Urtoo Podcast

Архитетур, хот төлөвлөлтийн тухай маш энгийнээр хүүрнэх подкаст

Urtoo Podcast EPISODE #31 with Tamir “Интерьер дизайн ба өв соёл”

Tomthink интерьер дизайн студийн үүсгэн байгуулагч интерьер дизайнер Тамиртай ярилцсан шинэхэн дугаар бэлэн боллоо. Түүний дизайн философи болон Монгол өв соёлын талаар маш өгөөжтэй мэдээлэл багтаасан дугаараа хүлээн авна уу.

02-12
01:05:43

Urtoo Podcast EPISODE #30 with Shagai “Архитектурын 3 хэмжээст загварчлалын тухай”

Фантасма студийн үүсгэн байгуулагч архитектор Шагайтай ярилцсан шинэхэн дугаар бэлэн боллоо. Архитектурын 3 хэмжээст загварчлал төдийгүй архитектур төлөвлөлт, хувь хүний хөгжлийн тухай гээд олон сонирхолтой сэдвийг багтаан мэдлэг мэдээллээ харамгүй хуваалцсан байгаа.

01-31
01:25:43

Urtoo Podcast EPISODE #29 Миний амьдралын бартаатай замнал номын сэтгэгдэл

Улаанбаатарт хайртай, амьдардаг хүн бүхний ялангуяа архитекторуудын ширээний номын нэг байгаасай гэж хүсэж буй номоо өөрсдийн уншсан өнцгөөсөө чадан ядан хуваалцлаа. Та бүхэн минь таалан болгооно уу.

01-31
44:57

Urtoo Podcast EPISODE #28 “Architect Tsovoo _Green building__ [RJ46hTT2uQg]

Ногоон ирээдүй, ногоон барилга гэж өдөр тутамдаа их сонсдог ч хамгийн энгийн сонголтуудаас маань энэ бүхэн эхлэхийг дахин нэг сануулах мэдлэг, мэдээллээр баялаг шинэхэн дугаараа та бүхэндээ хүргэж байна. Манай өнөөдрийн зочин Архитектор Цовоогийн Итали дах архитектурын их сургуулийн амьдрал цаашлаад олон сонирхолтой түүхүүдийг та бүхэн хүлээн авч сонсоно уу.

01-31
01:10:59

Urtoo Podcast EPISODE #27 “CHILL EPISODE”

“Онцын юмгүйдээ” 2025оны шинэ дугаар цацагдлаа.

01-31
01:02:55

Urtoo Podcast EPISODE #46 with Iveel Bold "Улаанбаатарыг дурсахуй”

Улсын нийслэл Улаанбаатар хотоороо аялсан шинэ дугаар бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт Герман улсын Берлин хотод ажиллаж амьдардаг архитектор, контент бүтээгч Ивээл оролцож ажлын туршлага болон хотоо хадгалж хамгаалахад бид хэрхэн оролцож болох тухай сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ.

07-07
59:35

Urtoo Podcast EPISODE #45 with Battushig “Хотлын билгээр, хамтын төгөл”

Сайн уу ӨртөөчдөөШинэхэн дугаараар Улаанбаатар Төгөл/ Ulaanbaatar Oasis төслийн хамтран санаачлагч Баттүшигтэй ярилцсан дугаараа хүргэж байна. Лондон дах амьдралын дурсамжууд, санаа яаж бодит төсөл болж хэрэгжсэн, энэ хугацаанд үүссэн асуудал саадыг яаж даван туулсан гэх мэт маш сонирхолтой ярилцсан дугаараа хүлээн авч сонсоно уу. Архитектор, хот төлөвлөгч бидний сайн санасан сая санаа сэтгэлчлэн бүтэх болтугай :)

07-07
49:13

Urtoo Podcast EPISODE #44 “Архитектур монголд хөгжихийн төлөө”

Архитектур монголд хөгжихийн төлөө бид юу хийж чадах вэ? Заримдаа зүгээр л ярилцаж суугаад гаргалгаа хайх нь том алхам болдог. Харин дараа нь шийдэл бүтээх ! Манай хөтлөгч, залуусын төлөөлөл, хамгийн күүл УИХ-н гишүүн Лукагийн ажлын сонин хачнаас сонирхонгоо бидэнтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай 😎

07-07
53:39

Urtoo Podcast EPISODE #43 “Unscripted”

Заа бараг л юу ч хамаагүй ярьлөө. Шинэ хоост Шагайтай танилцангаа зохиолгүй дугаарт маань нэр олж коммэнт хэсэгт бичээрэй сонсогчидоо ккк

07-03
01:01:20

Urtoo Podcast EPISODE #42 “Дурсамж, Өрнөл, Мөрөөдөл "

Зөөлөн хот фестивалыг үзэхээр ирсэн зочидтой “Дурсамж, Өрнөл, Мөрөөдөл " сэдвээр ярилцсан богино хэмжээний ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Ийнхүү Зөөлөн хот фестивалаар та бүхэндээ хүргэхийг зорьсон контентууд маань өндөрлөж байна. Өртөөгийн зүгээс хот төлөвлөлтийн арга хэмжээг хүн бүхэнд нээлттэй бөгөөд улам өргөн дэлгэр цаашид болоосой гэсэн чин хүслээр бүтээгдсэн хамтарсан контентууд маань сонсогч, үзэгч та бүхэнд минь таалагдсан гэж найдаж байна. Баярлалаа.

07-03
42:33

"Inside the Soft City" with David Sim Urtoo Podcast EPISODE #41

Зиаа хөө, алдарт хот төлөвлөгч David Sim манайхаар өртөөлөөд гарсан шүү дээ. Түүний илтгэлүүд болон Soft City номноос зөөлөн хотын ид шидийг мэдэрсэн байх гэж найдаж байна. Харин бид энэхүү дугаараар дамжуулан Улаанбаатар хотыг хэрхэн харж буйг, зөөлөн хот гэж чухам юуг хэлж буйг гэх зэрэг үр өгөөжтэй ярилцлагыг хүргэхийг зорьлоо. Сонирхолтой өнцгөөс яриа өрнүүлсэн зочин хөтлөгч Түшигтээ дахин баярлалаа.

07-03
45:46

“Зөөлөн хотыг хүн бүрт” Urtoo Podcast EPISODE #40 with Altan-Od

Хүн бүрт зөөлөн хотыг цогцлоохоор Ховд аймгийн залуу инженерүүдийн холбооны тэргүүн, архитектор Алтан-Од манай подкастанд өртөөллөө. Орон нутгийг чиглэсэн хот төлөвлөлт залуусыг идэвхи оролцооны талаар, хотын орчинд хэрхэн зохицож стресс багатай амьдрах тухай гээд сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

07-03
31:17

“Зөөлөн хотыг хүн бүрт” EPISODE #39

Монгол хүн бүрт ЗӨӨЛӨН ХОТ-г цогцлоохоор Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны хот байгуулалт бодлого зохицуулалтын газрын ахлах шинжээч Д. Бэлэгсайхан манай подкастанд өртөөллөө. Төрийн ажил хэрхэн явагддаг бол, бид асуултаараа энэ том агуулгыг дамжуулж чадах болов уу? гэсэн эргэлзээг Бэлэгсайхан ахтай уулзах хүртлээ тээсээр байлаа. Гэтэл бидний яриа хөвөрсөөр маш сонирхолтой энгийн дугаар бүтчихсээн. Зөөлөн хотын ид шид ийм их... 😁

07-03
47:44

“Урилгатай дугаар” EPISODE #38

Хээе манайхаан, Зөөлөн хот фестивальд оролцох эсэхээ шийдэж амжаагүй байна уу? Хот төлөвлөлтийн анхны фестивальд Өртөө ч мөн адил оролцож та бүгдтэйгээ санал хүсэлтээ солилцоход бэлэн болоод байна. Хотдоо хайртай, хотод амьдардаг, жаргалтай амьдрах орчныг эрэлхийлдэг хүн бүрийг урьж байна.

07-03
22:09

“Зөөлөн хотыг хүн бүрт” with Enkhbayar Urtoo Podcast EPISODE #37

Монгол хүн бүрт ЗӨӨЛӨН ХОТ-г цогцлоохоор хот төлөвлөлт мэдээлэл, судалгааны төвийн тэргүүн, барилга бүтээцийн инженер Ц.Энхбаяр манай подкастанд өртөөллөө. Иргэдийн оролцоотойгоор амьдрах орчнийг сайжруулж, хөршийн холбоотой амьдрахын давуу талыг маш энгийнээр тайлбарласан сонирхолтой дугаарыг хүргэж байна

07-03
48:24

“Зөөлөн хотыг хүн бүрт” with Batbold Urtoo Podcast EPISODE #36

Монгол хүн бүрт ЗӨӨЛӨН ХОТ-г цогцлоохоор архитектор, хот төлөвлөлтийн ухааны доктор Б. Батболд манай подкастанд өртөөллөө. Залуус бидний харж амжаагүй, үнэ цэнийг мэдэрч амжаагүй олон сонирхолтой мэдлэг мэдээллийг харамгүй хуваалцлаа.

07-03
42:39

“Хүн бүрт Зөөлөн хотыг” Urtoo Podcast EPISODE #35

Монгол хүн бүрт ЗӨӨЛӨН ХОТ-г цоглоохоор томоохон алхам хийж буй Зөөлөн хот номын орчуулагч хот болон бүс нутаг төлөвлөгч П. Мөнгөнчимэг манай подкастанд өртөөллөө.

07-03
50:52

Urtoo Podcast EPISODE #34 with Enkhuun "Цэвэр агаарын төлөө хамтдаа!"

Урин хавар ирж өртөөчдын маань нуруу тэнийсэн байхаа 🍁. Өвөл дууссан ч бидний амьдралын чанарыг хамгийн ихээр хойш нь татагч УТАА-г дахин сануулж, аль ч улиралд цэвэр агаараар амьсгалах юмсан гэсэн дүүрэн хүслээр Breathe Mongolia NGO байгууллагын үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Энхүүнтэй хамтран утаа, уур амьсгалын өөрчлөлт болон хот төлөвлөлт барилгын салбар дахь нөлөөллийг ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна. Таалан болгооно уу.

07-03
01:05:43

Urtoo Podcast EPISODE #33“Лондонд өртөөлсөн дугаар”

Энэ удаагийн дугаараар дэлхийн топ 10 их сургуулийн нэгт зүй ёсоор тооцогддог University College London-д өртөөлж, хөтлөгч Сэлэнгэ суралцаж буй сэтгэгдэл болон европын орнуудын хот төлөвлөлттэй танилцсан туршлага гээд маш их мэдлэг мэдээллийг та бидэнтэй хуваалцлаа.

07-03
01:14:22

Urtoo Podcast EPISODE #32 with Enkhjin (Kusha) “Бүтээлч сэтгэлгээний тухай”

Энэ удаагийн дугаарт “Гэр Өргөө ТББ”-н үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Энхжин буюу Куша маань оролцож өөрийн сонирхолтой ажлын туршлагуудаас болон бүтээлч сэтгэлгээний талаарх бодлоо хуваалцлаа. Хөтлөгч Зайка Куша нарын сонирхолтой ярилцлагыг хүлээн авч сонсоно уу :) :) :).Энэхүү дугаарыг Muuroo studio-той хамтран бүтээв.

07-03
01:02:01

Recommend Channels