DiscoverХүлээлгийн өрөө Подкаст
Claim Ownership
95 Episodes
Reverse
Situationship гэх ойлголт сүүлийн үед эрчимтэй газар авч, энэ нь чухам явалдалт, классик үерхэл хоёроос юугаараа ялгаатай болоод ингэж тусдаа нэршил авах болсон тухай бас сонин. Орчин үеийн амьдралын хэв маягаас үүдэлтэй хүн хоорондын харилцааны цоо шинэ төрөл болон дэлгэрч байгаа Situationship-ийн тухай өнөөдрийн Хүлээлгийн Өрөөнд ярилцлаа. Enjoy!
Гэр бүлийн хос хоёр гуравдагч этгээдийг урьж авчран хамтдаа бэлгийн харьцаанд ордог, бидний ихэнхийнх нь хуьвьд энгийн бус харилцааны тухай өнөөдөр Хүлээлгийн Өрөөнд ярилцах гэж байна. Оролцогч хосын маань яриаг дөнгөж эхлүүлээд өнгөц дүгнэлт хийлгүйгээр, сонсож дуусаад санал бодлоо илэрхийлээсэй гэж хүсэх байна. Enjoy!
Уламжлал ёсоор даваа гараг болж бид "Хүлээлгийн Өрөө +30°C" Подкастынхаа хамгийн анхны дугаараар сонсогч та нартайгаа уулзахад бэлэн боллоо! Таван жилийн өмнө бидний сексийг хардаг байсан өнцөг өнөөдөр 30 гарсан хүмүүсийн хувьд яаж өөрчлөгдсөн харьцуулалтыг хийхэд маш сонирхолтой, бас бодууштай байлаа. Дуртай өрөөндөө тавтай морилно уу! Enjoy!
Сайн сууцгааж байна уу, манайхаан? Хүлээлгийн Өрөөний хамгийн сүүлийн дугаартаа "хэрвээ бидэнд боломж олддог бол Cocktail and Crime Подкастын хоёртойгоо ахин нэгэн дугаар хийж өмнө гаргасан техникийн алдаагаа засна" гэж амласан амлалтандаа хүрэхээр энэ тусгай дугаараа бэлтгэлээ. Бид энэ удаад Toxic харилцааны тухай ярилцлаа. Зөндөө их санаж байгаа шүү та нарыгаа. Үнжий. Enjoy!
Хайртай сонсогч та нартаа Хүлээлгийн Өрөөний сүүлийн дугаар хүртэл хамтдаа байсанд гүнээ талархаж байна. Заяа, Ариунаа хоёрынхоо амьдралын нэгээхэн хэсэг байсанд ахин дахин баярлалаа. Энд хүрээд Хүлээлгийн Өрөө дуусч байгаа хэдий ч сүүлийн дугаартайгаа хамт байгаарай Enjoy!
"Хөгжлийн бэрхшээл", "Тусгай хэрэгцээт" гэх зэрэг үгсийг сонсоод аль болох холуур тойрч явах хүсэлтэй хүмүүст энэхүү дугаар маань их өөр өнцгийг харуулах болов уу гэж найдаж байна. Хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч хоёр хүүхдээ мөр бүтэн өсгөхийн тулд бүхнээ зориулж яваа хостой бид Хүлээлгийн Өрөөндөө ярилцлаа. Өмнө нь харааны бэрхшээлтэй залуутай ярилцаж байхдаа энэ сэдвээр заавал ахиж нэг дугаар хос хоёртой хамтарч бэлтгэнээ гэж та нартаа амлаж байснаа ёсоор болгож байна. Enjoy!
Бидний бодлогогүй хэлсэн ганцхан үг хүний амьдралыг яаж орвонгоор нь эргүүлж болдог тухай яриа энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд өрнөлөө. Магадгүй хэн нэгнийг хүүхэдтэй болоочээ гэж ад үзэхээсээ өмнө сонсоод үзвэл таны бодлыг 180 градус эргүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Enjoy!
Сүүлийн үед Youtube дээрх монгол контентуудыг үздэг хүмүүсийн дунд бөмбөг тэслээд байгаа Eden энэ удаагийн дугаарт маань зочноор оролцлоо. Түүнийг хүмүүс трансжендер залуу гэдгээр нь хэдийнээ таньдаг болоод байгаа билээ. Бид түүний эр даавар тариулсны дараах амьдрал, цээжний мэс засал, цаашдын зорилгын тухай маш ихээр сонирхож асуусан нэгэн дугаарыг та нартаа хүргэж байна. Enjoy!
Мюнхен хотод сэрүүн ороод ойрын хэдэн өдөр Заяа, Ариунаа хоёр эморч байгаагүйгээрээ эморсон өдрүүд өнгөрөв. Энэ магадгүй намар цагтай холбоотой байж болох ч бас сэтгэлд хөндүүр оргиулж буй асуудлууд илүүтэй нөлөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй юм. Хэрвээ та нарт яг өдийд эморсон мэдрэмж төрж суугаа бол чихэвчээ зүүгээд наашаа суугаарай. Enjoy!
За ёстой өнөө юм юм үзсэн сэдэв гэдэг шиг, драма ихтэй сэдвээр нэгэн залуутай ярилцлаа. Тэрээр хүүхэд байхдаа өөрөө хүүхэдтэй болж, өдгөө 22 насандаа 2 сайхан хүүгийн аав болон ар гэрээ авч яваа өрхийн тэргүүн, нэгэн бүсгүйн хань ижил залуу байгаа юм. Бид энэ сэдвээр ярилцахаар өсвөр насандаа хүүхэдтэй болсон 10 гаруй хүнтэй урьдчилж ярилцлага хийж үзсэн бөгөөд энэ залуугийн үг та бүхэнд амьдралын нэгэн сонирхолтой өнгийг харуулах болно гэдгийг амлах байна. Enjoy!
Цэвэршилт гээч зүйлийг бид хаа байсан юм, надад ирэх болоогүй гэж хэтэрхий холын мэтээр төсөөлж, хайхрамжгүй хандсанаар нэг л мэдэхэд хажууд ирчихсэн зогсдог аж. Дөнгөж хорин хэдэн нас дуусав уу үгүй юу, гучин нас даваад анаад зогсож байх тохиолдол ч цөөнгүй. Энэ удаад бид Хүлээлгийн Өрөөнд энгийнээс хэтэрхий эрт цэвэршсэн эмэгтэйг зочноороо урьж ярилцсан байгаа. Түүний шалтгааныг сонсоод та нар лав үнэхээр гайхна. Enjoy!
Шинэ долоо хоногийн мэнд. Амралтаасаа ирээд цаад хоёр чинь шинэ дугаараа шижигнэтэл бичээд шууд та нартаа хүргэж байна. Энэ удаагийн дугаараар бүгдээрээ OCD буюу ялихгүй зовлонт үйлийн эмгэг бидний сексийн амьдралд, цаашлаад харилцаанд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа. Маш сонирхолтой өнцгийг манай зочин Зарчимаа Хүлээлгийн Өрөөнд гаргасан байгаа. Enjoy!
Хамт Тэрэлж явлаа гэдэг нь, эсвэл нэг орон дээр хамт унтлаа гэдэг нь автоматаар "унтах"-д бэлэн гэсэн үг гэж ойлгогддог юм биш биз? Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөний дугаарт хүмүүс ямар үйлдлийг секс хийхийг зөвшөөрч, өр мэт хүлээн авдаг тухай ярилцлаа. Ямар тохиолдолд чи түүнд секс хийж өгөх өртэй үлддэг вэ? гэсэн асуултад хамтдаа хариулт олцгооё. Enjoy!
Нэг дор нэг биш нэлээн хэдэн залуу эсвэл бүсгүйтэй уулзаж, танилцах ямар мэдрэмж төрүүлдэг бол? Speed date эсвэл сохор болзооны туршлагагүй хүмүүст энэ дугаар маш сонин байх болно. Бид хоёр өнгөрсөн долоо хоногт speed date-д очиж яаж хөглөсөн тухайгаа энэ удаагийн дугаарт ярилаа. Ямар хүнтэй болзох гэж байгаагаа мэдэхгүй тас харанхуй очоод ямар мэдрэмж авсан бол? Enjoy!
Секс хийх нь нүгэл юм, хүн өөрөө нүгэлээс төрсөн нүгэлт зүйл юм, олон удаа ороо гараатай эрхтэн ариун бус юм гэх мэтчилэн үнэн худал нь үл мэдэгдэх яриаг бид шашинтай холбон тайлбарладаг. Гэтэл яг шашны талаас нь бэлгийн амьдралыг юу гэж сургасан байдаг, ариун хайр, нандин гэр бүл гэсэн нэрт юуг багтаан ойлгодог тухай бид Пастор Заяатай энэ удаагийн дугаартаа ярилцлаа. Хоёр Заяатай, Ариунаатай, Ариун хайрын тухай яриаг Enjoy!SHOW LESS
Кино задлан сувгаараа та бидэнд хэдийнээ танил болсон Г.Эрдэнэбаатартай бид өнөөдөр Хүлээлгийн өрөөндөө ярилцлаа. +18 насны ангилалтай кинонуудын жанр, бүтдэг түүх, энэ төрлийн кино үйлвэрлэлийг дагасан мөнгөний асуудлууд, жүжигчдийн амьдрал болон нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийн тухай бид сонирхолтой яриа өрнүүлсэн байгаа. Enjoy!
Амьдралынхаа нэгээхэн хэсгийг хамтдаа өнгөрүүлэхээр сонгосон, эсвэл насан туршдаа хамтдаа байна гэж амласан хүндээ хүртэл хэлээгүй нууц байгаа юу? Эсрэгээрээ тэр хүн чинь чамаас тийм нуух зүйлтэй байдаг бол гэж бодож байсан уу? Бид энэ долоо хоногийн дугаараараа тэр хүний тухай аль хүртэл мэдээд зогсох ёстой байдаг тухай, бас чиний тухай тэр бусдад аль хүртэл ярьж болох тухай хөөрөлдлөө. Нэгэн сонин өнцгийг бидний ярианаас олж авч магадгүй шүү. Enjoy!
Хэзээ ч юм хэн нэгэнд хаягдаж үлдсэн, эсвэл хаяж орхисон дурсамжтай хэн бүхэнд зориулсан дугаар. Зарим нэгнийх нь хувьд бүх зүйл ямар ч асуудалгүй болоод байсан боловч гэнэт л нэг өдөр салъя, больё гэсэн үг сонсоод шалтгаанаа ч мэдэхгүйгээр тэр харилцаагаа дуусгасан тохиолдол байдаг байх. Яг энэ асуудлын тухай Хүлээлгийн Өрөөнд ярилцаж, гаргалгаа олохыг хичээлээ. Enjoy!
Сексийн үеэр хүүхнүүд эрчүүдээс нууцаар юу хийдэг бол гэж бодож үзэж байсан уу? Нэг их зүйл байхгүй шдээ гэж та хариулж юуны магад. Гэхдээ бид хоёр энэ дугаартаа зориулж бүтэн лист дүүрэн нууц биччихсэн байсныгаа ний нуугүй ярилцлаа. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
Маш олон сонсогчийнхоо хүсэлтийг өнөөдөр биелүүлэх нь ээ бид хоёр. Хүлээлгийн Өрөөний энэ удаагийн дугаарт та нарын сайн мэдэж байгаачлан лесби хос болох Kaitlin, Noah хоёрыгоо урьж, сайхан яриа өрнүүллээ. Өөрсдийнхөө YouTube суваг дээрээ тэр бүр яриад байдаггүй нандин харилцааныхаа тухай бидэнтэй нээлттэй ярилцсан байгаа. Enjoy!
Top Podcasts
The Best New Comedy Podcast Right Now – June 2024The Best News Podcast Right Now – June 2024The Best New Business Podcast Right Now – June 2024The Best New Sports Podcast Right Now – June 2024The Best New True Crime Podcast Right Now – June 2024The Best New Joe Rogan Experience Podcast Right Now – June 20The Best New Dan Bongino Show Podcast Right Now – June 20The Best New Mark Levin Podcast – June 2024
United States
сонирхолтой бл
bayrlaa ♡
баярлалаа
odoo tegeed dahij sonsdog l bhdaa ta hoyriin duu hooloig sanaad bnaa
Зөв асуудал хөндсөн хэрэгтэй подкаст болжээ. Адил үргүйдлийн асуудалтай болоод ч тэр үү 1ч болов өргөс авсан мэт сайхан болж бна шүү, улсын болон хувийн эмнэлэгүүдэд байдаг асуудал үнэн, гэр бүл, хамаатан садны хандлага бас үнэн хамгийн гол нь эмэгтэйчүүд бидний сэтгэл зүй ямар их гэмтсэн байдгийг яг хэлж бна. Энэ эмэгтэйн нөхөр ямар сайн залуу вэ, хажуудах хань маш их чухал юм билээ. Учиргүй уурлаж загнаад хэмлээд бдаггүй ч гэсэн хажууд бхгүй тоохгүй сэтгэл санаагаар дэмжихгүй бх нь үр тогтоолтод сөргөөр нөлөөлдөг сэтгэл зүйд бас их хортой юм бна лээ. Баярлалаа гоё подкаст хийсэнд 🤗
Сайн уу 2-оо. Танай подкастаас зөндөө зүйлийг суралцаж, харах өнцөгөө өөрчилж, амьдралдаа хэрэгжүүлсээр иржээ. Дахиж сонсох дугаарууд ч байсаар байгаа. Сингл ээжээс гадаад залуухан нөхөртэй жирэмсэн болох хүртлээ амьдралын өөрчлөлттэй маш их холбоотой шүү...Баярлалаа. Аз жаргал хүсье ээ 😘😘😘
Битгий яваач...😭💛
Хэлэх муу үг олдохгүй нь ээ.
Монголд итгэж болох эмнэлэг байна уу?
өөрийгөө ocd.тэй гэж бодох жинхнээсээ ocd.тэй байх 2 ялгаатай лдаа. Олон хүн л ийм шинж тэмдэг байдаг ч ялгаатай нь энгийн хүн үүнийг зохицуулж чаддагт л байгаан
👍
сайнуу 2оо. сонирхолтой дугаар бн баярлалаа.
yammmmmar archaaagu guilgachin setgelgeetei avgai nar ve. verdammt noch scheisse 🤮🤮
blue is the warmest color kinog haanaas olj uzeh we kkk🌸
🌸❤️
Хоёр эгчийн энэ дугаарыг сонсоод надад нэг дүгнэлт үлдлээ. Бас үнэхээр эгдүүтэй, хөөрхөн хөгжилтэй байлаа. - Тоолж явснаас таалж явбал зохино оо гэж. xD
maash ih bayrlalaaa uneheer goy podcast bn 🥰
what a beautiful episode, Laav yu guysss
Ерн тоог чухалчлан анхаарч түүнээсээ болж элдэв сэтгэц бодолд автсанаас дотно харьцаа секс баясал нь хоол амталгаа төдий болж харамсал эмгэнэлд хүргэдэг гэмтэй! Тиймээс хүний өнгөрсөнг мөшгөн байцаах зэргээр байгаагаар нь сэтгэлээрээ хайрлаж чадахгүй болохоор олон хосуудын амьдрал бүтэлгүйтэн сүйрч төгсдөг талтай ба энэ тухайд та хоёртой санал нэг байна 😇 Ерн та 2 бусдад тустай хэрэгтэй зөв соёл харилцаа мэдлэгийг түгээж, далд ч амьдралд бодитой байдаг чухал асуудлуудыг шийдвэрлэх арга замыг олонд таниулдагт баярладаг даа, амжилт😍🌹 Энэхүү сэдвийн тухайд бол: гэр бүлийн болон тогтмол харьцаатай биш хүмүүс хэвийн физилогийн хэрэгцээгээ хангах үүднээс сард ганц хоёр гэж тооцон 20-40 наслах хугацаанд хэмээн жишвэл 120-480 орчим харьцаа үүсгэх магадлалтай ажээ. Тэгвэл дээрхи хэмжээг хэвийнд тооцвол үүнээс бага бол сул их бол хэтэрсэн хэмээн үзэж болох талтай шиг 😁
best of best episode bna daa