DiscoverСОНСДОГ ШҮҮХ
СОНСДОГ ШҮҮХ

СОНСДОГ ШҮҮХ

Author: AppellateCourt

Subscribed: 45Played: 3,185
Share

Description

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
6 Episodes
Reverse
Сонсдог шүүх подкастын энэ удаагийн дугаараар иргэд, аж ахуйн нэгжүүд Захиргааны хэргийн шүүхэд ямар асуудлаар нэхэмжлэл гаргах боломжтой, мөн ямар асуудлаар хаана байрлаж буй, аль шатны шүүхэд хандах вэ? гэдэг асуултанд хариулт өгөх үүднээс ерөнхий шүүгчийн туслах Ч.Ганбаатарыг зочноор урьж “Хэргийн харьяалал ба Захиргааны шүүхийн харьяалал” сэдвийн хүрээнд сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүлээн авч сонсоно уу.
Сонсдог шүүх подкастыг энэ удаагийн дугаараар иргэд, аж ахуйн нэгжүүд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зайлшгүй мэдэж байх, анхаарах шаардлагатай нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр шүүгчийн туслах М.Пүрэвсүрэнг зочноор урьж “Нэхэмжлэлийн шаардлага ба үндсэлэл”-ийн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүлээн авч сонсоно уу.
Сонсдог шүүх подкастыг энэ удаагийн дугаараар иргэд, аж ахуйн нэгж болон хуульч, өмгөөлөгч нарт зориулан шүүхээр үйлчлүүлэхдээ мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан онлайнаар шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдааны явц, шийдэлтэй шууд танилцах (www.livecourt.mn) болон шүүхүүдэд хэрэгжиж буй, мөн шинээр хэрэгжүүлэн эхэлж буй цахим системүүдийн талаарх мэдээллийг хүргэхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн болон Мэдээлэл технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Амарсанаа нарыг зочноор урьж “Шүүхийн цахим үйлчилгээ”-ний талаар сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүлээн авч сонсоно уу.
Сонсдог шүүх подкастын өнөөдрийн дугаараар иргэд, аж ахуйн нэгжүүд шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах болон нэхэмжлэл гаргахад юу юу мэдэж байх шаардлагатай байдаг талаарх мэдээллийг хүргэх үүднээс шүүгчийн туслах П.Энх-Амарыг урьж “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр” сэдвийн хүрээнд сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүлээн авч сонсоно уу.
Сонсдог шүүх подкастыг иргэд болон хуульч, судлаач нарт зориулсан гэсэн 2 төрлөөр хөтлөн хүргэхээр зорьж байгаа бөгөөд өнөөдрийн дугаараа иргэдийн зайлшгүй мэдэж байх хэрэгтэй мэдээллийг хүргэх үүднээс шүүгчийн туслах Т.Гангэрэлийг урьж “Захиргааны актад гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа” сэдвийн хүрээнд сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүлээн авч сонсоно уу.
Манай подкастын эхний дугаарын зочноор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар болон шүүгч Д.Баатархүү нар уригдаж, “Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, онцлогийн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүлээн авч сонсоно уу.
Comments 
Download from Google Play
Download from App Store