seheeten

Монголын хамгийн удаан үргэлжилж буй амьдралын хэв маягийн подкастад тавтай морил! Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, Castbox гэх мэт дурын подкаст тоглуулагчаараа захиалж (subscribe) сонсоорой. Мөн манай Youtube хуудсыг дагаарай.

UFC холбооны анхны Монгол тулаанч: Биеийн хүч биш, сэтгэлийн хүч | Сэхээтэн #179

Данаа овогтой Батгэрэл бол Монголын анхны UFC-ийн тулаанчдын нэг, спортын талбарт ч, хувь хүний хувьд ч олон сонирхолтой сэдэвтэй хүн тул зөвхөн тулаан биш, амьдрал, зорилго, ирээдүй гэх мэт хувь хүнд урам зориг өгөх ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan https://www.instagram.com/taivanaab/

08-18
01:49:42

С.Молор-Эрдэнэ: Монгол "хөөрхөн" улс + Монгол тэг цэгээс эхлэх ёстой | Сэхээтэн #178

Энэ удаагийн дугаарт бид Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр Монгол үндэстэн гэж хэн болох, манай улс ирээдүйд хаашаа явж байгаа тухай бидэнд хариулт өгөх болно. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan, Bat-Orgil, Batmunkh https://www.instagram.com/taivanaab/ https://www.instagram.com/bbatorgil/ https://www.instagram.com/batmunkh11/ Guest: Molor-Erdene https://www.instagram.com/philosophmolorerdene/

08-13
01:49:12

Pro-Putin үү? Геополитик, Койны хэрэг, Идэрбат – 4 жилийн дараа | Сэхээтэн #176

Санхүүгийн эрх чөлөө ярьдаг байсан хүн өнөөдөр яагаад геополитик руу орсон бэ? Бүх зөвлөгөө хангалттай болсон. Үйлдэл хийдэггүй хүмүүст одоо юу хэлэх вэ?” Путинд итгэж байгаа юм уу? Контент хийдэг шалтгаан нь юу юм бэ? #СэхээтэнПодкаст #Идэрбат #Геополитик #СанхүүгийнЭрхЧөлөө #Койн #ProPutin #ContentCreator #МонголПодкаст #ӨөрийгөөХөгжүүлэх

08-13
01:48:09

Цэнгүүн: Жагсаалтын үнэ, ТЭЦ-3 осол, Эрчим хүчний хямрал | Сэхээтэн #177

Энэ дугаарт бид УИХ-ын хамгийн залуу гишүүн Цэнгүүнтэй улс төр, шүүмжлэл, өөрчлөлтийн тухай илэн далангүй ярилцлаа. Тэрбээр жагсаалтаар хэрхэн орсон, эрчим хүчний хямралд ямар байр суурьтай байгаагаа дэлгэж байна…

08-13
01:29:08

Англи хэлний боловсролд эзлэх байр суурь | Сэхээтэн #175

Өнөөдрийн дугаарт QQ English School-ийн Монгол хариуцсан менежер Ө.Минжирмаа оролцлоо. Тэрээр тус сургуульд анх оюутан болж очоод одоо олон Монгол залуучуудыг Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд нь туслан, гүүр болж байгаа билээ. Ярилцсан сэдвүүд: Англи сурах нь яагаад чухал вэ? Гадаадад суралцах нь яагаад Англи хэлийг хурдан хугацаанд суралцах үр дүнтэй арга вэ? Филиппин улсад Англи хэл суралцахын давуу талууд Боловсролын салбарын асуудлууд гэх мэт 🎙️: Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Хөтлөгч: Б.Бат-Оргил https://www.instagram.com/bbatorgil/

08-13
52:53

Бясалгал, иогийн багш: Анхаарал бол энерги | Сэхээтэн #174

Энэ дугаарт бид Жавзандамба Хутагт төвийн бясалгалын багш Б.Баттуулыг урьж, сэтгэлийн амар амгалан, анхаарал төвлөрөл, дотоод тэнцвэрийн тухай гүнзгий яриа өрнүүллээ. Хуульч мэргэжилтэй тэрээр хуучин ажлаа орхиж, бясалгал, иогийн замналаар алхахаар шийдсэн сонирхолтой, урам өгсөн түүхээ хуваалцсан юм. Тэрээр бясалгал гэж юу вэ, яагаад орчин үед зайлшгүй хэрэгтэй ур чадвар болох болсон талаар, мөн бясалгалын зөв хэвшил, дотоод амар амгаланг хэрхэн бий болгох талаар өөрийн туршлага, ухаарал, заах арга зүйгээрээ дамжуулан ярьсан болно. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: @taivanaab

08-13
01:07:22

GEN Z + AI + Бизнес: Ирээдүйн ур чадварууд | Сэхээтэн #173

Өнөөдрийн дугаарт Омникапитал ББСБ, ЦБОН ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Э. Пүрэвсүрэн оролцож байна. Тэрээр санхүү, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт олон жилийн туршлага хуримтлуулсан, Монголын хамгийн амжилттай бизнес эрхлэгчдийн нэг. Ярилцсан сэдвүүд: ББСБ-ын талаарх буруу ойлголтууд – Бодит үнэн юу вэ? Хадгаламж үнэхээр зөв санхүүгийн шийдэл мөн үү? Монголд мөнгөө өсгөх хамгийн ухаалаг арга юу вэ? GEN Z болон AI бизнесийн ирээдүйг хэрхэн өөрчилж байна? Шинэ үеийн залуустай хамтран ажиллахад юуг анхаарах ёстой вэ? Бизнес эрхлэхэд хамгийн том бэрхшээл юу вэ, хэрхэн даван туулах вэ? “Ирээдүйд амжилттай байхыг хүсэж байвал, санхүүгийн боловсролдоо анхаар!” гэж Э. Пүрэвсүрэн зөвлөж байна. #Podcast #GENZ #AI #Бизнес #Санхүү #ХөрөнгөОруулалт #МөнгөӨсгөх 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: @taivanaab

03-05
01:01:43

УИХ-ын гишүүн Ч. Лодойсамбуу - Халдвар авсан ардчилал | Сэхээтэн #172

Монголын улс төр хаашаа явж байна? УИХ-ын гишүүн Лодойсамбуу Монголын улс төр, хариуцлагын тогтолцоо, баялгийн хуваарилалт, хүний эрхийн асуудлаар хариулт өгнө. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: / @taivanaab Guest: Lodoisambuu Instagram: / lodoisambuu Facebook: / lodoisambuuch

02-18
01:49:50

Төр, бизнес, авлига, төмөр зам – Монголын ирээдүй хаашаа чиглэж байна? | Сэхээтэн #171

Үзэл бодлоо илэрхийлэх орон зай харагдаж л байвал үгээ хэлж байх хэрэгтэй гэсэн үгээр бид хоёрын яриа эхэллээ. 1 жилийн хугацаанд 2 сонгуульд орсон УИХ-ын гишүүн Энхтүвшин эрхэмтэй энэ удаагийн дугаараар ярилцлаа. Энэ дугаарт бид улс төр, эдийн засгийн халуухан сэдвүүдийг онцоллоо! Яагаад төрийн өмчийн компаниуд улам томорч, ардчилал, үг хэлэх эрх чөлөө улам хумигдаж, гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон талаар шулуухан асууж бүрэн бүтэн хариултуудаа авч чадсан гэж найдаж байна. Хүлээлтээс давсан ярилцлага! 🎙🔥

02-04
01:20:01

Тогтвортой хөгжлийн зөвлөх: Монголыг ногооруулах хүч | Сэхээтэн #170

🌱 Монголын ойжуулалтын хувьсгал! Энэ удаагийн Сэхээтэн подкастад Оюу Толгойн Тогтвортой хөгжлийн Ерөнхий зөвлөх Б.Ууганбаяр оролцож, "100 сая мод" хөтөлбөр болон "1 тэрбум мод" санаачилгын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Та энэ дугаараас: ✅ Монголд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байгааг ✅ Мод үржүүлгийн газруудын үүрэг, ач холбогдлыг ✅ Орон нутаг, байгаль орчинд үзүүлж буй бодит үр нөлөөг ✅ "100 сая мод" хөтөлбөрийн 80%-ийн ургалтын амжилтын нууцыг ✅ Ирээдүйн тогтвортой хөгжсөн Монголыг хэрхэн төсөөлж буйг олж мэдэх болно! 🎧 Бидэнтэй хамт ирээдүйгээ бүтээж, дэлхийд хувь нэмрээ оруулах энэ гайхалтай санаачилгын тухай ярилцаарай! Timestamp: 00:00 Танилцуулга 01:13 Пиво эсгэлтийн оператораар ажлын гараагаа эхэлсэн 05:08 Өөрийн сонирхлоо дагаж хүнсний салбараа орхисон 06:40 Харвардын тогтвортой хөгжлийн гэрчилгээ эзэмшсэн 08:00 Ажилд орох зорилготой тоглоом бүтээж байсан 12:25 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэглэх болно 16:03 100 сая мод яаж тарих вэ? 21:06 Ойн санг нөхөөн сэргээх төсөл 24:45 Тарьц суулгацын нөөц Монголд дутмаг байна 27:48 Зөв модыг зөв газраа таръя 32:54 Төслийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй бэрхшээл 36:51 Залуу мэргэжилтнүүдийг бэлдэх хөтөлбөрүүд 40:03 Дангаараа биш хамтаараа ойн салбарыг хөгжүүлэх шаардлага байна 43:31 Ажлынхаа сайхнаас дурдвал 48:07 Аль ч салбарын хүн тогтвортой хөгжлийн чиглэлээр суралцах боломжтой 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. #1ТэрбумМод #100СаяМод #ОюуТолгой #ТогтвортойХөгжил #СэхээтэнПодкаст

01-29
52:10

Тоглоом бүтээгээд баяжсан залуу: Яаж 30 хөгжүүлэгч чадаагүйг тэр ганцаараа хийв? | Сэхээтэн #169

Зочин: Энэ удаагийн подкастаараа бид App Store болон Play Store дээр нийтдээ 90 сая таталттай тоглоом бүтээж, санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадсан монгол залуутай ярилцлаа. Нийт 50 орчим тоглоом хөгжүүлж, 5-ыг нь амжилттайгаар олон улсад гаргасан түүний туршлагаас суралцах, урам зориг авах олон зүйл бий. - Тоглоом хөгжүүлэлтийн салбарт анх яаж хөл тависан - 30 гаруй хөгжүүлэгчтэй томоохон студи ч нэг тоглоомыг publish хийх хүндрэлтэй байдаг бол тэрээр яаж чадав? - Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд нь хамгийн их нөлөөлсөн хүчин зүйлс юу байв? Шинэ оны эхний дугаартаа бид технологийн салбарт хүч түрэн гарч ирсэн монгол залуугийн ололт амжилт, зөвлөгөөнүүдийг онцолж байна. Та заавал сонсоод, шинэ оноо илүү эрч хүчтэй эхлүүлээрэй! Зочин Мөнхбилэгтэй холбогдохыг хүсвэл инстаграмыг нь дор орууллаа. ✨ 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: https://www.instagram.com/@taivanaab Guest: Munkhbileg Instagram: https://www.instagram.com/@nmbileg

01-23
51:13

НҮБ-ын Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн: Яаж хүний мөнгөөр баяжих вэ? | Сэхээтэн #167

Зочин: Тогтвортой хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, Обама сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогч Б. Булганчимэг. Түүний хувьд өөрийн кареерийнхаа ихэнх цаг хугацааг гадаадаас хөрөнгө босгох ажлууд дээр зарцуулсан хүний хувьд өнөөдрийн ярих сэдвээр маш тодорхой бөгөөд аль нэг талыг барилгүйгээр ярилцаж чадах хүний нэг юм. Монгол улсын хувьд ардчилалд шилжсэнээс хойших 35 жилийн хугацаанд 47 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж чадсанаас 80 орчим хувь нь уул уурхайн салбар эзэлж байна. Тэр дундаа Оюу толгой төсөл тал хувийг нь жин дарж байна. Манайх шиг хуримтлал үгүй улс орны хувьд өөрийгөө санхүүжүүлэх хэлбэр нь гаднын зээл тусламж байдлаар явсаар ирсэн нь бидний хүлээн зөвшөөрөх бодит үнэн. Цаашид энэ хэлбэрээ өөрчлөхгүй бол өрийн дарамтад орох, дефолт зарлах үнэнтэй нүүр тулгарна. Цаашид ямар замаар гадаадын шууд хөрөнгө оруулалт татах боломж байгааг мэргэжлийн хүнээс нь сонслоо. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм.

01-23
01:01:39

Байгаль орчны манлайлагч: Улс төрөөс олон улсын байгууллагад | Сэхээтэн #168

Зочин: Уур амьсгалын ногоон сангийн гадаад харилцаа хариуцсан захирал, Зориг сангийн тэргүүн С.Оюун. Тэрээр таван удаа дараалан УИХ-д сонгогдсон Монголын цөөхөн улс төрчдийн нэг бөгөөд улс төрийн замналаа өндөрлөсөн цагаас хойш БНСУ-д амьдарч дэлхийн томоохон олон улсын байгууллага болох Уур амьсгалын ногоон санд удирдах албан тушаал хашиж байна. Энэ дугаарт бид түүнтэй саяхан зохион байгуулагдсан COP29 талуудын бага хурлын үр дүнгийн талаар ярилцахын зэрэгцээ Монгол Улс ногоон шилжилтийг хэрхэн манлайлан хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцлаа. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: https://www.instagram.com/@taivanaab Co-host: Bat-Orgil Instagram: https://www.instagram.com/bbatorgil/ Guest: Oyun Instagram: https://www.instagram.com/oyunsanjaasuren/

01-23
52:30

Монгол улс ураны зах зээлд гол тоглогч байх боломжтой юу? | Сэхээтэн #165

Энэ удаагийн дугаараар Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд сайд асан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Харвардын их сургуулийн Байгалийн ухааны доктор Болдын Уянгатай ураны асуудал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол улс дах нөлөөний талаар тоймлон ярилцлаа. Ашигт малтмал гэдэг тухайн үед ашигтай байгаа зүйлийг л хэлж байгаа. Дэлхий дээр нийт 35 орчим улс эрчим хүчний хэрэглээндээ зориулж цөмийн цахилгаан станц ашиглаж байна. Үүнд 440 орчим цөмийн реактор ажиллаж байна. Эдгээр цахилгаан станц дээр ашиглагдаж байгаа цөмийн түлшний анхдагч түүхий эд болох ураны шар нунтаг нь Монгол улсын олборлохоор зорьж буй ашигт малтмал юм. Жил ирэх тусам ногоон эрчим хүчний шилжилттэй холбоотой цөмийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буй энэ цаг үед дэлхийн ураны нийт нөөцийн 2%-ийг газрын хэвлийдээ тээж буй манай улс дэлхийн зах зээлд гол тоглогч болж чадах эсэх асуултын хариултаа энэ дугаараас олж аваарай. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Б. Тайван Instagram: https://www.instagram.com/@taivanaab Guest: Б. Уянга Instagram: https://www.instagram.com/@uyangaowl

01-23
01:25:58

МЕДИА, ПОДКАСТ, УЛС ТӨР ба СЭХЭЭТЭН ПОДКАСТЫН ИРЭЭДҮЙ

😮 ПОДКАСТУУД ДАРААГИЙН ТОМ КОНТЕНТ! 7 жилийн дараа хоёр хөтлөгч нэг индэр дээр уулзлаа. Подкаст бол зүгээр нэг тренд биш, медиа ертөнцийн ирээдүй юм. Энэ дугаарт бид медиа, медиа чиг хандлага, подкаст болон улс төрийн талаар өөрсдийн үзэл бодол, туршлагаа хуваалцаж, салбарын ирээдүйг хэлэлцлээ. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг, хувь хүний хөгжил зэрэг олон талт сэдвийг хөндөж, Монголын залуучуудад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, манлайллыг дэмжих платформ юм. Энэ удаагийн тусгай дугаарт хөтлөгчид маань хамтдаа ярилцаж, подкастын салбар болон медиа ертөнцийн ирээдүйн талаар өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ өглөө. Hosts: - Tsogtbilguundari (tsbd) Instagram: https://instagram.com/tsogtbilguundari - Taivan Bayasgalan Instagram: https://instagram.com/taivanaab

01-23
01:00:20

Трамп ялснаар аль салбарын хувьцаа цаашид өсөх вэ? | Сэхээтэн #164

СЭЗИС-ийн багш, Тэнгэр ТВ-ийн эдийн засгийн мэдээний шинжээч Ц. Номин-Эрдэнэтэй энэ удаагийн дугаарт АНУ-ын сонгуулийн үр дүн болон Трамп ялсны дараах АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөн, цаашид макро эдийн засаг талаас дэлхийн мөнгөний урсгал хаашаа чиглэх, БНХАУ-ын үл хөдлөхийн сэргэлт гэх мэт маш олон сонирхолтой сэдвүүдийн талаар ярилцлаа. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: https://www.instagram.com/@taivanaab Guest: Ц. Номин-Эрдэнэ FB: Nio Tse

01-23
01:27:49

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэргийн мөрөөр | Сэхээтэн #163

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад У. Дэлгэрхишиг энэ подкастаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, Монголын өнөөгийн нөхцөл байдал, тоо баримт, судалгаа, статистик мэдээ, бодит түүх болон хор хөнөөл тэдгээрээс гарах хор уршиг, урьдчилан сэргийлэх арга замын талаар ярилцлаа. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: https://www.instagram.com/@taivanaab Guest: У. Дэлгэрхишиг

11-27
01:07:26

Итгэл цуглуулчхаад түүнийгээ худалдчихдаг: Mongol influencers | Сэхээтэн #162

Бид нийтээрээ 1% сайжрахад их зүйл өөр болно. Бүх түвшинд сайжрах шаардлагатай байна. Өнөөгийн улс төрийн өнгө төрх бүх нийтээс хамааралтай болсон. Нийгмийн асуудлыг шийдэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Зөвхөн асуудал яриад орхих биш түүнийг сайжруулъя гэсэн зорилготой байх ёстой. Цогц Хөгжлийн Үндэсний Төвийн гүйцэтгэх захирал М. Энхбадрал энэ подкастаар Монголын нийгмийн үнэн дүр төрх, үнэт зүйлийн хямрал, улс төрийн манлайлагчийн хомсдол, нийтийн эрх ашиг, шударга ёсны өмнө эр зоригтой байхын нийгэмд үзүүлэх ач тус гэх мэт шийдэл ярьсан, ул суурь шалтгааныг нь хөндсөн олон сэдвийг цэгцтэйгээр тайлбарлалаа. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: / @taivanaab Guest: Enkhbadral Myagmar Facebook: Enkhbadral Myagmar

11-27
01:11:02

Капитализм, социализм, ЛГБТ: Амараагийн улс төрийн үзэл бодол | Сэхээтэн #161

😳 ЯАЖ ДАРГА БОЛДОГ ВЭ? Улс төр гэдэг "хор найруулах" биш, харин манлайлал юм. Уг нь улс төрч болохын тулд "аваргыг ялж байж аварга болдог" зарчим үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл бусдыг манлайлан зөв өөрчлөлтүүдийг эхлүүлж, олон нийтийг хүлээн зөвшөөрүүлэх ёстой. ‪@amaraasweeklyshow‬ -ийн хөтлөгч Амараа энэ подкастаар Монголд улс төрийн манлайлал хэрхэн дутагдаж буйг, үзэл санааны лидерүүдийн хомсдолыг онцолж, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх, тэмцэх эрхийн тухай хөндөж, хүмүүс аливаа асуудлыг зөвхөн тренд дагаж биш, бодитойгоор, цаад үзэл санааг ойлгож хөндөх хэрэгтэйг тайлбарлалаа. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Tsogtbilguundari (tsbd) Twitter: / tsogtbilguundar Instagram: / tsogtbilguundari Guest: Amaraa Liberty (Доржийн Амартүвшин) Twitter: / amaraaliberty Instagram: / amaraaliberty YouTube (Amaraa's Weekly Show): / @amaraaweekly

11-21
01:36:37

Тогтмол орлогоо эрх чөлөөгөөр солисон түүх | #160

Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор контент бүтээгч, pastry chef Номударь уригдан оролцлоо. Энэ ярилцлагаас та бүхэн эрүүл амьдралын хэв маяг, амжилттай контент бүтээх нууцууд, өөртөө тухтай байх нь хүний бүтээмжийг хэрхэн яаж дээшлүүлдэг талаарх олон сонирхолтой өнцгийг олж харна гэдэгт итгэлтэй байна. - Хөтлөгч: Б.Тайван Instagram: / @taivanaab ——— Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: / seheeten.po. . Website: https://www.seheeten.me ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 150+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.

11-21
01:12:51

Kambe Daisuke

mash goy zovolgo oglo oorooch sn oiloglo bayarla tsaashaa pod castaa hiiseerl baigaarai amjilt

10-13 Reply

Булгаа

энэ сэдвийн үргэлжлэлийг хэддүгээр дугаараас сонсох вээ?

06-16 Reply

Enkhchimeg Sereenen

wow uneher une tsenetei dugar bljee. oroltsogchunh IG-g mdej bl9h u?

04-13 Reply

Baaska Baaska

Баярлалаа

09-13 Reply

Enkhtuya Baljirkhuu

Баярлалаа💥

05-09 Reply

04-24

02-28

11-28

09-06

07-13

07-02

05-26

04-02

02-11

01-14

01-08

12-28

12-12

12-10

12-09

Recommend Channels