DiscoverSeheeten Mongol PodcastЭнэ зун бол таны амьдралаа өөрчлөх 3 сар – Нямын Найм #35 (1-с 9-р дугааруудын товч)
Энэ зун бол таны амьдралаа өөрчлөх 3 сар – Нямын Найм #35 (1-с 9-р дугааруудын товч)

Энэ зун бол таны амьдралаа өөрчлөх 3 сар – Нямын Найм #35 (1-с 9-р дугааруудын товч)

Update: 2018-05-191
Share

Description

Найм Найм маань подкаст болоод 6 сар болжээ. Анх 2017 оны 11-р сарын 19-ны өдрөөс эхлүүлэн подкаст хэлбэр уруу блогоо хувиргаж анхны подкаст дугаараараа та бүхэнтэйгээ уулзаж байсан. Иймд өнөөдөр буюу 2018 оны 5-р сарын 19-ны өдөр бид хамтдаа Сэхээтэн Монгол Подкастын эхлэл Нямын Найм подкастын хагас жилийн баярыг тэмдэглэх гэж байна. Би Нямын Найм подкастыг гаргахаас өмнө Нямын Найм блогийг 2017 оны зун хөтөлж нийт 9 дугаар бичсэн байдаг. Тэрхүү есөн блог дугаараа подкаст болгохыг удаан хүсэж байгаад ийнхүү 35 дахь дугаартаа 2017 оны зунаас онцлох 8 зүйлсийг онцолж та бүхэндээ хүргэж байна. Энэ дугаартаа би уг 9 блог тус бүрээс онцлох нэг зүйлсийг сонгож та бүхэндээ ярьсан ба ярианы гол зорилго нь хэрхэн 2018 оны зуны улирлыг үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй, үр өгөөжтэй өнгөрүүлэх вэ? гэдэг сэдэв юм.
Comments 
loading
In Channel
Хайр энэрэл нь хамаг бүгд нурж унах цагт сэтгэлийг дүүргэх, биеийг тэтгэх их хүч юм | Нямын Найм #38
Америкт оюутны амьдрал сэдвээр ярьсан подкаст. Гарчиг нь өөртөө зориулж ингэж бичиж мөнхлөхийг хүссэн юм шүү. +++++++++Хагас жил гаруй үргэлжилсэн Нямын Найм подкастаа анх удаа хийлгүй орхиё гэж бодоод та бүхэндээ уучлалт хүсэх гэж байснаа болиод ийнхүү 38 дахь дугаараар би та бүхэнтэйгээ золгож байна. Энэ долоо хоногт нэгэн хүндтэй, хайртай хүнтэйгээ ярилцаж та бүхэндээ маш том бэлэг баръя гэж бодож байсан ч тэр хүн дээрээ би очих цаг өдөртөө очиж чадаагүй юм. Тэр хүн бол ээж маань. Энэ Пүрэв гарагт би Миннесота мужаасаа гараад эх орон Монгол Улсдаа Баасан гарагт ирэх байсан боловч үйл хэрэг маань саад тотгортой учраад би төлөвлөсөн цагтаа очиж чадахааргүй болсон. Гэхдээ зүгээрээ, дэндүү сайхан сэтгэлтэй, хайртай дотнын хүмүүсийнхээ ачаар бүх зүйл маань бүтээд л явж байгаа шүү. Тиймдээ ч тэр хүмүүсийнхээ хайрыг дааж хийж буй зүйлээ зогсоолгүй хийе гэж хүссэн билээ. Баасан гарагийн үдэш эх орондоо ирээд Бямба гарагт нь би Америк дахь Монгол Оюутны Холбооноос зохион байгуулсан Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг нэртэй үйл ажиллагаанд гишүүн илтгэгчээр хийгээд хэлэлцүүлгийн зочноор оролцох хүндтэй урилга авсан байсан юм. Харамсалтай нь би тэнд очиж чадаагүй тул хэлэлцүүлгийн үеэр хариулах байсан Америк дахь Монгол оюутны амьдралын хэв маягтай холбоотой асуултууд нь ийнхүү хариулъя гэж бодлоо. Учир нь манай сонсогчид хийгээд найзууд маань уг үйл ажиллагаан дээр надтай уулзах гэж ирсэн боловч би байгаагүйд их гайхсан гэж хэлж байсан. Тэр бүх хүмүүстээ баярлалаа! Мөн уучлаарай. Ингээд та бүхэн маань миний хийж байсан хамгийн төлөвлөөгүй, анх удаа цуцалж мэдэх байсан дугаарыг минь хүлээн авна уу
Үзэл бодол, үйл хэрэгтээ итгэлтэй байж айдсаа даван туулахуй - М.Халиун | Нямын Найм #36
Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Магадгүй энэ подкастыг сонсож, энэ дугаарын маань зочин Мөнхөө овогтой Халиунтай танилцах нь таны гайхалтай аяллын нэгэн чухал алхам байж мэдэх юм. Учир нь Халиунаагийн зорилго бол бусдад ирээдүйдээ итгэлтэй байхыг сануулах ба гайхалтай ирээдүйгээ бүтээхэд нэн шаардлагатай мэдлэг, боловсрол, чадварыг түгээх зааж сургах юм. Тиймдээ ч тэрээр "Haliunaa Teaches English" нэртэй онлайн видео сургалтыг бэлтгэн хүргэж, нийт 80 гаруй бичлэгээр та бүхэнтэй уулзсан байдаг. М.Халиун нь одоогоор New York University (NYU)-д Эдийн засгийн чиглэлээр суралцдаг. Ирэх семестр сургуулиа төгсөхөөр зэхэж байгаа. Одоогоор тэрээр Америк дахь Монгол Оюутны Холбооны (АМОХ) Тэргүүнээр ажиллаж Монголын олон олон хүүхэд залууст ч мөн Америкт суралцах боломж олгохоор ажиллаж байгаа нэгэн юм.
Энэ зун бол таны амьдралаа өөрчлөх 3 сар – Нямын Найм #35 (1-с 9-р дугааруудын товч)
Найм Найм маань подкаст болоод 6 сар болжээ. Анх 2017 оны 11-р сарын 19-ны өдрөөс эхлүүлэн подкаст хэлбэр уруу блогоо хувиргаж анхны подкаст дугаараараа та бүхэнтэйгээ уулзаж байсан. Иймд өнөөдөр буюу 2018 оны 5-р сарын 19-ны өдөр бид хамтдаа Сэхээтэн Монгол Подкастын эхлэл Нямын Найм подкастын хагас жилийн баярыг тэмдэглэх гэж байна. Би Нямын Найм подкастыг гаргахаас өмнө Нямын Найм блогийг 2017 оны зун хөтөлж нийт 9 дугаар бичсэн байдаг. Тэрхүү есөн блог дугаараа подкаст болгохыг удаан хүсэж байгаад ийнхүү 35 дахь дугаартаа 2017 оны зунаас онцлох 8 зүйлсийг онцолж та бүхэндээ хүргэж байна. Энэ дугаартаа би уг 9 блог тус бүрээс онцлох нэг зүйлсийг сонгож та бүхэндээ ярьсан ба ярианы гол зорилго нь хэрхэн 2018 оны зуны улирлыг үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй, үр өгөөжтэй өнгөрүүлэх вэ? гэдэг сэдэв юм.
ИРЭЭДҮЙД БИ ХЭН БАЙХ ВЭ? - Х.Цогтбилгүүндарь |Зочин хөтлөгч Б.Тайван |Нямын Найм #33 |Тусгай дугаар
Их сургуулийн сүүлийн өдрүүд маань үргэлжилсээр. Тун удахгүй 5-р сарын 13-ны Ням гарагт би Миннесотагийн Их Сургуулийг төгсөнө. Энэ цаг үед надтай адил олон оюутан залуус сургуулиа төгсөж, амьдралынхаа дараагийн бүлгийг бичиж эхлэх гэж буй. Иймд амьдралд хөл тавьж буй өсвөр үеийнхэн, үе тэнгийн залуус маань өөрсдөөсөө ирээдүйд би юу хийх бэ? гэж өөрөөсөө асуухаас илүүтэйгээр Би Ирээдүйд Хэн Байх Вэ? гэж өөрөөсөө асуугаасай гэж хүсэн энэхүү ярилцлагыг Б.Тайван андтайгаа хийлээ.Энэ дугаарт ярилцсан зүйлсийн зарим жишээ:- Яагаад АНУ-г сонгосон бэ? Энэ сонголтод маань хэн нөлөөлсөн бэ?- TOEFL-ийн хангалттай оноо авч байгаагүй ч дэлхийн шилдэг их дээд сургуульд хэрхэн элссэн бэ?- Ээж аавын маань надад өөрөө биеэ даан шийдвэр гаргаж сурах чадварыг суулгасан нь миний оюутан насны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?- Оюутан насны хийж байсан анхны ажил, хоосон хонож байсан хүнд хэцүү өдрүүд- Оюутан насны ухаарал, хамгийн ихээр ойлгосон зүйлс.- Шүүмжлэл хүртсэн бол түүнийг зөвөөр эерэгээр хүлээн авах тухай.- Үл ойлголцол, зовлон бэрхшээл зарим тохиолдолд илүү гайхалтай сайхан зүйл уруу хөтөлдөг тухай- Ирээдүйгээ хийх зүйлсээрээ төсөөлж харахаас илүүтэйгээр хэн байхаараа төсөөлж харах тухай- Сэхээтэн гэж хэн бэ? Сэхээтэн төсөл гэж юу вэ?- Та бидний хамтдаа бүтээж буй сэхээтэн төсөл ирээдүйд хааш чиглэх вэ? ...
Өөрийгөө хайрлаж, өөрийн чадвартаа итгэх нь - Б.Булган (The Mongolian Student Vlog) | Нямын Найм #32
Австрийн Вена хотын Технологийн их сургуульд Монгол Улсын Засгийн Газрын тэтгэлгээр Архитектор мэргэжлээрээ магистраа хамгаалж буй Буйдхаан овогтой Булган нь энэ удаагийн 32 дахь дугаарын маань зочин юм. Тэрээр ажил, сургуулийнхаа хажуугаар The Mongolian Student буюу Mongolian Students in Vienna нэртэй Youtube сувгийг найзуудын хамт хөтлөн явуулдгийг та бүхэн сайн мэдэх байх. Эмээ, ээжийн хайртай охин тэрээр ШУТИС ийн БИАС-н Архитектурын ангийг 2012 онд төгсөөд эх орондоо ажиллаж байгаад Австри улсад ирсэн байдаг. Энэ удаагийн дугаараар бид хоёр бусдаас авч буй их хайрын хариуд өөрийгөө хайрлах тухай; Хэрхэн зөв гүйх, гүйхдээ ямар дуу сонсож ямар апп хэрэглэх тухай; Эрүүл зөв хооллож улмаар хувийн санхүүгээ зөв зохицуулах; Өөрийн чадвар давуу талдаа итгэх хийгээд хүсэл эрмэлзлэлтэй байх тухай; бусдын өнцгөөс ямарваа нэгэн зүйлийг харах гэх мэтчилэн бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярисан юм.
Жэк Ма-гийн амжилтын нууц | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #3
“Алибаба” группийг үндэслэгч Жэк Ма-гийн амжилтын нууц:- Жирийн нэг их сургуулийн англи хэлний багш хэрхэн сардаа 280 сая хэрэглэгчтэй, 23 мянган ажилчинтай том групп компанийг бий болгож чадсан бэ?- Бага насанд нь үеийн залуучууд нь түүнийг яаж ялгаварлан гадуурхаж байсан тухай- Тооны хичээлдээ тун муу нэгэн дэлхий хэмжээнд түгсэн бизнесийн санаагаа хэрхэн олсон бэ?- Их сургуульд ажилласан түүний он жилүүд- Харвардын бизнесийн их сургуульд тэнцээгүй тэрээр хожим тухайн сургууль дээр оюутан биш илтгэгчийн хувиар очсон түүх- Хэрхэн хүнээр ажил хийлгэх арга ухаанд суралцах- Ма гэдэг хүнийг дийлэх амархан ч манай хамт олныг хэзээ ч дийлэхгүй- Forbes сэтгүүлийн нүүрэн дээр гарсан хамгийн анхны Хятад хүн.- Тэрээр хэзээ ч илтгэлээ цаас харж толилуулж байгаагүй.- Бага насандаа тулааны урлагт ихээр сонирхолтой хүүхэд байсан.- Алибаба компани ажилтнуудаа 3 төрлөөр ангилдаг.- Жижиг компанийн стратеги хүчтэй байдаг.- Ма ба түүний баг хамт олны алдаа- Ухаантай хүмүүсийг нэг дор ажиллуулна гэдэг хамгийн хэцүү. Тэд үргэлж маргалдаж, мэтгэлцэж байдаг. Тэднээс шийдвэр гарна гэдэг хэцүү.
267 хуудсын дараа - Франц Ананд | Нямын Найм #29
Яг 119 өдөр буюу 4 сарын өмнө Нямын Найм подкаст маань хамгийн анх зочин урьж оролцуулж, нэгэн гайхалтай хүмүүний долоо хоногоос суралцаж байсан нь бидний сайн мэдэх Франц Ананд хэмээн алдаршсан найз маань юм. Энэ долоо хоногт түүний оролцсон 12 дахь дугаар маань 8000 дахь удаагаа тоглуулагдаж олон түмний сонорт хүрсэн сайхан үйл явдал тохиож би Анандаа дахин урьж нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа. Догдлуулсан, хүлээлгэсэн дугаар миний хувьд хийгээд бүх сонсогчдын маань хувьд байсан гэдэгт итгэлтэй байна.Энэ дугаарт би Цэг Холболт гэж дэд гарчиг өгмөөр санагдав. Учир нь Ананд маань өмнө нь оролцсон дугаараараа бидний амьдралд гайхалтай нөлөө үзүүлэх мэдлэг мэдээлэл түгээсэнтэй адил тийм л дугаар болж чадсан ба эргээд нэг өнгөрсөн амьдралаа дүгнэхэд туслах, өөрийнхөө дахин нээж олоход дэм болох олон шинэ гайхалтай зөвлөгөөг өглөө.
Стрессгүй амьдрах арга: Би гэж биш бид гэж амьдрах - Их Эмч Б.Баярбаатар | Нямын Найм #25
Өөрийн зан чанар, сонирхол зэрэгт тааруулан ажил мэргэжлээ өөрт тохируулж сонгож хүссэн салбартаа хөдөлмөрлөн ажил, амьдралдаа эзэн нь болохыг та хүсдэг үү? Хүний их эмч Болдын Баярбаатар бол энэ хүслээ биелүүлж, мэргэжилдээ эзэн нь болж яваа залуу сэхээтэн юм. Тэрээр 23 насандаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулаггад зөвлөхөөр ажиллаж, одоогоор Tайландын Mахидол Их Сургуулд дүрс оношлогооны их эмчийн нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа. Энэ дугаарт бид хоёр Эрсдэлтэй шийдвэр гаргахдаа өөрөөсөөсөө асуух асуултууд; Сошиал медиа ашиглан олонд хэрэгтэй мэдээлэл хүргэхийн ач холбогдол; Ухаалаг утсанд тавих ухаалаг хязгаар; Бүтэн өдрийн эрч хүч өгөх өглөөний дэг; Ертөнцийн энерги хийгээд үйлийн үрийн тухай; Дуурь үзэх соёл буюу юуг түүнээс эрэлхийлэх; Хэмнэж гамнан байгаль дэлхийгээ сахих хувь хүний оролцоо г.м олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. Энэ ярилцлагыг сонсож долоо хоногоо эхлүүлсэн та амьдралыг цоо шинэ, маш эерэг хандлагаар харна гэдэгт итгэлтэй байна!
Хүн ганцаар хэсэгхэн л юм хийж чадна - Т.Болормаа (Lantuun Dohio USA) | Нямын Найм #22
Нохой жилийн анхны дугаарт маань Америк дахь Лантуун Дохио ТББ-ын Санхүү Хариуцсан Захирал (CFO) Төмөрбатын Болормаа эгч оролцлоо. Болормаа эгч маань 2012 онд Нягтлан Бодогч мэргэжлээр АНУ-ийн Brigham Young Их Сургуулиас, 2016 онд Бизнесийн Удирдлагын Магистрын (MBA) зэргээ Marymount Их Сургуулиас тус тус амжилттай хамгаалан төгссөн. Оргүйгээс юм бий болгож, санааг зүйл болгон хувиргадаг гэж магтмаар Болормаа эгч маань үеийн залуус, дүү нартаа бүтээлч, тууштай зангаараа ихэд үлгэр жишээ болдог билээ. Бид хоёр энэ ярилцлагаараа Америкт анх ирсэн хийгээд одооны мэдрэмж, энтрепренер хүнд байх ёстой багаар ажиллах чадвар, хүн өөрийнхөө хамгийн том дэмжигч байх, хэрхэн хийх ёстой ажлаа төлөвлөн бүтээлч байх тухай хийгээд бусад олон үр өгөөжтэй сэдвийн талаар ярилаа. Энэ долоо хоногт Болормаа эгч маань өөрийн хань Хишгээтэй гэрлэлтээ батлуулсны 5 жилийн ой болсон билээ, сайхан хосдоо баяр хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе!www.billguun.com/Bolormaa
Download from Google Play
Download from App Store
00:00
00:00
1.0x

0.5x

1.0x

1.5x

2.0x

3.0x

Энэ зун бол таны амьдралаа өөрчлөх 3 сар – Нямын Найм #35 (1-с 9-р дугааруудын товч)

Энэ зун бол таны амьдралаа өөрчлөх 3 сар – Нямын Найм #35 (1-с 9-р дугааруудын товч)

Сэхээтэн