DiscoverUlaanbaatarian
Ulaanbaatarian

Ulaanbaatarian

Author: seheeten.media x Unread

Subscribed: 271Played: 541
Share

Description

382 жилийн түүхтэй их хотынхоо өнгөрсөн, ирээдүй, өнөө үеийг дурсан, танин мэдэх, архив бүтээх зорилготой “Ulaanbaatarian” подкастад тавтай морил! Энэхүү подкастыг "Unread" болон "Seheeten Media" нар хамтран бүтээж байна.

Подкаст их хотод тухайн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудын тойм, танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, сонирхолтой зочны ярилцлага гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх тул таныг огтхон ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.
5 Episodes
Reverse
“Улаанбаатарын гудамжаар” цувралын “Rap” дугаартаа урлагийн энэ төрлийн үүсэл хөгжил болон Монгол дахь хөгжил дэвшлийн тухай ярилцлаа. Энэ удаагийн зочноор DCT Records Label-ын артист, рэппэр Zenk буюу Д.Мөнгөнхүү оролцсон юм..
“Улаанбаатарын гудамжаар” цувралын “DJ” дугаартаа урлагийн энэ төрлийн үүсэл хөгжил болон Монгол дахь хөгжил дэвшлийн тухай ярилцлаа. Энэ удаагийн зочноор “The Majesty Mongolia”-ийн хамтран үүсгэн байгуулагч, “Интро” электроник хөгжмийн фестивалийн Монгол дахь зохион байгуулагч Б.Билигүүдэй оролцлоо.
“Улаанбаатарын гудамжаар” цувралын “Граффити” дугаартаа бид мурал арт, дижитал арт, хөрөг зэрэг зургийн олон төрлүүдэд сонирхолтой Х.Алтанцэцэгийг зочноор урьж ярилцлаа. Түүний гудамжны ханан дээр зурж эхэлсэн түүх, граффити-г анх туршиж үзсэн сэтгэгдэл, энэ урлагаар дамжуулан уулзаж нөхөрлөсөн хамт олныхоо тухай ярилцсан олон сонирхолтой дурсамжуудыг “Ulaanbaatarian” подкастын энэ дугаараас сонсоорой.
“Улаанбаатарын гудамжаар” цувралын “Гудамжны бүжиг” дугаартаа бүжгийн энэ төрлийн үүсэл хөгжил болон Монгол дахь хөгжил дэвшлийн тухай ярилцлаа. Энэ удаагийн зочноор Регги урсгалыг Монголдоо хөгжүүлэгчдийн нэг, мөн чадварлаг MC гэдгээр нь хүмүүсийн сайн мэдэх, бүжигчин Мачо буюу Н.Мөнгөнтулгыг урьж оролцуулсан юм.
Улаанбаатариан подкастынхаа удиртгал дугаараар энэ 5 сардаа та бүхэнд хүргэх хип хоп соёлын тухай товчхон ярилцлаа.
Comments 
Download from Google Play
Download from App Store