Sustainable Mongol

Hosted by Enkhzul an environmentalist by training and vocation, Sustainable Mongol is a blog-turned podcast that focuses on sustainability issues. Available on all major platforms, the Sustainable Mongol Podcast is the first Mongolian podcast dedicated to the topic of sustainable development. Since 2017, more than 106 episodes have been produced, covering various sustainability themes in the context of Mongolia, including climate change, green financing, waste management, air pollution, and others.

112: No e-waste!

Дурсамж хаягддаггүй харин боловсруулагддаг. Тантай хамт цаг хугацааг туулсан эд зүйлс дахин оршин байх боломжтой. Хязгааргүй эргэлдэн байх эд зүйлс дунд эзэн болж, ухамсарлан хариуцлага үүрэх боломж энэ үеийн бидэнд байна. #Univision #ЭлектронХаягдалгүйЮнивишн

10-23
08:27

111: Women in TECH, зочин Б.Гэрэлмаа

Ээлжит дугаартаа технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог онцолж байна. Хэдий энэ салбар эрчүүд давамгайлсан хэвээр байгаа ч эмэгтэйчүүдийн үүрэг, дуу хоолой өссөөр байна. Монголд ч энэ өөрчлөлт ажиглагдаж, финтек, карбон кредит зэрэг шинэ салбаруудыг идэвхтэйгээр хөгжүүлж буй ORDA Wealth Tech-ийн Б.Гэрэлмаатай бид ярилцлаа.

10-10
48:56

110: Election & Enviroment

Сонгуулийн цаг үеийг угтаад намууд мөрийн хөтөлбөртөө уур амьсгалын өөрчлөлт-байгаль орчны асуудлуудыг Монгол, АНУ, Канад, Японы улс төрийн намууд хэрхэн анхаарч буй талаар энэ дугаараас сонсоорой.

06-25
14:52

109: Оюу толгой уурхайн хог хаягдлын менежмент

Оюу толгой уурхайн үйл ажиллагаа болон ажилчдын суурингаас ямар ямар төрлийн хог хаягдал гардаг болох?  Хог хаягдлаа хэрхэн 50 нэр төрлөөр нь бүртгэж, дахин ашиглаж, боловсруулж, тээвэрлэдэг вэ? зэрэг асуултуудын хариултыг энэ дугаараас мэдэж авсан байх болно. Тус дугаар нь Central TV-тэй зочин хөтлөгчөөр хамтран ажилласан нэвтрүүлгийн аудио хувилбар нь болно.

04-09
26:35

108: Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагаа, зочин Ж.Чойханд

Монгол улс нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу: Хүлэмжийн хийн тооллоготой холбоотой тайлан илтгэлүүдээ хэрхэн бэлддэг болох? Уур амьсгалын санхүүжилт, карбоны зах зээлийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд, Засгийн газрын хоорондох хамтын ажиллагааны ямар ямар ажлууд хийгддэг вэ? зэрэг асуултуудын хариултуудыг энэ удаагийн дугаараас сонсоорой. Зочиноор Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Ж.Чойхандтай (Ph.D) ярилцлаа.

03-18
39:10

107: Mazaal AI - AI in Sustainability, зочин Б.Энхболд

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар тогтвортой хөгжлийг хурдасгах боломжтой юу? Технологийн шийдлээр бүхий л салбарт хиймэл оюун ухааныг хүртээмжтэй хүргэхийг зорьж буй "Mazaal AI"-н үүсгэн байгуулагч Б.Энхболдтой ярилцлаа.

02-29
39:36

106: COP 28 ба Монгол талын оролцоо, зочин Ш.Цэрэндулам

Дэлхийн удирдагчид "Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор дэлхийн дулаарлыг хэрхэн 1.5 хэмд барих вэ? Улс орнууд үүний тулд юу хийж, хэрхэн хамтран ажиллах вэ?" гэх асуултад хариулт олохоор "COP28" арга хэмжээг зорицгоосон билээ. Энэ удаагийн талуудын бага хурал дэлхийн газрын тосны өлгий нутаг болон хүлэмжийн хий хамгийн ихээр ялгаруулдаг Арабын Нэгдсэн Эмиратад зохион байгуулагдсан. Тус уулзалтад оролцоод ирсэн БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга, Доктор (PhD) Ш.Цэрэндуламтай бид "COP28 ба Монгол талын оролцоо" сэдвийн хүрээнд ярилцлаа.

01-09
41:43

105: Электрон хог хаягдлын менежмент, зочин Г.Ану

Монголдоо электрон хог хаягдлыг дахин боловсруулж, барилгын туслах материал туршиж буй туршлагаас хуваалцаж байна. Зочиноор Юнител группийн БОНЗ-ын менежер Г.Анутай ярилцлаа.

12-12
21:23

104: E-Waste буюу Электрон хог хаягдал гэж юу вэ?

Хүн тус бүрд 7,3 кг электрон хог хаягдал ноогддог гээд боддоо 🤯 Бид энэ дугаартаа электрон хог хаягдлын төрөл зүйл болон тэдгээрийг дахин боловсруулж буй бизнесийн байгууллагын сайн жишээнүүдийг хүргэж байна.

11-20
13:57

103: Тал нутгийн хотоор алхах нь, зочин Б.Мэнд-Амар, Э.Эрдэнэ

Ингэхэд та амьдарч буй хотоо хэр сайн мэдэх вэ? 🤔 Улаанбаатар хотын иргэдэд алхаж явахдаа хоттойгоо ахин танилцаж, хотын амьдралыг шинээр харах боломжийг энэхүү дугаар танд олгож байна. Улаанбаатар, Сөүл, Токио, Бээжин, Шанхай, Тайпэй, Хонгконг зэрэг Зүүн Азийн 7 хотыг хамран хэрэгжиж буй “Урбан Волкс-Улаанбаатар" төслийг хэрэгжүүлэгч Б.Мэнд-Амар, Э.Эрдэнэ нартай ярилцлаа.

11-13
49:30

102: Үер ба Өндөр хүчдэл, зочин Э.Жавхлан

9 сар гарснаас хойш дэлхийн 10 улс үерийн аюулын нөхцөл байдалтай нүүр тулгараад байгааг мэдсэн үү 🤯 Харин Монголд Улаанбаатар хот гэлтгүй 7 аймгийн 57 сум тог цахилгаангүй болж, дэд бүтэц болон хүний амь нас, эд хөрөнгөөрөө бид энэ зуны үерээр хохироод үлдсэн билээ. Бид энэ удаа үерийн аюулыг урьдчилан мэдээлэгч бот хөгжүүлсэн Tesla компанийн дата инженер Э.Жавхлантай ярилцлаа.

09-19
36:36

101: Хөгжмийн боловсрол, Сити Поп - “Cipy Top Festival”

"Cipy Top Festival"-н голлох хөгжмийн төрөл болох City Pop хөгжмийн урсгалын гарал үүсэл, гол төлөөллүүдийг танилцуулсан тусгай дугаарыг хүргэж байна. Танд таалагдвал 8 сарын 5-ны өдөр Zaisan hill-ийн Z’TERRA-д болох City Top festival-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Initiated by: Cipy Top Festival Organisers  Producers:Sanchir Enkhmend, Tenuun Nuunee, Aagie Dulzenrav Illustration Art: Misheereh

08-03
23:29

100: Хөгжмийг хүн бүрд, зочин Б.Өнөрзул (Jojo)

Улаанбаатар хотын орчин цагийн жазз хөгжмийн өнгө, дүр төрхийг тодорхойлогч Fat Cat жазз клубээс хөгжмийг хүн бүрт хүргэж, залуу уран бүтээлчдээ олон нийтэд таниулах зорилготой зохион байгуулж буй "Тоглолт" төслийн талаар уран бүтээлч Б.Өнөрзул (Jojo)-той ярилцлаа.

04-25
29:07

99: Эх дэлхийн цаг, зочин Б.Бүжинлхам, Б.Цэлмэг

Жил бүрийн 3 сарын сүүлийн Бямба гаригт дэлхий нийтээрээ 60 минут гэрлээ унтрааж эх дэлхийдээ амс хийх цагийг олгодог билээ. Хүрээлэн буй орчныг хамгаалах дэлхийн хамгийн том хөдөлгөөн Эх Дэлхийн цагийн талаар Б.Бүжинлхам, Б.Цэлмэг нартай ярилцлаа.

03-22
27:58

98: Монгол бөхөн, зочин Б.Батсайхан

Мөстлөгийн үеэс өдийг хүртэл тэсэж үлдсэн, эртний эрмэл амьтан хэмээгддэг дүр төрхөө хадгалан Монголд нутагшин амьдарч буй нэн ховор амьтан Бөхөнг бид онцолж байна. Зочиноор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн Бөхөн хамгаалах сүлжээ багийн ахлагч Б.Батсайхантай ярилцлаа.

02-08
24:04

97: Өндөр уулын эзэн буюу миний цоохор найз, зочин Д.Гэрэлмаа

Ээлжит байгаль хамгааллын дугаартаа бид цоохор ирвэсийг яагаад хамгаалах шаардлагатай талаар болон хүүхэд залуусын мэдлэгийг нэмэгдүүлэхэд ямар ямар нөлөөллийн ажлууд хийдэг талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн ажилтан Д.Гэрэлмаатай  ярилцлаа.

01-25
32:02

96: Тогтвортой эдийн засаг, зочин Д.Ачит-Эрдэнэ

Ээлжит дугаартаа бид Тогтвортой эдийн засгийн талаар ярилцлаа. Зочиноор Монгол улсын хөрөнгө оруулалтын салбарт 100 гаруй хэлцлийг амжилттай хийсэн Д.Ачит-Эрдэнэ захиралтай ярилцлаа.

12-16
42:09

95: Винтэж соёл, зочин Г.Цэлмэн

Сайн байцгаана уу, ээлжит дугаартаа бид Винтэж соёлыг дэлгэрүүлж буй залуусын төлөөлөл Г.Цэлмэнтэй ярилцлаа. Дэлхий нийтээрээ хуучин хувцасны талаарх үзэл бодлоо өөрчилж, өөр өөрсдийн гэсэн ялгарах байдал, амьдралын хэв маяг, үзэл бодлоо өмсөж буй хувцсаараа дамжуулж  хэрхэн байгальд ээлтэй амьдарч болох талаар энэ дугаартаа онцлон ярилцлаа. 

11-20
39:28

94: Хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зочин Г.Сарангэрэл

Ээлжит дугаартаа Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд нийгмийн бүхий л бүлгийн хүмүүст хүртээмжтэй хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгож буй ажил олгогчийн төлөөллийг онцолж байна. Үйлчилгээний соёлын стандартыг ая тухтай дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж, өсөн хөгжиж буй CU компанийн захиргаа, хүний нөөцийн бодлого, чиглэл, ашигладаг арга барил зэргийн талаар Г.Сарангэрэлтэй бид ярилцлаа.

07-05
39:16

93: Soft Skill яагаад чухал вэ? зочин, О.Энхзул

Ээлжит дугаартаа Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд бид ажил, амьдралд зайлшгүй шаардлагатай өсөн нэмэгдэж буй ур чадваруудын нэг болох Soft Skill буюу зөөлөн ур чадварын талаар ярилцлаа. Тэгвэл зөөлөн ур чадвар гэж юу болох, үүнийг хэрхэн яаж үнэлж, хөгжүүлэх боломжууд байдаг талаар Эдүкэйтид энтерпрайзын үүсгэн байгуулагч О.Энхзултай ярилцлаа. 

05-20
36:15

Jargal Enerel

sonirholtoi yariltslaga bnaa bas

06-14 Reply

Jargal Enerel

sonirholtoi yariltslaga bna

06-14 Reply

badmaarag ruby

Podcast uud ni ih uguujtei, une tsenetei shuu! Amjilt

03-08 Reply

Enkhtushig

Kush н дугаарыг сонсоод дагалаа. Гоё подкаст байнаа

12-02 Reply

Bolor-Erdene Munkhsaikhan

💪💪👍👍👍

04-19 Reply

04-02

02-07

01-25

01-09

12-27

03-31

01-30

Recommend Channels