Ремо Х.Ларго "Сурах гэдэг өөр" - Асуулт хариулт
Description
Хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч Ремо Х.Ларго-ийн "Сурах гэдэг өөр: Боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зүгээс бодох нь" номын тухай подкастын талаар ирсэн асуултуудад хариулсан шинэ дугаарыг хүлээн авна уу.
Хүүхдүүд хэрхэн суралцдагийг Ремо Х.Ларго мэднэ. Олон улсад алдартай хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч тэр бээр хүүхдэд тохирсон хүмүүжлийн төлөө хүчин зүтгэж яваа нэгэн. Тэрээр хичээлийг хүүхдийн олон янз байдалд тохируулах, хувь хүүхдэд чиглүүлэхийг шаарддаг. Яагаад гэвэл хүүхэд бүр давтагдашгүй.
Подкастыг хөтөлсөн:
- Р.Энхбат ("Монсудар" хэвлэлийн газрын захирал)
- Г.Ариунцэцэг (Сурах, сургах хэрэглэгдэхүүний "Дидо" редакцийн эрхлэгч)