дэлхийд тэргүүлэгч Вашингтоны Их Сургуулийн Фостер Бизнесийн Сургуулийн төгсөгч билээ. Амжилттай хөрөнгө оруулах, хувьцаа арилжих талаарх мэдээллүүдийг өөрийн сонирхолтой, хувь хүний эрх чөлөө ханхалсан амьдралын хэв маягтайгаа хослуулан бидэнтэй хуваалцдаг үнэ цэнэ бүтээгч О.Мөнхжин ахтай энэ дугаарт ярилцсан онцлох сэдвүүд: 1. Дунд сургуулиа төгсөөд Америкт ирж өөрийгөө сорьж, таньж, өөрийгөө дахин нээж олж өнөөдрийнхөө амьдралыг бий болгосон түүх2. Өөрийн хэрсүү гярхай зангаараа олж авсан ойлголтууд, ухаарлуудаа Монголчуудтайгаа хуваалцаж байсан туршлага3. Дэлхийн манлайлагчид, удирдагчид, хөрөнгөтнүүдийн шүүн тунгаах чадвар маш хөгжсөн байдаг. Яагаад энэ шүүн тунгаах чадвар чухал вэ?4. Карьер сонголтоо хэрхэн хийх буюу харамсахгүй амьдрахын тухай5. Мөнхжин ба Алим буюу үнэ цэнийг бүтээж байж бизнес амжилттай байдаг түүх
loading
Comments (142)

Сарангэрэл Готовдорж

баярлалаа

Jul 11th
Reply

Б. Мөнө

баярлалаа үнэхээр гоё зүйлс сонслоо мундаг шүү Та нар байнга сонсдог амжилт

Jun 30th
Reply

Sergelen Seegii

sonsoj uzlee, Haliunaa ene hutulburiinhuu talaaraa arai oor helbereer surtalchilgaa hiivel iluu ur duntei baihaa, Seheeten podcast-iin hemneliig aldagduulsan nevtruuleg bolson bn. Gehdee bayrlalaa.

Jun 22nd
Reply

Любовь Жизнь

vneheer gaihaltai bailaa wow

Jun 20th
Reply

Namuun Namuun

bayrlalaa

Jun 13th
Reply

D. Tsogzol

ene emegtein ner insta n yu we

Jun 1st
Reply

Даваасүрэнгийн Золзаяа

bayrlalaa. mundg zaluuchuud yma. ogloo ert sonsson bolhoor uneheer goy bla😃

Jun 1st
Reply

Zulaa Ulzii

sain bnu? mongol orchuulgaar bga bolov uu?, bayarlalaa.

May 27th
Reply

М. Доогий

Zulaa Ulzii mongol orchuulga bga intert bga Bha

Jun 22nd
Reply

Д. Лиза

podcastuudiig tani tesen ydan huleedeg shuu😊 mash saihan podcast bolson bna 😇😇😍

May 26th
Reply

Д. Гэрэлчимэг

Sn bnu daraagin nomin heleltsuulger ugluuni gaihamshig nomin tuhai yriach udur bur sonsoj uram awdag shuu bayrlalaa 🤗🤗🤗

May 26th
Reply

Д. Гэрэлчимэг

Sn bnu daraagin nomin heleltsuulger ugluuni gaihamshig nomin tuhai yriach udur bur sonsoj uram awdag shuu bayrlalaa 🤗🤗🤗

May 26th
Reply

Д. Гэрэлчимэг

Sn bnu daraagin nomin heleltsuulger ugluuni gaihamshig nomin tuhai yriach udur bur sonsoj uram awdag shuu bayrlalaa 🤗🤗🤗

May 26th
Reply

Bayar Tsengel

just do it shuud shaa goe bailaa bayrlalaa

May 24th
Reply

Б. Лхагвадулам

bi ene podcastiig erthen sonsohq yugaa hiigeed ywjiisan yum boldoo🤔vneheer uram zorig ugsun goy podcast bolson bn tsaashdiinh ni ajild ni undruus undur amjilt husyee💪💪

May 18th
Reply

MNG Mongoo

Uram zorig ogsond mash ih bayrlalaa 🙏🙏🙏

May 16th
Reply

PaaGii DavaaDorj

bayrlalaa mash goy engiin yriatai shn hun bnaa.

May 15th
Reply

Sainaa Sainaa

yamar goe saihan yariltslaga sonschihvoo. bayarlaa seheeten podcast.

May 15th
Reply

Dolgorsuren Tsevegmed

Yamar goyo yariltslaga ve, woow ! Yamar ih uram ugch bn aa. Unendee duustal n sonsoj chadsangui. Sonsood bur gyals hiih yostoi yumaa hiiye gj bodogttol erch huch avlaa. Ene dugaariig zgr l dahin dahin davtaj sonsood bmaar yum bn. Mash ih bayarlalaa :))

May 15th
Reply

Coram Deo Mongolia 🇲🇳

Солонгосын Пак Жон Хи ерөнхийлөгчийн талаарх номыг ярьвал болох уу

May 12th
Reply

Coram Deo Mongolia 🇲🇳

Хийсэн зүйлсээр нь дамжуулаад номонд дурлах боллоо. Хөдөлгөх хүч минь болжээ.

May 12th
Reply
loading
Download from Google Play
Download from App Store