mentor podcast

Ментор гэдэг заавал алдартай, гоц ухаантай, насаар ахмад, дүү ер нь ямар ч байх албагүй. Харин тухайн сэдвээрээ хуваалцаж болох туршлагатай байх нь гол нь билээ. Сайн анзаарвал төрөл бүрийн асуудлаар төрөл бүрийн менторууд та бидний эргэн тойронд дүүрэн бий. Эдгээр хүмүүстэй тохирсон сэдвээр нь яриа өрнүүлж тэдний туршлагаас сонсож, суралцахаар Менторшип подкастыг эхлүүлж байна.

20 наснаас өмнө заавал төлөвлөх 3 зүйл + эмэгтэй хүн бизнесийн салбарт ажиллах онцлог

Бараг л бүх хувь хүний хөгжлийн ном, зөвлөгөөнд төлөвлөлтийг онцолдог. Гэхдээ юуг төлөвлөх вэ? алийг нь илүү чухалчлах вэ? хэрхэн төлөвлөх вэ? зэргийг төдийлөн нарийн хэлдэггүй. Ментор зочин маань өөрийн амьдралдаа туршиж, амжилттай хэрэгжүүлэн үр дүнг мэдэрсэн дараах зөвлөмжийг хүргэж байна. Энэ дугаарт зочин Поларис эдүкэйшн академийн үүсгэн байгуулагч , сургагч багш Б.Заяа оролцлоо.

12-10
29:17

Орчин үед ажлын талбар хэрхэн өөрчлөгдөж байна вэ? + Дадлага хийхийн ач тус

Ментор подкаст энэ удаа Монгол Шуудан ХК Дэд захирал (Стратеги төлөвлөлт, Бизнес хөгжил) Г. Тэлмэн оролцон очин үеийн ажлын талбарын өөрчлөлт, түүнд бэлдэх аргуудаас хуваалцлаа.  Бидэнд тийм ч сайн анхаардаггүй Internship буюу дадлагыг жинхэнэ утга учиртайгаар хэрэгжихэд өөрийн хувь нэмэрээ оруулж буй тэрээр LEAD MONGOLIA хөтөлбөрт хэрэгжүүлсэн төслийн үр дүнгээс та бүхэнд хэрэгтэй зөвлөмж хүргүүлэх болно.

10-14
35:44

Ментор подкаст: Хувь хүний брэндинг гэж юу вэ? + Сошиал медиаг ашигтайгаар хэрэглэх нь

Энэ дугаарын ментороор “Сирм” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Насантулга оролцлоо. Тэрээр энэ дугаарт Хувь хүний брэндинг гэж юу вэ? + Сошиал медиаг ашигтайгаар хэрэглэх талаар ярилцлаа.

09-30
30:34

Уул уурхайн салбарт карьер эхлүүлэх гэж байгаа бол заавал сонсох подкаст

Хэрвээ та уул уурхайн салбараар суралцаж байгаа, сурахаар төлөвлөж байгаа, сонирхож байвал энэ подкастыг заавал сонсоорой. Учир нь энэ дугаарын ментор болох MONGOLIAN MINING CORPORATION - Олборлолт үйлдвэрлэл хариуцсан захирал Лхагва-Очир оролцож уул уурхайн салбарын онцлогийг өөрийн туршлагаар дамжуулан бидэнд маш ойлгомжтой тайлбарлаж өгсөн юм.

09-20
34:42

Эрүүл амьдрах 5 хэвшил

Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд, аз жаргалтай байхын тулд ядаж л хайртай хүмүүсийнхээ тусын тулд эрүүл байх хэрэгтэй. Эрүүл мэнд үгүй бол юу ч байхгүй. Бүр юу ч..  Энэ дугаараар Улсын Хоёр дугаар Төв Эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын их эмч Дөлгөөнтэй ярилцаж эрүүл саруул амьдрахын тулд өөртөө хэвшүүлэх 5 алхмыг хуваалцаж байна.

09-12
31:38

Хэрхэн хувьцааны мэргэн ‘тоглогч’ болох вэ? + Хуримтлалын талаар

Энэ дугаарт Голомт Банкны сувгийн удирдлага, бүс хариуцсан менежер Ц.Батцэнгэл оролцлоо. Тэрээр банкны салбарт ажиллаж буй мэргэжлийн туршлага, өөрийн амьдралаас сурсан зүйлээ бидэнтэй харамгүй хуваалцсан юм. Орчин үеийн иргэн та эрүүл саруул, хуримтлалтай, хувьцаатай нэгэн байгаарай хэмээн хичээнгүйлэн захиж байсан юм. Учир нь эрүүл байх нь бүх зүйлийн үндэс гэдгийг олон хагацал үзсэн тэрээр маш сайн мэднэ. Эрүүл байж, элдэв эрсдэлд бэлэн байхад танд хуримтлал тус болно. Гагцхүү хэрхэн хуримтлал үүсгэх, хувьцааны зах зээл дэх боломж болон эрсдэлийг тооцоолох аргачлал, сайн жишээ зэргийг бидэнд маш ойлгомжтойгоор хэлж өгөх болно.

09-04
38:22

Өөрийгөө хэрхэн олж нээх вэ? + Мэргэжил сонголтын талаар

Та өөрийгөө хэр зэрэг мэдэх вэ? Одоо би яах вэ? гэдэг асуултын өмнө та хэдэн удаа ирж байсан бэ? Нэн тэргүүнд өөрийгөө олох гэдгийг маш олон талаас хариулж болох байх. Энэ дугаарын хувьд өөрийгөө яг юу хүсэж байгааг, юунд сайн, юуг сайн хийж чадахгүй байгааг тодорхойлж цаашдын сонголтоо хийх талаас нь ярилцлаа. Энэ дугаарын ментороор Карьер Хөгжлийн Төвийн хамтран үүсгэн байгуулагч, карьер зөвлөх Мөнхнаран оролцлоо. Подкастын тойм Өөрийгөө олохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Нэн тэргүүнд өөрийгөө олохын тулд одоо байгаа өөрийгөө сайн тодорхойлж, анализ хийх хэрэгтэй. Та дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд үзээрэй.

08-30
24:37

Хятадын Цинхуа их сургуулийн талаар + Хятад хэл хэрхэн сурах вэ?

Цинхуагын их сургууль нь БНХАУ-ын нийслэл Бээжинд 1911 онд байгуулагдсан. Хятадын шилдэг 9 их дээд сургуулийн нэг Цинхуагын их сургууль нь “Дэлхийн шилдэг их дээд сургуулиудын жагсаалтанд эхний 17-д бичигддэг.  Нийтдээ 36,000 гаруй оюутантай, 7000 гаруй эрдэмтэн багш, албан хаагчидтай БНХАУ-ын томоохон их сургуулиудын нэг юм. Тус сургуульд Хятадын засгийн газрын тэтгэлгээр суралцаж төгссөн М.Эрхбаяр ороцож өөрийн сурсан туршлага, Хятад хэл хэл сурсан арга барилаасаа хуваалцлаа. Нэг ч ханз мэдэхгүй очсон тэрээр хэлний бэлтгэлээ амжилттай сурч Хятадын томоохон Цинхуа их сургуульд тэтгэлгээр суралцаж чадсан юм. Учир нь тэрээр Хятадад байхдаа Цинхуа их сургуулийн хэлний бэлтгэлд дахин суралцаж өөрийгөө хичээнгүй нэгэн гэдгээ багш нартаа харуулж чадсан юм. Улмаар  энэ сургуульд үндсэн сурагчаар сурч амжилттай төгссөн. Одоогоор "Нар- Станц" эрчим хүчний компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

08-26
30:50

Жинхэнэ төлөвлөлт гэж юу вэ? + Яаж сайн төлөвлөлт хийх вэ?

Бараг л бүх амжилтын зөвлөгөөнд сайн төлөвлөлтийн талаар ярьдаг. Гэхдээ сайн төлөвлөлт гэж яг юуг хэлдэг, хэрхэн сайн төлөвлөлт хийх талаар бодитой зөвлөгөө тийм ч их байдаггүй. Энэ дугаараар хэрхэн сайн төлөвлөлт хийх аргачлалаас хуваалцах болно.  Хэрвээ та төлөвлөлт хийх гэсэн ч юунаас эхлэхээ мэдэхгүй, төлөвлөсөн ч бодитой болж өгөхгүй байвал дараах дугаарыг заавал сонсоорой.

08-20
21:15

Геологич мэргэжлийг сонгох гэж байгаа бол.. + Уул уурхайн салбарын талаар

Хэрвээ та геологи, уул уурхайн салбарт карьер төлөвлөхөөр зэхэж байгаа бол энэ дугаарыг заавал сонсоорой. Энэ дугаараар геологич мэргэжлийн сайхан болоод хэцүү зүйлс, инженер хүний онцлог зэргийг ярилцлаа. Энэ дугаарын #ментороор геологийн мэргэшсэн инженер Ц.Мөнгөншагай оролцлоо. Тэрээр 18 жил геологийн салбарт ажиллаж байгаа туршлагатай мэргэжилтэн юм.

08-07
21:22

ГАДААДАД СУРАЛЦАХАД ӨӨРИЙГӨӨ БЭЛДЭХ НЬ +ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХ ТАЛААР

Хэрвээ та гадаадын аль нэг оронд суралцахаар төлөвлөсөн, тэр дундаа тэтгэлгээр суралцахаар төлөвлөсөн бол дараах подкастыг заавал сонсоорой. Зочны талаар товч Энэ дугаарын ментороор EDU WORLD боловсролын төвийн захирал Н.Мөрөн оролцлоо. Тэрээр тэтгэлэгийн зөвлөх үйлчилгээ болон боловсролын зуучлалын үйлчилгээ үзүүлэх салбарт 8 жил ажиллаж байгаа. Олон залуучуудыг дэлхийн түвшинд боловсол эзэмшихэд тусалсан түүнээс бид хэрхэн гадаадад сурахад өөрийгөө бэлдэх, тэтгэлэгтэй суралцах зөвлөмжийг авсан юм.

07-31
26:31

Эрсдэлийг тооцох, даван туулах сэтгэлгээ + Залуу байхдаа хүлээн зөвшөөрөгдөх аргаас

Мэддэг зүйлээ бусадтайгаа хуваалцдаг #Ментор подкастдаа дахин тавтай морил! Хэрвээ танд залуу юм байж юу мэдхэв, жаахан юм байж гэх мэтчилэн насны залуу гэсэн шалтгаанаар ур чадвараа дутуу үнэлэгдэх тохиолдол гарч байсан уу? Тийм бол энэ дугаарыг сонсоорой. Мөн эрсдэлийг тооцож даван гарах аргаас хуваалцах болно.Учир энэ дугаарын зочин  маань  нас залуу ч гэсэн олон хүнийг удирдаж зохион байгуулж байсан туршлагатай нэгэн юм.  Зочны талаар товч Энэ дугаарын зочноор Дондовдоржийн Солонго оролцлоо. Тэрээр Smart brokers ХХКомпаний гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн JCI байгууллагын хамгийн залуу эмэгтэй ерөнхийлөгч болж байсан юм.

07-24
24:40

Дарсны зөв хэрэглээ гэж юу вэ? + Дарсны талаар яриа

Mentor podcast-даа тавтай морил! Энэ удаа хамтдаа дарсны талаар ярилцацгаая :) Дарсыг хэрхэн өөрийн эрүүл мэндэд хэрэгтэйгээр хэрэглэх вэ? Дарсыг зөв хэрэглэснээр ямар ач тустай вэ? зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцах болно. Подкастын #mentor зочноор: WORLD WINE анхны Дарсны төрөлжсөн дэлгүүрийг үүсгэн байгуулсан Ц. Түвшинбаяр оролцлоо. Зочны талаар товчхон: 1996 онд “Ноён Уул Эрдэнэ” ХХК-г үүсгэн байгуулсан бөгөөд одоог хүртэл тус компанийн Ерөнхий Захирлаар ажиллаж байна. - 2002 онд JCI олон улсын байгууллагад элсэн орж 2008 онд Сенатор болсон. - 2005 онд WORLD WINE анхны Дарсны төрөлжсөн дэлгүүрийг нээж нийт 9 салбартайгаар үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

07-10
20:38

Яаж дуртай зүйлээ ажил болгох вэ? + Дуртай зүйлдээ цаг гаргах нь

Ментор подкастын энэ дугаарт дэлхийн хэмжээний ⭐️⭐️⭐️ тогооч “ MGC STAR GROUP" ХХК компаний ерөнхий захирал С.БАТМӨНХ Demi Batmunkh Suren оролцлоо. Тэрээр Англи Улсын Лондон хотод амьдарч байх хугацаандаа тус хотын шилдэг ресторанууд болох ROKA ZUMA, CHEZ MAX , THE BELVERDER, SIPRIANI зэрэг ресторануудад ажиллаж Англи , Франц ,Итали , Япон үндэстнүүдийн хоол , үйлчилгээнд өргөнөөр мэргэшсэн. Монголдоо дэлхийн стандартад нийцсэн олон ресторануудыг бий болгож, хоолны соёлыг түгээж буй эрхэм билээ. Энэ дугаарт дуртай зүйлээ олж, түүнийгээ ажил болгосон түүний туршлагаас хуваалцах болно.

06-26
29:04

Ажил олгогч ямар хүн хайдаг вэ? + Хүссэн ажилдаа орох нууц жор

Мэддэг бүхнээ хуваалцах зорилготой #Ментор подкаст энэ удаа зочин Н.Жавхлантай уулзаж ажил олгогч ямар хүн хайдаг вэ? + Хүссэн ажилдаа ороход юуг судалж, бэлдсэн байх талаар ярилцлаа.  Зочны талаар товч Тэрээр хүний нөөцийн салбарт 10 гариу жил ажилласан туршлагатай. Түүнийг Бизнетворк Консалтинг ХХК Гүйцэтгэх захирал байснаар нь хүмүүс сайн мэднэ.

06-17
26:43

Ц.Жадамба: IT-ийн салбар дахь ажил олгогчийн хүлээлт + Орчин үед манлайлал гэж юу вэ?

Ментор подкаст энэ удаа:   зочин Ц.Жадамба -н Сөүлийн Үндэсний Их сургуулийн Инженерийн сургуульд  Мэдээллийн  технологийн бодлого, төлөвлөлийн чиглэлээр хамгаалсан магистрын судалгааны ажлаас хуваалцаж байна. Тэрээр IT-ийн салбар дахь ажил олгогчийн хүлээлтийг судалсан ба өөр сонирхолтой олон үр дүнгээс хуваалцах болно.  Мөн зөвхөн IT гэлтгүй дараах шинж тэмдэг танд илэрч байгаа бол дараах подкастыг сонсоорой. Хэрвээ та олон ажил сольдог бол, энэ миний байх ёстой газар биш байна гэсэн мэдрэмж төрж байгаа бол, илүү өөрийгөө таньж мэдмээрч юм шиг санагдаж байгаа бол та дараах подкастыг заавал сонсоорой.

05-30
30:19

Nomun Chimeg

Зочны сошиал хаягийг нь өгч болох болов уу

01-23 Reply

Bujee Mongolei

Хэрэгтэй зүйл ихийг тусгаж авлаа

07-03 Reply

Khaliunjargal Gantulga

Үнэхээр үр өгөөжтэй подкаст байлаа. Ментор подкаст гоё шүү👍😊

04-02 Reply

Recommend Channels