DiscoverSeheeten Podcast
Seheeten Podcast

Seheeten Podcast

Author: -СЭХЭЭТЭН-

Subscribed: 11,244Played: 229,983
Share

Description

Бид подкаст сувгаараа дамжуулан дараах аудио контентуудыг хүргэж байна:
☀️ Нямын Найм (HH) Лайфстайл подкаст, хөтлөгч Хишигбатын Цогтбилгүүндарь.
☀️Тайвантай Хамт (TX) Номын хэлэлцүүлэг, хөтлөгч Баясгалангийн Тайван.

Бидний бэлтгэж буй контентуудыг хүлээн авч сонсон, бидэнтэй хамт байдаг танд баярлалаа!

Seheeten Mongol Podcast - Est 2017.
76 Episodes
Reverse
Сайн хөрөнгө оруулагч, мөнгөний менежер болоход цаг хугацаа хэрэгтэй. Та эрсдэлд дуртай бол бүр ч их цаг хугацаа хэрэгтэй. Энэ ном ямар нэг онол, сайхан санаа, шинэ философийг хуулбарлан бичээгүй. Харин номын зохиолч өөрийн 10 гаруй жил энэ салбарт ажиллан олон харилцагчдынхаа алдаа оноо, өөрийн гаргасан алдаа оноог нэгтгэн дүгнэж бичсэнээрээ онцлогтой.☀️Энэхүү номоор та дараах 3 асуултад хариулт авах болно.1. Санхүүгээ хэрхэн зөв удирдаж, хөрөнгө оруулах илүүдэл мөнгийг бий болгох вэ?2. Хэрхэн зөв хөрөнгө оруулалтын боломжийг сонгож, хөрөнгө оруулах вэ?3. Хэрхэн багцаа зөв удирдаж, хөрөнгө оруулалт хийх, гарах тохиромжтой цагийг сонгох вэ?
Энэ бол нөхөрлөл, хүрээллийн тухай дугаар. Тиймээс ч энэ дугаарыг АНУ-ын топ их сургуулиудын нэг болох Аризонагийн Их Сургуулийн (U of A) шинэхэн төгсөгч Б.Бат-Оргилын хамт Тайванаа, Билгүүнээ гурав хамтдаа ярилцан өрнүүлэв. Бидний ярилцсан сэдвүүдээс дурдвал: Нөхөрлөл, хамтрал хүний ямар хэрэгцээ шаардлага, мэдрэмжийг хангадаг тухай, энэ нь яагаад чухал болох. Минималист хандлагыг амьдралын хүрээлэлдээ мөн хэрэглэж хортой нөхөрлөлөө өндөрлөх. Нөхөрлөл, хүрээлэл хувь хүний хөгжил болон мэргэжлийн өсөлт дэвшилтэд хэрхэн нөлөөлдөг. Хүмүүст илүү их сайн уу гэж хэлэх, бусадтай түрүүлж мэндлэх түүний ач холбогдол. Өөрийгөө илэрхийлэх, сэтгэлээ онгойлгож ярих нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ. Найз нөхөрлөлөө илүү удаан хадгалж үлдэх аргууд.
Барак Обама, Билл Гейтс болон Марк Зүкерберг нарын сонголт.Иерусалемын Хебрю их сургуулийн профессор Юваль Ной Харарийн хүн төрөлхтний үүслээс эхлээд түүний хувьслыг өгүүлсэн энэхүү ном нь олон улсад бестселлэр болсон юм.Хүн төрөлхтний түүхийн талаарх ихэнх номууд түүхийн эсвэл биологийн талаас харж бичигдсэн байдаг бол Др.Харари энэ хэвшмэл байдлыг барагцаагаар 70,000 жилийн тэртээх түүхийг орчин үеийн танин мэдэхүйн аргаар бичигдсэн маш шинэлэг энэхүү номоороо эвдэж чадсан.☀️Энэхүү контентыг бид анх 2018 оны 11-р сарын 18-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
Хорин жилийн өмнө, англи хэлний багш Жек Ма Алибаба-г байгуулсан нь өдгөө хэдэн зуун сая хэрэглэгчтэй интернэт худалдааны эзэнт гүрэн болж цогцолж, Walmart, Amazon-тай өрсөлдөхүйц дэлхийн шилдэг компани болжээ. 2014 онд IPO гаргаж, 25 тэрбум долларыг хөрөнгийн зах зээлээс босгосон нь дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том амжилт юм. Энэ номын зохиогч Данкан Кларк 1999 онд Алибаба-гийн анхны оффис болох жижигхэн сууцанд Жектэй танилцаж, тус компанийг дөнгөж байгуулагдсаны дараа зөвлөхөөр нь ажиллаж байв. Тухайн үед Жек түүнд Алибабагийн 100’000 гаруй хувьцааг, нэгж хувьцааг 30 центээр авах боломжийг өгчээ. Харамсалтай номын зохиолч энэ саналд татгалзаж, 30 сая долларын алдаа хийх нь тэр. 2014 оны 9-р сард Алибаба IPO гаргаж, өнөөх гайхамшигт шийдвэр 30 сая долларын алдаа болж хувирчээ. Жек Алибаба группийн амжилтыг эмэгтэй ажилчидтайгаа үргэлж холбодог. Алибабагийн нийт ажилчдын 47 хувь нь, үүсгэн байгуулагчдын 1/3 нь эмэгтэйчүүд билээ.☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 1-р сарын 12-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
Энэ бол хүч чадлын тухай дугаар. Зөв дадал зуршлын хүний амьдралд бий болгож болох боломжит хүч болон уг хүчийг тогтоон барихад шаардлагатай чадлын тухай ойлголтыг хөтлөгч Х.Цогтбилгүүндарь миний бие өөрийн ажиглалт болон мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээ дээр үндэслэн хүүрнэв. Ярьсан сэдвүүдээс: Шинэ дадал зуршил бий болгоход өөрөөсөө өнөөдөр юу шаардах вэ? Хэрхэн шинэ зуршил эхлүүлэх; Зуршлын тэмдэглэл гэж болох мөн хэрхэн хөтлөх; willpower буюу сэтгэлийн тэнхээ гэж вэ, үүнийгээ хэрхэн шавхахгүй байх тухай; 21 хоногт дадал зуршил тогтдог эсэх тухай гэх мэт
Опра Гайл Уинфри 1954 онд Миссиссипийн хөдөө газар өсвөр насны охины анхны хүүхэд болон төржээ. Тэднийх тун ядуухан айл байсан бөгөөд Опра өсвөр насандаа бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, ердөө 14 настай байхдаа хүүхэд төрүүлсэн ч хүү нь удалгүй эндсэн гэдэг. Энэ бүх зовлон зүдгүүрийг туулсны эцэст тэр "эфирийн хоолой"-ныхоо ачаар 16 настайдаа радиод ажилд орж, 19 насандаа телевизийн оройн мэдээний хөтлөгч болсон байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэрч бэлтгэлгүйгээр сайн хөтөлж чаддаг авьяас нь түүнийг улмаар ток шоу руу хөтлөв. Чикаго хотын рэйтингээрээ гуравт ордог ток шоуг нэгт оруулсныхаа дараа тэр өөрийн медиа компанийг үүсгэн байгуулж, "Опра Уинфригийн Шоу"-г хөтлөх болжээ.☀️Энэхүү контентыг бид анх 2018 оны 2-р сарын 12-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
Отгонбаатарын Мөнхжин ах бол дэлхийн бизнес санхүүгийн төв болсон Нью-Йорк хотод амьдарч ажиллаж буй бизнес, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн. Олон нийтийн сүлжээгээр дамжуулан зөв мессеж, санааг илэрхийлэн хүргэсээр ирсэн тэрээр дэлхийд тэргүүлэгч Вашингтоны Их Сургуулийн Фостер Бизнесийн Сургуулийн төгсөгч билээ. Амжилттай хөрөнгө оруулах, хувьцаа арилжих талаарх мэдээллүүдийг өөрийн сонирхолтой, хувь хүний эрх чөлөө ханхалсан амьдралын хэв маягтайгаа хослуулан бидэнтэй хуваалцдаг үнэ цэнэ бүтээгч О.Мөнхжин ахтай энэ дугаарт ярилцсан онцлох сэдвүүд: 1. Дунд сургуулиа төгсөөд Америкт ирж өөрийгөө сорьж, таньж, өөрийгөө дахин нээж олж өнөөдрийнхөө амьдралыг бий болгосон түүх2. Өөрийн хэрсүү гярхай зангаараа олж авсан ойлголтууд, ухаарлуудаа Монголчуудтайгаа хуваалцаж байсан туршлага3. Дэлхийн манлайлагчид, удирдагчид, хөрөнгөтнүүдийн шүүн тунгаах чадвар маш хөгжсөн байдаг. Яагаад энэ шүүн тунгаах чадвар чухал вэ?4. Карьер сонголтоо хэрхэн хийх буюу харамсахгүй амьдрахын тухай5. Мөнхжин ба Алим буюу үнэ цэнийг бүтээж байж бизнес амжилттай байдаг түүх
Дэлхийн II дайнаас өмнө Англи улсын тэнгисийн цэргийн баазыг байрлуулж байсан, намгархаг жижиг арал дээрх байгалийн баялаг байтугай ундны ус ч байхгүй, хятад, малай, энэтхэг зэрэг олон үндэстнээс бүрдсэн энэ жижиг хотыг улсыг тухайн үед олон улсын бодлого тодорхойлогчид Английн цэрэг гарч явсны дараа товчхондоо "баларна" гэж үзэж байв. Гэвч энэ хот улсын түүх “Сингапурын гайхамшиг”-ийн эцэг, тус улсын анхны ерөнхий сайд асан Ли Куан Юг хэмээх хүний ачаар капиталист болон коммунист хөгжлийн загвараар бус, өөрийн онцлогтой өвөрмөц замаар хөгжин цэцэглэсэн юм. Энэ бол байгалийн баялаггүй энэ хот улс хэрхэн дэлхийн хамгийн баян орнуудын нэг болсон тухай дэлгэрэнгүй түүх. ☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 3-р сарын 11-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
Амьдралд хэр их мөнгө олсон нь чухал биш хэр их мөнгийг тогтоон барьсан нь чухал байдаг юм.Энэ ном таныг баян болгохгүй, гагцхүү санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүрэх сахилга бат, сэтгэлгээний талаар өгүүлэх болно. Санхүүгийн хувьд тэр дундаа мөнгөө захиран зарцуулах арга ухаанд суралцаагүйгээс олон хүн өөрийн амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл болох эрүүл мэнд, цаг хугацаа хоёроо золиослодог. Таныг дээрх эрсдлийг байж болох хамгийн бага алдагдалтай туулаад өнгөрөх арга зам руу чиглүүлэхэд тус номын агуулга оршиж байна.☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 6-р сарын 11-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
Gerege Creative Solutions компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Гарретт Вилсон бол энэ долоо хоногийн дугаарын эрхэм зочин. Вагнер Ази Автомотив ХХК - ийн гүйцэтгэх захирал байснаар нь бид түүнийг сайн мэднэ.Тэрээр бусдад туслах, буяны ажил хийх болон ажил мэргэжил хоёрыг тусад нь ялгаж салгах хэрэггүй харин нэг болгож амьдарч болдог гэдгийг үлгэрлэж яваа нэгэн юм. Иймдээ ч Вагнер Ази компанид ажиллаж байх хугацаандаа компани дотроо Нийгмийн Хариуцлагын Хороог байгуулан ажиллуулж байсан ба өдгөө Монгол Улсын гагцхүү эдийн засагт бус нийгэмд мөн хөрөнгө оруулалт хийдэг, үлгэр жишээч нэгэн билээ.Санхүүгийн хөрөнгө оруулалт хийх, ажлын байрны тоо олшруулахаас илүүтэйгээр оюун санааны хувьсгалд хувь нэмрээ оруулж, өв үлдээхийг эрхэмлэдэг Гаррет Вилсон ах бид хоёр энэ дугаартаа:- Байгаль эх дэлхийтэйгээ ойрхон байх нь бясалгал болдог тухай- Эко амьдралын хэв маяг, минималист амьдралын хэв маяг тэдгээрийн хувийн амьдралд өгөх ач холбогдол- Түүний 20 жилийн туршид хэвшүүлсэн өглөөний дадал, зуршлууд- Уралдааны гараа мэт өглөөг эхлүүлэх тухай- Яагаад электроник төхөөрөмж дээр бус цаасан дээр амьдралын зорилгуудаа болон тухайн өдрөө төлөвлөх нь илүү үр ашигтай болох- Оюутан, сурагчид гагцхүү дүн үзүүлэлт дээрээ анхаарахаас илүүтэйгээр харилцааны соёл, урлагт анхаарлаа хандуулах хэрэгтэй шалтгаан- Бусдаас авч амьдралаа залгуулж амьдрах бус, бусдад өгч амьдралыг бүтээж амьдрах тухай- Түүний хүндэлж, биширдэг Монголын баялаг бүтээгчид болон эрхмүүдийн тухай болон- мөн илүү олон залуус, эрчүүд маань женьтлемен болоосой, мөн энэ шалгуурыг эмэгтэйчүүд маань залуучууддаа илүү их тавиасай гэсэн сэдвийн хүрээнд ярьсан нь Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баяр тохиосон амралтын өдрүүдэд бидэнд өгсөн гайхалтай мэссэж болсон юм. Ингээд хэдүүлээ эдгээр болон бусад гайхалтай сэдвүүдийн хүрээнд Гаррет ахтай энэ дугаар уруу үсэрцгээе!
loading
Comments (137)

Namuun Namuun

bayrlalaa

Jun 13th
Reply

D. Tsogzol

ene emegtein ner insta n yu we

Jun 1st
Reply

Даваасүрэнгийн Золзаяа

bayrlalaa. mundg zaluuchuud yma. ogloo ert sonsson bolhoor uneheer goy bla😃

Jun 1st
Reply

Zulaa Ulzii

sain bnu? mongol orchuulgaar bga bolov uu?, bayarlalaa.

May 27th
Reply

Д. Лиза

podcastuudiig tani tesen ydan huleedeg shuu😊 mash saihan podcast bolson bna 😇😇😍

May 26th
Reply

Д. Гэрэлчимэг

Sn bnu daraagin nomin heleltsuulger ugluuni gaihamshig nomin tuhai yriach udur bur sonsoj uram awdag shuu bayrlalaa 🤗🤗🤗

May 26th
Reply

Д. Гэрэлчимэг

Sn bnu daraagin nomin heleltsuulger ugluuni gaihamshig nomin tuhai yriach udur bur sonsoj uram awdag shuu bayrlalaa 🤗🤗🤗

May 26th
Reply

Д. Гэрэлчимэг

Sn bnu daraagin nomin heleltsuulger ugluuni gaihamshig nomin tuhai yriach udur bur sonsoj uram awdag shuu bayrlalaa 🤗🤗🤗

May 26th
Reply

Bayar Tsengel

just do it shuud shaa goe bailaa bayrlalaa

May 24th
Reply

Б. Лхагвадулам

bi ene podcastiig erthen sonsohq yugaa hiigeed ywjiisan yum boldoo🤔vneheer uram zorig ugsun goy podcast bolson bn tsaashdiinh ni ajild ni undruus undur amjilt husyee💪💪

May 18th
Reply

MNG Mongoo

Uram zorig ogsond mash ih bayrlalaa 🙏🙏🙏

May 16th
Reply

PaaGii DavaaDorj

bayrlalaa mash goy engiin yriatai shn hun bnaa.

May 15th
Reply

Sainaa Sainaa

yamar goe saihan yariltslaga sonschihvoo. bayarlaa seheeten podcast.

May 15th
Reply

Dolgorsuren Tsevegmed

Yamar goyo yariltslaga ve, woow ! Yamar ih uram ugch bn aa. Unendee duustal n sonsoj chadsangui. Sonsood bur gyals hiih yostoi yumaa hiiye gj bodogttol erch huch avlaa. Ene dugaariig zgr l dahin dahin davtaj sonsood bmaar yum bn. Mash ih bayarlalaa :))

May 15th
Reply

Coram Deo Mongolia 🇲🇳

Солонгосын Пак Жон Хи ерөнхийлөгчийн талаарх номыг ярьвал болох уу

May 12th
Reply

Coram Deo Mongolia 🇲🇳

Хийсэн зүйлсээр нь дамжуулаад номонд дурлах боллоо. Хөдөлгөх хүч минь болжээ.

May 12th
Reply

Coram Deo Mongolia 🇲🇳

Маш их баярлалаа Байнгын сонсогч

May 12th
Reply

Любовь Жизнь

vneheer taalagdlaa

May 12th
Reply

Coram Deo Mongolia 🇲🇳

Баярлалаа хөдөлмөрч залуус аа

May 11th
Reply

Coram Deo Mongolia 🇲🇳

Үнэхээр таалагдлаа

May 11th
Reply

Gombo Hishgee

Coram Deo Mongolia 🇲🇳 таалагдлаа

May 15th
Reply
loading
Download from Google Play
Download from App Store