DiscoverSeheeten Podcast
Seheeten Podcast

Seheeten Podcast

Author: -СЭХЭЭТЭН-

Subscribed: 13,368Played: 325,898
Share

Description

Бид подкаст сувгаараа дамжуулан дараах аудио контентуудыг хүргэж байна:
☀️ Нямын Найм (HH) Лайфстайл подкаст, хөтлөгч Хишигбатын Цогтбилгүүндарь.
☀️Тайвантай Хамт (TX), хөтлөгч Баясгалангийн Тайван.

Бидний бэлтгэж буй контентуудыг хүлээн авч сонсон, бидэнтэй хамт байдаг танд баярлалаа!

Seheeten Mongol Podcast - Est 2017.
85 Episodes
Reverse
Сэхээтэн Подкаст маань 1.5 сая удаа татагдсан буюу давхардсан байдлаар Монголын хүн амын тооны талтай тэнцэхүйц хэмжээнд татагдсан байна. Энэ подкастын хамтран хөтлөгч миний хувьд (Билгүүнээ) үнэндээ контент бүтээгээд аль хэдийн 10 жил өнгөрсөн байна. Тэгвэл энэ бүх жилүүдэд миний дижитал контент бүтээсэн туршлагаас ямар 5 зүйлийг би онцолж контент бүтээж эхлэх гэж буй хэн нэгэнд зөвлөх байсан бол? Тэр зөвлөгөөг маань энэ удаагийн дугаараас маань хүлээн авч сонсоорой.
Долоо хоногоо үнэлж дүгнэн улмаар илүү сэтгэл хангалуун долоо хоногуудыг ирээдүйд бүтээх тухай дугаар маань бэлэн боллоо. Энэхүү аргыг та мэдээж өөр хаанаас ч олохгүй, учир нь Сэхээтэн Гэр Бүл бид хамтдаа өнгөрсөн хугацаанд энэхүү Нямын Найм гэдэг амьдралын хэв маягийг хамтдаа бүтээж, долоо хоногын сүүл бүрт өөрсдөөсөө асуултууд асуудаг болцгоосон. Тэр асуултууд ямар асуултууд байх вэ? гэдэгт бид хамгийн ухаалгаар хандсаар ирсэн тул бидний ГАЛ АСУУЛТУУД бий болсон билээ. Иймд энэ бол миний болон таны бүтээл! Дугаарын сүүл хүртэл хүлээж байгаад миний зарлаж буй бонус-бэлгийг хүлээн аваарай.
Мэдээлэл технологийн салбарт өөрийн ур чадвараа сорьж, хиймэл оюун ухаан, машин сургалтыг ашигласан төслүүд дээр амжилттай ажиллаж яваа энэхүү талбартаа хэрэгцээтэй, үнэ цэнтэй мэргэжилтэн болохоор зорьж буй "Оюу толгой" ХХК-ийн өгөгдөл системийн шинжээч Д.Одсэлмаа уригдан оролцсон.Түүний хувьд 2015 онд ШУТИС-г програм хангамж мэргэжлээр бакалаврын зэрэг, 2018 онд Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн Их сургуулийг тус мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 2018 оны 8 сараас 2019 оны 2 сар хүртэл "Оюу толгой" ХХКомпанийн Мэдээлэл Технологийн хэлтэст дадлагажигч оюутнаар ажиллах хугацаандаа машин сургалт ашиглан үр бүтээмжийг нэмэгдүүлэх төслийг амжилттай гүйцэтгэж дадлагажигч оюутнаас үндсэн ажилтан болох боломжийг өөртөө бүрдүүлж, туршлагатай мэргэжилтнүүдэд үнэлэгдэж яваа залуу мэргэжилтэн. Тэрээр код бичих, програмчлалын хэл судлахад өөрийн чөлөөт цагаа зарцуулж, сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг судалж дэлхийд өрсөлдөх чадварлаг мэргэжилтэн болохоор зорин ажиллаж байна.
Өөрийгөө олж таньж үнэ цэнэ бүтээгч байхын тулд хамгийн чухал 5 зүйлс юу вэ? гэсэн асуултад хариулсан энэхүү дугаараар та бусдад дорд мэт мэдрэмж төрүүлэхгүй байх тухай, бие дааж эрэмбэлж сурах тухай, бусадтай дотно байж дипломат мэт харилцаагаа хадгалах тухай, Бабилоний хамгийн баян хүний сэтгэлгээтэй байх тухай болон өөрчлөлтөд бэлэн байх гэсэн 5 зарчмаас суралцах болно.
Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Тегераны Их Сургуулийн улс төр, хуулийн сургуулийн магистрын төвшний оюутан Алтангэрэл овогтой Анхбаяр оролцож байна. Тэрээр албан ёсоор Монголоос Иран улсад суралцаж буй хамгийн анхны оюутан болж дараа дараагийн оюутнууд тус улсад суралцах үүд хаалгыг нь нээж өгч байна.Түүний ярианаас онцлох зүйлс1.Хамгийн анх Иран улсад очоод залуусынх нь харилцааны өндөр соёлтой байдал, олон талын мэдлэгийн төвшинг нь хараад гайхаж байлаа.2.Хамгийн анхны хичээл шууд Перс хэл дээр орж эхэлсэн. Тэр үед багш минь Перс хэлнээс өөр хэлээр ангид ярихгүй байхыг сануулаад перс хэлний хамгийн анхны шинэ үсгийг зааж байсан цаг саяхан.3.Иран Улсын Тегераны их сургуульд 45 орны оюутнууд сурч байна.4.Перс хэлийг сурч чадахгүй уйлаад сууж байх үед буцаад эх орон уруугаа явахыг маш ихээр хүсэж байсан. Тэр үед хэрвээ би сургуулиа орхиод явах юм бол буцаж ирж чадахгүй. Зөвхөн Анхбаяр гэдэг хүний нэр биш Монгол улсын нэрийг төлөөлж ирсэн болохоор бууж өгөлгүй сургуульдаа үргэлжлүүлж сурах маш том шалтгаан байлаа.5.Харвардын Их Сургуулийн танилцуулсан судалгаагаар хүний мэдрэмжийг хамгийн сайн илэрхийлж чадаж буй хэл бол Перс хэл.
Сэтгэл хангалуун, аз жаргалтай, тэнүүн ирээдүйг бүтээх боломж өнгөрсөнд бус гагцхүү өнөөдөрт оршдог. Тэгвэл таны өмнө буй энэ өдрийг ямар сэтгэлгээ, ямар хандлагаар өнгөрөөж өөрийн хүсэж, мөрөөдөж, төсөөлж буй ирээдүйг бүтээх вэ? Энэ асуултыг хариултыг та Нямын Наймын 70-р дугаарын зочин Нямжавын Одонхүүгээс авах болно. Тэрээр ОХУ-д Нислэгийн Инженер мэргэжлээр төгсөж улмаар хүлгийн жолоог АНУ уруу залж өнөөдөр тус улсын хөдөлгөх хүч болсон тээвэрлэлтийн салбарт ажиллаж буй чадварлаг Монгол мэргэжилтэн юм.
А.Идэрбат нь энтерпренер, зөвлөх, хөрөнгө оруулалтын банкир бөгөөд одоогоор "Апекс капитал ҮЦК" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэсэн албан тушаалтайгаар ажиллаж байна. Түүний ярианаас онцлох зүйлс1.6 настай байхдаа зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад ХБНГУ-д амьдрахаар нүүсэн.2.Англи хэл нь муу байсан болохоор түүний ээж нь Их Британы Манчестер хот уруу 6 долоо хоногийн хугацаатай ганцааранг нь явуулсан сорилт нь маш том боломжийг түүнд авчирсан.3.Санхүүгийн эрх чөлөө бол цаг хугацааны эрх чөлөөний төлөөх тэмцэл.4.Хэрвээ чи 5 жил тасралтгүй ажиллаад өөрийн гэсэн хуримтлалгүй байгаа бол өөрийн цагаа ажлын байрандаа барьцаалаад зүгээр л хог цуглуулсан гэсэн үг.5.Бусдад хэрэгтэй хүн бай. 6.Жинхэнэ болон элэгддэг хөрөнгийн ялгааг ойлго.7.Мөрөөдлийнхөө төлөө нэг зүйл дээр төвлөрөөд тууштай тодорхой хугацаанд хичээгээд үз.
Хувь хүний зан төлөв дээр суурилсан нийлмэл чадварууд болох бусдыг ойлгох, багаар ажиллах, хүнтэй харилцах гэх мэт чадварууд нь техникийн болон мэргэжлийн ур чадваруудаас ялгаатай ойлголт юм.Энэ удаагийн дугаараар мэдрэмжийн ур чадварын тухай болон түүнд ямар ур чадварууд багтдаг талаар хүргэж байна.
Сэхээтэн Подкаст маань салбарлаж Anchor дээр Seheeten Backstage буюу Сэхээтэн Тайзны Ард гэсэн шинэ подкаст сувагтай боллоо. Ийнхүү та бүхэндээ хамгийн анхны 3 тайзны ард талын дугаараа нийлүүлээд 1 дугаар болгож Сэхээтэн Подкаст дээрээ хүргэж байна. Үүнээс хойш шинэ дугаарууд маань дан Anchor дээр цацагдах тул Anchor апп-ийг ухаалаг утас дээрээ суулгаж биднийг хүлээн авч сонсоорой, мөн мэдээж компьютер дээрээ ч сонсож болно. Шинэ подкастын маань холбоос: https://anchor.fm/seheetenЭнэ шинэ подкаст маань мэндэлж Тайванаа бид хоёр Монголд анх удаа 2 суваг бүхий подкастыг бий болгож байна. Гэхдээ хоёр тусдаа зүйл гэж ойлгохоос илүүтэйгээр нэг нь нөгөөхийгөө дутууг нөхсөн зүйл гэж ойлгож болно. Учир нь чанартай подкаст хийхийн тулд микрофон, дуу чимээ багатай өрөө, мэргэжлийн програм гээд олон зүйл шаардагддаг иймд заримдаа газар дээрээс нь төрсөн бодлоо Инстаграм дээр стори оруулж байгаа юм шиг аудио байдлаар хүргэх боломжгүй. Харин Anchor-ийг подкаст бүтээгч нь гар утас дээрээ суулгаад гар утсаараа, шууд, хүссэн үедээ бичээд, дуу дэвсээд оруулж болдог тул бидэнд маш олон боломжийг нээж өгч байгаа юм. Мэдээж Сэхээтэн Подкастын хувьд цаашдаа илүү чанартай подкаст контент бүтээхийг зорьж ажиллах болно. Харин Сэхээтэн Тайзны Ард подкастын хувьд илүү чөлөөтэй, засвар өөрчлөлт үгүй түүхий, халуухан контентуудыг цензургүй хүргэх болно.
Сайн хөрөнгө оруулагч, мөнгөний менежер болоход цаг хугацаа хэрэгтэй. Та эрсдэлд дуртай бол бүр ч их цаг хугацаа хэрэгтэй. Энэ ном ямар нэг онол, сайхан санаа, шинэ философийг хуулбарлан бичээгүй. Харин номын зохиолч өөрийн 10 гаруй жил энэ салбарт ажиллан олон харилцагчдынхаа алдаа оноо, өөрийн гаргасан алдаа оноог нэгтгэн дүгнэж бичсэнээрээ онцлогтой.☀️Энэхүү номоор та дараах 3 асуултад хариулт авах болно.1. Санхүүгээ хэрхэн зөв удирдаж, хөрөнгө оруулах илүүдэл мөнгийг бий болгох вэ?2. Хэрхэн зөв хөрөнгө оруулалтын боломжийг сонгож, хөрөнгө оруулах вэ?3. Хэрхэн багцаа зөв удирдаж, хөрөнгө оруулалт хийх, гарах тохиромжтой цагийг сонгох вэ?
loading
Comments (156)

Hector Perez

Goe bailaa tom msj awlaa

Aug 17th
Reply

ms jin

Hector Perez 좋아요

Aug 19th
Reply

AriunErdene Purevdorj

Сайн уу Цогтбилгүүндариа би чиний подкастыг маш их шимтэн сонсдог. Яах аргагүй чиний подкаст надад маш их нөлөөлсөн, ямар гоё юм бэ гээл сонсдог блаа. Анх би Бат-Уянга охины оролцсон дугаараас сонсож эхэлсэн. Дараа нь Тайваны, Цэлмүүний дугаар гээд сонсдог болсон. Нилээн хэдэн дугаар сонсоод нээрээ энэ хүүхэд юу яриад бнаа гээд бүүр өглөө болгон ажилдаа явах болгондоо сонсдог болсон. Харин одоо би өөрийн подкастыг хийж эхлэх гэж бгаадаа баяртай бн. Энэ бүхний эхлэл бол яах аргагүй чиний подкаст бсан шүү🤩мөн чамайг инстаграммаар дагах гсн юм хаягаа өгч болох уу подкастын талаар зарим асуух зүйлс гарахаар зөвлөгөө авах гсн юм баярлалаа🙏🏻

Aug 14th
Reply

Redboy Jacob

PODCAST TAALAGDLAA, ene dugaar baga zereg nurshuu bolson ym shig sanagdlaa

Aug 10th
Reply

khishigmaa

sainuu? baysalgal hiideg gsn. ter bichlegnii linkiig tawj uguuch bayrlalaa 😊

Aug 7th
Reply

Davaagerel Gantulga

goe yrilstlaga bnaa vneheer motivation avch chadlaa thanks

Aug 3rd
Reply

Buyankhishig Ishdorj

tiimuu nohor hamag sonsoh sonirholig alga bolgoj bna.

Aug 2nd
Reply

Buyankhishig Ishdorj

tiimuu gd bgaa nohor yariulaachee. tovogtei nohor ve. busdaar mash sain podcast bolson bna. bayarlalaa.

Aug 2nd
Reply

Sunjee Sunjee

Helloo seheeten podcast-n baingiin sonsogch bn bnoo Seheeten podcast - n hamt olondoo amjilt husey.

Jul 30th
Reply

Tuya Tukana

hii

Jul 28th
Reply

Alice

ene podcast iig sonsood uurtuu uurchlult hiij chadna gedegt bat itgeltei bolloo ☺ bayrlla

Jul 26th
Reply

Kh Bayasgalan

Баярлалаа

Jul 25th
Reply

Сарангэрэл Готовдорж

баярлалаа

Jul 11th
Reply

Б. Мөнө

баярлалаа үнэхээр гоё зүйлс сонслоо мундаг шүү Та нар байнга сонсдог амжилт

Jun 30th
Reply

Sergelen Seegii

sonsoj uzlee, Haliunaa ene hutulburiinhuu talaaraa arai oor helbereer surtalchilgaa hiivel iluu ur duntei baihaa, Seheeten podcast-iin hemneliig aldagduulsan nevtruuleg bolson bn. Gehdee bayrlalaa.

Jun 22nd
Reply

Любовь Жизнь

vneheer gaihaltai bailaa wow

Jun 20th
Reply

Namuun Namuun

bayrlalaa

Jun 13th
Reply

D. Tsogzol

ene emegtein ner insta n yu we

Jun 1st
Reply

Даваасүрэнгийн Золзаяа

bayrlalaa. mundg zaluuchuud yma. ogloo ert sonsson bolhoor uneheer goy bla😃

Jun 1st
Reply

Zulaa Ulzii

sain bnu? mongol orchuulgaar bga bolov uu?, bayarlalaa.

May 27th
Reply

М. Доогий

Zulaa Ulzii mongol orchuulga bga intert bga Bha

Jun 22nd
Reply

Д. Лиза

podcastuudiig tani tesen ydan huleedeg shuu😊 mash saihan podcast bolson bna 😇😇😍

May 26th
Reply
loading
Download from Google Play
Download from App Store