DiscoverReader.mn#42 "ХУДАЛ & БУЛЛШИТ" | Зочин Ч.Лодойсамбуу
#42 "ХУДАЛ & БУЛЛШИТ" | Зочин Ч.Лодойсамбуу

#42 "ХУДАЛ & БУЛЛШИТ" | Зочин Ч.Лодойсамбуу

Update: 2021-01-20
Share

Description

Бид бүгдээрээ худлын ертөнцөд амьдардаг. Бүгд дор бүрнээ тодорхой хэмжээгээр худал хэлнэ. Тэгэхээр бид бүгдээрээ худалчид болж байгаа юм. Найз нөхөд, амраг хос, эцэг эх, ажлын хамтрагч гээд олон төрлийн харилцаанд хүмүүс цаад хүнийгээ зовоохгүй, сэтгэлийг нь шаналгахгүй гэх нэрийдлээр ихэвчлэн "цагаан худал" хэлдэг гэсэн үг. Харин "цагаан бус худал" гэх ухагдахуун ч бас бий. Худал хэмээх үг хойноосоо "худ хүмүүс", "худрах", "худ гарууд" гэх олон "дагуул" үгнүүд төрүүлээд нэлээн хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Бүр "hud boy", "hud girl" гэх ойлголтууд ч бас бий.


Худал хэлэхийн нөлөө, үр дүнг Америкийн философич, нейробиологич Сэм Харрис "Худал" хэмээх эссэндээ амьдралын практиктай холбон маш сонирхолтой байдлаар бичжээ.


Сүүлийн жилүүдэд манай нийгэмд баярхал, хэлбэртэлт, дэмий хоосон яриа, худал хийрхэл, ач холбогдолгүй, тархи угаасан шалдар булдар ярианаас их зүйл алга. Үүнийг "буллшит" (bullshit) хэмээн нэрлэдэг бөгөөд Америкийн философич Харри Франкфуртын “Буллшитийн тухай” хэмээх эссэ энэ тухай бүрэн гүйцэт ойлголт өгөх болно.


Reader подкастын шинэхэн дугаарт бид "Худал" болон “Буллшитийн тухай” хэмээх хоёр номын талаар хөөрөлдөв. Энэхүү хоёр эссэ нь Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Нухацтай сэдэв" цувралын II, III дэвтэр болон гарсан билээ.




МОДЕРАТОР: Б.Дөлгөөн (Sciences Po их сургуулийн судлаач, улс төр судлаач)


ЗОЧИД:


- Ч.Лодойсамбуу (“Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч)


- Г.Өсөхсарнай (Монсудар хэвлэлийн газрын маркетингийн менежер)


- Ц.Сувд (Монсудар хэвлэлийн газрын контент менежер)

Comments 
In Channel
loading
Download from Google Play
Download from App Store
00:00
00:00
x

0.5x

0.8x

1.0x

1.25x

1.5x

2.0x

3.0x

Sleep Timer

Off

End of Episode

5 Minutes

10 Minutes

15 Minutes

30 Minutes

45 Minutes

60 Minutes

120 Minutes

#42 "ХУДАЛ & БУЛЛШИТ" | Зочин Ч.Лодойсамбуу

#42 "ХУДАЛ & БУЛЛШИТ" | Зочин Ч.Лодойсамбуу