Гүйлтийг амьдралынхаа салшгүй хэсэг болгож, ирээдүйд эрч хүчтэй спортлог ээж, эмээ болохыг зорьж буй Э.Хүслэнтэй ярилцлаа. Дасгал хөдөлгөөн хүний сэтгэл санаанд хэрхэн эерэг өөрчлөлт авчирдгийг энэ дугаараас сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Нар мандах агшинд хотын гудамжаар гүйж өглөөг угтах нь түүний амьдралдаа мэдэрсэн хамгийн үзэсгэлэнтэй өдрүүдийн эхлэл байдаг гэж тэрээр яриандаа дурдаж байлаа. Нью-Йоркийн өглөөг хэрхэн гүйлтээр сэрээж, энэ спортод яагаад тэгж их дурлах болсон тухай С.Сүбээдэйтэй ярилцсан шинэ дугаарыг хүлээн авна уу. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Түүний гүйлтийн хэв маягт Япон дахь амьдрал, соёл, мөн найз нөхөд хэрхэн нөлөөлж, түлхэц болсон дурсамжуудаа бидэнтэй хуваалцлаа. Түүнчлэн бүтэн 42км марафондоо хэрхэн бэлдэж байгаа тухай энэ дугаараас сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Гүйлтээр дамжуулан Европын Ром, Наполи, Будапештын марафонуудад оролцсон туршлагаа бидэнтэй хуваалцлаа. Түүнчлэн олон улсын марафоны үеийн бэлтгэл, сэтгэл хөдлөл, мэдрэмж болон гүйлт түүний амьдралын хэв маягт хэрхэн эерэг өөрчлөлт авчирсан тухай сонирхолтой түүхийг эндээс сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Энэ удаагийн дугаарт, "Номатлете 21" гүйлтийн клуб санаачлагч Н.Мөнх-Эрдэнэ (Сөүл хотоос) Улаанбаатар дахь "Гүйлээ Гүйлээ"-г санаачлагч нар нэгдлээ. Эдгээр гүйлтийн клубуудын туршлага, зохион байгуулах арга барил, ололт амжилт болон сорилт бэрхшээлүүдийн талаар тэд дэнсэлж ярилцлаа. Гүйлтийн клуб хэрхэн үүссэн түүхээс эхлээд, гүйлтийн хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулж буйг сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
♻️ Монголд жилд 30,000 тонн цахим хэрэгсэл импортлогддог ч, хэрэглээнээс гарсан цахим хог хаягдал "e-waste"-ийн 95% нь хогийн цэгт дахин боловсруулагдалгүй хаягддаг. Энэ удаагийн дугаарт Юнивишн нь 29,239 айл өрхөөс 6.7 тонн "e-waste" цуглуулж, хэрхэн тойрог эдийн засгийн жишиг тогтоож буйг онцоллоо. Та ч бас хуучин төхөөрөмжөө Юнителийн салбарт буцаан өгч, энэхүү ногоон санаачилгад нэгдээрэй 🌿 Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Хот бүр өөрийн өнгө төрх, түүх, хэмнэлтэй. Гэхдээ хаа нэгтээ бидний алхдаг гудам, амьдардаг хорооллууд хоорондоо төстэй ч юм шиг санагдах үе байдаг. Энэ удаагийн дугаарт Берлин хотоос Улаанбаатар юуг суралцаж болох вэ? Тогтвортой, хүн төвтэй хот гэж юу вэ? Хоёр өөр систем, соёлтой хотууд ямар ижил зүйлс, туршлага дээр огтлолцдог вэ? гэсэн асуултуудаар архитектор, хотын аяллын хөтөч (city tour guide) Б.Ивээлтэй ярилцлаа.Ковер зураг: Лхагвабат Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Дурсамж хаягддаггүй харин боловсруулагддаг. Тантай хамт цаг хугацааг туулсан эд зүйлс дахин оршин байх боломжтой. Хязгааргүй эргэлдэн байх эд зүйлс дунд эзэн болж, ухамсарлан хариуцлага үүрэх боломж энэ үеийн бидэнд байна.#Univision #ЭлектронХаягдалгүйЮнивишн Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Ээлжит дугаартаа технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог онцолж байна. Хэдий энэ салбар эрчүүд давамгайлсан хэвээр байгаа ч эмэгтэйчүүдийн үүрэг, дуу хоолой өссөөр байна. Монголд ч энэ өөрчлөлт ажиглагдаж, финтек, карбон кредит зэрэг шинэ салбаруудыг идэвхтэйгээр хөгжүүлж буй ORDA Wealth Tech-ийн Б.Гэрэлмаатай бид ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Намууд мөрийн хөтөлбөртөө уур амьсгалын өөрчлөлт-байгаль орчны асуудлуудыг хэрхэн тусгасан бол? Хөгжсөн улс орнуудын улс төрийн намууд үүнд хэрхэн яаж анхаарч буй талаар энэ дугаараас сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Оюу толгой уурхайн үйл ажиллагаа болон ажилчдын суурингаас ямар ямар төрлийн хог хаягдал гардаг болох? Хог хаягдлаа хэрхэн 50 нэр төрлөөр нь бүртгэж, дахин ашиглаж, боловсруулж, тээвэрлэдэг вэ? зэрэг асуултуудын хариултыг энэ дугаараас мэдэж авсан байх болно.Тус дугаар нь Central TV-тэй зочин хөтлөгчөөр хамтран ажилласан нэвтрүүлгийн аудио хувилбар нь болно. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Монгол улс нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу: Хүлэмжийн хийн тооллоготой холбоотой тайлан илтгэлүүдээ хэрхэн бэлддэг болох? Уур амьсгалын санхүүжилт, карбоны зах зээлийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд,Засгийн газрын хоорондох хамтын ажиллагааны ямар ямар ажлууд хийгддэг вэ?зэрэг асуултуудын хариултуудыг энэ удаагийн дугаараас сонсоорой. Зочиноор Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Ж.Чойхандтай (Ph.D) ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Хиймэл оюун ухааны тусламжтайгаар тогтвортой хөгжлийг хурдасгах боломжтой юу? Технологийн шийдлээр бүхий л салбарт хиймэл оюун ухааныг хүртээмжтэй хүргэхийг зорьж буй "Mazaal AI"-н үүсгэн байгуулагч Б.Энхболдтой ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Дэлхийн удирдагчид "Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор дэлхийн дулаарлыг хэрхэн 1.5 хэмд барих вэ? Улс орнууд үүний тулд юу хийж, хэрхэн хамтран ажиллах вэ?" гэх асуултад хариулт олохоор "COP28" арга хэмжээг зорицгоосон билээ.Энэ удаагийн талуудын бага хурал дэлхийн газрын тосны өлгий нутаг болон хүлэмжийн хий хамгийн ихээр ялгаруулдаг Арабын Нэгдсэн Эмиратад зохион байгуулагдсан.Тус уулзалтад оролцоод ирсэн БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга, Доктор (PhD) Ш.Цэрэндуламтай бид "COP28 ба Монгол талын оролцоо" сэдвийн хүрээнд ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Монголдоо электрон хог хаягдлыг дахин боловсруулж, барилгын туслах материал туршиж буй туршлагаас хуваалцаж байна.Зочиноор Юнител группийн БОНЗ-ын менежер Г.Анутай ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Хүн тус бүрд 7,3 кг электрон хог хаягдал ноогддог гээд боддоо 🤯 Бид энэ дугаартаа электрон хог хаягдлын төрөл зүйл болон тэдгээрийг дахин боловсруулж буй бизнесийн байгууллагын сайн жишээнүүдийг хүргэж байна. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Ингэхэд та амьдарч буй хотоо хэр сайн мэдэх вэ? 🤔 Улаанбаатар хотын иргэдэд алхаж явахдаа хоттойгоо ахин танилцаж, хотын амьдралыг шинээр харах боломжийг энэхүү дугаар танд олгож байна. Улаанбаатар, Сөүл, Токио, Бээжин, Шанхай, Тайпэй, Хонгконг зэрэг Зүүн Азийн 7 хотыг хамран хэрэгжиж буй “Урбан Волкс-Улаанбаатар" төслийг хэрэгжүүлэгч Б.Мэнд-Амар, Э.Эрдэнэ нартай ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
9 сар гарснаас хойш дэлхийн 10 улс үерийн аюулын нөхцөл байдалтай нүүр тулгараад байгааг мэдсэн үү 🤯 Харин Монголд Улаанбаатар хот гэлтгүй 7 аймгийн 57 сум тог цахилгаангүй болж, дэд бүтэц болон хүний амь нас, эд хөрөнгөөрөө бид энэ зуны үерээр хохироод үлдсэн билээ.Бид энэ удаа үерийн аюулыг урьдчилан мэдээлэгч бот хөгжүүлсэн Tesla компанийн дата инженер Э.Жавхлантай ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
"Cipy Top Festival"-н голлох хөгжмийн төрөл болох City Pop хөгжмийн урсгалын гарал үүсэл, гол төлөөллүүдийг танилцуулсан тусгай дугаарыг хүргэж байна. Танд таалагдвал 8 сарын 5-ны өдөр Zaisan hill-ийн Z’TERRA-д болох City Top festival-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Initiated by: Cipy Top Festival Organisers Producers:Sanchir Enkhmend, Tenuun Nuunee, Aagie DulzenravIllustration Art: Misheereh Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Улаанбаатар хотын орчин цагийн жазз хөгжмийн өнгө, дүр төрхийг тодорхойлогч Fat Cat жазз клубээс хөгжмийг хүн бүрт хүргэж, залуу уран бүтээлчдээ олон нийтэд таниулах зорилготой зохион байгуулж буй "Тоглолт" төслийн талаар уран бүтээлч Б.Өнөрзул (Jojo)-той ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.