DiscoverMANDU`S Podcast
MANDU`S  Podcast
Claim Ownership

MANDU`S Podcast

Author: MANDU`S PODCAST

Subscribed: 88Played: 819
Share

Description

Эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой Эрүүл мэнд подкастыг та бүхэндээ хүргэж байна.
5 Episodes
Reverse
Хэрэв таны нойр эрүүл биш бол та эрүүл биш гэсэн үг. ~ William Dementhia Энх- Учрал эмнэлгийн эмч, АУ- магистр, сэтгэл засалч Энх-Учралтай нойрны үнэ цэн сэдвээр ярилцсан ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. 
#4 Хувийн эрүүл мэндийн даатгал гэж юу вэ? Даатгуулсанаараа таньд ямар давуу тал үүсэх вэ?Даатгал, эрүүл мэндийн даатгал гэж вэ? Бид эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар өөрийн эрүүл мэнд болон санхүүгээ хэрхэн хамгаалалтанд байлгаж эрсдэлтэй нөхцөл байдлыг даван туулах вэ ? сэдвийн хүрээнд Эрүүл мэндийн нөхөн төлбөрийн мэргэжилтэн Б. Батхишиг ярилцсан ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Эрүүл мэнд гэдэг юугаар ч нөхөшгүй үнэт хүчин зүйл учраас эрсдэлээс өөрсдийгөө болон гэр бүл хайртай дотны хүмүүсээ урьдчилан сэргийлье.
#3 Хэрхэн жирэмслэх вэ? Жирэмслэхээр төлөвлөсөн тохиолдолд өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ? сэдвээр бэлтгэж байна. Жирэмслэх хугацаа буюу Овуляцийн хугацаа маш өргөн хүрээтэй, тэгээд ч магадлалтай хоногийг тогтоож чадахгүй байгаа тохиолдолд та залуу, эрүүл эмэгтэй бол яаж жирэмслэх вэ? гэдэгт санаа зовоод хэрэггүй.Хэрэв хэвийн эрүүл хосууд жирэмсэн болохыг хүсвэл сайн амарч, сэтгэл санааны хувьд тайван байх хэрэгтэй. Долоо хоногт хоёроос гурван удаа хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орж байх хэрэгтэй бөгөөд энэ нөхцөлд үр тогтох хугацаа таарах магадлал хамгийн өндөр байдаг. Xамгийн гол нь хайртайгаа эв найртай байж, сексийнхээ амьдралыг баяр баясгалантай хэвээр нь байлгаарай. Хосуудын тайван, эрүүл байдлаас жирэмслэх магадлал ихээхэн хамааралтай шүү. Өнөр өтгөн гэр бүлийг хүсье!Хэрэв нэг жилийн хугацаанд жирэмсэн болохгүй бол танд болон таны гэр бүлийн хүнд үргүйдлийн асуудал байж болзошгүй тул эмчид хандаарай.
Эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй асуудлын нэг болох бэлгийн замын халдварт өвчин сэдвээр ЭЗШУИС багш ЭСКЭЗ тэнхимийн эрхлэгч БУ-ны магистр Г. Батсайхантай ярилцсан ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
Эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой Эрүүл мэнд подкастыг та бүхэндээ хүргэж байна.#1 Витамин Д дутагдал сэдвээр Эмч төлөөлөгч Э. Саранзаяатай ярилцсан ярилцлагыг хүлээн авч сонсоно уу. Баярлалаа
Comments