Discover
The Media Show by Khulan Jugder
The Media Show by Khulan Jugder
Author: Khulan Jugder
Subscribed: 119Played: 1,451Subscribe
Share
© Khulan Jugder
Description
Хэвлэл мэдээлэл, медиа салбарын тухай хөндөн ярилцах подкаст. (BBC радиогийн The Media Show цувралаас санаа авав.)
Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
12 Episodes
Reverse
"Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах" шошготой хуульд интернэтийг дур зоргоороо хаах тухай нэгэн заалт дагалдан орох гэж байв. Хэрэв энэ хуульд хориг тавиагүй бол ямар үр дагавар үүсэх байсан бэ гэдгийг бусад улсуудын жишээгээр тайлбарлалаа. Мөн NEST төвийн #ЦахимМарафонд саналаа илэрхийллээ. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэх чиглэлээр олон жил судалгаа, сургалт хийж ажилласны эцэст Д.Мөнхчимэг өөрөө феминист, активист медиа байгуулахаар шийдсэн нь Room24.mn сайт. Түүнчлэн тэдний багийнхан гишүүнчлэлд суурилсан бизнес загварыг нутагшуулахаар ажиллаж байна. Одоогоор АНУ-ын Мэрилэндийн их сургуульд докторын зэрэг горилон суралцаж байгаа Д.Мөнхчимэгтэй энтрепренер, судлаач, сэтгүүлчийнх замналын сонирхолтой талуудын тухай ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
"Дурсамжийн газрын зураг" зүймэл романаа гаргаад байгаа зохиолч, утга зохиол судлаач У.Бямбанямтай Ub.life-ийн "Poetry Night" арга хэмжээний үеэр ярилцсанаа хүргэж байна. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Монголын баримт шалгах төвийн ахлах баримт шалгагч Ш.Билгүүнтэй сошиал медиа платформын өөрчлөлтүүд бидэнд яаж нөлөөлөх вэ, баримт шалгах үйл ажиллагаа гэж юу вэ, баримтыг яаж таних вэ сэдвээр ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Seheeten Media подкастыг санаачлагч, хөтлөгч Х.Цогтбилгүүндарьтай подкастаа эхлүүлсэн түүх болон подкаст хөтлөх, бүтээх тухай ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Контент бүтээгч @anuharchu -тай дижитал орчинд ажиллах, контент бүтээх үйл явц, түүний цаана ямар ажлууд өрнөдөг талаар ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Энэ удаад Монголын хамгийн анхны мэдээний төрөлжсөн сайт News.mn-ийг үүсгэн байгуулсан цагаас хойш 17 жил тасралтгүй Ерөнхий редактораар ажилласан сэтгүүлч, редактор Д.Нарантуяа оролцож сэтгүүлч, редактор, редакцийн тухай нээлттэй ярилцлаа. Мөн тэрбээр өнгөрсөн долоодугаар сард "Редакцийн зурвас" номоо гаргасан юм. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Сэтгүүл зүйн инноваци, хөгжлийн NEST төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоотой "Улаанбаатар хотын мэдээллийн хэрэглэгчдийн зан төлөв" судалгааны хүрээнд ярилцлаа. Хэрэглэгчид ямар мэдээлэл хүсдэг, мэдээ ямар үнэ цэнтэй вэ, ямар агуулга илүүдэлтэй байна вэ зэрэг олон сонирхолтой асуудал хөндөгдлөө. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Ub.life, "Гэрэг" сэтгүүлийн нийтлэлч, "Балдорж" шагналт сэтгүүлч Б.Энхцэцэгтэй хөрөг, уран нийтлэлийн тухай, ёс зүйн тухай болон өөрийн карьерийн талаар ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Fact check Mongolia төслийн менежер Ц.Тамиртай баримт, үзэл бодлын ялгаа юу вэ, түүнийг яаж нягтлах тухайд болон болон хуурамч мэдээллийн талаар ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
"Улаан бал" нэвтрүүлгийн санаачлагч, сэтгүүлч Ч.Лодойсамбуутай ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Монгол Улсаас анх удаа Каннын кино наадмын "Un Certain Regard" төрөлд нэр дэвшсэн "Баавгай болохсон" киноны найруулагч П.Золжаргалтай кино уран бүтээл, үйлдвэрлэлийн талаар ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.














