DiscoverИргэний эрх зүйн хороо
Иргэний эрх зүйн хороо
Claim Ownership

Иргэний эрх зүйн хороо

Author: IrgeniierhzuinKhoroo

Subscribed: 248Played: 3,492
Share

Description

Иргэний эрх зүйн хороо хувийн эрх зүйн салбарын шинэ зохицуулалт, шинэчлэл, тулгамдаж буй онолын болон практикийн асуудлууд болон олон улсын санал, санаачлагын талаар салбарын шилдэг судлаач, хуульчдын санаа бодлыг сонсох, тэдний судалгааны үндэслэл, гүйцэтгэлийн талаар сонирхолтой мэдлэг мэдээлэл түгээхээр “Иргэний эрх зүй” подкастыг эхлүүлж байна
32 Episodes
Reverse
Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооноос бэлтгэн хүргэдэг “Иргэний эрх зүй” подкастын 2022 оны отгон дугаарыг Та бүхэнд хүргэж байна. Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар түншлэлийн гэрээг Иргэний эрх зүйн гэрээнд хамааруулан Захиргааны Ерөнхий хууль үйлчлэхгүй байхаар зохицуулсан. Энэ удаагийн дугаарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, хуульч доктор, дэд профессор Б.Тэмүүлэн /Dr.Jur/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ, Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн, хуульч Ц.Должинсүрэн болон хөтлөгч, өмгөөлөгч Т.Мөнх-Очир нар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт оролцогчид нь тухайн асуудлаар зөвхөн судлаачийн хувьд байр сууриа илэрхийлсэн бөгөөд ямар нэгэн байгууллагыг төлөөлөөгүй болно. Энэхүү подкастыг хийхэд нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Өмгөөллийн “Легал Гайд” хуулийн фирмийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Мөн оролцсон хуульч, судлаач нартаа болон Монголын нийт хуульч нартаа шинэ жилийн баярын мэнд хүргэж, ирж буй 2023 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Иргэний эрх зүй подкастын ээлжит дугаар “Компанийн тухай хуулийн хувьцаа эзэмшигчдийн эрх” сэдвээр та бүхэнд хүрч байна. Энэ дугаарт зочноор Грандлекс партнерс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Хуульч С.Халиунаа, хөтлөгчөөр Грандлекс партнерс ХХК-ийн Хуульч Ж.Дамбаасүрэн нар тус тус оролцлоо. Подкастын агуулгын хүрээнд компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх, хувьцааг борлуулж компаниас гарах тухай Монгол улс болон гадаад улс орнуудын харьцуулсан эрх зүйн зохицуулалт, хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх арга зам, хувьцааны эзэмшил болон бусад өөрчлөлтийг бүртгүүлэхэд гарч буй бэрхшээлүүдийн тухай хөндөж ярилцлаа.
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэхүү дугаарт: - Компанийг өөрчлөн байгуулах ойлголт, түүний ач холбогдол; - Манай улсын хууль эрх зүйн зохицуулалт, бусад улсын туршлага; - Компанийг өөрчлөн байгуулж буй харилцаанд оролцож буй оролцогчид болон процессын харилцааны тухай сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар “Дижитал шилжилт ба шүүхийн цахимжилт” сэдвээр та бүхэнд хүрч байна.  Энэхүү дугаарын хөтлөгчөөр Иргэний эрх зүйн хорооны тэргүүн, хуульч, өмгөөлөгч Ч.Отгонбаатар, зочноор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж нар оролцож дэлхий нийтийг хамарсан дижитал шилжилт, цахим хувьсгалын Монгол улс дахь нөхцөл байдал, шүүхийн цахимжилтын асуудлаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар “Цар тахлын үеийн гэрээний эрх зүйн зарим асуудал” сэдвээр та бүхэнд хүрч байна. Энэ сэдвийн хүрээнд цар тахлын үеийн гэрээний харилцаанд хөндөгдөж буй нийтлэг асуудал болох үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл, гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдөх, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал болоод цар тахлын үед гэрээ байгуулахад анхаарах хүчин зүйлийн тухай ярилцав.
МХХ-ны Иргэний эрх зүйн хорооноос эрхлэн явуулдаг подкастын шинэ дугаар “Барьцааны гэрээний зарим асуудал” сэдвээр та бүхэнд хүрч байна. Энэхүү сэдвийн хүрээнд оролцогчид  үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны анхаарах асуудал, шүүхийн практик, барьцаалах эрх олгож буй итгэмжлэл, барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар борлуулахтай холбоотой сонирхолтой асуудлыг хөндөж ярилцлаа.  Сонсогч та бүхэнд подкастын дараа дараагийн дугаараар ямар сэдвээр илүү мэдээлэл авах, зочноор оролцуулахыг хүсч байгаа хуульч, судлаачдын талаарх санал хүсэлтээ "Иргэний эрх зүй хороо" фэйсбүүк хуудас болон  "Иргэний эрх зүйн хороо" youtube сувагт сэтгэгдэл, захидал бичих хэлбэрээр ирүүлээрэй
Компани буюу бизнесийг бүхэлд нь худалдан авах, хөрөнгө оруулах гэрээ хэлцлийн хүрээнд анхаарах хууль зүйн асуудлууд сэдвийн хүрээнд худалдан авах компанийн үйл ажиллагаанд хууль зүйн дүн шинжилгээ хийх, гэрээнд тусгавал зохистой нөхцөлүүд, төрийн байгууллагаас авах зөвшөөрөл болон холбогдох татвар гэх мэт асуудлыг хөндөж ярилцлаа. Дугаарын зочин, хуульч Д.Золжаргал нь арилжааны банканд хуульчаар 7 жил, хувийн хуулийн нөхөрлөлийн гишүүн, хуульчаар нийтдээ 12 дахь жилдээ ажиллаж байна. Компанийн эрх зүй, банк, санхүү, үнэт цаас, эрчим хүчний чиглэлээр хил дамнасан хэлцэлүүд дээр хуулийн зөвлөгөө өгч ажиллаж ирсэн туршлагатай. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд олон улсын эрх зүйн бакалавр, АНУ-ын Оклахома хотын Их Сургуульд бизнесийн удирдлагын магистр, АНУ-ын Харвардын хуулийн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Дугаарын хөтлөгч, хуульч Ж.Энхсаруул нь Бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшин 6  дах жилдээ хуульчаар ажиллаж байна. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд бакалаврын зэрэг, 2016 онд ХБНГУ-ын Франкурт хотын Гётегийн их сургуульд санхүүгийн эрх зүйн чиглэлээр магистрын зэрэг тус тус хамгаалсан.
Иргэний эрх зүй подкастын ээлжит дугаар “Хөдөлмөрийн харилцааны зарим асуудал” сэдвээр та бүхэнд хүрч байна. Энэ дугаарт хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн маргаан, үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн талаар аж ахуй нэгж байгууллага, хүний нөөцийн мэргэжилтэн, компанийн хуульчид болон иргэдэд зориулан сонирхолтой ярилцлага өрнүүлэв.
Подкастын ээлжит дугаар “Иргэний эрх зүйн болон захиргааны эрх зүйн гэрээний ялгаа, хэргийн харьяалал” сэдвийн хүрээнд та бүхэнд хүрч байна. Энэхүү дугаарын зочноор МХХ-ны гишүүн, хуульч, хууль зүйн доктор Д.Сүнжид, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа, зочин хөтлөгчөөр Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Ц.Должинсүрэн нар тус тус уригдан оролцож сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ дугаарын зочноор Өмгөөллийн Номин энд Адвокатс ХХН-н захирал, Монголын Олон Улсын Арбитрын арбитрч О.Номинчимэг, зочин хөтлөгчөөр МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын арбитрын Нарийн бичгийн дарга Н.Батдорж нар оролцож сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Та бүхэнд Монгол Улсад арбитрын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн мэнд дэвшүүлье.
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрх зүйн зохицуулалт, зарим асуудал” сэдвээр та бүхэнд хүрч байна.  Энэ дугаарын зочин хөтлөгчөөр хуульч, өмгөөлөгч Ц.Мөнхбат, зочноор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш нар тус тус оролцлоо. Тус дугаар нь практикт нийтлэг хэрэглэгдэж буй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зарим үндэслэлийг хөндөж ярилцлага хийсэн онцлогтой юм.
“Иргэний эрх зүй” подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаарын зочин хөтлөгчөөр хуульч-өмгөөлөгч Л.Банзрагч, зочиноор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт оролцлоо. Тэд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зохицуулалт, онцлог” сэдвийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан зохицуулалтын хэрэглээ, онцлогын талаар ярилцлаа.
МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны “Иргэний эрх зүй” подкастын ээлжит дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаарт МХХ-ны Хүүхдийн эрхийн дэд хорооны гишүүн, Өмгөөллийн ИЭлСи ХХН-н хуульч, өмгөөлөгч М.Хулан, Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, ИЗОУИСургуулийн багш, өмгөөллийн Чингис Партнер ХХН-н захирал, хуульч, өмгөөлөгч А.Батбаатар нар дахин оролцлоо.  Гэрлэлт цуцлах үед үүсдэг эд хөрөнгийн маргаан, ипотекийн зээлийн барьцаанд байгаа орон сууцнаас өөрт ногдох хэсгээ гаргуулж авахад анхаарах болон хүүхдийн өмчлөх эрхийг хэрхэн хангах тухай асуудлыг хөндсөн болно.
МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны “Иргэний эрх зүй” подкастын ээлжит дугаар видео хэлбэрээр та бүхэнд хүрч байна. Энэхүү дугаар нь “Компанийн эрх зүйн үндсэн асуудал” сэдвийн хүрээнд иргэд, бизнес эрхлэгч нарт зориулагдсан. Компани, компанийн хувьцаа, компанийн өөрийн хөрөнгө зэрэг компанийн үндсэн ойлголтуудын талаар дэлгэрэнгүй сайхан ярилцсан байна. Та бүхэн санал хүсэлтээ irgeniierhzuinkhoroo@gmail.com болон "Иргэний эрх зүйн хороо" фэйсбүүк хуудсаар бидэнд илгээгээрэй.
“Иргэний эрх зүй” подкастын шинэ дугаарыг Захиргааны эрх зүйн хорооны дэргэдэх Хүүхдийн эрхийн дэд хороо хамтран хүргэж байна. Энэ дугаараар  гэрлэлт цуцлах үед хүүхдийн асрамж тогтоох, тэтгэлэг гаргуулах асуудлаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Хөтлөгч:  МХХ-ны хуульч-өмгөөлөгч, Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн О.Вандандорж  Зочин:  МХХ-ны хуульч-өмгөөлөгч, Өмгөөллийн Легал виндоу ХХН-н захирал Л.Нинжбат  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь зохигчдын мэтгэлцээний үндсэн дээр явагддаг. Мэтгэлцээнд хэн нь илүү сайн нотлох баримттай байна тэр нь ялах магадлал өндөр байдаг.  “Иргэний эрх зүй” подкастын энэхүү дугаарт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотолгооны асуудлууд” сэдвийн хүрээнд сонирхолтой ярилцлага өрнөлөө
Жил бүрийн 5 сарын 1-ний өдөр уламжлал болгон зохион байгуулж буй “Хуульчдын про-боно өдөр”-т зориулан Иргэний эрх зүйн хорооноос подкастын шинэ дугаараа хүргэж байна. Энэ дугаарт “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн талаар сонирхолтой ярилцлага өрнөлөө.
Жил бүрийн 4 дүгээр сарын 26-ний өдөр тохиодог Дэлхийн оюуны өмчийн өдөрт зориулсан Иргэний эрх зүйн хорооны Оюуны өмчийн эрх зүйн дэд хороо "Иргэний эрх зүй" подкастын шинэ дугаарыг эрхлэн хүргэж байна. Энэ дугаарт оюуны өмчийг хамгаалахад хуульчид хийгээд зохиогчдын хамтын ажиллагааны талаар сонирхолтой сайхан яриаг өрнүүлэв
МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны “Иргэний эрх зүй” подкастын ээлжит дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаарыг Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Оюуны өмчийн эрх зүйн дэд хорооны зохицуулагч, хуульч-өмгөөлөгч Э.Болорчулуун хөтөлж байна. Зочноор Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин оролцлоо.   Монголын бизнесийн эрх зүйн харилцаанд нэг жилд ойролцоогоор 2,000,000 гаруй гэрээ хэлэлцээр хийгдэж байна. Эдгээр гэрээ, хэлэлцээрүүдийг хийхэд болон компанид учрах хууль зүйн эрсдэлийг урьдчилан харах, эрсдэл учирсан тохиолдолд хамгийн бага байх талаар мэргэжлийн ур чадвараа гаргаж буй компанийн хуульчийн онцлог, ёс зүй, мөн чанар, үнэ цэнийн талаар тэд ярилцлаа.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан "Иргэний эрх зүй" подкастын тусгай дугаарыг та бүхэнд хүргэж байна. Тусгай дугаарын зочин хөтлөгчөөр “Өмгөөллийн Ананд Адвокатс” ХХН-ийн партнер, хуульч Н.Энхцэцэг, зочноор Монгол Улсын Гавьяат хуульч, өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Нийслэлийн Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан М.Наранцэцэг нар оролцов.  Тэд хууль зүйн салбар дахь эмэгтэй хуульчдын манлайллын талаар сонирхолтой, сайхан ярилцлагыг өрнүүлэв.  Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе
loading
Comments (2)

Б. Анар

ард нь дуу битгий өгөөчээ!!!! Хуучинсаг бна..

Apr 1st
Reply

Б. Анар

Сайн бна уу?! Дараагийн дугаар хэзээ вэ? Хэдэн хоногийн зайтай байгаа вэ?

Mar 10th
Reply