Claim Ownership

Author:

Subscribed: 0Played: 0
Share

Description

 Episodes
Reverse
Тэтгэлэг аппликэйшний үүсгэн байгуулагч Б.Батзаяатай Хоббигоо ажил болгож өөрийн хүссэн зүйлээ хийж амьдрах, Боломж хаана байдаг, Тэтгэлэг хүртэх бодит боломж бололцоо, Утга учиртай харилцаа холбоо, Өөрийгөө орчин үед хэрхэн илэрхийлэх тухай зэрэг сэдвүүдээр энэ удаагийн дугаартаа бид ярилцлаа. Зочны тухай: - Тэтгэлэг аппликейшн: http://www.tetgeleg.com/ - Instagram: https://www.instagram.com/fromzaya/ Хамтарч бүтээлцсэн: - ДҮРСИЙГ (Youtube хувилбарт): https://graph.mn/ | “Нүдэнд тусахуйц” мэдээ мэдээллийн сайт - АУДИОГ: https://www.tincanpodcastroom.com/ | Подкаст бичлэгийн студи Энэ дугаарын хөтлөгч Билгүүнээ байлаа ⚡️ Надтай холбогдоорой: - Instagram: http://instagram.com/tsogtbilguundari
Адлерын сэтгэл судлалын талаар өгүүлэх энэхүү сонирхолтой номын хэлэлцүүлгийг энэ удаагийн дугаараар онцлон хүргэлээ.
2021 оноо дүгнэж 2022 ондоо бэлдэх бэлтгэлээ та хийсэн үү? Энэ дугаараараа хөтлөгч Билгүүнээ нь 2021 оноо Нямын Найман асуултуудын тусламжтайгаар дүгнэж эцэст нь 2022 ондоо ямар зорилго, зорилтууд тавиад байгаа гэдгээ хуваалцлаа.
Tesla Trader-ийн үүсгэн байгуулагч Болд бидний урилгыг хүлээж авч хувьцаа, койн, зах зээлийн хөдөлгөөн, мөнгөний урсгалтай холбоотой сонирхолтой яриаг бидэнд хүргэлээ.
Сайн уу хөтлөгч Билгүүнээ байна. Би 2022 онд хувийн Youtube сувгаа хөгжүүлэх зорилго тавиад хэд хоногийн өмнө анхны бичлэгээ Youtube суваг дээрээ оруулсан байгаа (Холбоосыг нь доор оруулав). Миний хамгийн түрүүнд хүргэсэн бичлэг нь "See you in ... ago" нэртэй цувралын анхны дугаар юм. Энэ цувралаар би амьдралынхаа өнгөрснийг эргэн харж, туршлагуудаасаа хуваалцаж, тухайн үед төрж байсан мэдрэмж, бодлуудаа хуваалцах зорилготой билээ. Би 2013 онд 45-р дунд сургуулийг төгсөөд шууд АНУ-д суралцахаар очиж, тэндээ насанд хүрсэн бүхий л амьдралаа буюу өнгөрсөн 8 жилийг өнгөрүүлж 2021 оны зун магистраа төгсчихөөд эх орондоо эргэж ирсэн. Надтай холбогдохыг хүсвэл миний Инстаграм хаяг болох @tsogtbilguundari -р холбогдоорой. Энэ подкастыг бичлэг хувилбараар нь үзэх: https://youtu.be/ouF_5AS_i0M Миний Youtube суваг: https://www.youtube.com/Tsogtbilguundari
"Маргааш руу аливаа зүйлийг түлхэнэ гэдэг бол дахиад л нөгөөдөр рүү түлхэх бас нэгэн шалтгаан" - Галнямын Уянга Ард Пропертиз компанийн Гүйцэтгэх Захирал, ТэнГэрЛиг Медиа Групп (ТМГ)-ийн ТУЗ-ын Дарга, "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх хөдөлгөөн"-ий Монгол дахь элч төлөөлөгч, Г.Уянга (@ingaana) нь 127-р дугаарын зочноор оролцлоо. Сэхээтэн Подкастын 4 жилийн ой болон "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр"-ийн хүрээнд энэхүү дугаарыг бэлтгэлээ. --- 🎊 Үүсгэн байгуулагдсаны 4 жил тохиож байгааг тэмдэглэн Сэхээтэн Подкастын хөтлөгч Цогтбилгүүндарь, Тайван нар Fat Cat Jazz Club-ын зохион байгуулдаг "Bartender Battle"-д оролцох гэж байна. Хэн нь илүү амттай сайхан коктейль сэгсрэхийг мэдрүүлэх гал асам тулаантай нэг үдшийг Сэхээтэн гэр бүлээрээ өнгөрүүлцгээе! 📌Хэзээ: 11-р сарын 24, Лхагва Бид хаалгаа 18:00 цагт нээж 00:00-д хаана Сүүлийн захиалга 23:00 ТАКС: Байхгүй Багтаамж: 40 хүн |Хүний тоо хязгаартай тул та ширээгээ урьдчилан захиалаарай| Холбоос: bit.do/FatCatRSVP Утас: 98116886 Захиалга авах: 11:00-19:00 --- #Түүхээ_хуваалцъя сошиал уралдаан 😌Хүмүүн заяанд төрсний эрхэм чанарыг хүн бүрт ойлгуулж, нийгэмдээ нэр төртэй, зөв бие хүн болж төлөвшихөд хөтлөх зорилготой "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийг дэлхий даяар жил бүрийн аравдугаар сарын гурав дахь лхагва гарагт тэмдэглэдэг билээ. Unread-ын багийнхны зүгээс Global Shapers Community Ulaanbaatar Hub , Ard Financial Group -ийн хамт олонтой хамтран энэ жилийн "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийг тохиолдуулан #Түүхээ_хуваалцъя сошиал постын уралдааныг уншигчдынхаа дунд зарлаж байна. 🧐 Уралдаанд хэрхэн оролцох вэ?: 👉Өөрийнхөө нэр төрийг ойлгон, өөрийгөө танин мэдэхэд тань нөлөөлсөн тэр л үйл явдал, түүхээ фэйсбүүк, инстаграм платформуудын аль нэгэнд нь постолж бидэнтэй хуваалцаарай. Энэ дугаараа сонсоод screenshot зураг аваад @tsogtbilguundari @ingaana нарыг Инстаграм стори дээр "tag" хийж мөн болно. 👉Мөн постдоо заавал #GlobalShapersUBHub #DignityDay #НэрТөр #Түүхээ_хуваалцъя хаштагуудыг ашиглан, Public тохиргоотой постлоорой. Ингэснээр бид таны постыг харж чадна. ⏰Зохион байгуулагдах хугацаа: 2021 оны арваннэгдүгээр сарын 22 хүртэл 🙌Шалгаруулах зарчим: “Global Shapers Ulaanbaatar Hub”, “Unread” багийнхан уралдаанд оролцсон түүх нэг бүртэй танилцаж, ялагчийг шалгаруулна. Ингэхдээ like, share-ийн тоо, постын урт богиныг харгалзахгүй бөгөөд бид зөвхөн агуулгыг чухалчлах болно. 👆Сошиал постын уралдаан тул та өөрийн түүхээ ямар ч хэлбэрээр (текст, зураг, бичлэг гэх мэт) хуваалцах боломжтой. Гагцхүү Public тохиргоо, хаштагуудаа мартаж болохгүй. 🏆Шагнал: 10000 АрдКойн + Гарын бэлэг "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: https://unread.today/c/insight-global-dignity-day2021
Нямын Наймд тавтай морил! Хөтлөгч Цогтбилгүүндарь тантай долоо хоногийн онцлох 8 зүйлсээ хуваалцаж байна.
Harvard Business School-д Бизнесийн Удирдлагын магистр зэрэг хамгаалсан, Samsung компанийн олон улсын стратеги хариуцсан менежер Р.Эрдэнэтулга зочноор оролцлоо.
Амьдралынхаа 17 жилийг Стэнфорд, Кембридж, Йелийн их сургуулиудад боловсрол эзэмшихэд зарцуулсан тархины мэс засалч Пол 36 насандаа өөрөө уушгины хорт хавдраар өвчилж үхэлтэй нүүр тулгарсан үеэ бодитоор сийрүүлсэн бичсэн ном. Тэрээр амьдралынхаа турш дахин хэзээ ч ашиглахгүй ур чадварыг хуримтлуулсаар ирснээ үхлийн өмнө ирэхдээ л мэдсэн.
TomYo EDTech-ийн үүсгэн байгуулагч В. Баярсайхан Залуус, Боловсрол, Дэлхий гэсэн сэдвүүдийн хүрээнд чөлөөтэй ярилцлаа.
Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Head of Exploration, "Эсгий хот" подкастын хамтран хөтлөгч, Т.Алдарсайхан Ажлын туршлага: Массачусетсийн технологийн их сургуулийг архитектор мэргэжлээр бакалаврын зэрэг, АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлгээр Харвардын их сургуулийг хот төлөвлөлт мэргэжлээр мастерын зэрэг хамгаалсан. Нью Йорк хотын эдийн засгийн хөгжлийн газарт (NYCEDC) ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай.
Бенжамин Барбер "Би нийгмийг хүчтэй болон сул, эсвэл амжилттай болон бүтэлгүй хүмүүс гэж хуваадаггүй. Би хүмүүсийг сурдаг болон сурдаггүй л гэж ангилдаг" гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Доктор Кэрол С.Дүэкийн зохиол "Амжилтад хөтлөх шинэ сэтгэлзүй-Хандлага" номын хэсгээс иш татав.
Өнөөдөр 5-р сарын 8-ны өдөр "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкастын анхны, зочинтой дугаар та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Та тус дугаарыг подкаст тоглуулагч дээрээ Ulaanbaatarian гэж хайж олоод сонсоорой. Харин энэ дугаар бол Ulaanbaatarian подкастын удиртгал буюу анхны улирлын анхны дугаараа сонсохоос өмнө хоёр хөтлөгчтэйгөө болон энэ улирлын сэдэвтэйгээ танилцах зорилготой дугаар юм. Та хэрвээ энэ удиртгал дугаараа аль хэдийн сонссон бол одоо шууд Ulaanbaatarian подкастыг олж шинэ дугаараа сонсоорой. - - - ПОДКАСТЫН ТУХАЙ: 382 жилийн түүхтэй их хотынхоо өнгөрсөн, ирээдүй, өнөө үеийг дурсан, танин мэдэх, архив бүтээх зорилгоор "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкаст та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Дугаар бүр дунджаар 40-60 минут үргэлжлэх бөгөөд хөтлөгчид маань танд радио сонсож байгаа мэт дулаан, зөөлөн уур амьсгалыг мэдрүүлэх болно. Подкаст их хотод тухайн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудын тойм, танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, сонирхолтой зочны ярилцлага гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх тул таныг огтхон ч уйдаахгүй.
"Би амьдралынхаа турш эр хүн шиг эр хүний дүрээр амьдарсаар ирж. Би сул дорой санагдсан үедээ хүчтэй мэт жүжиглэж, өөрийгөө голж байхдаа өөртөө итгэлтэй царайлж, дотроо өвдөж байхдаа гаднаа хатуу харагдаж байсан. Миний бодлоор би ихэнхдээ жүжиг тавьдаг байсан, одоо би жүжиглэж ханалаа" ...
Хөрөнгө оруулалтын чиглэлээр 10 гаруй жил ажиллаж яваа одоогоор 9 орлогын эх үүсвэртэй, хөрөнгө оруулалт болон хувийн санхүүгээ удирдах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мөн боловсролын салбарт үнэ цэн бүтээж яваа Апекс Капитал ҮЦК ХХК болон Томүжин Альтернатив Сургуулийн хамтран үүсгэн байгуулагч А.Идэрбат уригдан оролцлоо. Подкастын хураангуй: - Орлогоороо орлого худалдаж ав - Өөртөө итгэх итгэлийг хаанаас олж авдаг вэ? - Хувьцаа авснаар мөнгөө 2 дахин өсгөх боломжтой юу? - ​ Монголын хөрөнгийн зах зээл дээр өгөөжтэй хувьцаа байна уу? - ​ Ардын хувьцаа яагаад өсөөд байна вэ? - Хөрөнгө оруулах компаниа хэрхэн сонгох вэ? Яаж мөнгөө тараан байршуулах вэ? - ​ Хүн болгон хөрөнгө оруулалт хийх шаардлагатай юу? - ​ Хөрөнгө оруулагч хүний сэтгэлзүй - ​ Хувьцааны үнийг урьдчилан таамаглах боломжтой юу? - Сайн хөрөнгө оруулагч хүний шинж чанар - ​ Эрсдлээ хэрхэн хаах вэ? - ​ Криптовалют гэж юу вэ? Ardcoin? - ​ Идэрбат хөрөнгө оруулалтын багцаа яаж бүрдүүлсэн бэ? - ​ Таны мөрөөдлийн мөнгө хэд вэ? - Санхүүгийн эрх чөлөөнд хэзээ хүрдэг вэ? - Хувийн санхүүгийн тайлангаа яаж гаргах вэ? - ​ Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ? - ​ Таныг санхүүгийн эрх чөлөөнд хүргэдэггүй зүйлс? - ​ Үл хөдлөх хөрөнгийг өөртөө яаж дарамт багатай авах вэ? - ​ Өөртөө ажиллах болон өөр нэгэн удирдлагын дор ажиллах хоёрын ялгаа юу вэ? -​ Өөрийн бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ? -​ Түүний мөрөөдлийн амьдрал юу вэ?
Бид мэдээллийн асар хүчтэй шуурга дунд амьдарч байна. Хуучны цөөн, баттай эх үүсвэрээс мэдээллээ авдаг цаг үе ард хоцорч, интернет болон ухаалаг утас л байхад хүн бүр сэтгүүлчийн үүргийг хөнгөхөн гүйцэтгэх болсон билээ. Цахим орчин бидэнд үүдээ дэлгэхтэй зэрэгцээд мэдээллийг түргэн шуурхай, олон эх сурвалж, олон өнцгөөр хүлээн авах боломж бүрдсэн ч ХУДАЛ МЭДЭЭ, ХЭТ ТУЙЛШРАЛ, ТАЛЦАЛ зэрэг цөөнгүй асуудлууд бий болсон. Сонирхсон сэдвээ “GOOGLE” сайтаас л хайхад хэдэн тэрбум илэрц дэлгэгдэж, тухайн сэдвийн дагуу эх сурвалж нь баттай биш асар олон нийтлэл, видео, аудио контенттой та тааралдах болно. Гэвч эдгээрийн аль нь үнэн, аль нь баттай вэ? Сэхээтэн медиагийн зүгээс сонсогч танд зориулж, дэлхий дахинд өрнөж буй улс төр, нийгэм, санхүү эдийн засаг, байгаль экологи, эрүүл мэнд зэрэг олон салбарын үйл явдалд баримттай, нотолгоотой, шинжлэх ухаанчаар хандан “НЯГТЛАН” хүргэж байна. — Нягтлав Подкастын анхны дугаараар бид АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн өдрүүдэд тохиолдсон үйл явдлуудыг хураангуйлж яагаад Ерөнхийлөгч Трамп нь АНУ-ын ардчиллын амин сүнсний эсрэг дайралт хийсэн ерөнхийлөгч болсон бэ? Гэдгийг нягтлав.
Шинэ оноо төлөвлөж, урагшаагаа харахаас өмнө нэг зүйлийг заавал хийх ёстой юм байна. Тэр нь өнгөрсөн жилээ, туулсан хугацаагаа эргэн харж дүгнэх. Өнгөрсөн жил тантай ямар нэг байдлаар огтлолцсон хүмүүс, танд тохиолдсон үйл явдлууд, мөн таны хүлээсэн үүрэг даалгавар өгсөн амлалт тань таны амьдралд нэг талаар маш их аз жаргалыг нөгөө талаар зовлон бэрхшээлийг авчирсан байгаа. Тиймээс болгоомжтойгоор эргэж хараад тэдгээр хүмүүс, үйл явдлууд, амлалтуудаа тунгаан дүгнэж та ирэх жилдээ ямар ямар хүмүүстэй нөхөрлөж ойртож цагийг хамт өнгөрөөх үү мөн эсрэгээрээ ямар хүмүүсээс зай барих уу гэх мэтээр өөрөөсөө асуух хэрэгтэй. Яг л энэ хэв маягаар Тайванаа, Билгүүнээ бид хоёр энэ подкастаараа дамжуулж өнгөрсөн жилийн дүгнэлтээ тантай хуваалцаж ирэх жил хийх болон хийхгүй зүйлсээ хуваалцлаа.
Гурван жилийн өмнө Нямын Найм нэртэй анхны подкастаараа уулзаж байсан шигээ энэ өдөр Нямын Наймаараа уулзаж байгаа даа үнэхээр таатай байна. Энэ удаагийн дугаар бол өнгөрсөн хугацаанаас шалгарч үлдсэн 8 асуултыг хэрэглэж хөтлөгч Билгүүнээ долоо хоногоо дүгнэсэн дугаар билээ. Үүнд: - Бид заримдаа өөрсдийгөө мартах үе байдаг. Яагаад ямар нэг зүйлийг анх эхлүүлж байснаа, хийх хамгийн дуртай зүйлээ гээд л бид өөрсдөө ч мэдэхгүй өөрсдийнхөө тухай мартчихсан байдаг. Тийм учраас яагаад бидэнд сануулга хэрэгтэй байдаг вэ? - Эго хаана оршдог вэ? Эго гэж юу вэ? - Гадаа гарах яагаад хэрэгтэй вэ? Хязгаарлагдмал орчноос айх айдсын тухай - Бясалгал гэж юу вэ? Яагаад бид бясалгах ёстой вэ? - Амьдралд тань томоор нөлөөлж байдаг жижиг зүйлсэд яаж анхаарал тавих вэ? - Өөрийгөө тэмдэглэх тухай. - Хэт сандрал, түгшүүр гэж юу вэ? Яаж тайтгарах вэ?
Өвдөлт мэдэрдэггүй хүн болгох 10 сорилтыг та бүхэндээ энэ удаагийн номын хэлэлцүүлгийн гол хэлэлцэх сэдэв болгон хүргэж байна. Хүлээн авна уу? Танд амьдралд ямар муу хөзрүүд өгөгдсөн бэ? Та амьдралынхаа асуудлуудтай хэрхэн нүүр тулж байна вэ? Дийлдэшгүй нэгэн болохын төлөө оюун бодлоо хэрхэн хурцлах вэ? Үүнд юу чухал вэ гэх мэт бусад олон асуултуудын хариултыг та энэ дугаараас хүлээн авах болно оо.
Бидний өнөөдрийн дугаарын зочноор А.Энхзул уригдан оролцлоо. Түүнтэй хамт англи хэлний ур чадвараа мэдэгдэхүйц хэмжээнд сайжруулах боломжтой цуврал дугааруудыг хүргэж эхлээд удаагүй байгаа бөгөөд энэ удаа бэлтгэн хүргэж буй 4 дэх удаагийн цоо шинэ улирлын дугаар нь унших ур чадварын талаар ярилцсанаараа онцлог болж байна.
Comments (303)

Baaska Baaska

Баярлалаа

Sep 13th
Reply

Enkhtuya Baljirkhuu

Баярлалаа💥

May 9th
Reply

ulambayar ulammandakh

hehe

May 2nd
Reply

ulambayar ulammandakh

hehe

May 1st
Reply

Dorj Purevkhuu

баярлалаа

Apr 24th
Reply

D. Namuun

bayrlaa unshij duusgagui butsaagad ogchihsom ym uneheer heregtei bailaa.

Feb 28th
Reply

Onon Otgonbayar

Нөхөр нь амжилттай ноён нуруутай байхаас аргагүй сайхан сайн ноён нуруутай эмэгтэй юм аа

Nov 28th
Reply

Dulambat Huygbaatar

👍👍👍👍👍

Sep 6th
Reply

Serchmaa Jargalant

bvh zviln bichj temdeglej awlaa mash ih bayrlalaa joohon hojim sonsoj baigaa daa haramsah shig.

Jul 13th
Reply

Б. Гэрэлцэцэг

баярлалаа ❤

Jul 2nd
Reply

Epson Zorig

ПИЗДА ЯМАР ИХ ХУДЛАА ИНЭЭДГИЙН БЭ

May 26th
Reply

Ariunaa Enxtaiwan

bayrlalaa 👏👏👏

Apr 2nd
Reply

Хосоо

оролцогч нь халаалттай байна тэ 🤣

Feb 11th
Reply

ID18910572

Дурдагдсан reading website: https://www.jellybooks.com https://www.whichbook.net Magoosh application FluentU website

Jan 14th
Reply

А. Аби

seheeten media orj irj bgaad mash ih bayrtai baina.Tesen ydan hvleej baina.

Jan 8th
Reply

Л. Ариунжаргал

wuaa hedn tsagch hamaagui sonsood uram awaad suuwal suuhaar l blaa ghdee yg ene hunii yrianaas hodlh tsag n yg odoo yum shig urm zorig awlaa magdgu minii ene jiliin zorilgo tomujind surltsah bolchih shig bolloo mash ih bayrllaa

Dec 28th
Reply

Б. Номуунгэрэл

heregldg appnuuda bicheed uguuch

Dec 12th
Reply

Solongo Enkhtur

👏👏👏

Dec 10th
Reply

Badamdorj Dorj

😍😍🤩🤩

Dec 9th
Reply

松山武

zondoo amjilt husye bugded ni

Dec 7th
Reply
loading
Download from Google Play
Download from App Store