DiscoverDr. Sumiya podcast
Dr. Sumiya podcast

Dr. Sumiya podcast

Author: Dr. Sumiya

Subscribed: 946Played: 6,614
Share

Description

Монгол хүн таны эрүүл амьдралын хэв маягаа урлахад хувь нэмэр оруулах болно. Энэхүү суваг нь орчин үеийн чиг хандлага болох нотолгоонд суурилсан анагаах ухаанд тулгуурлаж та бүхэндээ эрүүл мэндийн боловсрол олгохоор ажиллана.
+ Олон улсад эрүүл мэндийн чиглэлээр сурч, мэргэшиж, ажилж буй эмч, судлаачийг урьж оролцуулан ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, олон улсад сурч, мэргэших, ажиллах боломжийг хуваалцах болно.
20 Episodes
Reverse
Монгол улсын хүн амын дийлэнх хэсэг нь синофарм үйлдвэрийн вероцел (BBiBP-CorV) вакциныг тариулсан. Гэсэн хэдий ч сонгуулийн үр нөлөө ч юмуу халдварын тархалт буурдаггүй. Халдвартай хүмүүсийг дагаад нас баралтын хэмжээ нэмэгдэж байна. Уг вакцин ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглэх жагсаалтанд орсон байдаг. Энэ талаарх мэдээллийн хүлээн авч сонсоно уу? Санал хүсэлтээ дараах холбоос илгээж туслана уу? m.me/drsumiyapodcast
1.5 жилийн өмнө коронавирусийн халдвар ид дэгдэж хүн бүр эх сурвалж тодорхойгүй мэдээлэл автаж сандарч байсан цаг саяхан. Тэр үед гар угаах дадал хүн бүрт зуршил болоогүй, ач холбогдолтой гэдэгт эргэлзэж байсан байх. Одоо бол айл өрхийн хүн бүр гар угаах, гар халдваргүйжүүлэх дадалд сайн суралцахаас гадна их эерэг нөлөө их гарсан байх гэдэгт итгэж байна. Та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцохын зэрэгцээ халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлаарай. 1.5 жилийн өмнөх подкастаа сонсоход нээх эртний зүйл сонсож буй мэт санагдаж байна. www.facebook.com/drsumiyapodcast
Оксфорд астразенека вакцин хийлгэсэн 1 сая хүнд ойролцоогоор 1 хүнд цусны бүлэн үүсэх эрсдэлтэй байдаг. Цусны бүлэн буюу тромбо үүссэн хүмүүст вакцины хийлгэсний дараах 14 хоногт цусны шинжилгээнд тромбоцитопени ажиглагддаг. Дээрх вакцин хийлгэсний дараа амьсгал бачуурах, цээжээр өвдөх, хөлөөр хавагнах, толгой өвдөх, нүд бүрэлзэх, цус гоожих шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлэх хэрэгтэй. Оксфорд астразенека вакцин (жонсон энд жонсон) хийлгэсний дараа бүлэн буюу тромбо үүсэх эмгэг жам гепарин нөлөөт тромбоцитопени төст механизмаар үүсдэг болох нь тодорхой болов (Nature, 2021). Өөрөөр хэлбэл цусны бүлэн үүсэхэд оролцдог тромбоцит эсийн хүчин зүйл 4 хэмээх уургийн эсрэг дархлааны урвал өрнөдөг. Улмаар тромбоцит эс идэвхжиж цусны бүлэн үүсэх, цусны тромбоцит эсийн тоо буурснаар цус гоожих шинж илэрдэг байна (NEJM, 2021).
Коронавирусийн халдвараар өвчлөхөд 81% хөнгөн зэргээр, 14% дунд зэрэг, 5% хүнд зэрэг буюу амьсгалын цочмог дутагдал, шок, олон эрхтний дутагдалд орох зэргээр амь насанд аюултай нөхцөл байдалд хүргэнэ. Харин хүнд зэрэгтэй өвчтөний 50% нь нас барах буюу нас баралтын хэмжээ дундажаар 1-2% байдаг. Харин коронавирусийн халдвартай өвчтөн хүндрэхэд ахимаг нас, зүрх судасны эмгэг, чихрийн шижин, уушигны архаг бөглөрөлт эмгэг, хавдар, бөөрний архаг эмгэг, эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөн, таргалалт ба архаг тамхидалттай хүмүүс илүүтэй хүндэрдэг байна.
Монгол улсад Хятад улсын Sinovac хэмээх 50% хувийн үр ашигтай вакцин орж ирээгүй, харин 79.4%-ийн үр дүнтэй Бээжингийн институтийн Синофарм BBIBP-CorV вакцин орж ирж хүн амыг дархлаажуулсан. Энэ синофармын вакциныг Монгол улс тэргүүтэй 35 улс яаралтай журмаар зөвшөөрөл олгож эмзэг бүлэг, ахимаг насны хүн амаа дархлаажуулж байна. Синофарм вакцины 2 дахь тунг 8 долоо хоног буюу 56 хоногт авч болно хэмээн Хятадын эрүүл мэндийн үндэсний хорооны вэб сайтад дурьдсан. Уг вакциныг жирэмсэн гэдгээ мэдээгүй эсвэл жирэмсэн үедээ хийлгэсэн бол жирэмслэлтийг таслахгүй, хэвийн байдлаар эмчийн хяналтанд орж тээх болно хэмээн зөвлөсөн байдаг.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Oxford AstraZeneca вакцин хийлгэснээр цусны бүлэн үүсэх хүндрэлийг дагуулдаг хэмээх шар мэдээ хөвөрч байна. 2021 оны вакцин хийлгэсэн тайланд Oxford AstraZeneca вакцины 18.000.000 дээш тун хийхэд цусны бүлэн үүссэн 30 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс улбаалж Герман, Нидерланд, Франц, Канад тэргүүтэй орон дээрх вакциныг ахимаг настай хүмүүст хийхийг түр зогсоосон байдаг. Улмаар Европын Анагаах Ухааны Агентлаг 2021 оны 3 сарын 18 өдөр бол тухайн цусны бүлэн вакцинаас шалтгаалаагүй болно хэмээн мэдэгдсэн. Дээрх 30 цусны бүлэнгийн 22 тохиолдол бол тархины венийн синусын тромбоз эзэлдэг. Тархины венийн судасны тромбоз бол ихэвчлэн цусны бүлэгнэлтийн генетикийн эмгэг, синуситын хүндрэл, гэмтэл, тархины мэс засал зэргээс шалтгаалж үүсдэг.
8 сарын 11 өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин коронавирусийн эсрэг анхны вакцин гаргаж авсан болохыг олон улсад мэдээлэв. Харин Америк ба Барууны орны эрдэмтэд энэ вакцины талаар мэдээлэл хомс, вакцины 1,2 фазын судалгааг нийтлээгүй, тэгээд ч 3 фазын томоохон судалгаа хийгдээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн юм. Гэтэл 2 сарын 2 өдөр нэр хүнд бүхий Lancet хэмээх сэтгүүлд Sputnik V вакцин 91.6% үр дүнтэй хэмээн нотолсон судалгаагаа хэвлүүлэв. Энэхүү 3 фазын судалгаанд 25 эмнэлгийн 22000 орчим хүн хамрагдаж гаж нөлөө бага, үр дүн сайн гарсан. Sputnik V вакцин бол аденовирусийн AD26, AD5 хэлбэрт суурилсан бөгөөд 2-8°С хэмд тээвэрлэх боломжтой. 3 фазын судалгааны үр дүн гарсаны дараагаар дэлхийн зарим улс бүртгэж хүн амаа вакцинжуулахаар төлөвлөөд байна.
Вакцин бол дархлаа тогтолцоог үүсгэгчдэд өвөрмөцөөр сургаж мэргэшүүлэх шинж чанартай биологийн бэлдмэл. Өөрөөр хэлбэл тухайн вирус бактерийн эмгэг төрүүлэхгүй, дархлаа тогтоох хэсгийг салгаж авсан бүтэц хэмээн ойлгож болно. Харин Pfizer-BioNTech вакцин бол коронавирусийн spike уургийн мэдээллийг агуулах мРНХ хэмээх бүтцийг нанолипид бүрхүүлд оруулсан вакцин юм. Уг вакциныг хүний биед тарихад хүний биеийн эзэн эсийн уураг нийлэгжүүлэх аппаратын тусламжтайгаар коронавирусийн уураг нийлэгжинэ. Spike уураг нь харь төрлийн уураг учраас дархлааны эсүүд таньж идэвхжиж дархлааны урвал өрнөнө. Улмаар дархлааны эсрэгбие, санамжийн эс, өвөрмөц эсүүд ялгаран хөгждөг. Харин вакцины дараагаар коронавирус орж ирэхэд уг вирусийн spike уурагтай эсрэгбие холбогдоно. Мөн уг вирус хүний биед ороход дархлааны Т, В эсүүд өвөрмөцөөр идэвхжиж тухайн вирус эмгэг төрүүлж тэр бүр чадахгүй хүний биеэс зайлуулагддаг. Эцэст нь вакцин тариулж дархлаа тогтсоны дараагаар коронавирусийн халдвараас сэргийлэх, хүндрэл, нас баралтыг ач холбогдолтой бууруулдаг байна.
Вакцин бол вирус бактерийн эмгэг үүсгэдэггүй, дархлаа тогтоох шинж чанартай хэсгийг ялган авсан биологийн бэлдмэл юм. Вакцины тусламжтайгаар хүний биед заавал эмгэг төрүүлэх вирус, бактер оруулахгүйгээр дархлаа тогтолцоог сургаж сайжруулна гэсэн үг. Вакцины дараа тухайн вирус бактер орж ирэхэд дархлаа тогтолцоо сургагдсан учир үр дүнтэй тэмцэх чадвартай болно. Улмаар вирус бактерийн эмгэг хүндрэл багасч өвчлөл, нас баралт буурна. Таалагдсан бол like & share :) Эрүүл амьдралын хэв маягаа зөв урлаж сурцгаая!
Полимеразын гинжин урвал (PCR - polymerase chain reaction) бол организмын удмын мэдээлэл болох ДНХ-ийн (РНХ) тодорхой жижиг хэсгийг хэдэн саяас тэрбум хүртэл хувилан олшруулж тодорхойлох арга юм. ДНХ (РНХ) ач холбогдолтой жижиг хэсгийг тодорхойлж таньж мэдсэнээр өвөрмөц вирус, бактерийг илрүүлэх, хавдар, удамшил, шүүх эмнэлгийн оношилгоо хийхэд өргөн ашигладаг. Ялангуяа PCR шинжилгээг коронавирусийн халдварыг илрүүлэх алтан стандарт болгон хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл полимеразын гинжин урвалын тусламжтайгаар коронавирусийн удмын мэдээлэл болох РНХ-ийн тодорхой хэсгийг ДНХ болгон хувиргаж, улмаар олон дахин хувилан олшруулж тодорхойлдог.
Бид подкастын 2 дахь дугаартаа дэлхий нийтийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчний шинэ эрсдэлт хүчин зүйлийн талаар өгүүлэх юм. Саяхан хүн амын боловсролын түвшин нь зүрх судасны өвчний өвчлөл, нас баралтыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болж байгааг шинээр нотолсон байна. Тус дугаараас хүн амын боловсролын түвшин зүрх судасны эмгэгийн өвчлөл, нас баралтанд хэрхэн нөлөөлж буй талаар дэлгэрэнгүй сонсоорой. Apple podcast: https://apple.co/2PETmAJ Youtube channel: shorturl.at/bfrV8
АУ-ны доктор, Ассистант профессор Б.Ганчимэг дархлаа судлаач та бүхэндээ COVID19 вирусийн эсрэгбие, түргэвчилсэн тест, сүргийн дархлаа, вакцин үйлдвэрлэл, вакцины цаашдын төлөв зэргээр эрүүл мэндийн боловсрол олгох болно. Мөн хүний их эмчээс Япон улсын Нагасакигийн их сургуулийн микробиологи дархлаа судлалын тэнхимд эрдмийн зэрэг хамгаалсан талаарх арга замаа дэлгэрэнгүй хуваалцсан юм. Тэрээр Б.Ганчимэг нь халуун хумхаа өвчний үеийн Т эсийн үйл ажиллагаа, Интерлейкин-27-ын дархлаа зохицуулга сэдвээр судалгааны ажил хийж байна. Youtube channel: shorturl.at/fxyKO
COVID19 вирус устаж алга болохгүй, вакцин гарч шийдлээ олох хүртлээ маск зүүх, гараа угаах, хөл хорио зэрэг зүйл амьдралын хэв маягийн нэг хэсэг байх болно. Уг вирусийн эсрэг эмчилгээ болох эм, биологийн бэлдмэл, технологи хөгжиж эмчлэгдэх боломж улам бүр нэмэгдэнэ. Гэхдээ бүх нийтээрээ урьдчилан сэргийлэх, халдвараар өвдөж хүндрэлд хүрэхгүй байх оновчтой шийдэл бол вакцин байх юм. Энэ вирусийн вакцины талаарх яриа өрнүүлсэн Харвардын их сургуулийн вакцины мэргэжилтэн нарын яриаг (postgraduateeducation.hms.harvard.edu) түүвэрлэн эрүүл мэндийн боловсрол олгохыг зорив.
Энэ удаагийн зочноор Европын зүрхний нийгэмлэгийн тэтгэлэг авч Нидерланд улсын Лейдений их сургуулийн анагаах ухааны төвийн зүрх уушгины төвд суралцаж буй Ч.Сүрэнжавыг урьж оролцууллаа. Тэрээр зүрхний цочмог шигдээсийн дараа зүрхний зүүн ховдлын дасан зохицох хэлбэр ба өвчтөний тавилан хоорондын хамаарлын талаар судалгаа хийж буй учраас зүрхний цочмог шигдээс, түүний хүндрэл, зүрхний дутагдлын талаар ярилцаж эрүүл мэндийн боловсрол олгохыг хичээлээ. Үүнээс гадна Европын зүрхний нийгэмлэгийн тэтгэлэг яаж авч суралцсан талаарх мэдээллээ хуваалцсан болно. Apple podcast: https://apple.co/2PETmAJ Youtube channel: shorturl.at/bfrV8
Монгол орон нь жилийн 4 улиралтай, эрс тэс уур амьсгалтай, агаар нь хуурай цаг агаартай. Яагаад гэвэл далайд гарцгүйгээс гадна далайн түвшингээс дээш дунджаар 1500м өндөрт өргөгдөж оршдог. Улсын нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын бараг хагас нь аж төрдөг амьдардаг гэхэд буруутахгүй. Улаанбаатар хот ойрын хэдэн жил өвөлдөө утаатай, өвөл зунгүй автомашины түгжрэл харьцангуй ихтэй болж байна. Хаврын улирал ирэхэд шороо тоос босч хотын амьдрал бужигнаж эхэлдэг. Шороо тоос бужигнах нь аргагүй биз, яагаад гэвэл хур бороо орж ургамал ногоо ургах болоогүй учраас тэр. Шороо тоос бужигнаж эхлэхэд нарийн бүдүүн ширхэг, харшил төрүүлэгч тоосонцор агаарт дэгдэж та бид амьсгалж байдаг. Уг тоосонцорын нөлөөгөөр амьсгалын зам цочрохын зэрэгцээ вирус бактериас хамгаалах чадюар буурч байдаг. Ийм болохоор амьсгалын замын халдвараар өвчлөх, архаг хууч өвчин сэдрэх зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Оношлуурын мэдрэг ба өвөрмөц чанар өндөр бол оношлох магадлал төдий чинээ сайн байдаг. Өөрөөр хэлбэл оношлуурын мэдрэг, өвөрмөц чанар хангалтгүй учраас хуурамч сөрөг, хуурамч эерэг үр дүн ховор тохиолдолд гарах боломжтой. Харин түргэвчилсэн оношлуур бол вирусийн нөлөөгөөр дархлааны урвалын үр дүнд үүссэн эсрэгбие хэмээх өвөрмөц дархлааны уургийг цусанд илрүүлдэг. Түргэвчилсэн оношлуураар үнэхээр үнэн эерэг үр дүн гарвал вирусын халдвар авч дархлаа урвал өрнөсөн гэсэн үг. Түргэвчилсэн оношлуур эерэг, нарийвчилсан PCR шинжилгээ эерэг бол идэвхтэй халдвартайг илэрхийлнэ. Хэрвээ түргэвчилсэн оношлуураар эерэг, нарийвчилсан PCR шинжилгээгээр сөрөг бол идэвхтэй халдваргүй, халдвар авсан боловч эдгэрч дархлаа тогтсон гэсэн үг. Харин хуурамч эерэг үр дүн гарвал оношлуурын мэдрэг, өвөрмөц чанар хангалттай биш хэмээн ойлгож болно.
Хүний биед дархлаа тогтолцооны гомоестазыг хангаж зүгшрүүлэх гол хүчин зүйл бол хөдөлгөөн юм. Монголчууд хэдэн мянган жилийн турш нүүдэлчдийн соёлоо дагаж хөдөлгөөний идэвхтэй байхын зэрэгцээ байгаль дэлхийтэй ойрхон аж төрж ирсэн. Харин сүүлийн хэдхээн 10 жил хотжилтын соёлд суралцаж амьдралын хэв маяг тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байна. Монголчууд бид эрт дээр үеэс л хөдөлгөөн чухал болохыг ойлгож “Хөгширч биш хөшиж үхдэг” хэмээн үеэс үед ярьж ирсэн түүхтэй. Идэвхтэй дасгал хөдөлгөөн бол дархлаа тогтолцоо, зүрх судасны эрүүл мэндэд юугаар ч орлуулшгүй ашиг тустай. Бид идэвхтэй дасгал хөдөлгөөнийг эрүүл амьдралын хэв маяг болгож урлах хэрэгтэй.
#COVID19 вирусийн халдвар ор мөргүй устаж алга болохгүй. Яагаад гэвэл вакцин хийх, олдмол дархлаа тогтох зэрэг шийдэл бий болтол ойрын хэдэн жилийг зарцуулна. Бид маск зүүх, гараа угаах, хөл хорио зэрэг үр дүнтэй амьдралын хэв маягтай ойрын хугацаанд зууралдана гэсэн үг. Уг вирусээс шалтгаалж хүмүүсийн эрүүл амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. За тэгээд өөрчлөгдөж сураагүй биш дээ, хэдэн мянган жил нүүдэлчин соёлтой байсан хүмүүс хэдхээн арван жил хотын соёлд суралцаж эхэлсэн. Эрүүл амьдралын хэв маягаа урлахад биеийн жингийн илүүдэл буюу таргалалтын мөн чанар, зөв зохистой хооллолтын нэг болох эслэгийн талаар та бүхэндээ товч эрүүл мэндийн боловсрол олгоё. Нэг зүйл нэмж хэлэхэд цуу яриа, шар мэдээ, жижиг судалгаа зэргийн нотолгооны төвшин хангалтгүй байдаг. Та бүхэн дахиж олдохгүй эрүүл мэнддээ нотолгооны төвшин өндөртэй эх сурвалжийг ашиглаж эрүүл амьдралын хэв маягаа урлаарай.
Сайн санаат хүмүүсийн ачаар эх оронд минь ганц ч болов ECMO аппараттай болж буйд их баяртай байна. Хүнд хэлбэрийн уушгины хатгалгааны үед эрүүл уушгины эд эсийн тоо цөөрснөөр амьсгалын дутагдал үүсдэг. Хүнд хэлбэрийн амьсгалын дутагдлын үед цусыг уушги биш ECMO аппарат хүчилтөрөгчөөр баяжуулдаг.
Эхний дугаартаа жирэмсэн эхчүүд тамхи татахад гэдсэнд бойжиж буй урагт хэрхэн нөлөөлөх талаар өгүүлсэн. Жирэмсэн үед тамхи татах нь урагт маш аюултайгаар нөлөөлдөг. Тамхи татдаг жирэмсэн эхэд ургийн жин багасч, толгойн тойргийн хэмжээ буурдаг болохыг олон судалгаагаар тогтоожээ. Иймд, жирэмсэн эх та хэзээ ч битгий тамхи татаарай. Яагаад гэвэл энэ болчимгүй үйлдлээс болж гэдсэнд бойжиж буй хүүхдийн хэвийн өсөлт бойжилт удаашрах аюултай. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ дугаараас сонсоорой.
Comments (1)

battsetseg bat

баярлалаа.

Apr 10th
Reply
Download from Google Play
Download from App Store