DiscoverlegalTalks
legalTalks

legalTalks

Author: legaldata.mn

Subscribed: 71Played: 4,563
Share

Description

Хууль зүйн судалгааны цахим сан, legaldata.mn-ий хамт олноос хуульч, эрх зүйч, судлаач нартаа зориулан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, сэдвийн талаар ярилцах, түгээх, дэлгэрүүлэн хэлэлцэх, түүнчлэн салбарын шинэ соргог болон тулгамдсан асуудал, мэдээ мэдээллийн талаар мэргэжлийн, халуун яриа өрнүүлэх зорилго бүхий #LegalTalks подкастыг эрхлэн гаргахаар санаачилсан болно.
13 Episodes
Reverse
Энэ дугаарын зочноор Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч Н.Баасанжав, “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч М.Мөнхжаргал, хөтлөгчөөр Б.Эрхэмбаяр нар оролцож хөл хорионы дэглэмийн үед ажил олгогч, ажилтан талуудад үүсэж байгаа хүндрэл бэрхшээл, тэдгээрийг хууль, эрх зүйн талаас хэрхэн шийдвэрлэх, цалин хөлс олгох боломжгүй тохиолдолд хэрхэх, ажилчдын тоог цөөрүүлэх нь хуульд нийцэх эсэх.Мөн цалин хөлсийг хэрхэн тооцож олгох, давагдашгүй хүчин зүйл нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан сул зогсолт болон хүндэтгэн (гамшиг) үзэх шалтгааны улмаас ажилдаа ирээгүй гэх үндэслэлд хамаарах эсэх зэрэг асуудлын талаар ярилцсаныг хүлээн авах боломжтой. 
Энэ удаагийн зочноор МУИС ХЗС-ийн хувийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн доктор Г.Давааням уригдаж, “Оюуны-Инноваци” ТББ-ийн судлаач, хууль зүйн магистр Ж.Энхсаруулын хамтаар “Компанийн хувьцаа эзэмшигчийн хүлээх хариуцлага” сэдвийн хүрээнд ярилцсан дугаарыг хүргэж байна.
"Нутгийн удирдлагын шинэ хууль"-ийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Д.Ганзоригтой ярилцлаа.
А.Бямбажаргал: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор
Энэ удаад "Хүний эрхийн ирээдүй..." сэдвийн хүрээнд хүний эрхийг хамгаалагч Б.Болорсайхантай ярилцлаа.Зочин хөтлөгчөөр "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.АмарзаяаХөтлөгчөөр "Оюуны-Инноваци" ТББ-ын судлаач, хуульч Б.Эрхэмбаяр.
🖇Коронавирус (COVID-19) халдварын тархалт нэмэгдсэн, хорио цээрийн дэглэмд шилжсэн, хил хаасан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан зэрэг нөхцөл байдал нь гэрээний талуудад (зээлдэгч-зээлдүүлэгч, түрээслэгч-түрээслүүлэгч, худалдагч-худалдан авагч г.м) үүргээ биелүүлэх боломжгүй гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй хүндрэлийг бий болгосон...⚖️Үүнтэй холбоотойгоор форс мажор гэж юу болох, манай улсын хууль тогтоомжид хэрхэн зохицуулсан, үүсээд байгаа нөхцөл байдлыг хууль, эрх зүйн талаас хэрхэн даван туулах, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан дугаарыг хүргэж байна.🎧Зочин: З.Сүхбаатар – "Монгол Өмгөөлөгч" ХХН-ийн өмгөөлөгч, доктор🎧Зочин хөтлөгч: МУИС, ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн магистр Н.Норовсамбуу (Norovsambuu Nyamsuren)Хөтлөгч:Эрхэмбаяр Батболд (Оюуны-Инноваци ТББ-ийн судлаач, хуульч)
Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ц.Сарантуяа багштай дараах агуулгын хүрээнд сонирхолтой яриа өрнүүллээ: - Ажлын гараа, багш болсон түүх, амьдралд баримталдаг зарчим; - Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт; - Үндсэн хуулийн маргаан, цэцийн гишүүний шалгуур; - Шүүгчийн хараат бус байдал, ёс зүйн асуудал; - Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан.
Энэ удаагийн зочноор хуульч, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон "Хууль тогтоох техник" сэдвийн хүрээнд ярилцлаа.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаатай өмчийн эрх зүйн талаар, тэр дундаа Үл хөдлөх хөрөнгийн эрхийн тухай ярилцлаа.
"Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлийн шаардлагын төрөл, түүний үр дагавар" сэдвийн хүрээнд Хууль зүйн ухааны доктор Г.Банзрагч багштай ярилцлаа.
Хуульч нар технологи ашигладаг. Гэхдээ тэр нь word, арай дээр нь powerpoint ашигладаг. Тийм болохоор технологийн хувьд хуульч нарыг хүлээх шаардлагагүй. Хуулийн үйлчилгээг хуульчийг алгасаж хийх хандлага бий болж байна.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн багш, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан туршлагатай хуульч Д.Ганзоригтой ярилцаа. Хууль зүйн судалгааны арга зүй гэдэгт юуг ойлгох, хуульч, судлаачийн эзэмшвэл зохих чадвар, судалгаа хийхдээ анхаарах зүйлс, цагийн менежмент зэрэг хуульч, судлаач нартай хэрэгтэй олон сонирхолтой сэдвээр яриа өрнүүлсэн тул та бүхэн уг асуудлаар өөрт хэрэгтэй мэдээллийг олж авна гэж найдаж байна.
"Эрх зүйн боловсрол олгох тогтолцоо, хөгжлийн чиг хандлага" сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор Ж.Эрдэнэбулган багштай ярилцлаа.
Comments (1)

Dolgion Jenny

Яриа нь нилээн цаана их шуугиантай байна.. Дараагийн удаадаа анхаараасай.. Баярлалаа

Dec 6th
Reply
Download from Google Play
Download from App Store